Аagii Yoga

Аagii Yoga

Share

ҮЕ МӨЧ-ЭМЧИЛГЭЭНИЙ ИОГ(Autoimmune yoga)

16/09/2025

Манайхаан Өглөө 11:00 цагт Оройны 19:00 цагт Үе мөч нөхөн сэргээх эмчилгээний иог эхэлсэн шүү 🧘‍♀️🧘‍♀️🧘‍♀️🧘‍♀️☎️94046234

14/09/2025

#ҮЕ #МӨЧ #НӨХӨН #СЭРГЭЭХ #ЭМЧИЛГЭЭНИЙ #ИОГ #ГЭЖ #ЮУ⁉️⁉️⁉️
Энэ ангийн онцлог нь мөн ямар хүмүүс хичээллэх боломжтой вэ???
🌈 Үе мөчний ревматойд артрит , Хэрх тулай өвчтэй хүмүүс
🌈 Өвдөг түнх ташаа , шагай , мөр, бугуй гарын сарвуу хуруунууд өвддөг хүмүүс
🌈 Нуруу , хүзүү нь өвддөг хүмүүст
🌈 Аутоиммуни оноштой хүмүүст хамаарна
🌈 Мөн хөдөлгөөний архаг дутагдалтай
🌈 Тэргэнцэртэй хүмүүст мөн суугаа байрлалд удаан сууж хөдөлгөөний архаг дутагдалд орсон хүмүүст
🌈 Мөн удаан хугацаанд хөдөлгөөнгүй бгаа ахмад настангууд, даралт хэлбэлзэлтэй хүмүүст мөн хүнд дасгал хөдөлгөөн хориглосон заалттай хүмүүст хамаарна.

🫰 Та болон таны хайртай хүн үе мөч нөхөн сэргээх эмчилгээний иогийн ангид суралцснаар 👉
✅ Хөдөлгөөний архаг дутагдлаасаа ангижрах
✅ Үе мөчний хөшингө байдлаас салах
✅ Үе мөч уян хатан сунгалт сайжрах
✅ Цусны эргэлт сайжрах
✅ Бодисын солилцоо сайжрах
✅ Хийн урсгал тунгалагын урсгал идэвхжих
✅ Бие махбодийн исэлдэлтын хэмжээ буурах
аны эрүүл байх үеийг уртасгах
✅ Горманы тэнцвэртэй зөв зохиролд орох
✅ Дархлааны туйлдалтаас хамгаалах
✅ Стресс сэтгэлийн огцом хөдлөл уур уцаар багасах
✅ Сэтгэл санаа өөдрөг сэргэлэн цовоо болж амьдралын идэвх сурах хшсэл эрмэлзэл сайжрах
✅ Үе мөчний хөдөлгөөн маш үр дүнтэй нөхөн төлжиж хөдөлгөөний хязгаарлалтгүй болж жилээс жилд сараас сард улам илүү эрүүлжиж байгаагаа мэдрэх
✅ Нойргүйдэлээс ангижрах …….гэх мэт дурьдаад байвал дуусашгүй олон ач тусыг мэдэрнэ 👏🏻👍

⁉️🧘🏻‍♀️Та Иогаар хичээллэж эхлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой 🧘🏻‍♀️🧘🏻
☑️ Мягмар , Пүрэв , Бямба гаригт :

👍Орой 19:00 -20:00цагийнхооронд хичээллэх

👌Өглөө 11:00-12:00 цагийн хооронд хичээллэх сургалтын бүртгэл эхэллээ...

👍09 сарын 16 наас эхлэх ангидаа бүртгэж эхэллээ 👏💪🧘‍♀️🧘‍♀️

👍Өглөөний анги: Төлбөр 220,0
🫰 Оройн анги: Төлбөр 220,0
👉 Онлайн анги: 2025 оны шинэ хичээлүүд анхан шатнаасаа шинэчлэгдсэн анги ((Өмнөх бшх хичээлүүд хаагдсан ) Төлбөр /1 сар 60.0₮
Группийн гишүүд 30.0₮,
❤️ Гайхалтай боломж - Жилийн төлбөр 750.0₮-с хямдраад 250.0₮ 😱😱😱😱/
Бүтэн жилийн ангийн онлайн сургалтад бүртгүүлбэл 1+1 урамшуулалтай буюу найзтайгаа, охинтойгоо, хүүтэйгээ, ханьтайгаа, эгчтэйгээ, ээжтэйгээ гээд нэг хүнтэй хамт суралцах боломжтой. Нэгийн үнээр 2 хүн 🫰💯🤗😇....

⁉️ Бүртгэлээ чатаар хийлгээрэй.
Данс: Хаан банк 5720195641 - Алтанхуяг









E-RYT-200, RYT-500 , YACEP, PRYT багш Я.Алтанхуяг

✅ Салбар 1: БЗД, 13-р хорооллын дунд зам, JP оффис, 7 давхарт Tulip studio.
✅ Cалбар 2: БЗД, TRUE L хотхон 716 -р байр 1 давхарт LEELA THAI YOGA-н төвд

14/07/2025

Бүх зүйлд ТАЛАРХАЯ🙏🙏❤️

Өчүүхэн мэт үйлдэл, орчлонг өөрчилсөн мөч

Би нэг удаа хэн нэгний хэлсэн зүгээр л нэг өгүүлбэрт хэзээ ч мартагдахааргүй хичээл авч байлаа.
Нэг инээмсэглэл,
Нэг аяга цай,
Эв хавгүй ч гэлээ чин сэтгэлийн туслалцаа…
Тэр үед би өөрөө анзаараагүй ч,
Тэр жижигхэн үйлдэл хэн нэгэнд бүхэл бүтэн өдрийн гэрэл болсон.

Хүмүүс үргэлж агуу зүйлээр нөлөөлнө гэж боддог.
Гэвч амьдралд хамгийн том хичээлүүдийг
— хамгийн энгийн,
— хамгийн гэнэн,
— хамгийн сэтгэлээс гарсан үйлдлүүд л үлдээдэг.

Хэн нэгний дэргэд чимээгүйхэн суух,
Түүний оронд сонсох,
Эсвэл зүгээр л "Би чамтай байна шүү" гэх харц —
энэ бол хүн байхын утга.

Жижиг гэж бодсон бүх зүйл хэзээ ч жижиг биш байдаг.
Ялангуяа сэтгэлээс гарсан бол.

20/06/2025

Олон улсын иогийн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрөөцгөөе.

11 дэх удаагаа Олон улсын иогийн өдрийг хамтдаа олуулаа бүр олуулаа тэмдэглэцгээе!

🌏Энэ өдөр Дэлхий даяар Амар амгалан, Эв нэгдлийн өдөр.

6-р_сарын_21


🧘‍♀️Иогт хайртай,Иог сонирхогч эрхэм таныг
☀️6-сарын-21ний 09:30д
🏢Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хүрэлцэн ирж Олон Улсын Иогийн Өдрөө хамтдаа тэмдэглэхийг урьж байна.

Зохион байгуулагчид:
Эрүүл Монгол хүн хөдөлгөөн
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
Монголын Иогчдын Холбоо - Mongolian Yoga Federation
Монголын Иогчдын Холбооны бүртгэлтэй төв, сургууль, гишүүд

Photos from Аagii Yoga's post 06/06/2025

1 хэн өдөр үлдоээ🥰🥰

05/06/2025

6сарын7нд өглөөний 07:00 цагаас маань хичээлээр эхэлнэ ✨

Нээлтийн хичээл үнэ #төлбөргүй болноо 🌝

Байршил- Чойжин ламын сүм музейн гадаа талбайд

🙏🏻 Та бүхнийг өргөнөөр оролцож өглөөний цагийг өөртөө зориулж гайхалтай сайхан эрчим энергиэр өөрийгөө тэтгэхийг уриалж байна🕉️

#йогтойамьдрал

03/06/2025

Дасгал бясалгалаа өдөр бүр тогтмол хийх нь чухал уу?

Бидний зарим мэдрэлийн эсүүд нь өнөөдөр дадлагажиж боловсорч байдаг бол зарим эсүүд нь маргааш, нөгөөдөр нь хийсэн дасгал бясалгалаар боловсорч хөгжиж байдаг. Тэрхүү мэдрэлийн эсүүд нь ээлжлэн ажиллаж байдаг учраас бид өдөр бүр тогтмол хийх хэрэгтэй.
Хэрвээ та садханагаа (оюун санааны дасгал) нэг л өдөр алгасах юм бол тэр тасалдсан өдөр ажиллаж байсан тархины эс нь боловсорч чадалгүй хоцордог. Тэгээд дараагийн дасгал бясалгалаа хийхэд таарах ээлжээ хүлээх хэрэгтэй болдог.
Мөн өдөр бүр дасгал, бясалгалаа тогтмол хийхэд таны амнаас сөрөг таагүй үгс гардаггүйг, буруу үйл хөдлөл хийдэггүйг та ажиглаарай.
Та өөрийнхөө амьсгалыг удирдаж сурснаар хэн ч таны “амар амгаланг” хулгайлж, сэтгэлийн тэнцвэрийг тань алдагдуулж чаддаггүй.
Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Photos from Аagii Yoga's post 02/06/2025

🌿 Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүрт зориулав
Mongolia Yoga Festival 2025
Бие, сэтгэл, оюунаа шинэ түвшинд аваачих 2 өдрийн гайхамшигт аялал!
🧘‍♀️ Иог, амьсгал, эрүүл мэнд, гоо сайхан, энерги, сэтгэл зүй бүгд нэг дор!
Таны дотоод тэнцвэрийг сэргээж, эерэг амьдралын эрч хүчийг мэдрүүлэх энэхүү гайхамшигт фестивальдаа урьж байна.
📍 Хаана: Blue Sky Tower
📅 Хэзээ: 2025.06.07–08 (Бямба, Ням)
🕗 Цаг: 08:00 – 18:00
🎟️ Тасалбар: Ticket.mn
📞 Мэдээлэл авах утас: 9500-3588, 9999-5579
#ЭрүүлАмьдралынХэвМаяг #ИогийнФестивал2025 #МонголынИогийнХолбоо #ЙогАмьдралынХэвМаяг
Ticket.mn

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд талд “Трию Л” хотхон 716-р байрны 1 давхарт
Ulaanbaatar
13381