Erkhnuden Beauty
Манай бүтээгдэхүүнүүд бүгд бэлэн хүргэлттэй тул хүссэн бүтээгдэхүүнээ захиалан авч болно захиалгын утас 86869486
19/12/2023
Баяраар жимсээ хэрхэн таваглах санаа аваарай 🤗
03/11/2023
Эрүүл хооллолт нь хоол тэжээлээс хамааралт аливаа өвчин, эмгэгээс сэргийлж, улмаар хөдөлмөрийн бүтээмж, оюуны өндөр чадамжтай эрүүл урт наслахад тусална.
📌Эрүүл хооллолтын зөвлөмж
👉Олон нэр төрлийн хүнс хэрэглээрэй
👉Аль болох жимс, ногоо идээрэй
👉Хангалттай хэмжээний ус уугаарай
👉Хоолоо аль болох өөрөө бэлтгээрэй
👉Эрүүл бус хоол хүнс идэхийг хязгаарлаарай
03/11/2023
👉Хүнсний бүтээгдэхүүний шошго уншиж, сонголтоо зөв хийгээрэй.
📌Та хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншсанаар эрүүл, аюулгүй хүнсний сонголт хийж чадна. Хүнсний бүтээгдэхүүний шошго танд дараах мэдээллийг өгдөг байна.
👉Тухайн хүнсийг шинэ эсвэл хуучирсан эсэх
👉Хэрхэн хадгалах, бэлтгэх, боловсруулах болон хэрэглэх тухай мэдээлэл
👉Орц, хүнсний нэмэлтийн талаарх мэдээлэл
👉Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч, савлагч, импортлогчийн мэдээлэл, холбоо барих
👉Шим тэжээл, илчлэгийн талаарх мэдээлэл
👉Эрүүл мэндийн мэдэгдэл
03/11/2023
Өглөөний арьс арчилгааны дараалал…✌️
03/11/2023
Охидуудаа энгийн арьс арчилгааны дараалал гэж байна шүү серум бол арьсыг чийглэх 💦гол бүтээгдэхүүн шүү дээ арьсаа эртнээс хайрлаарай 😘
03/11/2023
🌸🌸Гуужуулалт гэж юу бэ? 🧏🧏🙋
Tөгс арьс арчилгаанд тогтмол арьсаа гуужуулах ёстой байдаг. Товчхондоо долоо хоногт хоёр удаа гэсэн үг. Гэхдээ бид хааяа өдөр тутмын ажилдаа дарагдаад арьсаа ойр ойрхон гуужуулах завгүй гүйдэг. Тэгвэл яг одоо санасан дээрээ арьсаа гуужуулцгаая!
Үхэжсэн арьснаас салснаар арьсны өнгө сэргэж зөөлөн толигор болохоос гадна өдөр тутам бидний нөгөө үнэтэй авч хэрэглэдэг сэрүм, чийгшүүлэгч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань арьсанд илүү сайтар шингэж үр дүнгээ илүү сайн өгдөг байна. Гэвч бидний үнэтэй авсан олон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд үр дүн өгөхгүй байгаан шалтгаан нь бид тогтмол арьсаа гуужуулдгүйтэй холбоотой гэхээр харамсалтай байгаа биз.
♥️♥️♥️♥️♥️
03/11/2023
Нүхжилт агшаах 4-н арга. Постоо дараалаад уншаад яваарай.
Эхлээд нүхжилтийг агшааж сурахын тулд нүхжилтийн онолыг жаахан судлах хэрэг заавал гарна. Дахин дахин уншаад хэрэгжүүлээрэй‼️
1.Арьсны температураа буулгаарай.‼️
Нүүрний арьс халуун оргиод байвал нүхжилт томрохоос аргагүй. Яагаад гэвэл халуу оргиод байвал тос их ялгарана. Тос их ялгарахаар арьс автоматаар нүхээ томруулж тосоо гадагшлуулана. 🫐 Та нар мэднэ дээ салонуудад хамгийн сүүлд маш хүйтэн модел маск тавьдаг.
Ялангуяа манай үйлчлүүлэгчид илүү сайн мэднэ дээ шилэн хүзүүнд хүйтэн жин тавиад хүйтэн күүл маск хавсарч тавьдгыг.🫐
Энэ үйлчилгээ маань арьсны нүхийг агшаах зорилготойгоор хийж буй үйлдэл юм.
Нүхжилт гэдэг нь:үс ургаж буй сүвийг хэлж байгаа юм. Тиймээс нүхжилтийн тоог багасгах биш нүхжилтийг агшаах гэвэл илүү бодит болнo.
Бидний арьсанд 2төрлийн сүв байгаагаас
1 нь Тос болон үс гардаг сүв.
Бас нөгөө нь хөлсний сүв байдаг. Энэ 2ыг нийлүүлж ойлгож болохгүй. Тэгвэл нүхжилтээ эмчилж чадахгүй.
Нүхжилт нь: үс ургадаг буюу шар үс гардаг сүвийг хэлдэг ба тос хамт ялгардаг. Тиймээс Нүхжилтээ багасгах арга нь үүнээс үүдэлтэй.
03/11/2023
Ингэж унтдаг бол удаан унтсан ч ядрана.
Бас аюултай.
Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд хэлэхэд
Мөх эцэг эхчүүд хүүхдээ анзаараарай ядраад байгаа нь үүнээс болж байгаа шүү.
‼️Хавирга дарагдаад хүчилтөрөгч сайн авч чадахгүй
‼️уруул хамраараа эгц доошоо харж унтахгүй учраас. Хүзүү шөнжин нугаларч хононо.
‼️Дааврын өөрчлөлтөнд оруулана.
‼️Зүрх олигтой амьсгалж чадахгүй учраас амрахгүй
‼️Хүчилтөрөгч дутагдсан хүн өдөржин унтаад ч
Шөнө дээшээ хараад эрхтнээ сайхан амрааж цөөхөн цаг унтсан хүнээс ядруу бүтээмжгүй харагдана.
‼️Батга буруу унталтаас үүдэлтэй байдаг.
‼️Хүчилтөрөгч дутсан хүүхдийн нүүр батгалаг өнгөгүй байдаг.
Яагаад гэвэл арьс амьсгалдаг .
18/07/2023
Эрүүл, эрчимтэй тураах Усан дэглэм
Зөвхөн охид, бүсгүйчүүд гэлтгүй өнөөгийн залуус хэвийн жин, эрүүл амьдралын хэвшлийг эрхэмлэх болжээ. Тэгвэл танд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх нэгэн аргыг хүргэж байна.
Өмнө нь усыг хэрхэн зөв зохистой уух талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаад ус уух аргаар хэрхэн эрүүлээр турж, гоо сайхан болох талаар мэдээлэл хүргэж байна. Ус бол амьдралыг тэтгэгч. Тиймээс ус таны бодож байгаагаас их ач тустай гэдгийг санаарай. Хүний бие организмын 70 хувь нь уснаас бүрддэг, ус хүний биед хэрхэн ач тустай талаар дурьдаж байсан. Харин усны энэхүү давуу талыг ашиглан хэрхэн турж, хэвийн жингээ барих талаар дэглэм орууллаа. Ингээд ус уух дэглэмээр хэрхэн турах тухай судалцгаая.
Өглөө босоод амаа угаагаагүй, өлөн байгаа дээрээ хамгийн түрүүнд 4 аяга цэвэр ус уугаарай. Амаа угаагаагүй байхдаа ус ууна гэхээр танд сонин санагдаж байгаа байх. Энэ нь маш эрүүл, үр дүнтэй арга аж. Учир нь амаа угаасны дараа амны хөндийгөөр дамжин өлөн ходоодны шүлт алга болдог аж. Оо нь ихэвчлэн химийн гаралтай байдаг шүү дээ. Тиймээс амаа угаагаагүй байхдаа ус уухад ходоодны шүлтийг тэнцвэржүүлж өдрийн турш хоол боловсруулах, шингэх үйл ажиллагааг тэнцвэржүүлж өгдөг байна. Эртний уламжлалт анагаах ухаанаараа дэлхийд алдартай хятад, япончууд өлөн гэдсэн дээрээ, амаа угаагаагүй байхдаа ийнхүү ус уудаг байсан ба энэ нь эрүүл, гоо сайхан, урт удаан наслахын нууц байжээ. Ингэж ус уухад эрт үрчлээ сууж хөгширөхөөс хамгаалдаг. Хэрвээ та өмнө нь ийм их хэмжээний ус ууж байгаагүй болон нэг дэр 4 аяга ус ууж чадахгүй байгаа бол 2 аяга уснаас эхлэж чадах хэрээрээ өглөөд уух усаа нэмэгдүүлээрэй. Ус тасалгааны температурт байх ёстой ба бүлээн ч биш, хэт хүйтэн ч биш байх ёстой. Мөн усыг уухдаа нэг дор бүгдийг нь балгаж бус ойр ойрхон бага багаар ууж заншаарай. Үүний дараа та өглөөний цай уухгүй байж болно. Эсвэл ногооны салат, чанасан өндөг зэрэг хөнгөн төрлийн хоол идэж болно. Өөх, тостой, шарсан хуурсан, халаасан хоол идэхээс татгалзаарай.
Өдрийн цайгаа уухаас 1 цаг эсвэл 30 минутын өмнө 1 аяга ус ууна. Ингээд өдрийн цайндаа хүссэн хоолоо идэж болно. Гэхдээ маш олон удаа зажлаж сайтар боловсруулж идээрэй. Хоолыг удаан зажлаж идэх нь хүний эрүүл мэндэд маш сайн байдаг. Учир нь хоолыг ходоодонд орохоос өмнө амны хөндийд сайтар жижиглэн боловсруулж зажласан тул ходоодонд очоод амархан шингэдэг. Нэг талаар таны ходоод гэдсэнд хүндрэл учруулж, хэт ачаалал өгөхгүйгээр амархан боловсорч гарна гэсэн үг. Мэдээж өглөөнөөс хойш ус уусан байгаа тул хоол маш хурдан шингэх болно. Мөн удаан зажлаж идсэнээр бага хоолонд хурдан цадсан мэдрэмж авдаг. Энэ нь таны ходоод хоолоор дүүрч үнэхээр цадсан хэрэг бус харин амны хөндий ажиллаж, олон удаа зажласнаар тархинд их идсэн гэсэн мэдээлэл автоматаар очдог тул бага хоолонд амархан цадсан мэт мэдрэмж авдаг байна. Хоол идсэнээс 2 цагийн дараа 1 аяга ус уугаарай. Усыг уухдаа мөн л бага багаар ойр ойрхон тайван уух хэрэгтэй. Ямар ус уух вэ гэж үү? Цэвэршүүлсэн, эрүүл ус уух хэрэгтэй. Олон дахин буцалгасан ус ууж хэзээ ч болохгүй. Мөн хонуулсан ус уух хэрэггүй. Та ажил дээрээ болон гэртээ ус цэвэршүүлэгчтэй бол сайн. Эсвэл савалгаатай цэвэршүүлсэн ус, рашааныг сонгож уугаарай.
Усанд ямар ч каллори байхгүй. Гэхдээ маш олон эрдэс бодис агуулдаг манай гариг дээрх шидэт ундаа гэж нэрлэж болно. Калоригүй атлаа ус ууснаар та үргэлж цатгалан мэт мэдрэмж төрж, хоол идэх зуршил тань буурна.
Ингээд өдрийн турш 2 цагийн зайтай 1/2-1 аяга ус ууж хэвшихийг хичээгээрэй. Усан дэглэм барьж байхдаа хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, кофе, сүү уухаас татгалзаарай. Учир нь эдгээр нь шингэн зүйл бөгөөд таны биед орсон усны бүтцийг эвдэж, үр дүнгүй болгох талтай.
Оройн хоолоо аль болох эрт идэхийг хичээ. Өдрийн хоол шиг олон удаа зажлаж идэхээ мартуузай. Хоол идсэний дараа их хэмжээний ус уух нь буруу. Идсэнээс 1-2 цагийн дараа 1 аяга ус уугаарай.
Энэхүү дэглэмийг барьж эхлэхэд эхний үед таны гэдэс гүйлгэх, цатгалдах, гэдэс цэрийх зэрэг үр дүн гарж болзошгүй. Тиймээс ууж чадах хэмжээгээрээ ус ууна мөн өдөрт идэж байгаа хоолны хэжээгээ багасгах хэрэгтэй. Мөн уснаас гадна шинэ ногооны салат, түүхийгээр нь идэж болдог хүнсний ногоо /майлз, өргөст хэмх, улаан лооль/, жимс жимсгэнэ идэх нь илүү үр дүн, ач тустайг санаарай.
Ингээд унтахын өмнө усанд орохдоо халуун бүлээн усанд 180-200гр хүнсний сода хийж уусгаад бүтэн биеэрээ усанд орж 30 минут орчим амраарай. Ингээд уснаас гармагцаа халуун хөнжилдөө орж унтаж амрана. Өглөө босоод шүршүүрт орохдоо турахыг хүссэн хэсгээ хүйтэн усаар шүршиж, шавшиж, үрж угаана. Жишээ нь гэдэс, хавин, гуя хэсгийг ингэж хүйтэн усаар угааснаар тэр хэсгийн булчинг цочроож, чангалж өгдөг ба өөх дахин төлжих үйл явцыг удаашруулж, арилгадаг. Энэ мэтчилэн 7 хоногт 2-3 удаа усанд ороорой.
Ингээд энэхүү дэглэмийг 1 сар мөрдсөний дараа танд ямар үр дүн гарсан байгаад сэтгэл хангалуун байж болно. Ус уух нь зөвхөн тураагаад зогсохгүй, нүүр царай, үс зүсийг тэтгэж гэрэлтүүлж эрүүлжүүлдгийг санаарай. Мөн та ходоод өвдөх, цээж хорсох, өтгөн хатах зэрэг зовиурыг мартаж олон удаа хүндээр бие засдаг болсноор аливаа өвчлөлт, хавдар зэргээс өөрийгөө сэргийлж чадна. Танд амжилт хүсье.
18/07/2023
Эрүүл үсний 8 дүрэм
Үс унах, хугарамтгай болж өнгөө алдах зэргээс хүний гадаад өнгө үзэмж шууд хамааралтай байдгаас стресс, бухимдалд хүргэдэг болохыг сэтгэл судлаачид судалж тогтоосон байдаг. Тиймээс ч бид үсээ аль болох сайн шампуниар угааж, элдэв янзын тос, түрхлэгийг харамгүй хэрэглэн, үнэтэй салонд хамаг мөнгөө үрдэг.
Эрүүл үсний 8 дүрэм
Гэхдээ бидний үс арчилгааны арга зөв юм уу, сайн шампуниар угаагаад л болоо юу? Энэ болон өөр олон асуултуудад тань Гоолингоо танд хариулна.
Бидний толгойтой үсний ширхэг бүр амьдралын тодорхой хугацааг туулдаг. Дөнгөж төрсөн нялх үс эрчимтэй ургалтын шат буюу анагенд шилжинэ. Энэ нь 5-7 жил үргэлжлэх бөгөөд үүний дараа завсрын шат болох катагенд шилжээд боловсорч дуустлаа 10-14 хоног амьдраад телоген шатандаа шилжиж унадаг. Дараа нь тэр уутанцраас нь шинэ үс ургана. Эрүүл хүний үсний 80-90 % нь анаген, 1-2 % нь катаген, 10-15 % нь телоген шатанд байдаг байна. Хэрвээ таны үс мэдэгдэхүйц хэмжээгээр унаад эхэлвэл энэ нь дээрх 2 үе шатыг алгасаад шууд телоген шатандаа шилжиж байгаа буюу үс чинь гэмтэж муудсаны шинж тэмдэг юм.
Гэхдээ гялалзсан, намирсан торгомсог үстэй байхын тулд ердөө л дараах 8 дүрмийг баримтлахад хангалттай ажээ.
Дүрэм 1: Шампуниа зөв сонгох
Шампунийн гол үүрэг нь үснээс хир тоос, бохирдлыг цэвэрлэх болохоос үсийг зөөлөн, торгомсог болгох биш юм. Хамгийн гол нь шампуниа хуйхныхаа онцлогт тохируулж сонгох хэрэгтэй. Парабен болон отдушек агуулаагүй бол сайн. Ийм шампунь бага хөөсөрдөг, шингэн тунгалаг өнгөтэй байдаг. Хол зайтай угаавал тослогтох нь бага болох байх гэж найдаад бохир үстэйгээ яваад байхын хэрэггүй. Үсээ бохирдсон даруйд нь угааж байх хэрэгтэй. Учир нь ялгарч хуримтлагдсан тос нь хуйхны нүх сүвийг хааснас үсэнд тэжээл очих явцад саад болж хугарч гэмтэх, цаашлаад унахад хүргэдэг байна.
Үсийг нэг дор наад зах нь хоёр удаа угаах хэрэгтэй. Эхний удаад өнгөн хэсгийн тоос шороо, бохирдлоос, харин дараагийн удаад тосны булчирхайгаас ялгарсан тос шүүрлээс цэвэрлэх юм. Эхлээд шампуниа алган дээрээ дусааж хөөсрүүлээд нойтон үсэндээ угаас нь үзүүр хүртэл нь түрхэнэ. Дараа нь хуруугаараа /хумсаараа биш/ иллэг хийх маягаар 3-5 минут угаана.
Дүрэм 2: Үсний тос, ангижруулагч заавал хэрэглэ
Үсний тос болон ангижруулагч нь үсний ширхэг бүрт бүрхэвч үүсгэж торгомсог болгон, цахилгаанжихаас сэргийлэн самнаж янзлахад хялбар болгодог. Түүнчлэн найрлаганд нь агуулагдах бодисууд нь бага зэргийн гэмтлийг эмчилж, гадна орчны таагүй нөлөөллөөс хамгаалж, торгомсог, гялалзсан болгодог. Ихэнх хүмүүс үсний тос, ангижруулагч хоёрыг ижил үүрэгтэй гэж боддог. Тэдний үсэнд үзүүлэх үйлчилгээ адилхан боловч гол ялгаа нь найрлагандаа байдаг. Үсний тос буюу бальзам нь ангижруулагчийг бодвол тосыг их хэмжээгээр агуулдаг учраас хуурай, гэмтэлтэй үсэнд , харин ангижруулагч тослог үсэнд илүү тохиромжтой байдаг.
Хуурай хугарамтгай үсэнд протеин буюу уураг, аминхүчил, тос, керамид, кератин, Оmega 3 агуулсан тэжээлийн тос, будагтай үсэнд силикон агуулсан тос түрхэх хэрэгтэй. Харин тослог үс их арчилгаа шаардах бөгөөд тос ихээр ялгарах нь микроциркуляцийг алдагдуулж, үсний угийн хүчилтөрөгчийн хангамж, тэжээлийг багасгаснаар үс өнгөгүй бүрзгэр болж унах нь ихэсдэг. Ийм үсэнд хэрэглэх тэжээлийн тос юмуу ангижруулагчийн үүрэг нь тос ялгаралтыг багасгах учраас тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулагч чухал элемент болох цайрыг агуулсан байх шаардлагатай.
Тэжээлийн тос болон ангижруулагчийг хуйхандаа түрхэж болохгүй, учир нь хуйхны нүх сүвийг хааж бүрхэвч үүсгэснээр үсэнд тэжээл дутагдаж хугарч гэмтэх аюултай. Тиймээс тэдгээрийг иллэг хийх маягаар үсний угаас 3-5 см-ийн зайтай үзүүр хүртэл нь түрхэж өгнө. Ашигтай бодисууд нь үсэнд үйлчилэхэд 3-4 минут шаардагдах бөгөөд үүний дараа бүлээн усаар сайтар зайлна.
Дүрэм 3: Үсийг тэжээж, чийгшүүлэх хэрэгтэй
Бидэнд амьдрахын тулд хоол унд хэрэгтэй байдаг шиг үсэнд ч гэсэн эрүүл сайхан байхын тулд тэжээл, чийг хэрэгтэй. Тиймээс үсийг сэргээх зориулалттай маск хэрэглэх хэрэгтэй бөгөөд түүний найрлаганд агуулагдаж буй ашиг тустай бодисын хэмжээ нь тэжээлийн тосныхоос даруй 2-3 дахин их байдаг байна. Ялангуяа малгай их өмсдөг, паартай байранд удаан хугацаагаар ажиллаж, амьдардаг бидний үс чийгээ хурдан алдаж хуурайшдаг. Маскийг угааж, алчуураар чийгийг нь авсан үсэнд түрхэх бөгөөд ингэхдээ мөн л хуйхандаа түрхэхээс зайлсхийх хэрэгтэй. Заавар дээр нь 3 минут болго гэж бичсэн байсан ч 15 минут заавал байлгаж толгойдоо нийлэг малгай өмсөж, гадуур нь алчуураар ороож бигнэх хэрэгтэй.
Дүрэм 4: Нойтон үстэйгээ болгоомжтой харьц
Ус үсийг хүнд болгосноос нойтон үсийг алчуураар үрэх болон самнах явцад гэмтэж угаараа тасарч унах эрсдэлтэй. Тиймээс угаасны дараа шууд самнах хэрэггүй, усыг нь алчууранд шингээх маягаар зөөлөн арчих хэрэгтэй. Тэгээд аль болох өөрөөр нь хатаах хэрэгтэй.
Дүрэм 5: Халууны хамгаалалт!
Индүү, сэнс гэх мэтчилэнгийн зүйлс нь үсний чийгийг шавхаж, хуурайшуулдаг. Гэсэн ч үсээ сайхан хэлбэрт оруулахын тулд бид тэднээс татгалзаж чадахгүй нь мэдээж учраас гэмтээхгүйн тулд халуун зохицуулагч спрей хэрэглэх хэрэгтэй. Тэрээр найрлагандаа глицерин, пропиленгликоль, тос зэрэг үсэн доторх чийгийг хамгаалагч бодис агуулдаг учир үсийг индүүдэх, сэнсдэх явцад хуурайших, хугарч гэмтэхээс сэргийлдэг. Тиймээс сэнс, индүү хэрэглэхийн өмнө ийм төрлийн спрейг үсэндээ шүршиж өгөөрэй.
Дүрэм 6 : Самаа зөв сонго
Төмөр шүдтэй сам нь үсийг зулгаадаг учир татгалзах хэрэгтэй. Хуванцар, модон самнуудын шүд нь бөөрөнхийдүү байвал сайн. Хуйхны цусны эргэлт, улмаар үсний тэжээлийг сайжруулахын тулд үсээ өдөрт дор хаяж 4 удаа 3-5 минутын турш самнах хэрэгтэй.
Дүрэм 7: Зөв зохистой хоолло
Хоолоо сойсноор бидний бие организм, цаашлаад эрүүл сайхан үсэнд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг авч чаддаггүй. Сайхан үстэй байхын тулд аль болох амьтны гаралтай уураг ихтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай бөгөөд ялангуяа үсний 60 %-ийг бүтээдэг уургийн нийлэгжилтэнд оролцдог цайр энд юу юунаас илүү чухал юм. Цайраар баялаг хүнсэнд өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, байцаа, овъёос, хар чавга ордог. Түүнээс гадна эрүүл сайхан үстэй байхад төмөр, кальци ч бас чухал бөгөөд эдгээр нь буурцагны төрлийн ургамал, загас, шувууны мах, элэг, улаан буудай, гурвалжин будаа, самранд ихээр агуулагддаг.
Дүрэм 8: Эрүүл мэндээ анхаар!
Үс унах болон гэмтэж салаалах нь заримдаа ходоод гэдэс, бамбай булчирхай, бэлгийн замын өвчин, стресс, чихрийн шижин зэрэг өвчинтэй холбоотой байх тохиолдол бий. Тэгээд ч үс хамгийн сүүлд тэжээл авдаг эрхтэн болохоор түүний гэмтэл нь мэргэжлийн эмчид үзүүж шинжилгээ хийлгэх цаг болсныг чинь танд сануулж буй дохио юм.☺💋💋
18/07/2023
Ер нь СЭВХ гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
-Сэвх гэдэг бол арьсанд гарсан өөрчлөлт бөгөөд гоо сайхныг алдагдуудаг билээ. Сэвх, нөсөө, толбо гэдэг нь адил зүйлийг заасан хоёр өөр утгатай. Юу гэсэн үг вэ гэхээр сэвх болон нөсөө нь нүүрний арьсан дээр тархана. Харин толбо нь биеийн бүх хэсгээр гарах бүрэн боломжтой юм. Юунаас болж, яагаад үүсдэг вэ? гэхээр:
-Дааврын өөрчлөлтөөс
-Нарны хэт ягаан туяанаас. Хэт ягаан туяа нь арьсны меланоцит эсийг хэт их идэвхижүүлнээр бөөгнөрч мэнгэ үүсгэдэг. Меланоцит эс гэдэг нь өөрөө өвөрмөц шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг буюу арьсыг хортой хэт ягаан туяанаас хамгаалдаг.
-Арьсны буруу арчилснаас. Арьсанд хангалттай чийгшилт өгөөгүйн улмаас гэсэн үг л дээ.
-Жирэмсний үед буюу мөн л дааврын өөрчлөлтөөс
-Эмзэг арьстай бүсгүйчүүд саван, үнэртэй ус, гоо сайхны элдэв янзын бүтээгдэхүүн хэрэглэснээс болж
-Зарим бэлдмэлүүд буюу жирэмслэлтээс хамгаалах дааврын эм, зарим төрлийн витамин хэт хэрэглэснээс болдог. Эдгээр бэлдмэлүүд нь арьсны дархлааг бууруулдаг.
-За тэгвэл үүнийг яаж эмчилвэл зүгээр вэ? Зарим эмэгтэйчүүд гэр аргаар эмчлэх гэж их оролддог юм шиг санагдсан.
-Гэр аргаар эмчилж ер болохгүй. Оролдох тусам хүндэрч, томордог гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн эмч дээр өөрийн биеэр ирээд зөвлөгөө авч, лазераар эмчилж болдог. Сүүлийн үед лазераар эмчилж байгаа гэж зөвлөх байна.
-Гэвч сэвх арилгах тоснууд байдаг шүү дээ. Тэгвэл эдгээр тосны тухайд?
-Элдэв янзын сэвх арилгах тос гадуур зардаг. Гэвч эдгээр бүтээгдэхүүн нь тухайн хүндээ таарах, таарахгүй гэж бий. Улам дордсон ч хүн байна. Тиймээс найдвартай арга бол лазер эмчилгээ.
-Хэрхэн сэвх, толбоноос урьдчилан сэргийлэх вэ?
-Урьдчилан сэргийлэх тухайд бол нарны тос хэрэглэх хэрэгтэй. Нарны тосыг ихэнхи бүсгүйчүүд хэрэглэж заншаагүй байдаг. Гадаа цас ороход бид баярлаад гадаа гардаг. Гэвч гарахаасаа өмнө гадаа нартай ч бай үгүй ч бай арьсаа хамгаалж нарны тос түрхэх хэрэгтэй. Халуун зунаар бол заавал түрхэх хэрэгтэй. Зөвхөн нүүр гэлтгүй, бүх биеийн арьсаа хамгаалж заншаарай гэж зөвлөх байна. Гэрээс гарахын өмнө 15-20 мин өмнө түрхээд гарах хэрэгтэй.
18/07/2023
Цагаан батга, хар батга гэж батганы төрлийг 2 ангилдаг. Ихэнхи өсвөр насныханд батга бол нэг том асуудал байдаг. Ихэвчлэн нүүр, хүзүү, мөр, нуруу, цээжин дээр батга гардаг. Арьсны нүх нь таны үс болон арьсыг тослогтуулах үүрэгтэй тосны булчирхайг агуулж байдаг. Гэвч заримдаа тэрхүү нүх нь илүүдэл тос, бактерины улмаас бөглөрвөл энэ нь батга бий болохын гол нөхцөл болдог байна.
Арьсны нүх бөгларч, хаалттай чигээрээ дээшээ томбойсон бол үүнийг цагаан батга гэж нэрлэдэг. Харин нүх бөглөрсөн ч нээлттэй чигээрээ үлдвэл оройн хэсэг нь харлаж харагдах ба үүнийг хар батга гэнэ. Бусад тохиолдолд арьс үхжиж, бактери арьсны чинь доор амьдарч эхэлбэл энэ нь үрэвссэн батга ба ихэнхидээ арьс улайж харагддаг.
Click here to claim your Sponsored Listing.
