Dear Beauty Shop
БНСУ-ын оргинал гоо сайхны бүтээгдэхүүний захиалга, борлуулалт, хүргэлтийн үйчилгээ
17/05/2023
Бэлэн
10/05/2023
Centella24
брэндийн бүтээгдэхүүнүүд маань цөөн тоогоор бэлэн ирлээ шүү хөөрхөнүүд минь амжаад захиалаад аваарай😍
10/05/2023
COSRX Low-Ph Good Morning Gel Cleanser
👉12 - 35 насны тослог холимог арьстай хүмүүст маш гоё таарна.
👉Арьсны PH түвшинг тэнцвэржүүлж, хуурайшуулж таталдуулах мэдрэмж төрүүлэхгүй бөгөөд үхэжсэн арьсыг цэвэрлэж батга гарах эрсдлийг дарж өгдөг.
👉Гелэн хэлбэрийнх бөгөөд маш зөөлөн бүтэцтэйгээрээ бусад угаагчаас ялгарна. Арьс тань хэт нэг талруугаа болоод байгаа бол таны арьсны PH-ийн тэнцвэр алдагдсан гэсэн үг шүү. 👉Low PH гэдэг нь бидний арьсыг хэзээ ч эмзэглүүлдэггүй гэсэн баталгаа билээ. Ерөнхийдөө хэт батгажилт үүсэх арьсны PH баланс алдагдсанаар хэт тослогтож эсвэл хэт хуурай болж арьсны асуудлууд гарч эхэлдэг. PH түвшин нь 5,5 - 6 гаас хэтрэхгүй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй
Хэмжээ: 150мл
Үнэ:25,000₮
10/05/2023
❇️SCINIC брэндийн "First Treatment Essence
SCINIC брэндийн First Treatment Essence хэмээх нэртэй бүх төрлийн арьсанд зориулсан тонер.
🌻Онцлог:
- Анх Японы алдарт SK II брэндийн PITERA ESSENCE- г дуурайлгаж хийсэн боловч 3 удаагийн орц найрлагын шинэчлэлт хийснээр орц найрлагын хувьд PITERA ESSENCE -г хол хаяж улам илүү сайжирсан.
🌻Химийн хорт 20н бодисоос ганц нь ч байхгүй.
🌻 Galactomyces фермент найрлагыг 90% агуулсанаас гадна Niacinamide, Adenosine идэвхтэй найрлагуудыг ч бас өндөр хэмжээгээр агуулдгаараа давуу талтай.
Бүх төрлийн арьсанд маш сайн тохирдог.
- Цайруулах, хөнгөхөн гуужуулах, арьсны унаган эрүүл толигор байдлыг сэргээх үйлчилгээтэй.
-Ус шиг шингэхэн хөнгөхөн бүтэцтэй, өнгөгүй, бага зэрэг Galactomyces-н үнэр үнэртэнэ.
📌Galactomyces-ийн ашиг тус гэвэл:
🌸1. Цайруулах үйлчилгээтэй.
Арьсны өөрийнх нь унаган эрүүл байдлыг сэргээж өгснөөр цаанаасаа л нэг гэрэлтсэн тунгалаг цагаан болгож өгдөг.
🌸2. Арьс чангалах үйлчилгээтэй.
Ер нь исгэх үйл явцад бий болдог энэ төрлийн фермент найрлагууд маань байгалийн жамаар исэх явцдаа молекулынх нь хэмжээ маш сайн жижгэрсэн байдаг учраас энгийн найрлагуудыг бодвол арьсны гүнрүү нэвчиж орох чадвар маш сайтай байдаг. Тийм ч болохоор гүний чийгшлийг хангаж өгснөөр суларсан арьсыг чангалж хялгасан үрчлээ тэнийлгэх ид шидтэй байдаг.
🌸3. Арьсны нөхөн төлжилтийг хурдасгана.
Энэ бол бас л фермент найрлагуудын онцлог. Үхжсэн арьсыг гуужуулж шинэ арьсны нөхөн төлжилтийг хурдлуулж өгдөг.
🌸4. Арьсны ханан бүрхүүлийг сэргээдэг.
Арьсны ханан бүрхүүл сэргээнэ гэдэг маань арьсны дархлааг сайжруулдаг гэдэгтэй адил утгатай гэж ойлгож болно. Galactomyces гэдэг маань мааш жижигхэн бичил биетэн гэж дээр тайлбарласан шүү дээ. Нэг ёсондоо бидний арьсанд ашиг тустай ашигтай бактер гэсэн үг. Арьсны ханан бүрхүүл сайн байж гэмээнэ гадны нян бактерыг эсэргүүцэх чадвар сайжирч элдэв янзын том жижиг батга үүсэх орчин нөхцөлгүй болдог.
🌸5. Galagtomyces найрлага маань Niacinamide найрлагатай маш сайн зохицдог тул энэ 2 найрлага хамт орсон бүтээгдэхүүн сонгож хэрэглэвэл хамгийн сайн сонголт байх болно.
☘Сул тал:
Мэдээж Galactomyces, Bifida гэх мэт фермент найрлагуудаас харшилдаг арьстай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст таарахгүй байж мэднэ. 90%-ийн Galactomyces агуулсан учраас.
Таарсан хүндээ бол салахын аргагүй тонер.
☘Хэрэглэх заавар:
Өглөө оройд угаагч хөөсөөр угаасныхаа дараа тонерын оронд хэрэглэнэ. Фермент найрлагууд хөнгөхөн гуужуулах үйлчилгээтэй байдаг тул эхлээд хөвөнд шингээн зөөлөн арчиж шингээснийхээ дараа дахин шууд түрхэж шавшиж хэрэглэнэ. Чийг дутагдсан үедээ 2,3 удаа давхарлаж түрхвэл гүний чийгийг сайн нөхөж өгнө.
Үнэ: 215ml 45,000₮
Хавар болж байна, арьс арчилгаандаа илүү их цагийг зарцуулаарай хөөрхөнүүд минь,
Цаг хугацаагаар аялан, өөрийнхөө залуу үедээ очин арьс арчилгааны зөвөлгөө өгөх боломж гарвал та ямар зөвөлгөө өгөх байсан бэ гэсэн асуултанд хариулсан
хүмүүсийн зарим түгээмэл зөвөлгөөнүүдээс сонирхуулахад:
💕1. Яаж ч ядарсан байсан нүүрний будгаа арилгалгүй, арьсаа цэвэрлэлгүй хэзээ ч битгий орондоо орж байгаарай! Нэг л удаа нүүрээ угаалгүй унтахад 14 хоногоор хөгширдөг ч гэсэн яриа байдаг.
💕2. Нүүрээ будсан, нарны тосоо түрхсэн бол оройдоо давхар цэвэрлэгээ заавал хийж байгаарай! Тосон цэвэрлэгчээр эхлээд нүүрний будаг, нарны тосоо арилгасны дараа хөөсөн цэвэрлэгч хэрэглэж арьсны бохирдлоо цэвэрлэнэ.
💕3. Өдөр бүр нарны тос хэрэглэ! Энэ бүр заавал, заавал шүү! Гэрээс гарахгүй байсан ч, наргүй бороотой өдөр байсан ч хамаагүй нарны тосыг алгасч хэрхэвч болохгүй!
💕4. Арьсаа долоо хоногтоо 1-2 удаа гуужуулж хэвшээрэй. Хэт ширүүн, том том ширхэгтэй гуужуулагч арьсыг тань урж гэмтээдэг тул зөөлөн, нарийн ширхэгтэй гуужуулагч сонгоорой!
💕5. Бүтээгдэхүүний орц найрлагыг анхаарах, үйлчлэлийг нь мэддэг байх. Аль болох зөөлөн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны байгалийн нөхөн төлжих чадварыг дэмжиж, арьсыг эрүүл, залуугаар нь хадгалах болно.
💕6. Хүзүү, гараа хэрхэвч мартаж болохгүй. Цэвэрлэх, чийгшүүлэх, хамгаалах алхмуудаа таны насыг хамгийн ихээр илтгэдэг хүзүү, цээж, гарандаа давхар хийгээрэй!
💕7. Бас л тамхи татахгүй байх, эрүүл хооллох, ус сайн уух, сайн унтаж амрах гээд амьдралын хэв маягийг хэлэлгүй орхиж чадсангүй!
20/02/2023
🌼AHA, BHA, PHA гэж юу вэ? 🌼
"Гуужуулалт"
Арьсны "Гуужуулалт" бол арьс арчилгааны 7н үндсэн зарчмын салшгүй нэг хэсэг юм.
Гуужуулалтын тухай судлахаасаа өмнө бид эхлээд яагаад арьсаа тогтмол гуужуулж байх ёстой юм бэ гэдгээ ойлгох хэрэгтэй.
Бидний арьс 28 хоногийн давтамжтайгаар нөхөн төлжиж шинэчлэгдэж байдаг. Шинэ арьс үүсч хуучин арьс нь үхжин гуужиж унаж байдаг гэсэн үг. Үүнийг арьсны нөхөн төлжих давтамж буюу 'skin turn over' гэж нэрлэдэг. 30аас дээш насныхны 'skin turn over' нь хөгшрөлт эхэлсэнтэй холбоотой ойролцоогоор 40 хоног болж уртасдаг. 😭😭😭
Эрүүл энгийн арьстай хүний хувьд үхжсэн арьс нь байгалийн жамаараа ямарч саадгүй гуужиж төлжиж байдаг учраас өөгүй цэвэрхэн байдаг. Гэхдээ маш ховор. Ийм эрүүл арьстай хүмүүс бол заавал нэмэлтээр гуужуулагч хэрэглээд байх шаардлага байхгүй.
Харин таны арьс ямар нэгэн асуудалтай, жишээ нь тослогжилттой, хуурайшилттай, батгашилттай, нүхжилттэй, сэвх нөсөө толботой, үрчлээтэй бол арьсны тань гуужилт хэвийн явагдахгүй байна гэсэн шинж тэмдэг байдаг учраас нэмэлтээр "Гуужуулагч" бүтээгдэхүүн хэрэглэж шинэ арьсны нөхөн төлжилтөө дэмжиж өгөх хэрэгтэй.
🌼Гуужуулагчийн төрөл
Гуужуулагч маань химийн (chemical), физикийн (physical) гэж 2 төрөлд хуваагддаг.
☘ Физик гуужуулагчид Peeling gel, Scrub гэсэн бичигтэй бүтээгдэхүүн багтана. Түрхээд массажлахаар бөмбөрч унаад байдаг, эсвэл дотроо жижиг жижиг ширхэгтэй байдаг. Энэ нь үхжсэн арьсыг гаднаас нь үрэлтийн хүчээр буюу физик аргаар гуужуулж байна гэсэн үг. Дотроо жижиг жижиг хатуу элсэн ширхэгтэй скрабыг бол би хэрэглэ гэж санал болгомооргүй байна. Арьсыг маш их цочроож хуурайшуулдаг.
Харин зөөлөн бүтэцтэй Peeling gel гэсэн бичигтэй гуужуулагчууд бол бүх төрлийн арьс болон АНА, ВНА, РНА гэх мэт хүчил агуулсан гуужуулагч найрлагуудаас харшилдаг эмзэг арьстай хүн хэрэглэхэд тохиромжтой. 7 хоногт 1~2 удаа хэрэглэнэ.
☘ Химийн гуужуулагчид AHA, BHA, PHA гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд багтана.
Админых нь хамгийн дуртай гуужуулагч гэж хэлж болно. ( Энэ талаар эртхэн олж мэдсэн байх минь яавдаа л гэж боддог шүү.)
Химийн гуужуулагч гэдэг маань арьсанд тохирох хэмжээний хүчил ашиглан үхжсэн арьсыг гуужуулдаг гэсэн үг. Гэхдээ та "химийн" гэсэн үгнээс огтхон ч айж сүрдэх хэрэггүй. Дандаа байгалийн гаралтай жимснээс гаргаж авсан хүчил ашигладаг. Энэ төрлийн гуужуулагчийг өөрийхөө арьсны онцлогт тохируулан зөв давтамжтай хэрэглэж чадвал шинэ арьсны төлжилтийг идэвхижүүлж арьс жигдэрч толийх, өнгө сэргэх, бүх төрлийн батганы үрэвсэл намдаах гэх мэт үнэхээр гайхалтай үр дүн өгдөг.
Гэхдээ хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эсрэгээрээ арьсыг цочроож асуудал үүсгэдэг тул анх хэрэглэж эхэлж байгаа хүн бага багаар арьсандаа дасгаж маш болгоомжтой хэрэглэх ёстой байдаг.
Гоо сайхны салонд хийгддэг "Aqua peel" гэх мэт арьс цэвэрлэх гуужуулах үйлчилгээ бол эдгээр Aha,Bha гэх гуужуулагч хүчил найрлагыг ашигласан үйлчилгээ байдаг.
АНА, ВНА, РНА гуужуулагч маань худалдаанд арчдаг тонер, арчдаг pad, liquid буюу эссэнс хэлбэрээр элбэг байдаг. Та эдгээрээс аль нэгийг нь л сонгоод хэрэглэхэд хангалттай.
🔸️AHA (Alpha Hydroxy Acid)
АНА-гийн хамгийн гол онцлог нь усанд уусдаг чанар юм. АНА найрлаганд жимсний хүчлүүд болох
-lactic acid,
-glycolic acid,
-citric acid,
-mandelic acid
гэх мэт найрлагууд багтдаг.
Усанд уусдаг чанартай учраас арьсны ӨНГӨН хэсгийн үхжсэн арьсыг гуужуулах, мөн давхар чийгшүүлэх, толигор болгох үйлчилгээтэй. Гуужсан арьс нь нүдэнд харагдахгүй ч арьс чинь маш гоё зөөлөрч мэдрэгддэг. Анх АНА хүчил хэрэглэж эхэлж байгаа хүн бага хувьтайгаас нь буюу 4%тайгаас нь эхлээд 7 хоногт 1ээс 2 удаа хэрэглэж бага багаар арьсандаа дасгах ёстой.
АНА нь тослог, хуурай, холимог, энгийн гээд бүх төрлийн арьсанд таардаг боловч зарим нэг эмзэг арьсанд таарахгүй байх тохиолдол бий.
🔸️BHA (Beta Hydroxy Acid)
ВНА-гийн гол онцлог нь тосонд уусдаг чанар бөгөөд ВНА найрлаганд
-Salicylic acid
-Betain salicylate
гэх байгалийн гаралтай хүчлүүд багтана.
Арьсны гүнрүү, арьсны нүхэнд хуримтлагдсан ТОСЛОГ (sebum) болох хар, цагаан батгыг үр дүнтэй хайлуулж уусган бохирдсон нүх болон үхжсэн арьсыг цэвэрлэдэгээрээ AHAгаас ялгаатай. Тосонд уусдаг чанартай тул тослог арьсны тослогжилтыг багасгаж өгөх, нүхэнд хуримтлагдсан тосыг зөөллөж хайлуулж өгдөг.
Мөн гол найрлага болох Салицилийн хүчлийг Аспиринаас гаргаж авдаг тул арьсан дээрх хөнгөн үрэвсэлтэй батгыг дарж намдаах үйлчилгээтэй. АНАг бодвол илүү хүчиллэг тул арьс цочроох магадлал өндөртэй тул анхлан хэрэглэж эхэлж байгаа хүн бага %тай буюу 0.5%тай ВНА-г арьсаа ажиглаж байгаад 7хоногт 2удаа л хэрэглэж арьсаа дасгах хэрэгтэй байдаг. Дассан хойно нь давтамжаа нэмж болно.
ВНА 0.5%~2% хүртэл байдаг боловч Солонгос бол дээд тал нь 05%тайг л гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд зөвшөөрдөг. Хэт өндөр %тайг ойр ойрхон давтамжтай хэрэглэвэл арьсыг цочроож, тос чийгийн баланс алдагдаж арьс үрэвсэх аюултай.
ВНА нь тослог, холимог, хар цагаан батгатай, үрэвсэлт батгатай арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
Харин аспиринаас харшилдаг хүмүүс болон хэт эмзэг арьстай хүн хэрэглэх хориотой байдаг.
🔸️ PHA (Poly Hydroxy Acid)
PHA нь АНАтай ойролцоо арьсны өнгөн хэсгийн үхжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй боловч АНАг бодвол молекулынх нь хэмжээ том байдаг тул арьсны гүнд нэвтрэх нь бага тул АНАг бодвол зөөлөн байдаг бөгөөд арьс цочроох аюул багатай гуужуулагч юм. PHA гуужуулагчийг танихдаа
-Gluconolactone
-Lactobionic acid
гэх найрлагуудын нэг тухайн бүтээгдэхүүний найрлаганд багтаж байгаа эсэхийг хараарай!
Хэрвээ та АНА гуужуулагч хэрэглэхээр арьс тань цочрол өгч эмзэгшдэг бол РНАг туршиж үзэх хэрэгтэй. Мөн давхар чийгшүүлэх үйлчилгээ өгдөг тул ерөнхийдөө хуурай, улайлттай, эмзэг арьсанд тохиромжтой.
🌼 За тэгвэл таны арьсанд ямар гуужуулагч нь илүү тохирох вэ?
◇ Хуурай арьс - АНА, эсвэл PHA, Peeling gel
◇ Холимог арьс - Хуурай хэсгээрээ АНА,
тослог хэсгээрээ ВНА, Peeling gel
◇ Тослог арьс - ВНА, АНА, Peeling gel
◇ Бүх төрлийн батгатай арьс- ВНА ,АНА
◇ Эмзэг арьс - зөөлөн Peeling gel, РНА
Та эхлээд ямар төрлийн арьстайгаа оношлуулж тодруулаад дараа нь өөртөө таарах гуужуулагчаа сонгоорой!
Дахин анхааруулахад та зайлшгүй үхжсэн арьсаа гуужуулж байх ёстой боловч хэт их гуужуулалт нь арьсны янз бүрийн асуудал үүсгэдэг гэдгийг битгий мартаарай!!!
Арьсаа зөв гуужуулагчаар зөв давтамжтайгаар гуужуулж сурах нь яг л анх хоолны давс тааруулж сурахтай адил чухал алхам юм шүү. Арьсаа огт гуужуулахгүй бол асуудал үүснэ, хэтрүүлээд гуужуулчихвал бас л асуудал үүсдэг учраас тэр.
Та хэвийн арьстай бол 7 хоногт 1~2 удаа,
эмзэг арьстай бол 1 удаа гуужуулахад хангалттай байдаг шүү.
19/01/2023
AHA/BHA
Арьсыг чийгшүүлж мөн давхар маш сайн цэвэрлэж өгөх бөгөөд , гол найрлага болох AHA нь таны арьсыг гаднаас нь буюу цагаан батга , үхэжсэн арьсыг хайлуулж гуужуулдаг үйлчилгээтэй 💜
BHA нь арьсны гүнээс буюу нүх сүхэн дотор үүссэн илүүдэл тослог, гаднын бохирдол ,хар батга зэргийг мөн адил хайлуулж гуужуулах үйлчилгээтэй💜
13/01/2023
#Дууссан
Galactomyces 95 tone balancing essence-Multi acting enhancer for dull rough skin
Арьсийг тэжээлээр хангаж гүн чийгшүүлнэ. Өнгөө алдаж ядарсан арьсийг гэрэлтсэн болгож, арьсны өнгийг сэргээнэ. Хөгшрөлтийн эсрэг давхар үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсны өнгийг жигд болгоход тусална.
Үнэ: 50,000₮
28/12/2022
Бэлэн, хүргэлттэй
оноос өмнө амжаад захиалсан нь ☺️ 5-10% off байгаа шүү
26/12/2022
Vita C maane gantshan uldsen shuu ☺️ amjaad avaarai
25/12/2022
Шинэ бүтээгдэхүүн маань цөөн тоогоор бэлэн ирлээ
Orginal clear pad
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
17000
