Make up and Guasha by Tsetseg
Гоо сайхан, Гуаша, Карбокси, Make up үйлчилгээг цогцоор нь �
Өдөр тутамдаа иймэрхүү л гарчихдаг даа.
26/11/2022
Эмэгтэй хүн бүхэн үзэсгэлэнтэй гэдэг нь үнэн шүү. Өө байдаг бол жаахан дараад, гоё өгөгдлүүдээ зөв тодруулахад л цэцэг цаашаа 💁♀️
Make up for today by me 💋
Model: Ch Bumshur
Products: InnoKbeauty Монгол дахь салбар
Цаг авах: 89859594
09/11/2022
Өнөөдрийн будалт 💋
Моделийнхоо арьсны онцлогт тохируулан будалтын суурин дээр анхаарч өөг сайтар дарж өгсөн.
Цэвэрхэн хэрнээ, жижиг чимэглэлүүд орсон гоёлыг будалт.
📞 89859594
09/11/2022
Хоббигоо ажил хэрэг болгосон нь 🙂
Эмэгтэйчүүд бид 30 нас гараад ирэхээрээ залуу арьс, гоо төрхөө хэрхэн хадгалах тухай өдөр шөнөгүй л бодож ач холбогдол өгч эхэлдэг тээ. Ер нь 25 нас хүрээд л бидний бие организм арчилгаа тордолгоо нэхэж эхэлдэг. Тэгвэл яах ёстой вэ?
Мэдээж өдөр бүр бид хоол иддэг шиг дасгал хөдөлгөөн, зөв цагийн хуваариар зохистой хооллох, no stress, амралт+Арьс арчилгааг эрхэмлэж өдөр бүр үйлдэх хэрэгтэй болдог. Залхуурах л юм бол жамаараа хөгширнө. Хэвшвэл эсрэгээрээ илт залуужиж, сайхан үгс ундарч өгнө 😁
Мэсгүйгээр арьсыг залуужуулах, үрчлээ багасгах, нүүрний зарим гажигийг засах сүүлийн жилүүлэд үр дүнгээ өгч шалгараад байгаа арга бол нүүрний фитнесс, йог, гуаша массаж хийх явдал гэдгийг бараг бүх хүүхнүүд мэддэг болсон бизээ.
Эрүүл, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, амжилттай карьерийг бүтээхийг хүссэн, бүтээж яваа эмэгтэйчүүдийн амьдралын хэмнэлийн салшгүй нэг хэсэг бол гоо сайхандаа анхаарах явдал мөнөөсөө мөн юм.
Миний хувьд үндсэн мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ нүүр будалт, гоо сайхан, гуаша массажийг сонирхон номын дууг нь сонсож, хоббироод, ухаж төнхөөд суралцаад явж буй төдийгүй тодорхой цагаар ажил хэрэг болгохоор шийдсэн юм.
Өөрөөр хэлбэл гоо сайхандаа анхаарч, гуаша массажинд орох, гэрийн нөхцөлд хэрхэн хийхийг заалгах, баяр тэмдэглэлт өдрүүдийнхээ Make up.ийг Цээгийдээ даатгаж болно оо гэсэн үг ээ. Зориод ирээрэй 🥰
📍 Бөхийн өргөөний зүүн урд чигт, 84-р сургуулийн урд байрлах 23-2 байрны 2 давхарт (ХСҮТ-ийн баруун хойно)
📞 89859594 ( дугаараар цаг авч болно)
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
