Jenny- Life Coach
ОУ-д багшлах эрх бүхий терапист багш, Нүүрний иогийн ОУ-ийн багш, Уламжлалт гуаша засал, бариа заслын багш, сэтгүүлч
RYT500 Ashtanga vinyasa yoga, Hatha, Yin yoga teacher, International certified face yoga teacher, Gua sha specialist, LifeCoach, Journalist
Маргааш тэгш хэмийн бариан дээр 12:00, 18:00 цагууд сул гарсан байна.
📞☎️99220066
Автомашингүй өдөр алхаад ч гэсэн бариандаа цагтаа ирж байгаа үйлчлүүлэгчид минь хайр шүү 🌹
Маргааш буюу 5.23-нд автомашингүй өдөр тул цаг авсан хүмүүс минь урьдчилан ажлаа төлөвлөж, цагаа зохицуулаарай.
20/05/2026
Миний иогийн замнал
Өөрийгөө төдийгөөс өдий хүрнэ гэж төсөөлж байсангүй. Иог бол эмчилгээ, иог бол эдгэрэл юм. Би иогад орсондоо, олсондоо, дурласандаа талархдаг. Иог намайг өөрчилсөн. Бие болоод сэтгэлзүйн хувьд тайвшрал өгдөг. Өөрийгөө танин мэдэж, өөртэйгээ нүүр тулахад надад тусалсан. Бие махбодь сэтгэлзүйгээ удирдаж, өөртэйгээ ажиллахад иогийн хүч л нөлөөлсөн. Иог бол амралт бас алжаал тайлах, амьдралаас авах нэг таашаал минь болсон. Та амьдралаа өөрчлөх нэг алхам чинь иогийн зам мөр байх болтугай. Танд амжилт хүсье.
Jenny багшийн цаг 8 сарын 20 хүртэл дүүрсэн байгаа 🌺
Олон үйлчлүүлэгч маань курс оролтын дараа бүрэн тэгш сайхан нүүрний хэлбэртэй боллоо. Одоо бусад нь өөрсдөөс нь шалтгаална даа. Та нар минь хичээгээрэй. 🥰
17/05/2026
Өнөөдөр гэрийнхэндээ хулууны зутан шөл хийж өгөв. Махгүй шөл учраас бульон амтлагчаар амталж болно. ( ясны шөл, тахианы шөл байвал хийгээд идээрэй)
Жор:
- Оливын тосонд сонгино, сармис, луувангаа багахан хуурна
- Хулуугаа хэрчиж нэмээд бага зэрэг тосонд нь хуураад жаахан ус нэмээд 5 минут зөөлөн галаар буцалгаж, усыг өтгөрүүлнэ. Давс перецээр амтална. Үрлэн улаан лооль хэрчиж хийж болно.
- Ус ширгэж, багасах үед холигчонд хийж зутан болгоно
- Буцааагаад тогоондоо хийгээд бага зэрэг ус нэмэж, гаргахын өмнө сүү бага хэмжээгээр шөлөө өтгөлөх зорилготой хийж болно.
Ингээд л болоо. Талх шарж бас дагалдуулж өгсөн.
Ирэх долоо хоногоос хэдүүлээ иогагаа хийж эрүүл мэнддээ анхаарцгаая. Иогадаа эргэн ирээрэй 🥰💝
16/05/2026
Эдгээр загвар өмсөгчдийн нүүрний тэгш хэм алдагдсан байна. Энэ бол зэрвэс харахад мэдэгдэхгүй ч сайтар ажиглавал нүүрний тэгш байдал алдагдсан жишээ юм. Үүнээс дордсон ч хүмүүс бий. Тэгэхээр та эхлээд ирж үйлчлүүлэхдээ зөвлөгөөгөө аваад, цаашид хэдэн удаа бариа хийлгэж, яавал зохистой талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад үзээрэй.
Манай хаяг: Шангрилагаас зүүн тийш 600м ( натур худалдааны төвийн баруун талд) UB TOWER OFFICE
Цаг захиалах утас: 99220066, 72220066
Их ажлын дараа нүүрнийхээ мэдрэлийн цэгүүдийг массажлаж, нүүрээ тайвшруулдаг. Дагаад хийж болно. Хэт хүчтэй хийх шаардлагагүй. Тайван жигд хөдөлгөөнөөр жигд амьсгалтай хийнэ.
13/05/2026
Дээшээ харж унтаж сурсан, хоёр талаараа бүрэн зажилж байгаа, дасгал хийж эхэлсэн, иог хийж эхэлсэн, таны хэлснээр үсээ сайтар самнаж байгаа, үлээдэг дасгалаа сайн хийж байгаа, нуруугаа тэнэгэр явж байгаа, хүзүүгээ сунгаж явж байгаа… гээл зөвлөгөөг минь дагаж, хэрэгжүүлж эхэлсэн та нар минь өөрийгөө хайрлаад эхэлжээ.
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 11:00 - 19:00 |
