GROW with BEKU

GROW with BEKU

Share

"Эрүүл бие, эрч хүчтэй сэтгэл = Аз жаргалтай амьдрал." "Together we grow, together we shine!

19/05/2025

Та #брокколи идэх ёстой 5 шалтгаан!
Хүчтэй байхын тулд зөв хүнс сонго!
Биеэ, гоо сайхнаа, эрүүл мэндээ хамгаалъя! 🥦

1. 🛡 Хорт хавдраас сэргийлнэ
Сульфорафан гэх бодис нь хорт хавдрын эсрэг хүчтэй нөлөөтэй!

2. ⚖ Илүүдэл жинг бууруулна
Цатгалан мэдрэмж төрүүлж, өөх багасгана!

3. 💪 Дархлаа дэмжинэ
Витамин C нь таныг өвдөхгүй байхад тусална!

4. ✨ Арьсыг залуужуулна
Антиоксидантууд арьсыг толигор, өнгөлөг болгоно!

5. ❤️ Зүрх судасны эрүүл мэндийг хамгаална
Цусны холестериныг бууруулж, судас хамгаална!

Өдөр бүр бага ч атугай брокколи идэж хэвшээрэй!
Эрүүл хүнс = Эрүүл амьдрал!

13/05/2025

Хүний хөлөнд
6 булчин, 40 шөрмөс, 52 яс, 60 үе, 66 зүүний цэг, 72 рефлексологи, 7200 мэдрэлийн төгсгөл байдаг.
Хөгшрөлтийг удаашруулахын тулд өдөрт тогтмол алхах , хөлийн шилбэ, уланд зориулсан цэгэн бариа хийлгэж байх хэрэгтэй.
Хөл бол хүний ТУЛГУУР ЭРХТЭН бөгөөд, хөлийн уланд байх олон цэгүүд нь дотор эрхтэн болоод тархи мэдрэлтэй холбоотой байдаг. Хүний бие өөрөө нэгэн цогц бүтэц учраас хөлийн улнаас толгойн үзүүр хүртэл цэгүүд эрүүл мэндийг илтгэдэг .
✅Баруун хөл биеийн БАРУУН хэсэгтэй, зүүн хөл биеийн ЗҮҮН хэсэгтэй илүү холбоотой. Жишээ нь ходоод нь биеийн зүүн хэсэгрүү эргэлдэж мушгирах ба зүүн хөлөө массажлах нь ходоод гэдсийг эмчлэх нөлөөтэй.
✅Хөлийн хуруу болон шагайнаас доошхи хэсэг нь ТОЛГОЙ болон ХҮЗҮҮТЭЙ хамаатай байдаг. Хөлийн хуруугаа массажлах нь толгой , хүзүүгээ амрааж байгаа арга юм.
✅Хөлийн дотор хэсэг сээр нуруутай хамаатай байдаг бол хөлийн хурууны ӨНДӨГНҮҮД цээжин хэсэгтэй хамааралтай. Хөлийн улын хамгийн нимгэн хэсгүүд болох төв хэсгүүд бэлхүүстэй холбоотой. Гэдэстэй хамаатай хөлийн хэсгүүд хөлийн НУМАН хэсэгт байрладаг. Хөлийн доод хэсэг аарцагтай холбоотой.
✅Хөлийн улны талаар нарийвчлан судлахын тулд ХУРУУНУУДААС эхлэнэ. Хөлийн долоовор , дунд хуруунууд НҮДТЭЙ холбоотой. Хэрэв таны нүд ядарсан бол хөлийн тэдгээр хурууг даран массажлаж болно. Үлдсэн хөлийн хуруунууд ШҮД, ХӨНДИЙ ЯСНУУД болон ТОЛГОЙН оройтой холбоотой. Дараах цэгүүд дээр баруун зүүн хөлөө ээлжлэн массажлаарай. Үүнтэй адил таны ЧИХ баруун зүүн хөлийн хурууны ӨНДӨГНҮҮДТЭЙ холбогддог. Хөлийн яг нум хэсэг нь УУШГИТАЙ холбогдож байдаг. Хоёр хөлийн ӨСГИЙ хэсэгт хөлийн мэдрэл тэр чигээрээ оршдог.
✅Баруун хөлөнд ЭЛЭГ хамааралтай байдаг бөгөөд хөлийн нумны зүүн доод хэсэгтэй холбогддог. Түүнээс жаахан ахиулан зүүн массажлавал БАРУУН БӨӨРНИЙ мэдрэлийн цэгүүд бий.
✅Зүүн хөлний нумны доохно хэсэгт ХОДООДНЫ цэг байдаг бөгөөд ахиулан доошловол ЗҮҮН БӨӨРНИЙ цэг оршдог. ЗҮРХНИЙ ЦЭГ хөлийн дунд хурууны өндөгний доод хэсэгт байрлана.
✅Хөлийн ЭРХИЙ хуруунуудад хоёр чухал цэг байдаг. Эрхий хурууны гадна хэсэгт ДЭЛҮҮ холбоотой байдаг бол дотор хэсэгт ЭЛЭГ холбогддог.
✅Долоовор хурууны зүүн талд байх цэг нь ХОДООДНЫ ГОЛТОЙ холбогдоно.
✅Хөлийн чигчий хурууны зүүн хэсэгт ЦӨСНИЙ ХҮҮДИЙ холбогдоно

01/05/2025

Өглөөний мэнд ''Сайхан сэтгэлт гишүүддээ шинэ сарын мэнд хүргэе!”
Шинэ сар бол шинэ боломж, шинэ зорилго, шинэ эрч хүч. Энэ сард илүү их инээмсэглэл, илүү их урам зориг, илүү их амжилт бид бүгдэд ирэх болтугай.
Бид хамтдаа урагшилж, мөрөөдлөө биелүүлэхэд бие биедээ урам өгдөг гайхалтай хамт олон шүү!
Та бүхэн энэ сард өөртөө итгэлтэй, өөдрөг, зоригтой байгаарай.
Хамтдаа гэрэл түгээе🥰🌺

30/04/2025

~ Японы ЗЭН философийн амьдралд хандах 10 гол зарчим 🙏

1. Oubaitori
Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж, цаг нь болохоор цэцэглэдэг.

2. Kaizen
Тасралтгүй өсч дэвш. Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг.

3. Wabi-Sabi
Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч, төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сур.

4. Gaman
Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.

5. Ikigai
Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай.

6. Shikita ga nai
Хүлээн авч бас явуулж сур. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.

7. Shu Ha Ri
Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог.

• Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг.
8. Shu
Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах.

9. Ha
Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх.

10. Ri
Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах.

ЭС: Batchimeg NY.

28/04/2025

“Бидний эрүүл мэндийн үндэс
Бүдүүн гэдэс!”
Цэвэрхэн гэдэс бол эрч хүчтэй, эрүүл амьдралын үндэс юм.
Бүдүүн гэдсийн үүрэг
• Хоол боловсруулах, шим тэжээл шингээх
• Хорт бодисыг гадагшлуулах
• Дархлааг дэмжих
Гэдэс бохирдохын үр дагавар
• Эрч хүч буурах
• Арьсны асуудал үүсэх
• Сэтгэл санаа тавгүйрхэх
Шийдэл
“Эрүүл гэдэс – Эрүүл бие”
Body Detox таныг дотроос нь цэвэрлэж, гэдсийг эрүүлжүүлнэ!
Үр дүн
• Илүү их эрч хүч
• Илүү цэвэр арьс
• Илүү тайван сэтгэл
#Эрүүл амьдралын хэв маяг
#эрүүлбие

28/04/2025

Тавтай морилно уу, хайртай гишүүд ээ!

Энэ бүлэгт та өөрийн эрүүл мэндээ дэмжих, амьдралын чанараа сайжруулах, мөн ирээдүйгээ илүү гэрэлтэй болгох олон мэдээлэл, боломжийг хуваалцан авах болно.

Бид энд бие биедээ урам зориг өгөх, эрүүл дадал хэвшүүлэх, зөв хэрэглээг танин мэдэх, амжилтын замд хамтдаа алхах болно.

Та энд:
•Эрүүл амьдралын шинэ мэдлэгүүдтэй танилцана
•Амвэй бүтээгдэхүүний зөв хэрэглээг суралцана
•Бизнесийн боломж, өөрчлөлтийн түүхүүдийг сонсоно
•Өөрөө хөгжиж, бусдыг урамшуулах чадвартай болно

Бид бүгд энд нэг зорилготой: Илүү эрүүл, илүү аз жаргалтай, илүү чөлөөт амьдралын төлөө!

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

Улаанбаатар
Ulaanbaatar
00000