Green Gate International
Эрүүл амьдралын үнэ цэнийг чанараар түгээнэ
Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе 🫶🏻
Ажлын хамтрагч чинь ажлаасаа гарах гээд байх үед 😈🫢
15/05/2026
💙GGI DIARIES💙
- Яг энэ цаг хугацаанд намайг өөрийгөө танилцуулаач гэх юм бол миний хувьд би Green Gate International-тэй урт хугацаагаар хамтран ажиллаж, Uriage брэндийг Монгол бүсгүйчүүддээ санал болгож, хоорондын гүүр болдогтоо баярлаж явдаг нэгэн эмэгтэй байна аа.
- Францад Uriage-ийн яг үйлдвэр дээр нь очиж үзсэн хүний хувьд энэ брэндийн нүүр царай болж байгаадаа их нүүр бардам байдаг. Учир нь гэвэл Uriage-ийг рашаанаас тосож авч хийдэг гэдгийг би өөрөө нүдээрээ харчихсан байхгүй юу. Тийм болохоор би өнөөдрийг хүртэл хэрэглээд явж байна. Ер нь Green Gate international манай Ю филм хоёрын дунд маш их итгэлцэл байдаг. Тиймээс ч бид нийгмийн сайн сайхан руу чиглэсэн төсөл дээр маш сайхан гар нийлж ажилладаг. Манай зураг авалтын багийнхан чинь хөдөө их явна. Жүжигчин гэхээр хөдөө гадаа байнга байх шаардлага бас их гарна. Тэгээд Uriage-ийнхаа нарны тосыг бол өвөл зунгүй л хэрэглэдэг юм. Нарны тос бол ганцхан нарнаас хамгаалахаас гадна салхи шороо бүх юмнаас л хамгаалдаг шүү дээ. Тийм болохоор би багийхандаа өөрийнхөө хэрэглэж байгаа тосыг түрхэж өгөх аягүй дуртай. Яагаад гэвэл гоё чанартай, үүргээ их сайн биелүүлдэг тос байдаг юм. Бид нар чинь өвлийн хүйтнээр 21 аймгаараа явчихсан, одоо дэлгэр зунаараа бас явах гээд л бэлтгэлээ базаагаад байж байна. GGI-тай хамтарч ажиллаад би одоо бараг 4,5 жил болж байна. Яг онцолж хэлэхэд GGI залуу компани мөртлөө компанийн соёлын хувьд үнэхээр төлөвшчихсөн газар. Хамтарч ажиллахад ажил хэрэгч, бүх юм нь ойлгомжтой байдаг. Хэзээ, хаана, хэдийд юуг яаж гэдэг нь дандаа тодорхой. Бид нар шиг ажил ихтэй хүмүүст тийм байх их амар. Би эдний олон маркетингийн менежерүүдтэй нь харилцаж байна, тэгэхэд мессеж явууллаа гэхэд мессежнийх нь утга авцалдаа нь, утсаар ярилаа гэхэд хоолойных нь өнгө гээд бүх юм нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Надад бүх юмыг амар байлгадагт нь баярладаг даа.
Таны амьдрал GGI-тай хэрхэн огтлолцож, өнөөдрийн энэ холбоо бий болсон бэ?
- GGI-ынхан анх надад өөрсдөө эхлээд нүүр царай нь болох санал тавьж байсан юм. Тэгэхдээ "Та зүгээр манай бүтээгдэхүүнийг эхлээд хэрэглээд үз ээ. Бид нар шууд хамтарч ажиллая" гэхгүй гээд л тэгээд намайг чинь шууд манай бүтээгдэхүүнтэй танилцъя гээд Франц руу үйлдвэр лүү нь авч яваад эхэлж байлаа. Бүр 2 ч удаа би Uriage-ийн үйлдвэр дээр нь очсон юм байна.
Та тэгвэл хэрэглэж байсан нэг GGI-ийн бүтээгдэхүүн дээрээ honest review хэлээч.
- Би Uriage-ийн чийгшүүлэгч мистийг нь бол бүр байнга ашигладаг. Савлагаа нь 3 янз байдаг байхгүй юу. Надад болохоор машинд нэг жижиг савлагаатай нь, манай оффис дээр болохоор хамгийн том савлагаатай нь байдаг. Манай ажлынхан бүгд эр эмгүй хэрэглэдэг. Аа харин манай унтлагын болон банны өрөөнд дунд зэргийн савлагаатай нь байж байна. Манай нөхөр бас аягүй хэрэглэх дуртай. Яг зөвхөн рашаанаар хийгдсэн мист.
Та өөрийн зүгээс хүн бүрт тохирох нэг зөвлөгөөг хэлээч гэвэл юу гэх вэ?
- Надад Монгол хүн болгонд хэлмээр санагддаг нэг л юм байдаг юм. Юу вэ гэхээр бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээж амьдрах. Сэтгэл зүйн хувьд ч тэр, үйл хөдлөлийн хувьд ч тэр. Бүдүүлэг биш байгаач ээ л гэх гээд байна.
14/05/2026
✒️ Би хэрхэн ажилладаг вэ?: Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Уранжаргал
Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон гоо сайхан, эрүүл мэндийн хэрэглээг илүү чанартай, баталгаатай болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгнийг бид энэ удаад онцолж байна. Тэр бол Монголын зах зээлд эмчилгээний гоо сайхан болон органик хүнсийг таниулан ажиллаж буй Green Gate International компанийн гүйцэтгэх захирал Т.Уранжаргал.
Green Gate International нь Монос Эмийн Сангаас анх 10 ажилтантайгаар өрх тусгаарлан гарч байсан бөгөөд өдгөө 140 гаруй ажилтантай, 20 гаруй олон улсын брэндийг албан ёсоор төлөөлдөг импортын томоохон байгууллага болж өргөжжээ. Ингээд түүний ажиллах хэв маягтай танилцацгаая.
Би хэрхэн ажилладаг вэ? - Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Уранжаргал | Unread Today Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон гоо сайхан, эрүүл мэндийн хэрэглээг илүү...
13/05/2026
💚GGI weekly news💚
📌Энэ 7 хоногийн онцлох мэдээллүүдийг хүргэж байна.
13/05/2026
🏙️ Улаанбаатарын хамгийн таатай оффис: Грийн Гэйт Интернэйшнл ХХК
Энэ удаа бид 2018 онд Францын арьс арчилгааны брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлж, өдгөө эх, хүүхдийн асаргаа, эрүүл хүнс, гоо сайхны чиглэлээр дэлхийн 25 брэндийн 1,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй Green Gate International ХХК-ийн оффисыг онцолж байна.
Таатай оффис - Улаанбаатарын хамгийн таатай оффис: Грийн Гэйт Интернэйшнл ХХК | Unread Today Байгууллагын нэр: Грийн Гэйт Интернэйшнл ХХКБайгуулагдсан он: 2018Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл...
✨ GGI Sun Club × Lovers Travel Mongolia
Хамтдаа мэдрэмжийг үйлдвэрлэлээ.
Love • Travel • Skincare • Sunscreen
Тарах цаг дөхөхөөр...🤭🫣
💙GGI DIARIES💙
Намайг болохоороо Пагма гэдэг. Би 2013 оноос хойш тасралтгүй Монос эмийн сангийн худалдааны зөвлөхөөр өдийг хүртэл ажиллаж байна. Намайг бага байхад манай нэг багш "Чи ер нь нямбай цэвэрч юм чинь жижигхэн салон ажиллуулаад явбал их зүгээр юм байна даа" гэж хэлж байсан юм. Тэгээд л би гоо сайхны тал руу ороё гэж бодож байсан. Гоо сайхны артист ч юм уу, маникюр ч юм уу болоё гэж бодоод бүр тэрүүгээрээ нэг сургууль авчихсан байсан боловч аав ээжийн ятгалгаар өөр сургуульд орчихсон. Тухайн үед хөдөөний хүүхэд хотод ирээд байх айл байхгүй, байр орон сууц байхгүй гэдэг утгаараа дотуур байртай сургууль нь дээр гээд тэгээд бизнесийн сургуульд ороод эдийн засгийн мэргэжлээр сурчихсан. Аав ээж чинь хөдөөний малчин улсууд намайг хаана орхих уу яах уу ийх үү гээд л нөхцөл байдал тийм байсан болохоор өөр арга ч байгаагүй. Тэгээд би тэр сургуулиа төгсчхөөд ерөөсөө мэргэжлээрээ ажиллаагүй. Төгсөөд шууд Солонгос яваад тэнд 2,3 жил ажиллачхаад ирсэн. Ирээд ажил хийх гэсэн мэргэжлээрээ ажиллаагүй хүнийг чинь ажлын туршлага байхгүй гээд авахгүй шүү дээ. Тэгээд би ажлын зар харж байгаад аль болох цэвэрхэн, тав тухтай газар ажиллая гэж бодоод Монос эмийн санд худалдааны зөвлөхөөр анх орж байлаа. Энэ ажлыг зорьж бол сонгоогүй. Тэгсэн чинь би гоо сайхны чиглэлээр сураагүй ч гэсэн санамсаргүйгээр салбарт нь ажилладаг болчихсон байсан. Уг нь бол өөр борлуулагчийн ажил зөндөө байсан шүү дээ. Би чинь одоо хүмүүст арьсанд нь таарсан бүтээгдэхүүн санал болгоод зөвлөгөө өгч байна. "Нөгөө зөвлөсөн тос чинь гоё юм байна лээ баярлалаа", "Манай хүүхдийн арьс гоё болчихсон шүү", "Чамаас авсан тос их гоё таарсан. Дуусахаар нь дахиад хүрээд ирлээ" гээд үйлчлүүлэгчид хэлээд ороод ирэхээр би өөрийнхөө хийж байгаа ажлаар бахархдаг юм. Тэгээд зарж байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ орц найрлага юу байдаг юм бүгдийг нь сайхан цээжилнэ дээ. Ажлаа сольё гэж ерөөсөө бодож байгаагүй. Намайг энэ олон жил хоолтой ундтай, цалин цагаатай явуулж байгаад Монос групптээ их баярладаг шүү.
Таны амьдрал GGI-тай хэрхэн огтлолцож, өнөөдрийн энэ холбоо бий болсон бэ?
- Одоо энэ GGI-ийн Уранжаргал захирал чинь хуучин манай Моносын маркетингийн захирал байсан юм. Манай удирдагч байсан байхгүй юу. Би айхтар тулж харьцаж байгаагүй л дээ. Гэхдээ харахад бол эелдэг даруухан, боловсролтой тийм хүн байсан. Анх манай эмийн санг чинь Европын орнуудын жишгээр гоё болгоно гээд явж байгаад тэгээд өөрөө импортоор эмчилгээний гоо сайхны болоод эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирдэг болоод Моносоос тусдаа гарсан. Тэгж огтлолцсон доо. Би GGI-ийнхаа хамт олонд их баярладаг юм. Монос руу шинэ бүтээгдэхүүнээ өгөхдөө тухайн бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл, сургалтыг аягүй чанартай сайн өгдөг. Тийм болохоор GGI-ийнхаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулж сурталчлахад надад их таатай байдаг даа. Тэгдэггүй газрууд байдаг шүү дээ. Одоо жишээ нь манай зарим харилцагчид бараануудаа зүгээр нэг каталогтой авчирч өгчхөөд тэгээд л хаячихдаг. Тэгээд бид нар өөрсдөө тэр бүтээгдэхүүнийх нь төлөөлөгч рүү холбогдож ямар бүтээгдэхүүн юм гэж асуудаг тохиолдол бас байна.
Та тэгвэл хэрэглэж байсан нэг GGI-ийн бүтээгдэхүүн дээрээ honest review хэлээч.
- Isispharma-ийн эмзэг мэдрэмтгий арьсны мицеллярийг би бол байнга хэрэглэдэг. Цэвэрлэгээнийхээ үүргийг ч гүйцэтгэчихнэ, давхар чийгшүүлэх тоникныхоо үүргийг ч гүйцэтгэчихдэг. Арьс цэвэрлэсний дараа ямар ч хуурайшуулах мэдрэмж төрүүлэхгүй, таталдуулдаггүй юм. Давхар чийгшүүлэгчтэй гэж явдаг.
Эмийн сангийн худалдааны зөвлөх хүний зүгээс хүн бүрт тохирох нэг зөвлөгөөг хэлээч гэвэл та юу гэх вэ?
- Аа ер нь бол хүмүүс чинь гадна талын хайрцаг баглааны үзэмжээр бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхолтой байгаад байдаг юм. Гоё баглаа савтай бол сайн гэж боддог. Тэгэхээр би хүмүүсийг орц найрлага, аюулгүй тээвэрлэлт, хадгалалт тэгээд байгалийн гаралтай эсэхийг нь илүү анхаарч авч байгаарай гэж зөвлөж байна. Манай GGI-ийн бүтээгдэхүүнүүд бол ерөнхийдөө байгалийн гаралтай, ямар нэгэн химийн хор, хадгалагч бодис ороогүй гэдгээрээ давуу талтай байдаг шүү.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Pearl Tower 13 Floor
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
