Dlgr's health diary

Dlgr's health diary

Share

health is wealth✨

Photos from Dlgr's health diary's post 16/05/2026

Номын баярыг тохиолдуулаад өөрт хамгийн их мэдээлэл өгсөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх топ 5 ном📚

1.Period Power – Maisie Hill
2. Fast Like a Girl – Dr. Mindy Pelz
3. It’s Probably Your Hormones – Dr. Mary Ryan
4. Every Body Should Know This – Dr. Federica Amati
5. The Nature Power Of Healing Power- Mariyln Glenville

14/05/2026

“Энэ зөвхөн надад тохиолддог юм уу… эсвэл би сардаа нэг удаа үнэхээр солиорчихдог юм болов уу?”

Олон эмэгтэйчүүд яг ингэж бодож байсан байх.

Нэг долоо хоногт сүрхий өөртөө итгэлтэй /Slayyy гээл/, эсвэл аягүй бүтээмжтэй амьдрал бүхэлдээ хяналтанд байгаа мэт санагдаад.

Тэгээд гэнэт — бүгд "too much"
бүх зүйл хэтэрхий чанга,
хүмүүс хэтэрхий их,
бие чинь хүнд,
сэтгэл чинь эмзэг,
ажлаасаа гармаар санагдаал,
өөрийгөө танихгүй юм шиг

Тэгээд энэ бүх мэдрэмжүүдийг маань чи хэтэрхий “хэт драматай”, “ааштай”, “эмotional” байна тэвч, дотороо хадгалах ёстой гэж ойлгуулсан юм шиг байгаа юм.

Гэтэл энэ нь сул тал биш байх нь ээ. Би бүр өөрийгөө нөгөө хоёр туйлт эмгэгтэй юм байхдаа ч гэж бодож байсан. Ерөөсөө тууштай байж чадахгүй, сэтгэлээр унаад л. Аргагүй байх л даа.

Ямар гормон ялгарч байгаа билээ, аль мөчлөг дээрээ явж байгаа билээ, сарын тэмдэгээ хөтлөх хэрэгтэй гэж сурч байсан биш дээ. /Жич: Сарын тэмдэгээ хөтлөх чинь зүгээр л тэдэнд ирсэн, одоо тэдний өдөр ирэх ёстой гэдгээс шал өөр зүйл байсан байна лээ шүү. Өөрийгөө сарын тэмдгээ ёстой сайн хөтөлдөг л гэж боддог байсан./

Гэтэл эдгээр мэдрэмжүүд бол бие маань бидэнтэй ярьж байгаа хэл юм байна гэдгийг дээрх номоос ойлгосон. Уншиж байх явцдаа хөөх гэсэн олон зүйлс байсан болохоор шууд тухайн үедээ постоор оруулсан байгаа /ig, page дээр/.

Сарын мөчлөгийн турш гормонууд өөрчлөгдөх үед:
— энерги
— сэтгэл санаа
— нийгмийн хэрэгцээ
— стресс даах чадвар
— унтах хэрэгцээ

бүгд өөрчлөгдөж болно. Тэгэхээр аль өдөр яг ямар гормон давамгай байгааг календар дээрээ тэмдэглэх ёстой.

Бид нар “хэтэрхий мэдрэмтгий” байгаадаа биш. Харин бид эмэгтэй хүний биеийг өдөр бүр ижил ажиллах ёстой мэтээр хүлээдэг нийгэмд амьдарч байгаад асуудал нь бий...

Тиймээс бид өөрийгөө буруутгахын оронд:
“Миний бие яг одоо надад юу хэлэх гээд байна?” гэж асууж үзэх. Гормоны шилжилт, өөрчлөлтүүдийг ойлгох.

PCOS-ийг ойлгож зохицож амьдрахын тулд хамгийн түрүүнд өөрийнхөө сарын мөчлөгийг, хэмнэлийг ойлгох нь чухал санагдсан учраас дээрх номын гол санааг бичлээ.

Та нар маань мөчлөгийнхөө аль үед өөрийгөө хамгийн их “өөр хүн” шиг мэдэрдэг вэ?

Photos from Dlgr's health diary's post 12/05/2026

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, дааврын тэнцвэр, PCOS/PMOS-ийн шинж тэмдгийг бууруулах, эрүүл амьдралын хэв маяг, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл, туршлага, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хуваалцах орон зай. Бие биеэ дэмжин хамтдаа эрүүл байх аялалд гарцгаая.

Photos from Dlgr's health diary's post 12/05/2026

Өсвөр наснаас эхэлж асуудалтай явсаар дөнгөж 20 гаруйхан настайдаа энэхүү оношыг авч байсан. Улмаар биеийн энерги, эрч хүч, арьс, бодисын солилцоо, сэтгэл санаа болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд маань хэрхэн нөлөөлж байгааг биеэрээ мэдэрч яваа хүний хувьд энэхүү шинэ нэршил нь бидний биед юу тохиолдоод байдгийг илүү бодитой илэрхийлж байна гэж үзэж байна.

Зөвхөн "өндгөвчний уйланхай"-н тухай асуудал хэзээ ч байгаагүй юм!
1. Олон жилийн турш "олон уйланхайт" гэж нэрлэж ирсэн нь төөрөгдүүлсэн нэршил байв. Судлаачид өндгөвч дээр ямар нэгэн хэвийн бус уйланхай нэмэгддэггүй болохыг баталсан ба уйланхай гэж нэрлэсэн зүйл бол үнэндээ боловсорч амжаагүй фолликулууд юм. Хуучин нэршлээс болоод хэт авиан оношилгоогоор "уйланхай" илрээгүй олон эмэгтэйчүүд оношлогдож чадалгүй хоцордог байсан.

2. Бие махбодын цогц байдлыг хүлээн зөвшөөрсөн нь: PMOS гэх шинэ нэр нь энэхүү эмгэгийг үүсгэж буй гурван гол хүчин зүйлсээр нэрлэгдсэн байна. Үүнд:

Polyendocrine (Олон дотоод шүүрлийн): Энэ нь зөвхөн ганц даавар биш, тестостерон болон бөөрний дээд булчирхайн даавар зэрэг олон төрлийн дааврын тогтолцоо оролцож байгааг илэрхийлнэ.

Metabolic (Бодисын солилцооны): Энэхүү эмгэгтэй эмэгтэйчүүдийн 85% орчим нь инсулины эсэргүүцэлтэй байдаг. Энэ нь бидний бие энергиэ хэрхэн боловсруулж байгаад шууд нөлөөлдөг бодисын солилцооны асуудал юм.

Ovarian (Өндгөвчний): Нөхөн үржихүйн болон сарын тэмдгийн мөчлөгийн онцлогийг нь хүлээн зөвшөөрч байгаа ч үүнийг бүхэл бүтэн хам шинжийн зөвхөн нэг хэсэг гэж үзэж байна.

Эцэст нь энэхүү өөрчлөлт нь зөвхөн нэр солигдож байгаа хэрэг биш, харин эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүү эрт оношилгоо, цогц эмчилгээ, илүү их судалгаа, хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээж байгаа хэрэг гэж харж байна. Эмэгтэйчүүд биднийг зөвхөн "үр тогтоох, жирэмслэх" зорилготой гэж харах бус, бүхэл бүтэн бие махбод, сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрөх шинэ эрин үе ирж байна уу даа гэж итгэж байна!

Эх сурвалж: The Lancet (Official Paper): https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(26)00717-8/fulltext

Photos from Dlgr's health diary's post 06/04/2026

Энэ хаягаа нээгээд жил гаруй хугацаа өнгөрчээ. 43 дагагчдадаа баярлалаа кк. Би магадгүй хамгийн туйлбаргүй "content creator wanna be" байхаа. За яахав болно доо тэ😉
Нэг тийм хугацаа хэрэгтэй байлаа.

Өнөөдөр гэхдээ нэг зүйлийг ярьмаар санагдаад. Саяхан Фейсбүүк дээр маань нэгэн бүтээгдэхүүний сурталчилгаа гарч ирлээ. Анх удаа хараад итгэхгүй дахиж уншлаа. Маш тодоор...

"Байгалийн аргаар хөх болон өгзгийг томруулах ҮР гэсэн байлаа". Төлбөртэй зар учраас олон хүнд хүрчээ бүр 400 гаран коммент байсан. Энэ бол яалтачгүй 'marketing gimmick' (борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой, бодит үр дүнг баталгаажуулаагүй хэтрүүлсэн маркетингийн арга). Клинкийн ямар нэгэн баталгаа, нотолгоотой судалгаа байхгүй.
Харин болзошгүй гаж нөлөө нь :
•Дааврын тэнцвэр алдагдах
• Сарын тэмдгийн хэвийн бус мөчлөг
• Хоол боловсруулах системийн асуудал
• Хөхний таагүй мэдрэмж / өвдөлт

Товчхондоо 'beauty industry' айдастай, өөртөө итгэлгүй (insecure) эмэгтэйчүүдий нуруун дээр тогтдог. Шинэ тос, тренд бүтээгдэхүүн бүгд л биднийг өөртөө эргэлзэхэд хүргэдэг.
Махлаг байж болохгүй туранхай байх ёстой, хангалтгүй бас илүү булчинлаг байх энэ бас хангалтгүй маш гоё өөгүй толигор арьстай байх ёстой,, өө тийн залуу харагдах ёстой ,,, бла бла,,,,
Юу гээч? заавал энэ тэр стандарт, хүлээн зөвшөөрөгдөх, төгс төгөлдөр гоо сайхан байх албагүй.
Өөрийнхөө харагдах байдалаа байнга шүүмжлэхгүй, өөрийнхөөрөө байх эрх чөлөөг мэдрэх чинь ямар сайхан бэ?
Бусдын хүсэл санаанд нийцүүлэх гэж хичээж байхаар би сурч, хөгжиж өөрийнхөө дотоод дуу хоолойг олох байсан байна шүү дээ.

Миний бие модел шиг биш ч би тухтай байна, эрүүл гэж мэдэрч байна.
I feel super cool. Байнга мөнгө цагаа зарцуулж төгс харагдаж гэж өөрийгөө шахах хэрэггүй юм байна.

My body, my rules, my power.
I will be authentic. I will be free.

Photos from Dlgr's health diary's post 12/08/2025

Ughhhh😩, яагаад хийнэ гэж төлөвлөсөн юмаа амжуулж чаддаггүй юм болоо гээд өөрийгөө буруутгадаг гутрангуй үзэлтэй байлаа. Инээдтэй нь энэ савлагаа, туйлбаргүй зангаа 2 туйлт эмгэгтэй юм болов уу? 🤔 ч гэж хайж үзэж байлаа.

Гэтэл эмэгтэйчүүд бидний даавар сарын турш хэлбэлзэж байдаг ба энэ үед сэтгэл зүй ч гэсэн тогтворгүй байх нь хэвийн зүйл болж таарсан.

Өмнө нь мэддэггүй байсан, хэн ч хэлж өгөөгүй л дээ. Энэ талаараа ярилцаж бас ойлголттой байх нь чухал санагддаг учраас энэ хаягаа нээсэн.

Өөрийнхөө сарын тэмдгийн мөчлөгтэй уялдуулж тухайн сард хийх ажил таск зэргээ төлөвлөдөг юм байна лээ. Нэг үгээр энергиэ хуваарилах гэсэн үг. Учир нь бид яагаад ч сарын турш эсвэл өпөр бүр лаг энерги өндөртэй, үр бүтээлтэй байх боломжгүй юм.
Харин ухаалгаар төлөвлөж зохицуулалт хийх учиртай аж.
Дараагийн удаад дааврын хэлбэлзлийн талаар мэдээлэл оруулнаа🌱.

Photos from Dlgr's health diary's post 01/08/2025

Сонссон подкастын тэмдэглэл бүрээ товчлоод "Shortcast" гээд оруулж байнаа.

Уншиж байгаарай🙏.

"11 push up challenge" нэг хэсэг тренд явсан даа. 11 удаа суниаж чадаж байна уу?😇

Photos from Dlgr's health diary's post 27/07/2025

Аялал зугаалга дуусч ажилдаа орчихсон байна уу? кк. Ёоо яаж турах вэ? гээд тэгдэг дээ. Жижигхэн алхамуудаас эхлээд үзэцгээе.
Өмнө нь постоор оруулж байсан "Жесси"-н 4 долоо хоногт инсулин дөжрөлийг багасгах, сахараа хасах, эрч хүч нэмэх, дадал бий болгох гээд олон үр дүнд хүргэх багаар эхлэх алхамуудыг туршаарай🌱.

1 дэх долоо хоног~САХАРГҮЙ, НҮҮРС УСГҮЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ
2 дахь долоо хоног~ САХАРГҮЙ, НҮҮРС УСГҮЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ + АЛИМНЫ ЦУУ /vinegar/
3 дахь долоо хоног ~ САХАРГҮЙ, НҮҮРС УСГҮЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ + АЛИМНЫ ЦУУ + ХООЛ ИДЭХЭЭС ӨМНӨ НОГОО ИДЭХ
4 дэх долоо хоног ~ САХАРГҮЙ, НҮҮРС УСГҮЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ + АЛИМНЫ ЦУУ + ХООЛ ИДЭХЭЭС ӨМНӨ НОГОО ИДЭХ+ 10 МИНУТЫН ХӨДӨЛГӨӨН
#багаарэхэл

Photos from Dlgr's health diary's post 06/07/2025

Micro habits🌱

#эрүүлмэнд #даавар

Photos from Dlgr's health diary's post 03/07/2025

Жин хасах, эрүүл байхыг хэцүү болгодог 5-н зүйлийг орууллаа. Хамгийн сүүлийнх нь их чухал шүү. Ялангуяа, хэн нэгний жин хассан дэглэм, хурдан турах арга худалаа гэж хэлэх гээд. Бид бүгд өөрсдийн гэсэн онцгой "хүмүүн" билээ. Таны бие уг нь таны төлөө ажиллаж байдаг, таны эсрэг биш шүз. Зүгээр л хэрэгцээтэй зүйлс дутагдаад балансаа алдаад байгаа юм.
health is wealth ✨

Want your business to be the top-listed Beauty Salon in London?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


London
03909

Opening Hours

Monday 9am - 5pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 9am - 5pm
Thursday 9am - 5pm
Friday 9am - 5pm
Saturday 9am - 5pm