King Pain

King Pain

Share

Кинг Пэйн Нурууны Өвчин намдаах бүс нь насан туршийн н?

Photos from King Pain's post 24/11/2015

КИНГ ПЭЙН-НУРУУНЫ ӨВЧНИЙ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ
Нурууны өвчний үед дараах зүйлсийг хийж болохгүй.
1. Тамхи татах
2. Өвчин өөрөө эдгэрнэ гэж хүлээх, эмчид хандахгүй байх.
3. Богино үйлчилгээтэй эмчлэх арга хэрэглэх,үүнд халуун хүйтэн жин тавих, өвчин намдаагч эмний тунг хэтрүүлж уух
4.Хүнд зүйлс өргөх
5.Эмчид хандалгүй өөрийгөө оношлох
6. Дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх. Нурууны өвчний үед тохирох дасгал зайлшгүй хийх хэрэгтэй.
7. Нуруугаа бөгтийлгөх, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх
8. Бусдын хэрэглэсэн эм, бүтээгдэхүүнийг өөр дээрээ үйлчлэнэ гэж бодож турших

Safe Lifting 20/11/2015

КИНГ ПЭЙН-НУРУУНЫ ӨВЧНИЙ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ
ХҮНД ЗҮЙЛИЙГ НУРУУНДАА ГЭМТЭЛ ӨГӨХГҮЙ ХЭРХЭН ӨРГӨХ ВЭ.
Хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч нуруу цэх байхаар өвдгөө нугалж доош сууна.Суухдаа өргөх гэж буй ачаатайгаа аль болох тулж сууна.Нуруугаа болон толгойгоо цэх байлгаж доош харалгүйгээр ачааг аажмаар дээш өргөнө.Буулгахдаа мөн адил нуруу толгойг цэх байлгаж, хөлдөө мөрний хэмжээний зай авч ачааг доош буулгана.
Аливаа ачааг өргөхдөө
1. Даах эсэхээ нэг талаас нь өргөж шалгана.
2. Даахааргүй бол механик тоног төхөөрөмж ашиглана
https://www.youtube.com/watch?v=901uQgfiuVk

Safe Lifting Learn how to safely lift heavy objects while on the job from our Safety Analyst, Austen Schroeder. We use this training video for our Parks employees working...

Photos from King Pain's post 16/11/2015

КИНГ ПЭЙН-НУРУУНЫ ӨВЧНИЙ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ
Нурууны өвчин болон аливаа булчингийн өвдөлтийн үед хэрэглэх хоол хүнс
1. Далайн загас, загасны тос, Omega-3 -р баялаг хоол хүнс
2. Буурцаг вандуй
3. Цагаан гаа
4. Амино хүчил ихтэй самар,хушга
5. Навчит ногоо,бууцай,броколли
6. Жимс жимгэнэ
Эдгээр нь илүүдэл жинг бууруулахаас гадна бие дэх хорыг гадагшлуулж биеийг эрүүлжүүлдэг байна.

Photos from King Pain's post 13/11/2015

KING PAIN -Гэр бүл найз нөхөддөө өгөх хамгийн тохиромжтой бэлэг
ҮНЭ: 185,000 төгрөг
Худалдах газрууд: МОНОС эмийн сангийн салбарууд,
TV5 Homeshopping

Photos from King Pain's post 10/11/2015

Кинг Пэйн-Нурууны өвчний эмгүй эмчилгээ
Та бүхэн S,M,L хэмжээтэй Кинг Пэйн бүсийг 185,000 төгрөгөөр Монос эмийн сангийн салбарууд болон ТV5 Homeshopping-с худалдан авах боломжтой.

Photos from King Pain's post 30/10/2015

KING PAIN-НУРУУНЫ ӨВЧНИЙ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ
Хүүхдийн нуруу яагаад өвддөг вэ?
Хүүхдийн нуруу өвдөх нь хэвийн бус үзэгдэл юм учир нь хүүхдийн яс өөрөө уян хатан байхаас гадна том хүний адилаар хүнд зүйл өргөх, ажлын явцад гэмтэх зэрэг явдал тохиолддоггүй. Хүүхдийн нурууны өвдөлтийн гол шалтгаан нь вирусын гаралтай өвчнөөс шалтгаалж үрэвссэн нурууны үе байдаг байна.Нурууны үе үрэвсэж суулт өгнө,суулт өгснөөр мэдрэлийн судас дарагдана. Вирусын гаралтай өвчин эдгэрсэний дараа нурууны үрэвсэл бүрэн арилахгүй тохиолдол байна энэ үед яаралтай эмчид хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатай.Энэ нь нурууны өвчин залуужиж байгаа гол шалтгаануудын нэг болсон байна.

Photos from King Pain's post 28/10/2015

KING PAIN-НУРУУНЫ ӨВЧНИЙ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ
Тамхи нурууны өвчин үүсгэдгийг мэдэх үү?
Сүүлийн үеийн судалгаагаар тамхи татах нь уушгийг бохирдуулахаас гадна нурууны өвчин үүсэх шалтгаан болдгийг тогтоосон байна. Тамхи татах нь зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог бөгөөд зүрх судасны өвчин нь артерийн судасны бөглөрөлтэй холбоотой.Үүнээс шалтгаалж цусан хангамж муудсанаар нурууны үед нөлөөлнө учир нь бүх гол судаснууд нуруунтай холбогдсон байдаг. Тамхи бүү тат!

Dr Ho Decompression Belt 27/10/2015

KING PAIN=DOCTOR HO
Манай Кинг Пэйн бүс Доктор Хо нэртэйгээр АНУ-д борлуулагдаж байна.S,M,L хэмжээтэй Кинг Пэйн бүсийг 10%-ийн хямдралтайгаар буюу 166,500 төгрөгөөр зөвхөн манай оффисоос худалдан авах боломжтой.Утас: 70072882, 96610343 Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Garuda төв, 5 давхар, 503 тоот
https://www.youtube.com/watch?v=btPLWptXhRI

Dr Ho Decompression Belt www.easylife.com.mt

22/10/2015

Та бүхэн S,M,L хэмжээтэй Кинг Пэйн бүсийг 10%-ийн хямдралтайгаар буюу 166,500 төгрөгөөр зөвхөн манай оффисоос худалдан авах боломжтой.Утас: 70072882, 96610343 Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Garuda төв, 5 давхар, 503 тоот
https://www.facebook.com/kingpainMongolia/videos/vb.322076081288672/327194007443546/?type=2&theater

19/10/2015

KING PAIN- НУРУУНЫ ӨВНИЙ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ!!!
Нурууны доод хэсгийн L1-L5 үеүүд нь биений гол ачаалалыг үүрдэг учир гэмтэх,хазайх,суух магадлал хамгийн өндөр. Эдгээрээс шалтгаалж мэдрэлийн судас дарагдсанаар дараах шинж тэмдэг илэрнэ.
* Зогсож суусны дараа мэдрэлийн судасны дагуу өвдөх, мэдээгүй болж бадайрах
* Шөнө нурууны хэсгээс аль нэг хөлрүү дагаж өвдөх
* Найтайх, ханиах,инээх зэрэгт нуруу өвдөх
* Хойшоо налах,удаан алхасны дараа нуруу өвдөх
* Булчин сулрах, үүнээс шалтгаалж гар хөлөө өргөх, хөдөлгөж чадахгүй байх, гараа чанга атгаж чадахгүй байх зэрэг

Photos from King Pain's post 16/10/2015

КИНГ ПЭЙН-НУРУУНЫ ӨВЧНИЙ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ
ХЭТ ТАРГАЛАЛТ НУРУУНЫ ӨВЧИНД НӨЛӨӨЛДӨГ
Нурууны өвдөлт хэт их гүзээ суух юм уу, том гэдэстэй болсноос мөн шалтгаалдаг байна. Хэт их таргалж буй эрчүүд болон төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүдийн гэдэс томорч, үүнээсээ болж унжих явдал элбэг тохиолддог. Хэвлийн хөндийд байрлаж буй дотор эрхтэнүүд бүгд нурууны дотоод булчингуудаас зүүгдсэн байдаг байна. Тэрхүү холбоосууд нь аажимдаа сунаж нуруунд таталт өгч эхэлдэг. Энэ бол одоохондоо өвчин биш хэдий ч энэхүү суналт буюу гол нурууны хэсэгт бэхлэгдсэн холбоосууд нуруунд нэмэлт ачаалал өгсөнөөр ууц нуруугаар хүчтэй өвдөж эхэлдэг. Хүн эгц шулуун байдалд байхын тулд нурууныхаа булчингуудыг өөрийн эрхгүй үргэлж чангалж байдаг. Биеийн жин ихтэй, гэдэс гүзээ томтой хүмүүст энэ нь бүр ч хүндрэл учруулдаг учир ууц нуруугаар нь өвдөж остеохондроз, радикулит гэх мэт өвчний суурийг тавьж, өвчлөлтийг хурдасгадаг байна. Ийм үед зөвхөн ууц нурууны өвдөлтийг эмчилбэл түр зуур намжих ч өвчин үүсгэж буй оношийг тогтоон эмчилгээ хийгдэхгүй байгаагаас удалгүй өвдөлт дахин сэргэдэг байна. Тиймээс та өөрөө биеийн жингээ зохих хэмжээнд барих нь эмчилгээний гол арга юм.

Photos from King Pain's post 14/10/2015

КИНГ ПЭЙН-НУРУУНЫ ӨВЧНИЙ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ
ӨВЧИН НАМДААГЧ ЭМНИЙ СӨРӨГ ҮР ДАГАВАР
-Өвчин намдаагч эм өвчнийг түр зуур дарахаас өвчнийг бүрэн эдгээхгүй.
-Ихэнх өвчин намдаагч эм элэг бөөрийг гэмтээж байдаг.
-Урьд нь ууж байгаагүй хүнд харшил өгөх магадлалтай.
-Тунг хэтрүүлэн хэрэглэх, архи дарстай хольж уух нь амь насанд аюултай.
-Эмний удаан хэрэглээ нь дуршил бий болгож эмний хамааралтай болгодог, бусад эмний үйлчилгээг бууруулдаг.
-Зүрхний шигдээс болон цус харвах магадлалыг өндөрсгөдөг.
-Удаан хэрэглээнээс шалтгаалж ясны сийрэгжилт(Osteoporosis),нүдний өвчин(Cataracts) даамжирна

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Usn Gudamj, Gr Center, 504 Toot
Ulaanbaatar