Batbayar Sugarkhuu
Орифлейм ХХК-ийн брэнд түнш, гоо сайхны зөвлөгөө, эрүүл амьдралын хэв маяг
Швед гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртэн, арьс арчилгаа, үс болон бие арчилгаа, эрүүл амьдралын хэв маяг
ӨӨРИЙГӨӨ САХИЛГА БАТЖУУЛАХ СЭТГЭЛ ЗҮЙ
Бодит амьдрал дээр өөрийгөө хүндлэх 7 аргыг та бүхэндээ хүргэж байна.
1. ЖИЖИГ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛ
Та өөртөө өгсөн амлалтаа зөрчих бүрт сахилга бат нурж эхэлдэг. Эхлээд өөртөө жижиг амлалт өгч сур: өглөө босоод нэг аяга ус уух, өдрийн тэмдэглэлдээ хоёр өгүүлбэр бичих гэх мэт. Эдгээр жижиг ялалтууд итгэлийг бий болгож, итгэл нь өөрийгөө хүндлэхэд хүргэнэ.
2. ХИЛ ХЯЗГААРАА ХҮНДЭЛ
Хэрэв та бусад хүн өөрийн тань хил хязгаарыг байнга зөрчих юм бол та өөрийгөө хүндлэх мэдрэмжээ алддаг. “Үгүй” гэж хэлэх нь хувиа хичээсэн хэрэг биш — энэ нь та өөрийн цаг хугацаа, эрч хүч, үнэт зүйлсээ үнэлж байгаагийн илрэл. Хил хязгаар бол таны дотоод нэр төрийг хамгаалдаг хашаа юм.
3. ӨӨРТЭЙГӨӨ ХҮНДЭТГЭЛТЭЙ ЯРЬ
Үгс бидний сэтгэлгээг бүтээдэг. Өөрийгөө дооглох, шоглох, доромжлох байдлаар ярих хэрэггүй. Өөртөө хэлдэг үгс чинь таны сахилга батыг батжуулж дагадаг дүрэм тань болдог.
“Би залхуу” гэхийн оронд
“Би тууштай байж суралцаж байна” гэж хэлдэг болоорой.
4. ҮНЭТ ЗҮЙЛДЭЭ ҮНЭНЧ БАЙ
Үнэт зүйлсээ тодорхойлж, нөхцөл байдлаас хамааруулж битгий замаасаа хазай. Зөвхөн амархан үед мөрдөх биш, ямар ч үед үргэлж үнэт зүйлсдээ үнэнч бай. Үнэнч үйлдэл бүр өөрийгөө хүндлэх мэдрэмжийг нэмдэг. Үнэнч зан сахилга батыг хялбар болгодог.
5. БИЕЭ АРИУН ДАГШИН ГАЗАР МЭТ ХАЙРЛА
Идэх, унтах, дасгал хийх нь тансаглал биш — энэ бол өөрийгөө хүндэлж буй хэлбэр. Арчилгаагүй бие тархинд
“Чи анхаарал халамж хүртэх үнэ цэнгүй”
гэсэн мессеж өгдөг. Харин хүндлэгдсэн бие — хүндлэгдсэн “би”-г бий болгодог.
6. УУЧИЛ, ГЭХДЭЭ ШАЛТАГ БҮҮ ГАРГА.
Хүн бүр алдаа гаргадаг. Өөрийгөө хүндэлнэ гэдэг төгс байх биш, харин өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж, өөрийгөө үзэн ядахгүй байхыг хэлнэ. Суралц, өөрчил, урагшил. Алдааг “би хэн бэ” гэж биш, “би юуг сурсан бэ” гэж харах үед өөрийгөө хүндлэх мэдрэмж хадгалагддаг.
7. ЖИЖИГ ЯЛАЛТУУДАА ТЭМДЭГЛЭ.
Та аливааг нэр төртэйгөөр үйлдсэн мөчүүдээ эргэн санахад цаг гарга. Уруу таталтыг давсан, амлалтаа биелүүлсэн, итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогссон агшнууд. Хүлээн зөвшөөрөл нь өөрийн дүр төрхийг бэхжүүлж, тэрхүү дүр төрх сахилга батыг батжуулдаг.
Орчуулсан Л. Должинсүрэн
copy
13/05/2026
1.Өглөө эрт бос 🌞
2.Сайхан хувцасла, үнэртэй ус түрх
3.Ажлаа төлөвлөж зорилготой алх
4.Ном уншиж, хөгжим сонс, дасгал хөдөлгөөн хий 🧘♀️
5.Тасралтгүй суралц
6.Баярлалаа гэж хэл
7.Инээж хөөр
8.Сэтгэл татам бай
9.Бусдад урмын үг хэл
10.Хайртай хүмүүсээ хайрла
11.Хүн бүрт сайн сайханыг хүс
12.Хэн нэгэнд гомдсон бол уучил
13.Өөрийгөө урамшуул
14.Өөртөө урам хайрла...
Нууц нь ердөө л энэ !!!
Хүн өөрөөсөө ямар энерги ялгаруулна ЯГ түүнийхээ ХАРИУГ авдаг.
Энэ бол хамгийн ШУДАРГА бөгөөд ХОРВООГИЙН ХАТУУ ХУУЛЬ.
Хүн бусдыг болон өөрийгөө хуурч болно.
Харин өөрөөсөө илгээсэн эниргиэсээ ӨӨР ХАРИУ авах боломжгүй !
АВАХ энерги ялгаруулаад ӨЛӨНТӨӨД байвал амьдрал түүнээс ямар нэгэн юмыг нь БУЦААГААД аваад байдаг !
Энергийн энэ УРСГАЛЫГ мэддэггүй
АВАХ л сэтгэхүйтэй хүмүүс
МӨНХИЙН ДУНДУУР СЭТГЭЛТЭЙ,
ЯДУУ, ЯМАР НЭГЭН ЮМААР ГАЧИГДАЖ дутуу явдаг !
Хараалын элдэв үгс хэлээд байвал хорвоо ЯГ ТҮҮНИЙХ нь хариуг тэр хүнд БУЦААГААД өгчихдөг !
Ийм хүний үйлс үргэлж бүтэлгүйтдэг.
Харин ӨГӨӨМӨР, ӨГӨХ энерги ялгаруулдаг хүнд хорвоо ертөнц БУЦААГААД ӨГӨӨД БАЙДАГ.
АМНЫ БИЛИГТЭЙ ХҮН АМНЫ ХИШИГТЭЙ АМЬДАРДАГ гэдэг нь энэ. !
Үүнийг шашин болгон өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.
Гэвч энэ нь зүгээр л ЭРГЭХ ХОЛБООНД ОРШДОГ ЭНЕРГИЙН Л ОЙЛГОЛТ шүү дээ.
Үүнийг ШУ-ны талаас нь энгийнээр ойлгож болдог 21-р зуунд БИД амьдарч байна.
Амьдралаа өөрчлөе гэвэл ӨӨРИЙГӨӨ Л ӨӨРЧИЛ.
ҮГ ХЭЛ, #БОДЛОО ЭЕРЭГ БОЛГО !
Өөрөө ч анзаарахгүй хаа явсан газраа, гэр орондоо ХАРААЛЫН ҮГС хэлж өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдүүдээ харааж явдагаа боль !
Бодол болон үг бол БИДНЭЭС ИЛГЭЭГДЭЖ байдаг хамгийн ХҮЧТЭЙ #ЭНЕРГИ шүү !
Англи хэлний emotion гэдэг үг нь energy motion буюу энергийн урсгал гэсэн үгний товчлол байдаг.
Emotion гэдэг үгийг бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ гэж орчуулдаг.
Тэгэхээр бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ буюу мөнхийн энергийн үелзэл дунд оршин байдаг бодгаль байгааз.
САЙХАН АМЬДРАЛ болон СЭТГЭЛ САНААНЫ ЭРҮҮЛ МЭНД хүсдэг бол ЭХЛЭЭД өөрөө ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ ҮНЭН БАЙЖ СУРАХ хэрэгтэй хө.
Сайхан юмс бодож Сайн санаж яв.
Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа!
Яг миний боддог зүйлийг бичсэн учир хуулж оруулав.
01/05/2026
27/04/2026
27/04/2026
Хүн зөв үйлтэй, цэвэр сэтгэлтэй амьдрахад бусдад тэр бүр анзаарагдахгүй байж болно. Зарим нь таны хийсэн сайн үйлсийг мэдэхгүй өнгөрч, зарим нь үнэлэхгүй ч байж мэднэ. Гэвч амьдралын жинхэнэ үнэ цэнэ нь бусдын магтаал, үнэлгээнд бус, өөрийн дотоод үнэн, мөс чанарт оршдог.
Сайхан сэтгэлээр хийсэн бүхэн хэзээ ч алга болдоггүй. Тэр нь хэн нэгний зүрхэнд итгэл төрүүлж, хэн нэгний амьдралд гэрэл нэмдэг. Зарим сайн үйлс тэр дороо үр шимээ өгөхгүй ч цаг хугацааны эрхээр эргэн ирдэг. Учир нь орчлон ертөнц хүний үйл, бодол, сэтгэлийн энергийг алдалгүй хадгалж байдаг.
Хүнээс нууж болно, үгнээс бултаж болно, гэхдээ өөрийн мөс чанар болон хувь тавилангаас юу ч нуугддаггүй. Сайн үйл тань таныг ивээж, зөв зам руу хөтөлнө. Харин муу үйл нэгэн өдөр эзнээ заавал олдог.
Тиймээс бусдын хараанд өртөх гэж бус, өөрийн сэтгэл амар, сүнс гэрэлтэй байхын төлөө зөвийг сонгож, сайныг үйлдэж яваарай. Эцэст нь, хүний хамгийн том шагнал бол тайван нойрсож, талархал дүүрэн зүрхтэй амьдрах явдал юм.
27/04/2026
💡 ХҮМҮҮСТ ХЭЗЭЭ Ч ХЭЛЖ БОЛОХГҮЙ 40 ЗҮЙЛ ❌
Бүх зүйлсийг заавал хуваалцах албагүй.
Бодол бүр чинь заавал үзэгчтэй байх шаардлагагүй.
Зарим зүйлсийг буруу хүмүүст хэлэх тэр мөчид л үнэ цэнээ алддаг.
📣Чиний зорилгууд.
📣Чиний дараагийн алхам.
📣Чиний туулж буй бэрхшээлүүд.
📣Чиний хувийн амьдрал.
Хувийн нууцлал гэдэг нь нууцлах биш.
Өөрийгөө хамгаалах юм.
Дуусгах хүртлээ чимээгүй хөдөл.
⸻
Хэрвээ чи өөртөө итгэлтэй, санхүүгийн эрх чөлөөтэй, үнэ цэнтэй, хүчирхэг эмэгтэй болох амьдралыг бүтээж байгаа бол — энэ орон зай чиний өсөх газар 🤍
27/05/2024
…🕯️📖Ховор гоёмсог эрдэнийн чулуунуудад ер бусын эд шид байж хүний хувь заяа , эрүүл мэнд хайр сэтгэлд янз янзаар нөлөөлдөг.
Зарим үед эрүүл саруул , бүр амьд явахын баталгаа болдог гэж эрт үеэс бишрэн шүтэж иржээ.
Чулуу өөрөө байгалийн бүтээгдэхүүн учир маш их энерги шингээсэн байдаг.
Тэр энергээ эргүүлээд хүнд дамжуулан өгдөг ба хамгийн их энерги дамжуулдаг чулууг зөв талсттай усан болор гэдэг.
Байгалаасаа 6 талсттай орой нь шовх юм тогтдоггүй гэдэг ба тэр чанарыг нь ашиглаж хятадад дээр үеэс их хэрэглэж иржээ.
Аль нэг эрдэнийн чулуу ямар ид шидтэй болохыг тоочин бичсэн нь эртний судар номноос эхлээд одоогийн шинжлэх ухааны судалгааны бүтээлүүдэд , эх сурвалжуудад элбэг тааралддаг билээ.
Олон үеийн туршид олон орны чулуу судлаачид эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан үнэт эрдэнийн чулууны хүний биед нөлөөлөх нөлөөллийг судалсаар иржээ.
Эрдэнэсийн чулууг эдэлж хэрэглэх биедээ сахиус болгон авч явахад тухайн хүний төрсөн жил сар ордоос уг чулууны нөлөөлөл хамаардаг бөгөөд ямар чулуу ямар хүнд ээлтэй болохыг хүртэл тогтоосон нь хүний биед чулууны үзүүлэх нөлөөллийн тухай бичсэн олон эх үүсвэрээс үзэж болно..💎
02/05/2024
🐶Эхээс төөрч хоцорсон эзэнгүй өнчин хоёр гөлөг өлсөхийн эрхэнд идэх юм хайж энд тэндгүй хэсүүчлэн явсаар нэгэн хот айлуудын дунд иржээ.
Нэг гөлөг нь:
- "За би энэ айлд нь оръё, чи тэр айлд нь ор. Гарч ирээд уулзъя" гэжээ.
Эхний гөлөгний орсон айл баян гэж жигтэйхэн. Өнөөх гөлгийг харсан баян айлын ааштай эхнэр:
- Хаанаас ирсэн муу золбин гөлөг вэ, зайл жов чи гээд чулуу шидээд хөөжээ.
Юун идэх юм өгөх, шидсэн чулуу нь хөлийг нь онож, хугарч бэртэж гэнэ.
Нөгөө гөлөгний орсон айл ядуувтар, олон хүүхэд бужигнасан айл байжээ.
Гэрийн эзэн гөлгийг хараад өрөвдөж:
- Эхнээр, энэ гөлөгт хоолноосоо цадтал нь өг, хэдэн муу бор хүүхдээс минь ялгаа юу байхав, өлсөж ядарч яваа амьтан байна, буян болог гэжээ.
Тэр гөлөг ч цадталаа идэж авав гэнэ.
Нэгэн нартай өдөр хоёр гөлөг уулзжээ.
Баян айлыг бараадсан гөлөг турж эцээд нүднээс гарсан гэж хэлэх юм биш.
Тэрээр:
- "За, би үхээд энэ баян айлд хүү болж төрнө. Багаасаа бие муутай болж, хамаг эд хөрөнгийг нь үрж байгаад үхнэ" гэж гэнэ. Харин ядуу айлыг бараадсан гөлөг нь ийнхүү хэлжээ.
- "Би энэ ядуу айлд хүү болж төрөөд, эрийн цээнд хүрэхээрээ аав ээж ах дүүгээ асарч, жаргаана" гэжээ.
Сарын дараа айлын эхнэрүүд хөл хүндэрч, арван сарын дараа нярайлцгаажээ.
Баян айлын хүү бие турьхан, өвчин ороодог, хаана сайн эмч домч байна тийшээ явж эмчлүүлсээр эд хөрөнгө нь ч дундарчээ.
Хүү арван зургаан настайдаа өнгөрч гэнэ.
Ядуу айлд сайн хүү төрж, хамрын ханиад ч хүрэлгүй эрүүл чийрэг өсч, эрийн цээнд хүрээд, гэр бүлээ тэтгэн амьдрал ахуйгаа дэгжээн үнэхээрийн сайхан амьдарсан гэдэг.
Энэ түүх үнэн, эсвэл худал байх нь хамаагүй үүнийг магадлах гэхийн оронд өөрсдийгөө л хичээe ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ ийм байдаг нь ЖАМ гэнэ билээ
Хүн та ан амьтан, ядарсан нэгэн, алив бусдад тусалдаггүй юм аа гэхэд бүү гомдоож байгаарай. Тэдний гомдол тээг чулуу болж амьдралд чинь саад болох вий. Үйлийн үрээ хүн үүрч бардаг нэг насанд үүрч барахгүй бол үрийн үрд үe дамжуулан үүрүүлж бардаг хорвоо гэнэ лээ Эцэг эхээс хойш үр хүүхдээ яаж явахыг хэн нь эс таах тул энэ насандаа зөв л амьдраад насан эцэслэхсэн
Үрс минь үлдэх хорвоо шүү.
Click here to claim your Sponsored Listing.
