CharM LiLy

CharM LiLy

Share

� Эмэгтэй таны хөтөч, хэрэгтэй мэдээ мэдээлэл �

28/10/2025

Сэтгэлийн 10 тамаас салж үзээрэй.
Зүрх сэтгэлээ амьдын тамд унагах шиг тамын орон гэж байдаггүй үүнд

1.Цувдаг шунаг сэтгэл

Ханаж цадхаа мэдэхгүй мөнхийн авч л байж санаа нь амардаг. Өгөөд өгөөд сэтгэл нь амардаггүй. Тийм хүмүүсийн амьдрал өөдөлдөггүй мөнхийн өртэй явах нь элбэг байдаг.

2.Атаач сэтгэлтэн

Дандаа дайсагнан бухимдан бусдыг дорд үзэж өөрөөсөө илүү явааг Хүлээн зөвшөөрдөггүй Хүнийг өөртэйгөө мөнхийн харьцуулж байдаг ийм хүмүүсийн үйлс дандаа бүтэлгүйтэж байдаг

3. Хардах сэтгэл

Буруу зөрүү юм хийгээгүй гэмгүй хүмүүсийг мөнхийн хардан сэрдэж буруугаар бодож явдаг.Бусад руу дандаа буруу алдаагаа чихдэг.Бусдаас болж зовж зүдэрч байна гэж ярих нь элбэг

4.Гомдох сэтгэл

Аливаа зүйлийг уучлах шиг сайхан юм гэж байхгүй. Гэтэл мөнхийн гомдол тээж явдаг Хүмүүс эргээд өөрт нь хор хөнөөл болж учирдаг. Сэтгэлийн гомдлыг тайлаагүй цагт.Амьдралын жижиг сажиг жаргалыг мэдэрч чадахаа байж эхэлдэг мөнхийн гомдол тээдэг хүмүүс эргээд өөрийн бие сэтгэл өвчин болж хорлогдох нь их байдаг.

5.Хараалч сэтгэл

Энэ бол хамгийн муу сэтгэл. Бусдыг дандаа харааж зүхнэ гэдэг эргээд өөрийн толгой дээр тэр хэлсэн үйлийн үг лай.Бүр цаашлаад үр хүүхдэд нь туссан ирдэг.
Тиймээс өвөг дээдэс бидэнд хараал явж явж хар толгойд хадаг явж явж овоо ууланд гэж зүйрлэн хэлж байсан хүнийг мөнхийн зүхэж харааж явдаг хүмүүс дандаа хүний хойно дутуу амьдардаг.

6.Мунхаг сэтгэл

Энэ нь юу ч ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй, зөрүүд.Алдаа оноогоо мэдэхийг хүсдэггүй. Буруу зөрүүгээ хүлээхийг мэддэггүй яг өөрийнхөөрөө байдаг.Мунхаг хүмүүсийг хэлж байгаа юм. Ийм хүмүүс ойр тойрны хүмүүстэй хаягдаж Сайн сайхан гэсэн хүмүүсээ өөрөөсөө түлхэж яваандаа Мунхагийн харанхуйд орж ганцаардал гэдэг зүйл тэр хүнийг бүрхэн авдаг

7.Худалч сэтгэл

Худлаа ярина гэдэг бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэж тогтоосон байдаг.Худлаа ярьдаг хүмүүс өөрийнхөө тавилангаа төөрүүлж байдаг.Яг тэр худлаа ярьсан үг шигээ ирээдүйн хувь заяаны замаа буруу төөрүүлж.Тэр замаараа ямар ч утгагүй худлаа ярьсан шигээ худал хуурмаг амьдарч эхэлдэг.

8.Хулгайн сэтгэл

Хулгай хийдэг хүн насаараа хүний хараал эдэлж амьдардаг.Тэр хараал тийм амархан. Бөө ламаар яваад хариулагдаж бас цайрдаггүй.Хүний оюун санааны бүтээл, сэтгэл зүрх, итгэл үнэмшил энэ болгоныг хулгайлж.Өөрийн мэт ярих. Өрөөлийн эд хөрөнгө эд юмсыг хулгайлж авах. Бага сага гэлтгүй жижиг сажиг хулгай хийх.Энэ бүхэн сэтгэлийн үйлийн лай болж өөрт насан туршид ирдэг хулгайч хүний үр хүүхэд нь хулгайн төлөөсийн нэгэн насандаа төлж дуусдаг.

9.Хорлох сэтгэл

Хорон сэтгэл гэдэг өөрөө хамгийн адгийн сэтгэл.Заавал хорлож байж санаа нь амардаг. Ямар нэгэн байдлаар бусдын амьдралыг худал үнэн юм ярьж хорлож түүндээ таашааж явдаг хүмүүс.

10 Дон буюу донтох сэтгэл

3 хар дон буюу мансуурах мөрийтэй тоглох согтох Нэгэн зүйлийн ад дон шүглэнэ гэж байна

Хүнээс салахад хамгийн хэцүү зүйл бол буруу зүйлд донтох ийм хүмүүс энэ насандаа тайван амьдарч чадхаа байдаг Дон нь нэгэн төрлийн хий зүйл боловч хүний сэтгэлд шингэдэг ийм хүмүүс хажуудхаа хоосолдог
...Энэ бүхэн хүний сэтгэлд байдаг хамгийн адгийн Сэтгэлийн 10 там Энэ 10 тамын сэтгэлээс Ангижирч чадсан цагт танд бөө лам элдэв засал ном юуч хэрэггүй та зүгээрл аяандаа сайн явж сайхан амьдрах замруу орж эхэлнэ.

28/10/2025

- Болгоно, бүтээнэ хамтдаа хичээцгээе!🫂 гэдэг хүн дэргэд чинь байхад л хангалттай.❤️

28/10/2025

Өвөл дулаахан хувцасласан хүн л гоё харагддаг.

14/05/2025
14/05/2025

Ажил чинь амралт мэт энгүүн
Амралт чинь ажил мэт бүтээлч байг.
Сайхан амраарай.✨🥰✨

14/05/2025

Хүний санаа хүрсэн газар,
Хөл нь хүрдэг юм.💯
Б.Лхагвасүрэн

13/05/2025

Эртэч хүний ажил үйлс нь бүтэмжтэй байдаг. Энэ өдөр ямар нэг сайхан зүйл танд тохиолдох болно. ❤️

10/05/2025

Маргааш өглөө нүдээ нээхэд чинь
Мянга мянган баяртай мэдээ
Аз жаргал тосог ! 🩷Сайхан амраарай ! 👩‍❤️‍💋‍👩

08/05/2025

👉24 кратын алттай ампул энэ гоё эд шүү дээ🧐

Ямар нөлөөтэй вэ гэж үү ?
✅Арьсны өнгийг сэргээж, нөсөө толбо бүдгэрүүлнэ.
✅Арьсанд гүний чийгшлийг өгнө. Тэгснээр хялгасан үрчлээ бүдгэрнэ.
✅Арьсанд байх ёстой шим тэжээлийг өгч, арьсны уян хатан байдлыг сайжруулна.
✅Суларсан арьсыг чангалах
✅Арьс унжихаас сэргийнэ
✅Хялгасан үрчлээг богино хугацаанд арилгана.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

БЗД-ийн 25 хороо
Ulaanbaatar