Evari’s make up
🦋Хамаг сайхнаараа гэрэлт✨✨✨
29/06/2025
Надад юу сайхан байна гээч?
CS-н дэлхийн аваргын дэд байрын эзэн, MONGOLZ-н Гарьдмагнай Дэлхийн гурван удаагийн аварга Америкийн шигшээ багийг ялсан монгол охидын тоглолтыг үзэж суугаа ховор агшныг 3/3 сагсан бөмбөгийн тэмцээнийг сурвалжлахаар ирсэн гаднын зураглаач олзуурхан буулгаж буй мөч…дэлхийн од дэлхийн од охидоо дэмжихээр ирсэн агшныг эх орных нь төв талбайд зураглах чинь ховор боломж шүү дээ. Монголын MONGOLZ баг өнөөдрийн энэ амжилтанд хүртлээ 10 гаруй жил, ямар зам туулж, хэн хэн гэдэг супер тоглогчдын эрин үеийг гаталж, зарим тоглогчдоо Хятад, Сингапурын багт алдаж, эцэст нь шинэ залуу үеийнхэндээ итгэл хүлээлгэсэн нь оновчтой нүүдэл болсныг өгүүлсэн зөндөө урт нэвтрүүлэг шоубизнесийн мангасууд аль эрт хийчихсэн байна билээ. Эхлэл хэсэгт нь Улаанбаатарын гэр хороолол нэлийтэл гарч, MONGOLZ хаанаас өндийж хаана хүрч, хаашаа зорьж явааг нь базаж хэлсэн байсан. Тэгэхдээ Монголын Blitz бол маш сайн стратегич, бүх тоглогч нь адил жигд сайн, бүгд байгаа маш мэргэн онодог нь МашинГангийн өвлүүлсэн чадвар гэж онцолсон. Тэгвэл өчигдөр Америкийн сагсан бөмбөгийн багийг хожсоныхоо дараа манай Монголын багийн ахлагч Цэрэнлхам:
-Бидний маш олон жилийн хөдөлмөр, олон мянган цагийн бэлтгэл, дасгалжуулагч, ивээн тэтгэгчдийн 10-аад жилийн тогтвортой санхүүгийн дэмжлэгийн хүчээр бид энд ирлээ. Одоо маргааш тоглох Польшийн багийн тоглолтыг судалж, бэлтгэлээ хийнэ гэж ярьлаа. +30 хэмийн халуунд ширүүн тоглолт хийчихээд, юун амрах, дараагийн өрсөлдөгчтэйгээ хэрхэн нүүр тулахаа судална л гэж байна. Монголын багийн охид мөн л довтолгоо, хамгаалалт, холболт гээд жигд сайн байгаа, тийм ч байж дэлхийд яригдана. Сүүлийн үед дэлхийг шуугиулж байгаа Монголын залуусын амжилт урт удаан хугацааны хичээл зүтгэл, уналт босолт, хүн хүчгүй зүдэж, мөнгө санхүүгүй зутарч явсан 10 гаруй жилийн хичээл зүтгэлийн үр дүн гэдэг нь эндээс харагдана. Монголын нийгмийн хамгийн хүнд үед тэд төрж, өсч, өндийжээ. Тэдний дараа хэн гарч ирэх вэ, энэ багуудтай хамт боловсорч, төлөвшиж өнөөг хүрсэн бодлогын тогтолцоог л төр дэмжиж, түмэн нь ойлгон хичээхэд Монгол Улсын нэр дэлхийн тавцанд үргэлж дуудуулж үлдэнэ. Үүнийг ойлгуулсан бүх баг бүрэлдэхүүн, хамт олон, аав ээжид нь талархаж байна, баярлалаа! Залуус замаа өөрсдөө зассан, дэмжлэгтэй бол дэлхийд гарч чадна гэдгээ харуулсан, төр бус, хувийн хэвшил л тэднийг ойлгож дэмжсэн. Юу үнэн, энэ үнэн шүү! Үзэгдээд өнгөрдөг од баймааргүй байна, үргэлж Монгол гэж дуудуулмаар байна, энэ хүртэл явж чадсан залуус маань тэр замыг яаж гаргасныг мэддэг баймаар байна аааа…
25/06/2025
Анхны тэмцээндээ чамлахааргүй амжилт гаргасаан өөрийнхөө хувьд🫶 дуртай зүйлээ орхилгүй явж байгаад өөртөө баярлалаа💕
Ёоо зүгээр л хайлж урслаашдээ би бүр -г хар багаасаа оүтэж ирсэн дхүү. Бараг л бүх дууг нь мэднэ дээ⚡️✨Тоглолтын үзэх хувьтай л байждээ. Дотоод хүүүхэд маань үнэхээр баярласан бхаа. i love you Ailee❤️❤️❤️
22/06/2025
2025.06.21 Үнэхээр мартагдашгүй түүхэн өдөр боллоо. OMG Taeyang шүү дээ!… бүр итгэж чадахгүй бсаан харж бгаадаа … Бурхан минь багаасаа шүтэж ирсэн дуучдаа хажуунаас нь харах өдөр ирдэг л юм бна бид нар ч үнэхээр азтайнмаа🔥 Од хүн гэдэг цаанаасаа л өөр юм бнаа 💫💫💫
09/06/2025
цээж зураг👩🏻💼
17/05/2025
Хонхны баяр 🎊 Одонтой ээж 🤱🏻 Хуримын будалт гэрчийн будалт бусад энгийн болон гоёлын будалтын цаг авч байна. Та бүхэнд чанартай бүтээгдэхүүнээр тав тухтай орчинд үйлчилнэ.
Мөн Өөрийгөө будах сургалтуудаа VIP-р авч байна. Та дэлгэрэнгүй мэдээлэлийг утсаар болон чатаар аваарай!
Утас : 80811074
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
Ulaanbaatar
KKK

14/05/2025