My foodbook

My foodbook

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from My foodbook, Health/Beauty, 東新小岩, .

12/03/2024

Өглөөний мэнд🌞
Пост оруулаагүй удсан байна шүү. Монгол явж ирлээ, ирээд хурим найр, зочид гээд нийлээн завгүй өдрүүд өнгөрлөө. Үргэлжлээд охины цэцэрлэгийн бэлтгэл ажил гээд оёж хатгах ажил эхэлж байна даа. Ор хөнжлийн даавууг нь өгсөн хэмжээ зааврын дагуу өөрсдөө оёх ёстой гэнэ.Оёж дуусаад сонирхуулнаа😄

01/02/2024

10 сартай хүүхдийн хоол -> Үндсэн хоол: Паста
📝Орц:
1️⃣Үхрийн машиндсан мах 30гр
2️⃣Сонгино бага зэрэг
3️⃣Бэлэн паста соус (улаан лоолиор орлуулж болно)
4️⃣Гоймон 2х/х

👩🏻‍🍳Бэлтгэх арга:
1️⃣Буцалж буй усанд гоймонгоо заасан хугацааны дагуу чанаж болгоно
2️⃣Хайруулын тавганд сонгино махаа тосгүй хуурч бага зэрэг ус хийж буцалгаад усанд найруулж бэлдсэн соусаа хийгээд бэлэн болно

🥗Гол ногоо: Ногоо өндөгний хуурга
📝Орц:
1️⃣ Хулуу 30гр
2️⃣Брокколи 30гр
3️⃣Бууцай 5гр
4️⃣Түүхий өндөг 1ш

👩🏻‍🍳Бэлтгэх арга:
1️⃣Ногоонуудаа жижиглэн хэрчээд бага зэрэг усанд буцалгаж зөөлөрсний дараа өндөгөө хийж болтол нь хуураад бэлэн болно (Өмнө нь болгоод хөлдөөсөн ногоонуудаар хийсэн)

🍎Туслах хүнс: Луувангаа үрээд, өргөст хэмхээ 1см урттай хэрчээд таваглав

29/01/2024

Өдрийн хоолонд байцаа брокколитой загас, өндөгний шар, жимс

26/01/2024

🍲Өдрийн хоол: Гоймонтой шөл
Өнөөдөр охиндоо цагаан лууванг танилцууллаа.Улаан луувангаа үрээд цагааныг нь жижиг дөрвөлжин хэрчиж хийсэн хатуувтар байгаа болхоор аль алийг нь үрж хийвэл хахахгүй зүгээр санагдлаа.

Орц: Татсан үхрийн мах, бууцай, лууван, чихэрлэг төмс, цагаан лууван, бага зэрэг сонгино, сой соус, хүүхдийн гоймон.

Website