Enkh-Amgalan Badamjav

Enkh-Amgalan Badamjav

Share

Энэ хуудсаараа дамжуулж та бүхэндээ хувь хүний хөгжил, эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэх болно. Transfer Factor-Дархлааны бүтээгдэхүүний албан ёсны зөвлөх

31/03/2021

4 сарын элсэлт дуусхад ганцхан хоног үлдлээ.
Алдартнуудын багш, сая доллараар зөвлөгөөгөө үнэлдэг эксперт Тони Роббинс залуу байхдаа амжилттай яваа авга ахаасаа Та яаж ийм амжилттай явдаг юм бэ? гэж асуухад нь тэрээр би сургалт, дасгалжуулалтын хөтөлбөрт хамрагддаг гэж хэлсэн гэдэг.
Тиймээ энэхүү 30 хоногийн дасгалжуулалт миний болоод олон хүний амьдралд өөрчлөлт авчирсан онцгой хөтөлбөр юм.
1-p 7 хоног Ухамсарт төлөвлөлтийн сургалтууд
2-p 7 хоног Үр бүтээмжийг нэмэгдүүлэх сургалтууд
3-p 7 хоног Хандлага ба Санхүүгийн сургалтууд
4-p 7 хоног Эрч хүчийг нэмэгдүүлэх сургалтууд
Нээлт хаалтын LIVE нийт 30 хоног та амьдралдаа хэзээ ч байгаагүй үр дүнг мэдрэх болно.
Хугацаа: 2021 оны 04 сарын 15 ны өдөр эхэлнэ.
Хөтөлбөр: 50000 төгрөгийн төлбөртэй бөгөөд та доорх ганцхан үйлдлийг хийгээд 04/10-нaaс өмнө 39000 төгрөгөөр хамрагдаарай. 04/11-c хойш үндсэн үнэ 50000 төгрөгөөр бүртгэнэ.
- 3 группт энэ видеог шейр хийх
Төлбөр төлөх: Хаанбанк, 5025088721/ЭНХ-АМГАЛАН/ дансанд 50к, 39к төлнө. Гүйлгээний утга: Таны ФБ нэр, утасны дугаараа тодорхой бичнэ үү. Холбогдох утас:9918-5714
Төлбөр төлсөн бол доорх группт хүсэлт илгээнэ үү.
https://www.facebook.com/groups/2021on04sar

06/11/2020

Биологын цагаа баримтлаарай👇🏻✌🏻

Photos from Enkh-Amgalan Badamjav's post 06/11/2020

Хадгалаад аваарай☘️

05/11/2020

Америкийн алдартай сэтгүүлч Регина Бретт 11 хүүхэдтэй айлын шоовдор охин байсан учир 16 насандаа архинд орж 20 настайдаа охиноо төрүүлж ганцаараа өсгөж байгаад 45 насандаа анхны жинхэнэ дурлалтай учирч сэтгүүлч болж амьралын 45 сургааль гэдэг сургаалиараа дэлхийд нэрд гарчээ. Товчдоо "бүх сайхан зүйл өмнө чинь хүлээж байгаа гэдэгт дандаа итгэж амьдраарай, атаархал бол хий хоосон цагийн гарз, богинохон амьдралд хамгийн хэрэггүй зүйл" гэсэн байна.

Дэлгэрүүлбэл:
1. Амьдрал шудрага бус, гэхдээ сайхан.
2. Хэрвээ эргэлзээд байвал урагшаа ахиад нэг алхаад үз.
3. Амьдралыг үзэн ядалтанд зарцуулахааргүй богинохон.
4. Чамайг өвдсөн үед ажил чинь чамд санаа тавихгүй. Үүнийг чиний найз нар, эцэг эх чинь хийдэг тул энэ харьцаагаа хайрлаж бай.
5. Сар бүр зээлээ төлж бай.
6. Маргаан бүрт ялагч болох албагүй. Зөвшөөр эсвэл үл зөвшөөр.
7. Хэн нэгэнтэй цуг уйл. Энэ нь ганцаар уйлахаас илүү эмчилдэг.
8. Бурханд уурлаж гомдоллож болно. Тэр ойлгоно.
9. Анхны цалингаасаа эхлэн тэтгэвэртээ нөөцлө.
10. Шоколад идэхэд хүрвэл татгалзаад байх нь утагагүй.
11. Өөрийнхөө өнөөдрийг эвдүүлэхгүйн тулд өнгөрсөн бүхэнтэйгээ эвлэр.
12. Хүүхдүүдийнхээ дэргэд уйлахыг өөртөө зөвшөөр.
13. Өөрийн амьдралыг хэн нэгнийхтэй бүү зүйрлэ. Үнэн хэрэгтээ тэд юу туулж давж байгааг чи төсөөлөх ч үгүй байгаа.
14. Хэрвээ харилцаа нууц байх ёстой бол түүнд оролцсоны хэрэггүй.
15. Бүх юм нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж болно. Бүү сандар: Бурхан хэзээ ч нүдээ ирмэдэггүй.
16. Гүнзгий амьсгал ав. Энэ нь ухаан бодлыг тайвшруулдаг.
17. Ашигтай, гоё эсвэл эгдүүтэй гэж хэлэгдэхгүй бүхнээс сал.
18. Чамайг алчихаагүй бүхэн, чамайг хүчирхэг болгодог.
19. Аз жаргалтай хүүхэд настай байх хэзээ ч оройтдоггүй. Гэхдээ хоёрдох хүүхэд нас чинь зөвхөн чамаас л шалтгаална.
20. Энэ амьдралд үнэхээр хайртай, дуртай зүйлийнхээ хойноос дагах мөч ирэхэд “үгүй” гэж хэзээ ч бүү хэл.
21. Лаа асааж бай, орны сайхан хэрэглэл хэрэглэ, гоё дотуур хувцас өмс. Онцгой тохиолдолд гэж юу ч бүү нөөцлө. Тэр онцгой тохиолдол чинь өнөөдөр.
22. Үргэлж нөөцтэй бэлд, дараа нь юу ч болсон яахав.
23. Одоо бусдаас онцгой бай. Хурц улаан хувцас өмсөх гэж хөгшрөхөө хүлээсний хэрэггүй.
24. Сексдэх хамгийн чухал эрхтэн бол тархи.
25. Чиний аз жаргалд чамаас өөр хэн ч хариуцлага үүрэхгүй.
26. Ямар ч гэнэтийн тохиолдлын үед “Таван жилийн дараа энэ ач холбогдолтой юу” хэмээн асууж бай.
27. Үргэлж амьдралыг сонгож бай.
28. Бүгдийг, бүх зүйлд уучил.
29. Чиний тухай бусад юү гэж бодох нь чиний санааг зовоох ёсгүй.
30. Цаг хугацаа бүхнийг эмчлэдэг. Цаг хугацаанд хугацаа олго.
31. Байдал сайн байна уу, муу байна уу гэдэг нь чухал биш, тэр өөрчлөгдөнө.
32. Өөрийгөө ихэд бүү бод. Хэн ч үүнийг хийдэггүй.
33. Гайхамшигт итгэ.
34. Чамайг ямар нэгэн зүйл хийсэн эсвэл хийгээгүйн чинь төлөө биш, Бурхан болохоороо л Бурхан чамайг хайрладаг.
35. Амьдралыг судлаад хэрэггүй. Чи амьдралд ирээд хийж амжихыгаа л хийдэг.
36. Хөгшрөнө гэдэг нь залуугаараа үхэхээс илүү боломж.
37. Чиний хүүхдүүд зөвхөн нэг л ирээдүйтэй.
38. Чи хайр, дурлалыг амсаж мэдэрсэн чинь л эцсийн эцэст учир утгатай.
39. Өдөр бүр гадуур зугаал. Гайхамшиг газар сайгүй болж байдаг.
40. Хэрвээ бид өөрсдийн бүх асуудал бэрхшээлийг овоолоод бусдынхтай жишиж үзвэл, бид өөрийнхийгөө дор нь буцаагаад авах байсан.
41. Атаархал бол цагийг хоосон үрсэн хэрэг. Чамд аль хэдийн хэрэгтэй бүхэн чинь байгаа.
42. Гэхдээ хамгийн сайхан нь өмнө чинь байгаа.
43. Чиний бие ямар байгаа нь чухал биш, босож, хувцаслаад хүмүүстэй уулз.
44. Бусдад боломж олго, зам тавь.
45. Туузаар гоёж боогоогүй ч гэсэн амьдрал бол бэлэг.🧡

07/10/2020

🐁🐭
Будаагаар дүүргэсэн шилэн саван дээр нэгэн хулганыг тавив.

Ийм их хоолтой болсон хулгана дэндүү жаргалтай байлаа.

Хоол эрж гүйхгүй, хамаг жаргал хажууд.

Хэд хоног өнгөрсний дараа хоол ч дуусч, будаа ч ёроолд нь хүрэв.

Шилэн савнаас гарч чадахгүй болсноо сая л мэдлээ.

Хэн нэгэн будаа нэмж өгөхгүй бол өлсөж үхэх аюул тулгарав.

Будаа юу бусад төрлийн хоол уу гэдгийг сонгох боломж түүнд үгүй.

Амьдармаар байвал юу өгснийг нь идэхээс өөр аргагүй.

Эндээс бид 4 сургамж авч болно.

1. Богино хугацааны жаргал урт хугацааны занга авчирч болно.

2. Юмс хялбархан бүтээд, ая тухтай болоод эхэлвэл чи “амьд үлдэх” урхинд орлоо гэсэн үг.

3. Ур чадвараа ашиглахгүй бол ур чадвараа алдана гэсэн үг.

4. Чи зөв цагтаа зөв үйлдэл хийхгүй бол бахь байдгаараа дуусч барагтай л бол түүнээсээ гарч чадахгүйд хүрнэ...

Photos from Enkh-Amgalan Badamjav's post 05/10/2020

Let’s hug😇🥰

05/10/2020

Хятадын ерөнхийлөгчийн гэргий, тэргүүн хатагтай Пэн Ли Юань~ н эмэгтэйчүүдэд хандан хэлсэн сургамжит үгс таалагдав.....

Эмэгтэй хүн өөрийгөө л арчилж чадвал болно
Харин юуны төлөө эр хүнийг хүртэл арчилах гэж???

Ухаалаг эр хүнд арчилгаа хэрэггүй,
Мунхаг эр хүнийг арчилаад ч нэмэргүй,
Өөрт тань хайртай эр хүнийг арчилахгүй байсан ч болно.
Өөрт тань хайргүй залууг арчилах эрх таньд байхгүй,
Тиймээс та эмэгтэй хүнээрээ л амьдрахад болно.

Өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эмэгтэй хүн таны амьдралын хамгийн чухал он жилээ,
Эр хүнд зарцуулбал та тэрнээс хойших хэдэн арван жилийг ,
Тэр эр хүнийг таны хажуугаас холдон явуулахгүйн төлөө хичээх шаардлагатай болно.
Харин тэрхүү үнэ цэнэтэй цаг хугацааг өөрийнхөө төлөө зарцуулбал
Та жинхэн хайрыг олж авч чадна.
Эр хүн эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байхад л өөрийн эрхгүй ойртож ирдэг учираас юм.

Бие даасан эмэгтэй болоорой.
Санхүүгийн хувьд ч тэр бизнесийн хувьд ч тэр,
Эр хүнд түшихгүй бие даасан эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам байдаг юм.
Хайр нь хайртай хүнээ аз жаргалтай болгохоос биш,
Хайртай хүнээ аз жаргалтай болгох гэж байна гээд өөрийгөө золиослодог зүйл биш юм.
Бүх зүйлээ эр хүнээс хамааралтай амьдарвал,
Тэр эр хүн чиний хувьд сонголтын бүх зүйл байхыг мэдэхгүй ч,
Чи тэр эр хүний хувьд сонголтын өчүүхэн хэсэг нь л байх болно.

Ямар ч хамаагүй эр хүнтэй битгий уулзаарай.
Уйдаж байна гээд ямар ч хамаагүй эр хүнтэй уулзах нь,
Өөрт тань болон тэр эр хүнд хоёуланд тань тэгш бус явдал юм.
Та дургүй эр хүндээ татгалзаж,
Өөртөө хайргүй залуугаас холдоорой.
Хэнд ч тоогдохооргүй хүн хүртэл хостой байдаг хуультай.
Өөрийг тань харамлаж хайрлаж чадахгүй бол,
Хичнээн их хөрөнгө мөнгө, царайлаг сайхан залуу байсан ч хэрэггүй.
Уйдахдаа ямар ч хамаагүй эр хүнтэй уулзахын оронд,
Тэр цагтаа бие, арьсаа арчилж,
Сайн залуу гарч ирвэл алдалгүй барьж авах нь илүү зөв сонголт юм.

Ном уншаарай.
Нүүр царайгаараа хөөрхөн байлаа гээд үзэсгэлэнтэй эмэгтэй биш юм.
Сурч мэдсэн зүйлгүй бол та мулгуй эмэгтэй болно.
Ном уншилаа гээд бусдын өмнө гарч гайхуулах шаардлага байхгүй ч,
Ном уншвал багадаа л та муу, сайн залуу мөн таньд хайртай, хайргүй залууг ялгаж чадна.
Драмад урлаг байх боловч,
Номонд амьдралын туршлага оршдог юм.

Үзэсгэлэнтэй эмэгтэй болоорой.
Дэлхий ертөнц дээр залхуу эмэгтэй байх ч,
Царай муутай эмэгтэй байхгүй.
Хичнээн завгүй байсан ч эмэгтэй хүн заавал өөрөө өөрийгөө сайхан, үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй.
Эмэгтэй хүн бохир заваан өөрөө өөрийгөө хайрлахгүй бол ямар залуу тэр эмэгтэйг хайрлах юм бэ?
Эмэгтэй хүн үргэлж өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарах хэрэгтэй.

Хүн үргэлж өөрөө өөртөө хатуу,
Бусад хүнд уужим сэтгэлээр хандах хэрэгтэй.

Photos from Enkh-Amgalan Badamjav's post 01/10/2020

Өдрийн мэндээ😉
Мэдээд байгаа юм шиг мөртлөө мэдэхгүй л хэрэглээд байдаг тэ.😝Цаашид хэдийд хүртвэл зохилтойгоо мэдээд аваарай✅ Бид юу идэж хэрэглэж байгаагаас бидний эрүүл мэнд хамаарна😇

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatur?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

Ulaanbaatur