Hair stylist Amraa

Hair stylist Amraa

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hair stylist Amraa, Hair salon, БГД Номин хойно 13а байр, Ulaanbaatar.

18/12/2024

Welcome ☺️🎉🎉🎉

10/03/2024

Tomorrow luck will definitely come to you 💰💸☘️😍😍

10/03/2024

Чех улсын мисс Кристина Пискова “Дэлхийн мисс 2023” тэмцээний ялагчаар тодорлоо.

Photos from Hair stylist Amraa's post 07/07/2023
23/05/2023

Үсний бүтэц

23/03/2022

ҮС. " copy,,
*Үс гэдэг нэг зүйлдээ хэм-ийн богц юм гэнэ.
Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухаан ч тогтоожээ. Урт үстэй хүн энерги ихтэй байдаг бол богино үстийх нь энерги их үрэгддэг гэнэ. Үүнийг мэддэг Юндэн гөөгөө нар гурваар дарсан гэзгээ боож, сүлжиж нурууныхаа дагуу унжуулдаг нь өөрийн эрчмийн сувгийг улам хүчтэй болгохоос гадна харваа намнаанаас хааж халхлах хэрэгсэл болгодог байжээ.
*Үс нь дурсамжийн дэвтэр. Үсний сэвээ хаа хамаагүй хаяхыг ээж минь хориглодог ч учрыг нь төдий л ухдаггүй байв. Гэмт хэргийн газраас олдсон ширхэг үснээс шинжлэх ухаан мэдээлэл уншдаг болсон. Бие тамирдаад ирэхэд цуглуулсан сэвээ наран сүлжээ хавьдаа бүсэлж байгаад бөөлөхөд бас л их хүч их эрчим дамжуулж хамгаалалт ч болдог. Хүн үхсэн ч үс, хумс ургах нь генийн мэдээлэл амьтайгаа байдагт оршино.
*Үс нь шидийн саваа.
”Алтан үст” үлгэрийг уншсан хүн шидэт саваа болохыг төвөггүй ойлгох бөгөөд үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч тул мэдээлэл чөлөөтэй уншигдана.
*Үс нь мэдээ хураах өд гэнэ. Хатад үсээ ширхэгчлэн сүлжээд бортого малгайныхаа орой өөд гаргаж өмсөх нь тэнгэрээс ирэх мэдээллийг авах орон зай гэж үзнэ. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бас л мэддэг байжээ.
*Үс нь онгодын тархи юм. Онгодын хэмээр үсний мэдээллийг унших, өгөгдөх мэдээллийг үсэндээ хурааж цуглуулахаас үүдэлтэйгээр үсээ боож сүлжиж явах дэг гарсан байна. Задгай үсийг чөтгөр шулам мэт хэмээн адлах бөгөөд оюун ухааны төвлөрлийг сааруулдаг гэж үзнэ. Нялх хүүхэд задгай үстэй хүнээс айж хөлссөн байдаг нь таагүй харагддагийх юм. Хар муу бүхэн хамгийн түрүүнд үсэнд сэв болон наалдаж ирдэг ажээ. Тиймээс хаалганы гадна ирээд үсээ задгайлан сэгсрээд орж байхыг БууЭрЭл-үүд сануулдаг.
*Үс нь махан бие-ийн хөө хуяг болдог. Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг. Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг. Мөн тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна. Хөмсөг нь нар болон хөлснөөс хамгаалдаг бол нүүрний үс нь сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Охид гангачуул шар үсээ хусаад байдаг нь осолтой л юм байна даа.
Зайрдууд эрдэм чадлаа сахалдаа шингээдэг байсан бол Жанжин онгодууд сахлыг хүртэл шидтэй болгодог байжээ Эзэн хааны үед гэмт хэрэгтний үсийг хусдаг, түүнийг "Халзан" гэдэг байж. Нэр төрөө эрхэмлэгчид энэ нь хатуу ял, нэрээ ч алдаж, яс хугарам ичгүүртэй үйл байжээ. Энэ нь тэнгэрийн мэдээллээс нь салган яллаж буй зэм болой. Саяхан болтол манайд 111-р зүйл ангиар шийтгэгдвэл үсийг нь хусчихдаг байсан нь үүний улбаа мэт.
Бас нэг сонирхолтой нь “Та нарын зүрх сэтгэлээс гарч буй нөж хатуурч гэзэг болдог. Ингэхээр та үрсийг илтгэгч “БИ“гэдэг ухаан чинь гэзэг болж байгаа юм даа” гэхийг уншаад их л сонин санагдав. Үүнээс харахад үс бол хүний цусан талын мэдээллийн их сан аж.
Харин хумсны уг дахь цагаан толбоор ясны сийрэгжилтээ шинждэг нь хумс бол ясан талын мэдээллийн их сан нь юм байна. Тиймд үс, хумсыг ашиглан хар шидтэнгүүд хараал жатга хийдэг тул харуй бүрий цагаар хамаа бус тайрах, огтлох, хаяхыг цээрлээд буй учиртай.
”Бүсгүй үрсүүд. Хараацайн даль жигүүр шиг xөмсөгтэй болох гээд ээжийнхээ их ерөөлийг зулгааж хусаж хаядаг. Өөрөөс чинь сүү ялгардаггүй бол хөмсгөө зулгаагаад байгаарай, ухав уу?” гэнэ. Тэгэхээр хөмсөгний үс нь хөхний суваг, үржихүйн хүрдтэй холбоотой байж таарлаа.
Хөх Тэнгэр мину ... Мэдэхгүйгээсээ мөн ч ихийг алдаж мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ ухаарах л..., ай хөөрхий гэж ...
#МядагмааТэнгэрМонголГазар

20/03/2022

Бүсгүйчүүдийн үсээ ороохдоо гаргадаг 7 алдаа

Үсний индүү гартаа оруулахад тийм ч амар эд биш гэдгийг бид бүгд мэднэ. Магадгүй дараах алдаануудаас болоод л таны үс нэг л болж өгөхгүй байгаа байх. Уншаад мэдээд аваарай 😉

🧚🏻‍♀️Хамгаалах цацлага хэрэглэхгүй байх
Үсэндээ “халуун төмөр” хүргэхээсээ өмнө заавал хамгаалах цацлага түрхэж байгаарай. Энэ бол нарны тосыг үргэлж хэрэглэдэг шиг л зайлшгүй зүйл юм шүү. Хамгаалагч цацлага нь үсийг чинь эмзэгшиж, хугарамтгай болохоос хамгаалдаг.

🧚🏻‍♀️Зөв хэмжээтэй индүүгээ сонгохгүй байх
Ямар дүр төрхийг бүтээхийг хүсч байгаагаасаа шалтгаалан индүүнийхээ хэмжээг сонгох хэрэгтэй. Үс чинь богинохон эсвэл чи жижиг олон долгиог хүсч байгаа бол 1 инчийн (2.54см) диаметртэй индүүг сонгоорой. Харин чи урт үстэй эсвэл том сул долгионыг хүсч байгаа бол 1.5 ба түүнээс дээш инчтэй индүүг сонгох хэрэгтэй.

🧚🏻‍♀️Хэт том багц үсийг нэг дор буржийлгах гэж оролдох
Атга дүүрэн багц үсийг нэг дор буржийлгавал хагас дутуу ороогдох болно. Хэрвээ чи өтгөн үстэй бол аль болох олон хэсэгт хувааж байгаад бага багаар нь буржийлгаарай. Эхлээд үснийхээ орой хэсгийг тэр чигт нь дээшээ хавчиж байгаад доод хэсгийг буржийлга. Дараа нь бага багаар дээш хавчсан хэсгээсээ буулгаж ороовол нэг ч үс шулуунаараа үлдэхгүй.

🧚🏻‍♀️Индүүгээ хэт их халаах
Нарийхан, хугарамтгай үсийг хамгийн бага халуунаар нь ч ороож болно. Мөн үсийг хангалттай орооход 5-10 секунд л хангалттай байдаг. Үүнээс удаавал үс гэмтэж, эрүүл бус, арчилгаагүй харагдах болно.

🧚🏻‍♀️Буруу тал руу нь ороох
Нүүрнийхээ хэлбэрийг зөв гаргахын тулд урд талын үсийг ороохдоо индүүгээ үргэлж арагш нь чиглэлтэйгээр эргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, баруун гар талынхаа үсийг баруун тийш нь, зүүн гар талынхаа үсийг зүүн тийш нь ороогоорой. Ингэвэл ороосон үс урагшаа орж ирээд, саад болоод байхгүй.

🧚🏻‍♀️Чийгтэй үсийг ороох гэж оролдох
Ойлгомжтой санагдаж магадгүй ч жаахан ч гэсэн чийгтэй үсийг орооход гэмтэх хувь нь 50-иар ихэсдэг. Тэглээ ч шууд угаасан үсийг ороохоос илүү нэг хоносон үс хэвээ удаан барьдаг. Гэхдээ тослогтсон үсэнд бүү туршаарай. Хэрвээ та нямбай, удаан тогтоцтой буржгар үсийг хүсч байвал үснийхээ хэсэг бүрийг индүүгээр ороочихоод хуруугаараа ахин чиглэлийнх нь дагуу мушгиж хөртөл нь байлгах юм уу дээш нь хавчиж тогтоогоорой. Харин хэрвээ сул долгиотой, төрөлхийн юм шиг буржгар үсийг хүсч байвал бүх хэсгээ нэг бүрчлэн ороочихоод хөрснийх нь дараа гүдгэр, том шүдтэй, модон самаар самна. Хөрөөгүй байхад нь самначихвал үс чинь буцаад шулуун болно гэдгийг анхаараарай. Эмх замбараагүй, уснаас дөнгөж гарч ирсэн юм шиг долгиог хүсч байвал самны оронд хуруугаараа султгах хэрэгтэй. Хамгийн сүүлд хийсэн хичээл зүтгэлээ “түгжиж” үсний спрей цацаарай. Амжилт хөөрхнүүдээ.

01/03/2022

Зөвлөмж👇

Үснийхээ өнгийг өөрчилөхөөр төлөвлөж байгаа бол дараах зүйлийг уншаарай😊
-Үсэндээ бүтэн цайруулалт хийх бол үсээ 3-4 хоног угаахгүй /угаачаад цайруулвал хуйх гэмтэх эрсдэлтэй/
-Химитэй болон маникуртай үсийг цайруулалт хийхгүй
-Үсээ цайруулах гэж байгаа бол тэжээлийн тос,маск тавьж бэлдэнэ/ үс гэмтэхгүй/
-Нэг дор 2-с дээш цайруулалт үсэнд хийж болохгүй
-Цайруулагчтай үсэнд хими хийхгүй
-Хараар үсээ будсан хүмүүс дэс дараалалтайгаар үснийхээ өнгийг сольж болно
-Үсэндээ цайралт л хийсэн бол зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэнэ,/мэргэжлийн хүмүүсийхээ зөвлөгөөг дагана😀
-Үсээ будаж байгаа будаг цайруулагчаа үсчидээсээ заавал асуу/аль брэнд гэх мэт/
-Зөв цайруулалтай үс дараа арчилхад амар байдаг тул мэргэжлийн хүмүүсээ сайн судлаарай/ нэгэнт цайруулаад гэмтсэн бол буцаж хэвэндээ орохдоо удаан /
-гэмтээхгүй цайруулсан үс дараа олон өөр өөр өнгөөр бүрэн сольж болно
-Хуйхны цэвэрлэгээ хийсэн бол 7-10 хоног үсээ будаж болохгүй/ будагны харшилтай болох эрсдэл үүснэ/
- Үс будсны дараа угаахдаа халуун усаар угаахгүй
-Хими будаг зэрэг хийх бол эхлээд хими хийгээд 7хоноод будна/будаг нь цайруулалтай биш энгийн будаг байна/

Want your business to be the top-listed Hair Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

БГД Номин хойно 13а байр
Ulaanbaatar