Edelweiss yoga center

Edelweiss yoga center

Share

Иог нь зөв амьсгал, зөв дасгал, эерэг бодол санааны нэгдэл юм

25/04/2026

Сэхээ сэрэмжгүй зугаа цэнгэл хөөцөлдөж, хэмжээ цаггүй идэш уушинд хомхойрч, дэмий алгасарлаар цагийг нөгчөөдөг хүн шулмын хорлолд автах нь өмхөрсөн мод салхинд унах шиг хялбар.

Үзэгдлийн хуурмаг чанарыг ойлгож, сэргэг ухамсраар мэдрэхүйгээ хянаж, идэш уушаа тааруулж чаддаг, чин сүсэгт хичээнгүй хүн шулмын хорлолд автахгүй нь байц хад салхинд үл ганхах мэт.

Замын дэргэдэх хог сагын дундаас анхилам цэцэг мишээх шиг мөнх бусын түйтгэрт энэ ертөнцөд Төгс гэгээрсэн багшийн шавь билиг ухаанаар гэрэлтдэг.

Үнэний эрэлчин чамд өөрөөс чинь илүү буюу тэнцэх хань олдохгүй бол ганцаар явсан нь дээр. Тэнэг мунхаг хүмүүстэй нөхцөх хэрэггүй.

Тэнэгээ мэддэг хүнийг тэнэг биш, ухаантан гэлтэй. Тэнэг мөртлөө өөрийгөө ухаантан гэж боддог хүнийг л жинхэнэ тэнэг гэнэ. Тэрээр насан турш мэргэдийн дэргэд байвч үнэнийг үл мэднэ. Шөлний амтыг халбага мэдэхгүйтэй адил. Гэгээн мэргэдтэй учирсан сэхээлэг хүн тэр даруйд үнэнийг ухаарна. Шөлний амтыг хэлээр хүртэх шиг.

Самуун задгай зуун жилийн амьдралаас бясалгалд оршиж, буян үйлдсэн нэг өдрийн амьдрал үнэтэй. Мунхаг харанхуй зуун жилийг элээснээс үнэнийг сэхээрч нэг өдөр амьдарсан нь дээр.

Эзэн хааны гоёмсог сүйх ч хуучрах мэт энэ бие элэгдэж мууддаг. Гэвч дээдийн ном (гэгээрэл) хэзээ ч хуучрахгүй. Тийм учраас түүнийг эрхэм дээд хэмээмүй.

#АгнистынГэгээ

09/04/2026

🧘‍♀️Амралтын өдрийн ангиуд шинээр нээгдлээ.
👩🏼‍🏫Багш: П.Эрдэнэбулган Уламжлалт анагаах ухааны их эмч, иогийн багш
📆Бямба , ням гарагт өөртөө цаг гарган иогоор хичээллээрэй.
📅4дүгээр сарын 11-с эхлэх:
🕦10цаг 🧘‍♀️Винъяаса урсгал иог
🕛11цаг 🤰Жирэмсний иог

💸Сард 8 удаагийн оролттой төлбөр 120,000₮

📍Яармаг Номинмакро баруун талд Sydney Tower 7/704 тоот
☎️88184344, 88065647

05/04/2026

🌸Ханш нээсэн хаврын сайхан өдрийн мэндийг дэвшүүлье ээ. Амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, аз жаргалтай тайван амгалан байх болтугай🤗
🧘‍♀️Энэ сайхан өдөр иогийн зам мөр маань өргөжин тэлж энерги дүүрэн сайхан газартай хамтран ажиллах гэрээг үзэглэж, эхний хичээлээ орж дүүргэлээ.
🏡Мандах Нярайн Сувилал
🤱Амаржсан эх бүхэн амар амгалан байж
👶Алаг хорвоод мэндэлсэн үрс бүхэн эрүүл энх байх болтугай 🙏🙏🙏

02/04/2026

🧘‍♀️Амралтын өдрийн ангиуд шинээр нээгдлээ.
📆Бямба , ням гарагт өөртөө цаг гарган иогоор хичээллээрэй.
📅4дүгээр сарын 11-с эхлэх:
🕦11 цаг 🧘‍♀️Винъяаса урсгал иог
🕛12 цаг 🤰Жирэмсний иог
🕐13 цаг 👧👦Хүүхдийн иог
Насанд хүрэгчид сард 8 удаагийн оролттой төлбөр 120,000₮
Хүүхэд сард 8удаагийн оролттой төлбөр 100,000₮

📍Яармаг Номинмакро баруун талд Sydney Tower 7/704 тоот
☎️88184344, 88065647

Photos from Edelweiss yoga center's post 01/04/2026

📆Шинэ сарын хуваарь гарлаа
📍Яармаг Номинмакро баруун талд Sydney Tower 7/704 тоот
☎️88184344, 88065647

24/03/2026

Таныг Иог + Пилатес хосолсон ангидаа урьж байна.

2,4,6 дахь өдөр өглөө 8цаг
📍Байршил: Яармаг Номин Макро баруун талд Sydney Tower 7давхар 704 тоот
☎️ Бүртгэл: 88184344,88065647

23/03/2026

🧘‍♀️Өдрийн цайны цагаар иогоор хичээллэх нь орчин үеийн завгүй хэмнэлтэй хүмүүсийн хувьд "цэнэглэгч" болдог маш үр дүнтэй зуршил юм. Ердөө 20-40 минут зарцуулахад л таны бие болон сэтгэлзүйд дараах эерэг өөрчлөлтүүд гардаг:
1. Бие махбодод гарах өөрчлөлт
💫Хөшингө арилгах: Өглөөнөөс хойш сууж ажилласнаас үүссэн хүзүү, нуруу, мөрний чилээг гаргаж, булчингийн чангарлыг суллана.
💫Цусны эргэлт сайжрах: Хөдөлгөөн дутагдсанаас болж удааширсан цусны эргэлтийг идэвхжүүлж, эд эсүүдэд хүчилтөрөгч сайн очиход тусалдаг. Ингэснээр үдээс хойш нойр хүрэх, бие сулбайх мэдрэмж арилна.
💫Хоол боловсруулалтыг дэмжих: Хөнгөн хэлбэрийн иогийн мушгих (twist) болон сунгалтын дасгалууд нь дотор эрхтнүүдийг массажлаж, хоол боловсруулах системийг идэвхжүүлдэг.
2. Сэтгэлзүйд гарах өөрчлөлт
💫Сэтгэл санааг "Reset" хийх: Өглөөний ажлын ачаалал, стрессийг мартуулж, тархийг амраадаг. Энэ нь сэтгэлзүйн хувьд өдрийн хоёр дахь хэсгийг шинээр, эрч хүчтэй эхлэх боломжийг олгодог.
💫Төвлөрөл нэмэгдэх: Гүнзгий амьсгалын дасгал нь тархины үйл ажиллагааг сэргээж, анхаарал төвлөрүүлэлтийг 20-30%-иар нэмэгдүүлдэг болохыг судалгаа харуулдаг.
💫Сэтгэл түгшүүр буурах: Кортизол буюу стрессийн дааврын түвшинг бууруулж, илүү тайван, өөртөө итгэлтэй болоход тусална.
Өдрийн иогийн зөвлөмж:
💫Хэт их идэхгүй байх: Иог хийхээс өмнө хөнгөн зууш идэж, иогоо дуусгаад үндсэн хоолоо идэх нь тохиромжтой.

📍Яармаг Номинмакро баруун талд Sydney Tower 7/704 тоот
☎️88184344, 88065647

#яармагиог
#ахмадынзөөлөниог
#сунгалтыниог
#ИогПилатес
#нурууныиог
#жирэмснийиог
#АгаарынИог
#гуашамассаж

23/03/2026

ИОГ ба ПИЛАТЕС: ТАНД АЛЬ НЬ ИЛҮҮ ТОХИРОХ ВЭ?
Дасгал хөдөлгөөн ямар чухал вэ гэдгийг бид мэддэг ч ямар төрлийн дасгал хийхээ хараахан шийдээгүй бол бид танд сэтгэл санааг тайвшруулах Иог болон бие галбиржуулах Пилатесаар хичээллэхийг санал болгож байна.
🤔Аль нь илүү хурдан хугацаанд үр дүн үзүүлэх вэ?

Иог, Пилатесын аль аль нь биеийн том, жижиг, нарийн бүх булчингуудыг ажиллуулдаг учир туршлагатай гүйлтийн тамирчин ч эдгээрээр хичээллэсний дараа шаталтыг мэдэрдэг. Тухайлбал, Пилатесын хувьд тодорхой булчингууд дээр төвлөрсөн дасгалуудыг зөв байрлалтай хийснээр богино хугацаанд үр дүн мэдрэгддэг. Харин иогийн хувьд хамгийн энгийн байрлалууд нь ч тухайн цаг мөчдөө төвлөрөхийг шаарддаг. Дасгал бүрийнхээ эхэнд амьсгал дээрээ төвлөрч нэг хэмнэлээр хамтдаа дасгал хийх нь биеийг эрч хүчээр сэлбэж, оюун санааг амраан тайвшруулдаг.

🔹Иог + Пилатес хосолсон анги:
2,4,6 дахь өдөр өглөө 8цаг
📍Байршил: Яармаг Номин Макро баруун талд Sydney Tower 7давхар 704 тоот
☎️ Бүртгэл: 88184344,88065647

21/03/2026

Photos from Edelweiss yoga center's post 17/03/2026

🇮🇳 Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайдын яам болон Монголын Иогчдын холбооны хамтын ажиллагааны хүрээнд, Энэтхэгийн Аюуш Яамнаас томилогдсон соёлын элч, олон улсын иогийн мастер, доктор Вивек Кумар өнөөдөр Монголын Иогчдын Холбооны гишүүн “Edelweiss yoga ” төвд Yoga Alignment-Иогийн байрлал засах арга зүйн сургалтыг амжилттай удирдан явууллаа.
Иогийн ариун мэдлэгийг дэлгэрүүлэх үйлсдээ үнэнч, олон хүнийг эрүүл амьдрал, дотоод амгалан, өөрийгөө танин мэдэх замд хөтөлж буй багш нартаа гүн талархал илэрхийлж, улам их амжилт хүсье!

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Хан-Уул дүүрэг, 7-р хороо, Наадамчдын зам, Sydney Tower 7 давхар, 704 тоот
Ulaanbaatar