Ananda Yoga Nalaikh

Ananda Yoga Nalaikh

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ananda Yoga Nalaikh, Health/Beauty, налайх уурхайчид 36р байр, Ulaanbaatar.

25/09/2023

1. Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө.
2. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.
3. Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ.
4. Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө.
5. Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө.
6. Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө.
7. Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.
8. Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ.
9. Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
10. Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
11. Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг.
12. Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг.
13. Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.
14. Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчины шалтгаанууд болдог гэнээ.

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Эрүүл биед саруул ухаан оршино.

16/09/2023

Япончууд "Бүдүүн гэдэс"-ийг хүний 2 дахь тархи, харин шилбэний булчинг хүний 2 дахь зүрх гэж үздийм бна лээ.
---------------------------------------
Хүний гэдэс тархи ижилхэн харагдаж байгаа биз. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ярьдаг. Хамгийн гол нь өвчин үүсгэгч голомтыг олох хэрэгтэй. Өвчин үүсгэгч голомт бол бидний бүдүүн гэдэс. Бүдүүн гэдэс эрүүл байж бусад 5 цул эрхтэн эрүүл байна. Бидний дархлааны 70% нь бүдүүн гэдсэнд оршдог.Хамгийн том дархлааны эрхтэн юм. Бидний гэдэс хамгийн ихдээ 9кг бохирдол тээх чадвартай. Илүү тээвэл ачаалалд орно.

Гэвч 9-24кг бохирдол тээж байна. Бага насны хүүхэд яагаад ойр ойрхон ханиад хүрээд байна гэхээр хүчтэй антибиотик нь гэдэсний ашигтай бактерийг ашиггүй бактертай цуг устгачихдаг. Ашигтай бактер байхгүй бол дархлаа сулрана. Бүдүүн гэдэс эрүүл бол урт нарийн шар өнгөтэй өтгөн өдөр бүр гарч байх ёстой. Хүний унгас хүртэл үнэргүй гарч байх ёстой. Гэвч өдөр бүр өтгөн гардаг хүн ховор, сард 4-хөн хүндэрдэг гэсэн залуу хүнтэй ч таарч байлаа. Өтгөн хаталттай 10 аас дээш жил амьдарч болохгүй. Хэрвээ таны өтгөн өдөр бүр гардаггүй, гарсан ч үнэртэй өмхий гардаг бол та өөртөө анхаарах хэрэгтэй. Энэ маань бидний эд эрхтэнг архаг үрэвсэлтэй болгож байгаа юм. Тэгээд нас ахих тусам хүндэрнэ.

Бүдүүн гэдэс хүний бие дотор 37 градусын температурт байдаг. Бидний идэж байгаа хоол хүнс шингэхгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муугаас +37° градуст өмхийрч үнэртэй гарч байгаа юм. +37° градуст хорт бодис хүний биед шимэгддэг. Үүнийг бохирдол гэнэ. Бохирдол юунаас үүсэх вэ? Бидний амттай гэж идэж ууж байгаа бүхэнтэй холбоотой. Энэ нь гэдэсний ханаар шимэгдэн хүний цусанд ордог. Цус бохирдолтой бол 5 цул эрхтнийг гэмтээдэг.

Бохир цус судасны ханыг зузаан болгоно судсаар цус чөлөөтэй урсахгүй болохоор зүрх ачаалалд орно. Эмэгтэй хүнд сав өндгөвчийг үрэвсүүлнэ. Бүх төрлийн харшил бүдүүн гэдэсний бохирдолтой холбоотой. Иймээс харшилтай хүмүүс бүдүүн гэдсээ үзүүлэх хэрэгтэй. Бүдүүн гэдсээ эрүүл байлгая гэвэл тархины идэж болохгүй гэсэн бүхнийг бүү идээрэй.

Хамгийн гол нь эрүүл хоол хүнс. Зөв хооллож байхад өтгөнөө хянаж байх боломжтой ингэж чадвал хавдрын эсүүд үржих нөхцөл бүрэлдэхгүй урьдчилан сэргийлээд байх боломжтой. Архи тамхи, кока кола, өөх тос, давс сахар гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ байхгүй болгож эсвэл хянах хэрэгтэй. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг хоол хүнс сонгон хэрэглэж байгаарай. Ямар нэг эрхтэн үрэвсэлтэй бол давхар бүдүүн гэдсээ үзүүлж байгаарай. Бүх эрхтэн эрүүл хүний тархи бүрэн ажилладаг юм шүү.
(Түгээхээр хуулав)

13/09/2023

Иогийн ач тусын талаар багш нар бүгд л өөр өөрийнхөөрөө таниулахыг хичээдэг.
Ямар ч байдлаар бүр өнгөтөөр ярьсан ч хүний биед мэдэртэл ярина бичнэ гэж юу байхав . Иймдээ ч иогийн онолд 1 хувь онол, 99 хувь дадлага гэж бичсэнийг эхлээд үнэндээ яагаад ч гэж бодож явсангүй.
Иогоор анх хичээллэх гэж нэгэн төвийн хаалгыг татаж байхдаа за яахав юу байдгийг үзье дээ л гэж бодсон.
Чадахгүй сунгалт, тэнцвэр, тэсмээргүй өвдөлт, тэсвэр тэвчээр, эв дүй, хөлс хүч, амьсгалтай яаж хослуулах гээд бүгд л чадахгүй мэдэхгүй .
Ямар ч байсан зам дээр дундаж хурдтай 30 минут гүйсэнээс илүү хөлс гарч буйг мэдэрч байлаа.
Өглөө 6.30 цагаас босоод өглөөний унд бэлтгэх, уух хүүхэд хүргэх, ажилдаа цагтаа очих, орой хүүхэд авах, ар гэр, хоол унд гээд хоёр нарны хооронд сэгсийтэл гүйгээд л..
Гэтэл яагаад ер бусын эрч хүчтэй, огт ядрахгүй, сэргэлэн байх нь надад юу нөлөөлөв гэж гайхаж байлаа.
Зүүн хөлийн эрхий хуруу хавдаад таяг тулдаг дээрээ л догонцож байсан үе бий.
Иога хийж эхлээд 6 сар болоход тэр хавдар, яс мэт хатуу зүйл хаачсаныг мэдэхгүй аяндаа алга болсон.
Ер нь бол зам дээр гүйж, аэробик хийж, сагс тоглож байсан л даа. Гэхдээ л дараа нь их ядарна сэргэх гэж шингэн их ууна, иднэ.
Иогоор эхлэн хичээллэхдээ жин барих, бууруулах, таргалахгүй юмсан гэсэн бодлоос өөр зүйлгүй эхлэж байсан.
Хэдэн сарын дараа сунгалт тэнцвэр сайжрах, жин буурахгүй юм шиг хирнээ л хөл, гар, бугалга, гуя бэлхүүс, тойргоороо эрс багасаж , хөөрхөн булчин суудаг юм байна.
Эхлээд 2 гараар газар тулахад 4 мөч дээр жингээ хуваарилж чадахгүй нүд бүлтрэх гээд ч байх шиг гарын бугуй, мөрний үе хөлийн шагай булчинд өвдөлт өгч, тэнийдэг юм гэж даан ч үгүй юм билээ.
Энэ үед надад тийм таатай мэдрэмж төрөөгүй.
Та энэ зовиур таагүй мэдрэмжийг даван туулахад үнэхээр цаг хугацаа, тууштай байдал юу юунаас илүү чухал.
Пранаяма гэдгийг хийгээд, дасаад, сурах дөхөөд, сураад ирэхээр амьсгал гэдэг хүнд ямар их ач тустайг мэдэрч ядаж л амьсгалын замын өвчин, ханиад нус, хоолойн өвчин тусах нь эрс бага болж, харшил маань ч хөдлөхгүй, өлсөх мэдрэмж төрөхгүй байх нь үнэн таатай санагдсан.
Хүн өөрт тустайг мэдээд ирэхээр ямар ч ажилтай байсан түүндээ зав гаргаж чаддаг болдог.
Би төрийн албанд ажиллаж байсан болохоор, надад олдсон боломж бол зөвхөн үдийн цайны цаг л байж, тэр цагтаа л иог хийж байсан.
Хийнэ, болно, амжуулна гэж бодвол болдог л юм байналээ шүү.
Иог хийж эхлэхээс өмнө нуух юу байхав дээ алба хашиж байхад цай уух цагаар хүүхнүүд л болсон хойно нийлээд суухаараа хов ярина, хүн амьтан муулна, атаа жөтөө, аль муухайг яриад, сонсоод, нэмэрлэж л суусан байх аа.
Иог хийж эхлэсэн цагаас энэ бүгдээс бүрэн ангижирч заримдаа байгууллага дээр юу болоод өнгөрсөнийг мэдэхгүй үе ч байсан.
Хүнд байдаг 5 мэдрэх эрхтэн гэдэг юутай чухал тансаг сайхан мэдрэмж төрүүлж байдаг хирнээ энэхүү эрхтэний шунал л эцэст хүнийг үхэл рүү хөтөлдөг нь нууц биш юм.
Сайхан хоолны нэр сонсоод, хараад, үнэрлээд, бариад амтлаад юутай их шунал төрдөг вэ.
Гэтэл иог хийгээд ирэхээр харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх хүсэл шунал аяндаа алга болдог.
Ядаж л хоолыг шуналтан ихээр, тааралдсанаа, цаг наргүй идэх хүсэл аяндаа л үгүй болно гэдэг их чухал.
Таны сэтгэл санаа гэгэлзэх, бухимдах санаашрах, ямар нэг зүйлд шуналтан хамаг цаг заваа дэлгүүр хэсэх, мөнгө үрэхээр донтох, болсон болоогүй найр наадам, төрсөн өдөр хэсэх, аяга тагш юм уух, их идэх, хов ярих, хүн муулах хэрүүл хийх атаа хорсол өвөрлөх гээд сөрөг бүхнээс холдон ангижирна.
Харин энэ сөрөг бүхний оронд урьд нь харж сонсож байсан бүхний мөн чанарыг сэтгэлээсээ мэдэрч, хайрлаж, талархаж, баярлаж чаддаг болдог.
Сонин юм шүү. Зун хөдөө гадаа бишгүй л явж байхдаа голын урсгал, шувууны дуу,
борооны дусал, хөл нүцгэн ногоон зүлэг дээгүүр алхах, хээрийн агаар, салхи, нарны илчийг байдаг л зүйл шиг санаж байдаг. Гэтэл сайхан бүхнийг мөн чанарыг нь байгаа байдлыг сэтгэл зүрхээрээ мэдэрч, эко бүхний хүнд өгч байгаа ач тусыг хайрлан талархаж хүлээн авч чаддаг болно.
Энэ бүгдийг маань өөрийгөө олох, дотроосоо эрүүлжих, өөрөөрөө байх, алив зүйлыг байгаагаар нь хүлээн авах гээд байгаа юм.
Хүн төрлийг олж төрсөн их хувь заяагаа дээдлэн, амьсгалж амьдрах богинохон хугацаандаа л алив зүйлийг хэтэрхий шуналтан хийсэн бүхэн эргээд таныг тэр хэтэрхий зовлонд унагадаг нь үнэн. Хэтэрхий их хайр, хүндлэл, итгэл, сэтгэлээ өгсөн бүхэн ч гэсэн, үхэхгүй мөнхийн юм шиг санаж сарвайж байсан бүгд өөрчлөгдөж, холдох нь холдож, ааш авир нь өөрчлөгдөх гээд хэтэрхий бүхэн эргээд зовлонд унагадаг.
Эрүүл байхад бусад нь аяндаа болдог юм шүү.
Тэгэхлээр таныг хэдэн настай, хэн ч байсан, эрүүл энх, илүүдэл жингүй, иогийн амьсгалаар амьсгалж сурах, амар амгалан, эрч хүчтэй, байгаа зүйлдээ хангалуун алив зүйлыг байгаагаар нь хүлээн авч энэрэл нигүүлсэнгүй сэтгэлтэй, жаргалтай амьдрахад иог их тустай. Бидэнтэй нэгдээрэй . Бадамлянхуа иога төв. Иогийн багш Алимаа.

22/01/2023

💚НҮҮРНИЙ ИОГ💚
Танхимын анги

Маргааш эхлэх ангид цөөн хүн бүртгэнэ❗️❗️❗️

😊Хичээл 1сарын 23наас, 2долоо хоног,
*мягмар.пүрэв.бямба гаригуудад😊

🤜Төлбөр 90000

Цагууд:
⏱️09:00-10:00
⏱️19:00-20:00
☎️99223099 ☎️89676721

#Хаяг: Налайх дүүрэг Уурхайчдын 36р байр

🙋‍♀️Бүртгүүлэхдээ🙋‍♀️
�5050216163 Хаан банк "Ц.Алтантуяа" дансанд утас, цагаа бичин төлбөр хийгээд мессеж бичиж баталгаажуулна уу🙏

�Нүүрний иогийн дасгалуудыг хийснээр та 5-15 насаар залууждаг.
�Хүний нүүрэнд маш олон булчин байдаг. �Эдгээр булчинг хөгжүүлж тогтмол дасгал хийснээр унжиж суларсан арьс өргөгдөж, хэт чангарсан булчин хэвийн тонустай болж, нүүрний цусан хангамж сайжирч,эрүүл толигор өнгөлөг арьстай болохоос гадна сэвх, нүхжилт эрс багасдаг байгаа.
�Мөн нүүрний далийлтыг засч, нүүрний хэлбэрээ өөртөө нийцүүлэн өөрчлөх боломжтой

�Багш: Алтантуяа
Олон улсад заах эрхтэй
Нүүрний Иогийн багш

🙏🙏Нүүрний иогийн программд нүүрний бүх хэсэгт зориулсан үрчлээ арилгах, нүүр өргөх 14дасгал, нүүр залуужуулах, чийгшүүлэх массаж,нүүр өргөх бариа багтсан байгаа🙏🙏

Photos from Ananda Yoga Nalaikh's post 09/01/2023

ANANDA YOGA Сайн байцгаана уу
Налайх дүүрэгт Ажлын болон, амралтын өдрийн өглөө оройн агаарын ба биеийн ИОГИЙН бас сунгалтийн ангиуддаа (. Нөхөн үржихүйн иог, Инь иог, Аарцаг ёроолын булчин чангалах дасгалууд гэх мэт хамгийн нарийн нандин иогийн хичээлүүдийг заах юм))1 сарын 9 өөс дараагийн элсэлтээ авч эхэллээ ♡♡♡
гуалиг бэлхүүс *
эрүүл биеээр гангарцгаая
•••••••••••••Хичээлийн хуваарь
**********Даваа Лхагва Баасан
Өглөө Эрт ИОГ
6:30-7:30 ( виньяаса иог, агаарын иог хосолсон)
**********Мягмар, Пүрэв, Бямба
Өглөө ЭРТ ИОГ:
6:30-7:30 ( виньяаса иог, агаарын иог хосолсон)
7:40-8:40 ( виньяаса иог, агаарын иог хосолсон)
9:00-10:00 ( виньяаса иог, агаарын иог хосолсон)
Төлбөр : 89000 (12 удаагын оролт)
Оройн анги:
18:00-19:00 анги (виньяаса иог, агаарын иог хосолсон)
Төлбөр : 89000 (12 удаагын оролт)

АГААР БОЛОН БИЕИЙН ИОГЫН ДАВУУ ТАЛУУД:
📍Галбиржан турах.
📍Хуян арилж толгой өвдөхөө болих.
📍Нурууны өвдөлт, суулт, муруйлт
Нурууны бүх төрлийн зовиур
📍Сунгалт сайжирч, уян болох.
📍Сахарын хэмжээг тогтворжуулах.
📍Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжин, дотоод эрхтэнүүд цэвэрлэгдэнэ.
📍Цусны эргэлтийн сайжруулж даралт тогтворжуулна. Мөн элэг нойр булчирхай дотоод өөхлөлт арилана
Булчингийн алдагдал маш сайн нөхнө
📍Залуужина.
📍Хурдан хугацаанд жирэмслэнэ.
📍Уур бухимдал стрессгүй болно.
📍Нойргүйдэлийг мартаж тайван амарна.
📍Бие хөнгөн эрч хүчтэй болно.
📍Энерги эерэг сайн болно.
📍 Өөртөө итгэлтэй болно.
Нас хүйс хамаарахгүй
Хориглох заалт:
❌Хагалгааны заалттай
❌Хэт өндөр даралттай
#Хаяг: Налайх дүүрэг, Уурхайчидын 36-р байр
Иогын багш: Ц. Алтантуяа.
Утас: 99223099
Хаан банк 5050216163
Ц.Алтантуяа дансанд төлбөрөө хийгээд гүйлгээний утган дээр нэр, утас, сонгосон цагаа бичээд бүртгэл нь баталгаажна
#Анхааруулга: төлбөр төлж орох тоо бөглөсөн тохиолдолд төлбөрийн буцаалт байхгүй.
Хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулж болно орондоо өөр хүн явуулж болно
Ажлаа сайтар төлөвлөн бүртгүүлнэ үү 🙏🏻
Таньд амжилт хүсэе🧘‍♀️

Photos from Бадамлянхуа Йога төв's post 26/11/2022
Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

налайх уурхайчид 36р байр
Ulaanbaatar