Rêve online shop

Rêve online shop

Partager

Rêve online shop💃🪁👠💼

26/11/2024

Яруу найрагч Сайнжаргалын Начин
Хавчаар
Амьдрахад чи бид хоёрт яасан их зүйл хэрэгтэй юм бэ хайрт минь
Аниргүйг хоёулахнаа мэдрэх орон байрнаас өгсүүлээд
Ор, дэр тасалгааны таримал цэцэг хүртэл хэрэгтэй л байна
Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи минь надад мэдрүүлсэн юм шүү...

Хэзээ нэгтээ амьдрах сууцныхаа тагтан дээр
Хамтдаа одод ажиглаж ээ зогсоход
Үс чинь салхинд хийсч л таараа
Үсийг чинь салхинаас харамлахад хавчаар ч бас хэрэгтэй биз дээ
Чинийхээ төлөө, ирээдүйд ирэх үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө
Чухам үнэнийг л илэрхийлсэн мөрүүдийг би урсгах хэрэгтэй

Нүдэнд чинь дандаа жаргал үзэгдэж байдаг
Давалгаан дандаа тогтуухан байгаасай гэж
Нартын дор би олон сайхан ертөнцүүдтэй хамт хөдөлмөрлөсөөр л байна
Дахиад хэзээ хүн төрлийг олох билээ хоёулаа…

26/11/2024

Л. Өлзийтөгс
“ Итгэл”
Одоохон
Одоохон би бүхнийг мартана
Огшоод байгаа нулимсаа
Дотогшоо залгина
Орь залуугийн салхинд алчуур шигээ дэрвэн
Орой нь бараагүй ч зовлонгийн өндрийг давахдаа л давна
Одоохон
Одоохон би
Зүрхээ суллаад уртаас урт амьсгална
Зүүд байжээ гээд зөөлөн инээнэ
Цэцэглэж байгаа моддын тухай шүлэг бичнэ
Цээжинд байгаа гуниг минь тэгж навч болно.
Л. Өлзийтөгсийн бүтээлүүд ❤️💚💚💙 үнэхээр гайхалтай, хайр юм...

26/11/2024

Амьдралд би итгэдэг
Альхан нэгтээ намайг хүлээж буй
Алтан загас, гурван хүсэл
Мөрөөдөлд би итгэдэг.
Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч
Нүдгүй биегүй харанхуйд ч
Үүрийн зүүд, айдас, совинд
Үнэн, ялалт, ид хав...
Ялалтанд би бүүр итгэдэг
Салхинд, бороонд, тэнгэрт итгэдэг
Сайн хүмүүст итгэдэг, сайханд итгэдэг
Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцийн
Инээмсэлэл, хайр сэтгэлд, нулмисанд итгэдэг
Худал үгэнд ч би итгэдэг
Худлаа юм шиг үе үе санагддаг ч
Хувьхан энэ амьдралд ...
Л.Өлзийтөгc

Vous voulez que votre entreprise soit Salon De Beauté la plus cotée à Paris ?
Cliquez ici pour réclamer votre Listage Commercial.

Site Web

Adresse

Centre De Paris
Paris
75000