Paint Nite Mongolia

Paint Nite Mongolia

Share

Сонгодог хөгжмийн аялгуунд амтат дарс шимж, уран зураг зурж хайртай хүмүүстэйгээ дурсамжаа мөнхлөхөд тань бид тусалъя �90141212 94081313

MONGOL DARXLAA 13/03/2020

MONGOL DARXLAA МОНГОЛ ДАРХЛАА БИД НЭГДЭЖ ЧАДДАГ БИД ЯЛЖ ЧАДДАГ ХАМТДАА ДАВАН ТУУЛЬЯ МОНГОЛ ХҮН БҮХЭН ҮЗЭЭРЭЙ

Photos from Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор's post 13/08/2019
Хамгийн их алддаг үгс 10/12/2018

дүрэм бол дүрэм.

Photos from Paint Nite Mongolia's post 11/04/2017

Paint nite- Weekend event at Hublet, felt so wonderful to get to know these great people. Thanks a lot and good luck to u all!

Photos from Paint Nite Mongolia's post 17/03/2017

Тоолж барамгүй олон сайхан дурсамжаа нэгээр нэмж бидэнтэй нэгэн үдшийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн та хоёртоо "МАШ ИХ" баярлалаа.
Алмаз Бадмаараг

Photos from Paint Nite Mongolia's post 16/03/2017
Photos from Paint Nite Mongolia's post 16/03/2017

МИНИЙ НЭГ ӨДӨР-МИНИЙ ТӨРСӨН ӨДӨР
Би далан насны талруу дөхөж яваа, гурван хүүхдийн эцэг, сайн бүсгүйн хань, монхордуу хамартай, монголжуу эр л дээ. Амьдрал, ажилдаа анхаарч явсаар зугаа цэнгэлд тааруу, чөлөөт цагаар маруухан. Гурван хүүхдийнхээ төрсөн өдөр, хайртай эхнэрийнхээ баярын өдрийг яг таг санадаг мөртлөө, өөрийнхөө хэзээ төрсөн байтугай хэдэн настайгаа мартчихсан давхиж явах нь бий. Миний энэ зан дан ганц миний бус монгол эрчүүдийн хэнэггүйнх ч юм уу даа.
Саяхны нэг өдөр, нэг өдөр ч гэж дээ саналгүй яахав дээ. 2017 оны 03 дугаар сарын 11-ний бямба гаригт бөлгөө. Эхнэр маань өглөө эрт ээ босоод халбага шанага хангинуулж гарлаа. Бүтэнсайны амралтын өдөр гэр оронд маань ингэж хангинуулах нь байтугай ялаа зүүрмэглэмээр нам гүм байдаг болохоор гайхаж хоцров. Гал тогооны боссыг “ажлын талбарт нь” тавгүйтүүлбэл яадгийг би байтугай гурван хүүхэд маань андахгүй учир дор бүрнээ хөдөлгөөнгүй хэвтэнэ. Аяга шаазан харшиж, халбага шанага мөргөлдөх энэ чимээнээр хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд ч тусыг эс олсон би аргаа барахдаа сая өндийлөө.
Намайг өндийхийг хүлээж байсан юм шиг гэнэт гэрт хачин чимээгүй болоод явчихав. Эхнэр маань 2 цүнхтэй, 1 тортой юм бэлдчихэж. Хаа хүрэх гэж байгаа юм бол доо гэж бодоод асуувал,
-Ойрхон салхинд гарна аа гэж байна.
-Гурван хүүхдээ яах юм гэвэл
-Хоёулхнаа гэлээ.
-... хэлэх үг олдсонгүй. Манай том хүү ч маниасаа дээр хоёр дүүгээ бөөцийлдөг аж ахуйч, аминч нөхөр л дөө.
Жижиг саарал тэргээ асааж аваад Тэрэлжийн зүг ергүүллээ. Эхнэр замдаа хэн нэгэнтэй утсаар ярисаар л. Зам заалгаж байгаа бололтой, тийм ч самбар ийм ч зам гээд л.
Хүүхдүүдээ орхиод хоёулхнаа салхинд гарна гэдэг чинь одоо... гэж бодов уу үгүй юу сая эхнэр маань ам нээв.
-Миний хань өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэж байна уу?
-Амралтын өдөр...
-Амралтын өдөр л дөө, үнэхээр санахгүй байна гэж үү.
-Шинийн 14...
Эхнэр маань хойш саван тас тас хөхөрснөө өнөөдөр чинь миний ханийн төрсөн өдөр шүү дээ гэлээ.
Гэнэт л тархинд “Энэ чинь одоо юу билээ?” гэсэн бодол тасхийтэл буулаа. Миний төрсөн өдөр билүү?, гурван хүүхэд, юун Тэрэлж, хоёулхнаа гэх зэрэг чиггүй олон бодол толгойд эргэлдэж гарлаа. Хурдаа сааруулж сааруулж замын хажууруу шахаж зогсоод эхнэррүүгээ харж,
-Миний төрсөн өдөр өө. Тэгээд чи эртхэн хэлэхгүй яасан юм. Хүүхдүүдээ авч гарах байсан юм ш дээ, Тэрэлжрүү явж байхаар хэдүүлээ хамт хоол идэж, кино ший үзээд, орой хэдэн нөхөдтэйгээ...
-Жил болгон л ингэж тэмдэглэдэг. Уйддаггүй юм уу? Залуу хүмүүс шинэ содон зүйл туршиж үзэх хэрэгтэй. Чи дуугүй л миний үгэнд ор. Одоо бараг ирчихлээ. Энэ хүртэл явчихаад хаяанаас нь буцах гээ юу?
-Хаа хүрэх юм?!
-Нэг газар очно. Тэнд хүмүүс хүлээж байгаа...
-Юун хүмүүс?
-Очоод мэднэ ээ.
Явсаар байгаад нэгэн амралтын газрын хашаанд тулж ирээд зогсов…
…Миний хэдэн найзууд бараг нэг өдрийн зайтай төрцгөөчихсөн эрчүүл. Ер нь л 2-р сарын сүүлээс 4-р сарын эхнийг хүртэл 40 орчим хоногт 6 найзын тавынх нь төрсөн өдөр байх жишээний. Ийм тохиолдол олон л байх. Бидний хувьд насны залуу, цусны шингэнд ёстой л өдөр тутамдаа нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж, саваагүйтнэчиг, савначиг гэдэг л болдог байж. Насны дунд хирд амьдрал үзээд ч тэр үү, хуучин цагийнх шигээ нам найрлаж, сэм шоудахаа бараг болих шив. Нам найрлаж, сэм шоудсаны маргааш нь заавал дуулиан шуугиан үүснэ. Нэгнийх нь эхнэр нөгөөгийнхөө эхнэррүү залгаад л паянг нь мэдэлцээд авчихна. Хэний ч төрсөн өдөр адилхан.
20-25 насны хоорондох хугацаанд явдаг чиглэл нь ч тодорхой байлаа. Гэр-нэгнийдээ цугларлаа-шөнийн клуб орлоо-тасрахаас наахнуур нэгнийдээ /эсвэл буудалд/ хоноцгооно. 26 наснаас өдийг хүртэлх хугацаанд бол арай л өөр. Гэрээсээ гарлаа-биллиард-паб-гэр. “Залуу”-гийнх шиг нүсэр хөгжим, элдэв дуу чимээнээс хол зугтаана.
Насаараа нөхөрлөж байгаа амины хэдэн нөхдийн маань амьдралаа холбоод бараг 10-аад жилийг үдэж байгаа эхнэрүүд нь сүүлийн жилүүдэд бидний энэ утга учиргүй төрсөн өдөр тэмдэглэх арга барилыг хүлээн зөвшөөрөхөө больсон. Товчхондоо “террорист найр” гэж нэрлэсэн. Арга ч үгүй биз, маргааш нь шарталт, бөөлжис, огиудас... Тийм ч болохоор сүүлийн үед арай өөр орчинд төрсөн өдөр тэмдэглэхийг ил далд ятгах болсныг шороо идэж өссөн нөхдийнхөө амнаас би сонсохоороо л нэг болсон. Эсрэг хүйсний “нам”-аас ирж байгаа энэ дайралтыг яаж няцаахаа бид олж ядсаар шинэ онтой золгов. Шинэ жил, залгуулаад сар шинийн бэлтгэл, сар шинэ гэсээр хамгаалах тактик боловсруулж амжаагүй юм аа.
Шинэлэг арга барилаар тэмдэглэж, бидний хоорондоо ярилцаж хэлэлцсэнээр “хэлмэгдэх” хүн нь би болж таарлаа. Олон жил царай царайгаа харж, өөр өөрсдийнхөө амьдрал ахуй, ажил төрлөө ярилцаж, ганц сайхан “тайлангаа” тавилцдаг төрсөн өдрийн “арга хэмжээ”-г маань эсрэг намынхан шинэлэг арга барилаар зохионо л гээд байсан. Хамгийн эхэнд болдгоороо би төрсөн өдрөөрөө “туг тахиулах” боллоо...Салхинд гарлаа. Сайхан ч өдөр, сайхан ч цаг агаар. Ө-ийнхөө төрсөн өдрөөр ууланд авирцгаая гээд эхнэрүүд сэм ярилцаад, нам тохиролцсон байжээ. Өнөөх амралтын газрын хашаанд миний хэдэн нөхдийн машаан эгнээстэй. Хэдэн нөхрөө хараад уруул өмөлзөж, нулимс цийлэгнэж, дотор давчдав. Нэгнийгээ хараад эхнэрүүддээ уур цухал хүрэх шиг. Ховломоор ч юм шиг. Манай хэд ч над шиг “богтлуулах” маягтай ирцгээсэн нь, тортой ууттайгаа үүрээд л наагуур цаагуур гүйлдэж байгаагаас нь андашгүй. Эхнэрүүд төлөвлөгөөгөө ярилцахаар дулаан газарруу орох хооронд хэдүүлээ нэг нийлж аваад тамхилангаа дотроо онгойтол ярилцав.
-Уул хаданд авирч байгаагаа өөр орчинд хэмээн тайлбарлах нь л дээ туучийнууд гэж би “мууллаа”.
-Ээ чи наад амаа! гэж зүрх муутай Б маань анхаарууллаа.
-Өглөө унтуулах ч үгүй хөнжил хуу татаад авч гарсан гэж жижигхэн биетэй Г маань уйлагнав.
--Муу найзын маань төрсөн өдөр ч хар дарсан зүүд шиг болох нь дээ гэж Д найз маань уруул цорвойв.
Ердөөсөө ямар ч сайхан болсон ийм байдлаар дахин тэмдэглэхгүй гэж хатуу эсэргүүцэж, “өргөх бичиг” барина гэж хоорондоо шивнэж амжив.
Амралтын газарт бидэнтэй таарсан хэдэн залуу, бүсгүйчүүд уулруу гарах болтол бүгдэд нь хормогч зүүлгэдгийн байна. Ямар учиртайг нь ч асууж амжсангүй. Жижиг цүнх, модон тавиур бариулаад уул өөд өгсүүлэх нь тэр. Цүнх нь хариугүй хөнгөн юм аа. Эхнэрүүд ч мөн адил хормогч зүүгээд гараас хөтлөн өгсөцгөөлөө. Цэцэрлэгт байхад хүүхдүүдийг хоёр хоёроор нь хөтлөлцүүлээд явган аяладаг байсан санаанд ургаад гоё ч юм шиг. Өнөөх учир утгагүй хардаж сэрдээд, харлуулж борлуулаад байсан элдэв бодол цасан дээрх гутлын минь мөртэй хамт үлдэх шиг. ..Миний төрсөн өдөр ийм л болж өнгөрсөн юм. Элдэв шоу цэнгээн, маргааш нь хайран эрүүл мэнд гэж халаглах бус эрүүл агаарт нөхөдтэйгээ хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийх. Гол нь үүнийг би хэзээ ч барахгүй чадахгүй гэсэн үхээнц бодол санаагаа ялан дийлж, нэгэн өдрийг гайхалтай сэтгэлийн таашаал эдлэж, ёстой л бах таваа хангаж, шавайгаа ханатал дурсамжтай өнгөрүүлж чадсандаа би үгээр хэлэхийн аргагүй баярласан. Би 30 орчим жил нөхөрлөж байгаа найзуудыгаа хэзээ ч бийр будаг бариад дэргэд минь сууна гэж төсөөлөөгүй. Би өөрийгөө зураг зурах авьяастай гэж хэзээ ч бодож байгаагүй. Би төрсөн өдрөөрөө өөрийгөө нээлээ. Өөрийгөө нээгээд зогсолгүй, найз нөхдөө, хайртай эхнэрүүдийг нь нээлээ. Эмэгтэй хүний сэтгэл яасан уужуу, яасан холын бодолтой юм бэ гэж би биширсэн. Залуус аа, бид чадна. Бид үүнийг хийж чадна. Яг л би байгалийн сайхныг будаг бийрийн хүчээр цааснаа буулгаж чадсан шиг та ч бас чадна.
Миний найзууд миний төрсөн өдрийг маргахын аргагүй сайхан болсон гэсэн. Миний төрсөн өдөр “туг тахиулах” нь битгий хэл би өөрөө “Туг барьж” мандсан юм. Бидний зураг бидний гэрийн хойморт заларна. Энэ зургийг харах бүрт бид хаана ч байсан хамт байх болно. Бид дараагийн төрсөн өдрөөр “Нөхөрлөл” сэдэвтэй зураг зурахаар болсон.

Photos from Paint Nite Mongolia's post 14/03/2017

Бяцхан зураачид 👩🏻‍🎨🎨🖌
PB: Mika Fam

Photos 12/03/2017

Өмнөх арга хэмжээнд оролцож амжаагүй болон өөрийн гараар уран зураг зурах мөрөөдөлтэй, зурсан зургаа хайртай аавдаа ахдаа бэлэглэх хүсэлтэй, дахин зохион байгуулвал оролцох хүмүүс хэр олон байна?

Paint Nite Mongolia-2017 09/03/2017

"Үлэмжийн чанар" Paint Nite-н зочид
Photo by: Lil House Mika Fam

Photos 07/03/2017

"Үлэмжийн чанар" Paint Nite-д гэр бүл, найзууд, ажлын хамт олноороо ирж цагийг хөгжилтэй, дурсамжтай, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Таныг маш олон гайхалтай үзүүлбэрүүд хүлээж байна.
Амтат дарс шимэнгээ уран зураг зурж хайртай хүмүүстэйгээ сайхан дурсамжаа бүтээцгээе🤗🖼🖌

📆2017•03•5,6,7
📍Монголын Уран зургийн Галерей
☎️ 90141212, 94081313, 99771699

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

Монголын уран зургийн галерей
Ulaanbaatar