CRaZy
Хайрлахаа болчихвий гэж айдаггүй болохоор хамгийн их гомдоодог хүн ээж юм уу даа....☆♡
22/05/2025
Яагаад гэнэт уйлчихав гэв үү... Яагаад гэнэт уурлав гэв үү... ГЭНЭТ л гэнэ шүү.
Миний сэтгэл огт гэнэтийн байдаггүй. Нулимсаа дусал дуслаар цуглуулаад багтаж ядахад нь урсгаж, тэвчээр сорьсныг тэсэн тэвчсээр байгаад алдардаг зантай.
Гэнэт гэж миний сэтгэлд байгаагүй.
Байх ч үгүй.
Уурласандаа уйлдаг юм биш!
Би уур хүргэх зүйлс байсан ч тоолгүй өнгөрүүлж чаддаг. Заримдаа миний гаргаж байгаа тэвчээрийг хэн ч анзаарахгүй, надтай угаасаа уурладаггүй юм чинь гэж үл тоосон янзтай харьцахад би дургүй. Ойлгох биздээ гэсэн хүмүүс маань намайг ойлгохгүй үед зүгээр л уйлчихдаг. Уурласандаа уйлж байгаа юм биш.
Гомдсондоо. Урам хугарсандаа. Тэдэнд би хэзээ ч ингэж хандахгүй байсандаа гэж бодсондоо...
14/01/2022
..~ ? ~ ..
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
0000
