Atomy Erdenet
Австрали, Канад , Америк , Солонгос маш сайн чанарын r-TG хэлбэрийн цэвэр Омега3 хямд үнэ 🐟🐟🐟🐟
🌸 ХАМГИЙН САЙН ОМЕГА-3 ИЙМ БАЙДАГ!
Омега-3 талаар асуугаад байдаг хүмүүстээ зориулж энэхүү мэдээллээ дахиж орууллаа шүү уншаарай!
'Арьсны нэмэлт тэжээлүүд' хэмээх мэдээлэл тавигдсанаас хойш гишүүдээс маань Омега-3, Витамин С, Пробиотик гэх мэт хүнсний нэмэлт бэлдмэлүүдийг хэрхэн яаж сонгох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөөчээ гэсэн хүсэлт маш их ирсэний дагуу энэхүү мэдээллээ бэлтгэлээ.
Бүгд л "Манайх хамгийн сайн нь" гэж рекламдах үй түмэн Омега-3 ууд дундаас яг ҮНЭХЭЭР хамгийн сайныг нь хэрхэн яаж олж сонгох вэ? гэдэг асуултын хариуг өгье.
Нэгэнт л мөнгөө зарцуулж авч байгаа юм чинь хамгийн сайн, хамгийн аюулгүйг нь л хэрэглэх хэрэгтэй.
Өдөрт 1000mg аас дээш хэмжээтэй Омега-3 тогтмол ууж хэрэглэснээр таны цус цэвэрлэгдэж цусан дах үрэвсэл буурах бөгөөд үүнийгээ дагаад цусны эргэлт ч сайжран биеийн ерөнхий бодисийн солилцоог хурдасгаж өгнө. Үүний нөлөөгөөр таны арьсанд явагдаж буй үрэвсэл дарагдаад зогсохгүй цаанаасаа л гэрэлтсэн тунгалаг өнгөлөг болох болно.
Биед хамгийн сайн шингэцтэй, хамгийн өндөр агууламжтай, хамгийн аюулгүй Омега-3 сонгож хэрэглэхийн тулд дараах чухал шалгууруудыг тавьж үзэх ёстой!
☝️1рт. Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй ЯГ ЦЭВЭР ОМЕГА -3 тосны хүчил буюу EPA+DHA= 1000mg~ аас дээш буюу 1100, 1200, 1300mg байна уу гэдгийг шалгана.
☝️2рт. Ямар 'Form' бэ? буюу яг Омега-3 тосны хүчлийн агууламж өндөртэй хэрнээ хүний биед хамгийн сайн шингэдэг хэлбэр нь мөн үү гэдгийг шошгон дээрээс хайж шалгана.
Үүнийг товчхон тайлбарлавал Омега-3 бэлдмэл маань өнөөдрийг хүртэл 3 үе шат дамжин хөгжиж ирээд байна.
Хамгийн анхны хэлбэр нь 'TG' гэдэг хэлбэр. Энэ хэлбэрийн Омега -3 биед шингэх нь сайн боловч яг бидэнд хэрэгтэй байгаа Омега-3 гэсэн ханаагүй хүчлийн тосны агууламж нь 30%, үлдсэн 70% нь хэрэггүй ханасан тосноос бүрддэгээрээ муу талтай. Өөрөөр хэлбэл 1ширхэг Омега-3 үрэл уулаа гэж бодоход тэр үрлэн доторх тосны 30% нь л Омега-3 тос байдаг гэсэн үг. Тиймээс өдөрт уух ёстой 1000mg аа гүйцээхийн тулд дор хаяж 3ширхэг үрэл уух хэрэгтэй болдог. Олон ширхэгийг уух тусам нөгөө бидэнд хэрэггүй ханасан тос чинь хүссэн хүсээгүй бас давхар уугдаад байдаг.
Тиймээс үүний дараа энэ муу талыг нь сайжруулан 'EE' хэмээх хэлбэрийг гаргаж авсан. Энэ хэлбэр нь 1ширхэг үрлэнд агуулагдах Омега-3 тосны хэмжээ 65% хувь болж сайжирсан боловч хүний биед шингэх чадвар нь анхны TG хэлбэрийгээ бодвол муу байдаг байна.
Ингээд удаан хугацааны судалгааны үндсэн дээр энэ хоёр хэлбэрийн зөвхөн сайн талыг нь нийлүүлсэн 'rTG' хэлбэрийн Омега-3ыг гаргаж аваад байгаа. Хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн энэ хэлбэр нь хүний биед 100% шингэдэг бөгөөд Oмега-3 тосны хүчлийн агууламж нь дунджаар 92% байдаг байна. Өөрөөр хэлбэл 1 ширхэг үрлэн дотор өөр янз бүрийн тос байхгүй цэвэр Омега-3 тос л багтсан байнаа гэсэн үг. Тэгэхээр та 'rTG' хэлбэрийн Омега-3ыг сонгох хэрэгтэй. Гаднах савлагаан дээрээс нь 'rTG' form гэдэг үг байгаа эсэхийг шалгана. Хэрвээ ийм бичиг байхгүй бол EE юмуу TG form нь юм байна гэж бодоорой.
☝️3рт. Бас нэгэн шалгуур бол жижиг биетэй загаснаас гаргаж авсан эсэхийг чухалчилж үзэх хэрэгтэй.
Өдөрт дэлхийн улс орнуудаас гардаг хэдэн мянган Тонн хог хаягдал хаашаа хаягдаж алга болдог гээч? Газарт булдаг уу? Шатаадаг уу? Дахин боловсруулдаг уу? Маш бага хэсгийг нь л ингэж хаядаг бөгөөд ихэнхийг нь шууд Далайн усанд аваачиж хаядаг.😱😱😭 (Ингээд бодохоор дэлхийн хөгжил хаашаа ч яваад байгаа юм бүү мэд. Өмнөд номхон далайд Францын газар нутагтай тэнцэх хэмжээний томоос том 'ХОГОН АРАЛ' үүссэн байгаа гээд боддоо.) Гэтэл далайн усанд хаясан хогноос ялгарсан пластик болон хүнд металлуудыг ТОМ биетэй загас идэж томрон биед нь хуримтлагдаж хордсон байдаг. Хүнд метал бол Хорт хавдар үүсгэх аюул хамгийн өндөртэй хорт бодис шүү дээ. Харин жижиг биетэй загаснууд үүнд өртдөггүй учраас жижиг загаснаас гаргаж авсан Омега -3 ямарч аюулгүй гэж үздэг байна.
☝️4рт. Бас нэг чухал шалгуур бол омега-3 тосоо загаснаасаа ялгаж авахдаа ямар аргаар ялгаж авсанаас шалтгаалж тухайн тосны чанар хэр вэ гэдэг нь шийдэгддэг. Халуун температурт халааж байгаад гаргаж авдаг технологи ашигласнуу эсвэл халаалгүйгээр хүйтэн температурт гаргаж авах технологи ашигласнуу гэдгийг нь шалгах хэрэгтэй. Халуун температурт омега-3 тосны чанар мууддаг гэдгийг анхаараарай! Шошгон дээр нь ч юмуу эсвэл веб хуудсан дээр нь энэ талаар дурдаагүй л бол халуун температур ашигласан байх магадлал өндөр гэж ойлгож болно.
☝️5рт. Тус тусдаа ширхэг ширхэгээр савлагдсан Омега-3 сонгох хэрэгтэй. Учир нь Омега-3 тосны хүчил өөрөө агаар болон температурт маш эмзэг тул бөөнөөрөө нэг саванд байхаараа онгойлгох болгонд агаартай исэлдэж амархан чанараа алддаг.
☝️6рт. Хэрвээ та загасны тосны үнэр авч чаддаггүй бол ууснаас хэсэг хугацааны дараа ходоодноос загасны тосны хурц үнэр гардаггүй Oмега-3 сонгож хэрэглэх хэрэгтэй. Ходоодонд ороод задардаг капсул биш доошоо нарийн гэдсэнд орж байж задардаг капсултай Омега-3 сонгоно гэсэн үг. Шошгон дээрээ энэ талаар дурдсан эсэхийг шалгаарай! Тэр талаар онцолж тэмдэглээгүй бол зүгээр энгийн капсултай юм байна гэж ойлгоорой!
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Erdenet
