ZhannaNail&HealthRoom

ZhannaNail&HealthRoom

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ZhannaNail&HealthRoom, Nail Artist, БЗД, 15-р хороо, Alfa Building office, 2-204 тоот, .

Мэргэжлийн хумс засалч, Подо artist ( хумсны бүх төрлийн эмгэгээр мэргэшсэн мэргэжилтэн) таны гар болон хөлийн хумсны гоо зүй, эрүүл мэндэд анхаарч ажиллаж байна. Бид танд чанартай , мэргэжлийн бүтээгдэхүүн багажаар үйлчлэх болно.

11/06/2026

Тампонада буюу чигжээс ямар үед тавих хэрэгтэй вэ? Тампонада ямар үүрэгтэй вэ?

Хумсны тампонада( чигжээс ) нь даралт буулгах үүрэгтэй. Хумсны хажуугийн арьс хумс хоёрын хооронд чигжээс тавьж өгсөн өөр тухайн хэсгийн даралт буурдаг байна.

Ямар үед тампонада( чигжээс) тавих шаардлагатай вэ?
1. Хумсны хажуугийн арьс зовиуртай байх үед
2. Хумс 2 талаараа гүн ургадаг байрлалтай үед
3. Хумс буруу ухаж авсан тохиолдолд хумсыг хэвийн ургуулах зориулалтаар тавина.

Тампонада(чигжээс) - ыг энгийн гоёлын педикюр хийдэг мастер тавьж чаддаг байх хэрэгтэй.

✅️Үйлчлүүлэгчдээ зовиураас нь салахад туслаж чаддаг бол та мэргэжлийн мастер юм.

29/05/2026

Таны хумсны өнгө, хэлбэр өөрчлөгдсөн үү? Google бүхнийг мэдэгч туслахаасаа туслалцаа хүсэн, таны хумстай төстэй зураг гаргаж ирээд хараад сууж байна уу? Мөөгөнцөр мөн үү?

Аан гээд уун гэж бай..... Ямар нэгэн харсан зураг дээрээ үндэслэн эсвэл өөрийн хумсны байдлыг гадна талаас хараад МӨӨГӨНЦӨР гэж тодорхойлж, оношилж болохгүй. Хумсны мөөгөнцөр шинжилгээгээр илрүүлдэг гэдгийг хатуу хэлье!!!
Таны хумсны өнгө хэлбэр өөрчлөгдөхөд маш олон зүйл нөлөөлдөг байгаа. Доорх👇👇👇👇👇 бичлэг гарч байгаа хумс олон жилийн өмнө гэмтээсэн( хүнд зүйл унагаж) байсан. Хумс уг хэсэгтээ гэмтсэн тохиолдолд хумсны тань хэлбэр өөрчлөгдөж, зузаарч ургадаг. Тиймээс, хумс хэвийн хэлбэртэй ургадаггүй. Зарим тохиолдолд мэс заслын аргаар янзалж болдог.
Подологийн кабинет д гэмтээд удсан, хэлбэр өөрчлөгдсөн хумсанд авах арга хэмжээ зузаарсан хэсгийг нимгэлж цэвэрлээд, зориулалтын гельэр хумсны дутуу хэсгийг нөхөж гоо зүйн талаас янзлах юм.

Хэрвээ таны хумс ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн, шигдэж ургаад таны амьдралын чанарт нөлөөлөөд,тухгүй байгаа бол өөрөө зүгээр болчихно гэж найдан ЦАГ алдалгүй мэргэжлийн хүнд хандаж зөвөлгөө авна уу.
Өөрөө өөртөө хайртай байгаарай❤️

#хумсныэмчилгээ

15/05/2026

Жилийн өмнө холбогдож байсан ах хүү өнөөдөр ирж манай кабинетээр үйлчлүүллээ.
Үйлчлүүлэгчийн хумс нь шигдэж ургадаг болоод удсан. Хумс гадна талаасаа маш их дотогшоо эргэж ургадаг. Буруу аваад, ёзоор үлдээсэн тул хумс шигдэж, хумсны эргэн тойрон үрэвсэлтэй идээ татсан байсан.
Өнөөдөр хумсны шигдсэн хэсгийг нь аваад, цэвэрлэгээний уусмалаар сайхан цэвэрлээд ,үрэвсэл намдаах боолт хийв.
Гэрээр үрэвслээ намдаах арга хэмжээ авч байгаад, давтан үзүүлж дараагийн арга хэмжээ авхаар тохирсон.

01/04/2026

Мэргэжлийн хүний хувьд хэзээ ч итгэхгүй зүйлүүд:

1. 🥴Би ямарч цэвэрлэгээ хийлгэхгүйгээр хумсны мөөгөнцрөө эмчилж чадсан.

Мөөгний омог нь үхсэн материал дээр үржидэг гэдэг нь батлагдсан байдаг тул таны хумсны ургалтаас хамаараад 12-оос 16 сарын хооронд хумсны цэвэрлэгээ заавал хийх шаардлагатай. Гадна байдал нь гоё харагдах боловч дотор талдаа адилхан байна гэсэн үг биш юм.

2. 🥴Надад архаг өвчин байхгүй, би яг өөрийн хөлдөө таарсан гутал сонгож өмсдөг, харин наад хумсны мөөгөнцрийг агаараас халдвар авчихлаа.

Мөөгөнцөр бол гэмтэл, архаг өвчин,дархлаа унахыг андахгүй, ХДХВ эсвэл элэгний вирус, псориаз, экзем д дуртай. ХДХВ болон элэгний вирустай хүмүүсийн 40% -нь хумсны мөөгөнцрийн асуудалтай байна.

3. 🥴Би элэгний вирусээр өвдөж байгаагүй ээ.
Мэдээж үгүй! Та бидний 90% нь бага насандаа шарлаж байсан биз дээ? Тэр чинь гепатит А вирус мөн. Гепатит Е -ээр бас олон хүмүүс өвдсөн. Бид зүгээр л хөнгөн хэлбэрээр энэ өвчинг даваад гарсан мөн дархлаатай болсон байдаг юм. Харин хамгийн аюултай нь гепатит В ,С .В вирус хүний шүлс болон бусад биологийн гаралтай шингэнээр халдах магадлал маш өндөр, харин С вирус цусаар халддаг.

4. 🥴Манай тав тухтай ба хямдхан үйлчилгээ үзүүлж байна, хүрээд ирээрэй г.м рекламд итгэх.

Хэрвээ ийм байдаг бол би ажлаа хийхээ больсон нь дээр. Нээлтийн урмашуулал, баярын урмашуулал байж болох юм.
Гэхдээ энэ салбарт олон жил ажиллаж байгаа, өөрийн гэсэн үйлчлүүлэгч нартай,олон хүмүүсийг асуудлаас нь салахад тусалсан хүн хэзээ ч хямдхан үйлчилгээ үзүүлэхгүй нь тодорхой.
Гадуур гоо сайханы салбарынхны ажлуудыг хархаар, интернетээс хуулсан гоё гоё зурагнууд олон байх юм. Гоё зурагаар үйлчлүүлэгч нараа хуурахдаа,ямар том хохирол учруулж болзошгүйг ухамсарладаггүй нь харамсалтай.
Би үргэлж суралцаж байдаг. Суралцсаар л байх болно. Яагаад гэвэл 1 сургалтанд хамрагдаад өөрийн мэргэжлийн бүх мэдлэгийг авах боломжгүй. Цаг үеэ дагаад юм болгон өөрчлөгдөж хувьсаж байдаг цаг үед амьдарч байгаа гэдгээ мартаж болохгүй.

28/03/2026
16/03/2026

Хавар ирлээ шүү хөөрхөнүүдээ💅💅💅

Photos from ZhannaNail&HealthRoom's post 09/03/2026

Өнөөдөр манай Nail&HealthRoom-ээр өсвөр насны үйлчлүүлэгч үйлчлүүллээ. Үйлчлүүлэгчид маань тулгарсан асуудал гарын хумсаа мэрэх эмгэг байсан.

Бага насны болон өсвөр насны хүүхдүүд хумсаа мэрэх нь сэтгэл санааны байдалтай( сэтгэл санааны түгшүүр, өөртөө итгэлгүй байх, уйтгарлах г.м) холбоотой байдаг.

Удаан хугацаанд хумсаа мэрэх нь хумсны хэлбэр гажих, элдэв халдвар авах, шүд гэмтэх сөрөг талтай.

Манай үйлчлүүлэгч 13 настай, олон жил гарын хумсаа мэрдэг байсан.

Манай кабинет д авсан арга хэмжээ: Хумсыг дээрээс нь маш болгоомжтой цэвэрлэсэн. Хүүхдийн хумс бүрэн бүрэлдэж дуусаагүй байгаа тул хэт их махыг ухаж цэвэрлэж болохгүй.

Зөвхөн мэргэжлийн кабинет д арга хэмжээ аваад биш харин үйлчлүүлэгчтэйгээ хамтарч ажилласанаар үр дүн гарах юм. Тиймээс, гэрээр мөрдөх заавар зөвөлгөө өгсөн. 2 долоо хоногийн дараа давтан үзлэг хийх.

08/03/2026

Пэйжийнхээ үзэсгэлэнт,эрхэмсэг дагагч нартаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргье⚘️⚘️⚘️

Photos from ZhannaNail&HealthRoom's post 28/02/2026

Хамгийн тууштай, өөрийгөө хайрладаг нэгэн үйлчлүүлэгчийнхээ үр дүнгээс хуваалцая. Үйлчлүүлэгчид тулгарсан хумсны асуудал бол хөлийн хумсны МӨӨГӨНЦӨР.
Анх үзүүлсэн он сар: 2025 оны 3р сар.

25/02/2026

Мэргэжлийн хүнд хандах гээд ичээд байна уу?🤔

Энэ нь нийтлэг боловч ямар ч үндэслэлгүй бодол юм аа.

Өөртөө санаа тавих нь сул дорой хүний шинж биш, харин өөрийгөө хайрладаг хүний шинж юм шүү. Та бидний бүхэл бүтэн биеийг авч явж байгаа хөлөө хамгийн сайнаар арчлах ёсгүй гэж үү?🙂

Мэдээж өөртөө анхаарч, хөлөө арчлах нь мэргэжлийн хүнд хандахаас эхлэх юм.

Подоложист нь аймар эмч биш, харин таны хөлийг эрүүл, гоо сайхан байхад туслах таны хамтрагч юм аа. Тиймээс, айх хэрэггүй.

Хэрвээ танд хөл, хумсны ямар нэгэн асуудал тулгарсан бол цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаж туслалцаа аваарай. Шигдсэн хумс, өсгийн арьс эвэрших, хуурайших, мөөгөнцөр г.м асуудлуудийг шийдэж болдог байгаа шүү.

САНАМЖ: Эрүүл хөл бол таны тав тухтай, аз жаргалтай амьдралын түлхүүр мөн.

Telephone

Website