Forever & Love

Forever & Love

Share

Эко бүх зүйл үнэ цэнэтэй, Эерэг бүхэн үнэхээр сайхан цаг үе эхэллээ.

29/11/2025

Чамаас явах нь яваг л дээ
Явуулах хэрэгтэйг ойлгочих

Чам руу ирэх нь ирэг л дээ
Ирэх л учиртайг угтчих

Чамайг СОНСОХ нь сонсог л дээ
Ярилцаад үз
Чамд илүү сайн

Чамайг ОЙЛГОХ нь өөр л дөө
Ойр байгаад үз
Чи өөрөө цэгцэрнэ

За тэгээд эцэст нь ЧИНИЙ ДЭРГЭД ҮЛДЭХ сэтгэл нь АРГАА ОЛДОГ л юм, ОЛЧИХООД дэргэд чинь байж л байдаг даа 🤗

Нууц нь:
Гуйгаагүй СЭТГЭЛ гэдэг нь ЭНЭ ❤️
Зүгээр л АСГАРДАГ л юм даа

Болоогүй ээ
Чамд тайвшрал, амар амгалан, итгэл, эрч хүчийг өгчихдөг дөө 💐

БОЛГОХ гээд ч болохгүй хэн, юуг ч БОЛОХГҮЙ л ЮМ БАЙНАА… гээд үлдээхийг ХИЧЭЭХ нь нээх их буруутдаггүй л юм даа 👍

Бодлоос, сэтгэлээс, бүр нуруунаас даашгүй АЧАА- г аваад хаячихсан мэт ХӨНГӨН болчихдог юм билээ 😘

ЦЭГЦЭРНЭЭ— гэж энэ 🤗

Бас л ТААЛАМЖТАЙ МЭДРЭМЖ дээ.🔥🌺

25/11/2025

Өөрийгөө ялсан өдөр 👉 амьдрал чинь өөрчлөгдөнө.

💁‍♀️ Бид бие биетэйгээ өрсөлдөөд хөгжихгүй.
Хэн нэгнийг давж гарах гэж зүтгэхийн оронд ➡️тэвчээртэй, тууштай байдлаа, өөрийнхөө “хүссэн хувилбар”-тайгаа л өрсөлдөцгөөе.

✨ Өнөөдөр чи өчигдрийнхөөсөө ердөө 1% дээрдэхэд маргаашнаас амьдрал чинь өөрчлөгдөнө.

⚡️ Хэн нэгэнтэй биш, өөрийнхөө ирээдүйтэй өрсөлдөх зоригтой бай!
👍 Өсөлт бол гадагшаа биш дотогшоо хийдэг тэмцэл. 💛

Хэрвээ чи өөртэйгөө өрсөлдөж, амьдралаа шинэ түвшинд гаргах хүсэлтэй бол
“Тийм” гэж над руу бичээрэй.

25/11/2025

Бүхнийг хянаж, удирдах гэж хүчлэх тусам та өөрөө хяналтаа алддаг. Бүх зүйл болоод өнгөрсөн чамайг доромжилсон хүмүүсийг биш хажуудаа үлдсэн хүмүүсээ хайрла чи тэд нар шиг болхоосоо өмнө өөрийгөө тат хяна
Өөрийгөө алдхаасаа өмнө явах ёстой хүмүүсийг явуулж өнгөрсөнг өнгөрсөнтэй нь үлдээ

Заримдаа зүгээр л бүхнийг сул тавь. Бүгдийг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Гүн амьсгал аваад, тайвшир. Энэ агшинд орш.

Magna Digital Academy 25/11/2025

🔥BLACK FRIDAY SALE🔥
Magna Digital Academy нь Black Friday Sale зарлаж байна.
🎁 11/26-12/1 хүртэл Магна Дижитал Академи нь үндсэн үнэ 1,420,000 төгрөгөөс 20% хямдраад 1,120,000 төгрөг болж байна.
Энэхүү боломжыг ашиглаад гайхалтай сургалтандаа ороорой.
Шинэ оноо өнгөлөг, мөнгөлөг, мэдлэгтэй амжиж угтацгаая 💰😉
Урилгын аффилет дугаар #518

Magna Digital Academy Монголын хамгийн өндөр хувь олгодог #1 онлайн сургалт!

22/11/2025

Зөөлөн бай – амьдрал хатуу ч сэтгэлдээ энэрэл, зөөлөн гэрлийг бүү алда.
Бусдыг хайрла – хүнлэг зангаа үргэлж гийгүүлж, бусдын сэтгэлд дулаан түгээ.
Тайван, амгалан бай – амьдрал савлуур мэт савлаж байсан ч дотроо гүн тайвныг хадгал.
Айдасгүй бай – дэмий зовнилд автахгүй, өөртөө итгэлтэй, зоригтой алх.
Жаргалтай бай – жижигхэн аз жаргалыг ч үнэлж, баяр баясгаланг мэдэр.
Галтай бай – өөрийн замыг шударга, гэрэл гэгээтэй, аз жаргалтайгаар туул.
Итгэлтэй бай – итгэл чинь таныг бүх боломж руу дагуулна.
Зоригтой бай – шинэ боломжууд руу айх зүйлгүй тэмүүлж, амьдралаа бүтээ.

22/11/2025

“Зургаан цагийн турш юунд ч идэвхийлэхгүй зүгээр сууж чадвал гэгээрнэ” гэж Зэнд хэлдэг. Зургаан цаг байтугай зургаан минут, зургаан секунд ивээл болно. Юунд ч автахгүй сэлүүн байх юм бол бүх энерги ухамсар болж хувирна. Бие, сэтгэлээрээ элдэв зүйлд автсандаа л хүн энергиэ үрдэг. Тэр тусмаа бодолд автах нь хамгийн айхтар соруул. Уул нь хүний дотор хязгааргүй их эрчмийн ундарга бий. Дотоод хүйгээрээ хүн сансар ертөнцийн эх сурвалжтай холбоотой. Даанч зогсоо завгүй үрдгээсээ болж гэрэл цоггүй сүүмийж явдаг. Ганц хором ч гэсэн бодолд автахгүй, үйлэнд идэвхийлэхгүй өөрөөр хэлбэл гаднаа ч, дотроо ч үл хөдлөгч болбол эрчим хүчээр бялхаад ирнэ. Ухамсар цэлмээд, гэрэл гэгээ дотоод чанадаас гийнэ.

Ошо: Агнистын гэгээ

21/11/2025

Ходоодоо цоортол бүү ид.
Зүрхээ шархалтал бүү бод.
Элгээ үрэвстэл бүү шанал.
Сэтгэлээ хямартал бүү гомдолло.

Амьдрал бол өөрийгөө ядраах тэмцэл биш харин өөрийгөө хайрлах ухаан юм.
Хэтрүүлсэн бүх зүйлээс зовлон эхэлдэг,
харин тэнцвэртэй байдалд л амар амгалан оршдог.

Өөрийгөө амрааж, анзаарч, хүндэлж амьдраарай.
Таны бие, сэтгэл хоёр танд ганц л бий… 💚🌿

🌿💚Миний бие, сэтгэл хоёр надад нэг л байдаг💚

19/11/2025

Шантралгүй яахав,
Дургүй хүрэлгүй яахав,
Гомдолгүй яахав...
Уйлалгүй яахав, хүн л юм чинь.

Дандаа цовоо сэргэлэн,
Дандаа эерэг байж чадна гэж үү?
Тийм байдаг хүн гэж үгүй ээ.

“Би яагаад ингэж эерэг байж чаддаггүй юм бол?” гэж өөрийгөө бүү шүүмжлээрэй.

Шаналах, уйлах, шантраад буцаад босох
энэ бүхэн амьдралын нэг хэсэг шүү дээ.

18/11/2025

ҮГИЙН ХҮЧ ⚡️⚡️⚡️
Амнаас гарсан үг бол бодит байдлыг бүтээдэг энерги юм. ✨
Өөрийгөө харааж, доромжилж, “Би чадахгүй”, “Мэдэхгүй” гэж хэлэн хувь заяагаа устгахын оронд, үгээрээ сайн сайхан бүхнийг бүтээгээрэй. 💛
Чиний үг бол далд ухамсрын тушаал.
“Би ядарч байна”, “Би гутарч байна”, “Би мөнгөгүй” гэж хэлэх бүрт тархи итгэж, тэр бодит байдлыг дахин дахин бүтээдэг. ❌
Харин
“Би хүчтэй байна”, “Би гэрэл” гэж хэлэхэд,
энэ энерги орон зайд кодлогдож эхэлдэг. ⚡️🌟

Бодол → Үг → Үйлдэл → Амьдрал
• Чиний бодол үгсийг төрүүлнэ 💭
• Үг чинь үйлдэл болж хувирна ✍️
• Үйлдэл чинь амьдрал болдог 🌱
Өнөөдөр хэлсэн үг чинь маргаашийн орчлонг бүтээдэг гэдгийг санаарай. 💫

Эрчмээ зовлон руу битгий урсга
“Хэцүү байна” гэж хэлэх бүрт энергиэрээ зовлонг дуудаж байдаг. ⚡️
Харин
“Би даван туулж байна.
Би суралцаж байна.
Би өсөж байна.
гэж хэлбэл чи гэрлийн хаалгаа нээж эхэлнэ.
🌈✨

Хүрээлэл чинь чамайг тодорхойлно
Гүн бодож, ухаалаг үйлдэл хийж, илүү сайхан амьдруулахад туслах хүмүүсээр өөрийгөө хүрээл. 🫂
Өөртөө гэрэл, урам өгдөг энергиэр дүүргэ. 🌟
Тэгвэл дэлхий чамайг даган өөрчлөгдөнө. 🌍💖

Үг бол илд ⚔️
Үгээр өөрийгөө устгаж ч, бас бүтээж ч чадна.
Өөрийн амьдралд ерөөл, хайр, сайхныг хэлж эхэл. 🌸

Өдөр бүр өөртөө хэлээрэй:
• Би байгаа зүйлдээ талархаж байна 🙏
• Би өдөр бүр өсөж, хүчирхэгжиж байна 💪
• Боломжууд над руу урсан ирж байна 🌊
Чи ҮГ-ээр амьдралаа сүйтгэж ч чадна,
бас цэцэглүүлж ч чадна.
Өнөөдрөөс үгээ гэрэлтэйгээр сонгоорой ✨

18/11/2025

Зүгээр л ажигла.

Бодлууд чамаас үл хамаарах далайн долгис учир зүгээр л гэрч бай. Тэднийг хүлээж ав. Түрлэг болно. Энэ үзэсгэлэнтэй еэ. Татлага болно. Энэ ч бас үзэсгэлэнтэй. Тэнгэрт цоройсон аварга их давалгаан нөмрөн орж ирнэ, зүгээр л ажигла. Гэнэт чимээ тасарч, саран толиорон хөвөх дөлгөөн мандал мэлтийнэ, зүгээр л ажигла. Үзэсгэлэн гоо хувирлыг бишрэн бахад. Хэрэв ажиглаж чадах юм бол чи өөрөө туйлын аниргүй болно. Бодлын давалгаа хадан хясааг бутартал хаялж байг. Тэр чиний гүн амгаланг хөндөхгүй. Тийм учраас бодолтой битгий тэмц.

Ошо: Агнистын гэгээ

29/10/2025

Сонголт бүр чинь амьдралын чинь чиглэлийг тодорхойлдог. Тиймээс ямар нэг зүйлд шийдвэр гаргахдаа хайр, энэрэл, итгэл дээр тулгуурлан бодоорой. Хайраас ургасан зүйл бүхэн эерэг үр дүн авчирдаг.

Заримдаа уур, гомдол, шаналалд автаж хийсэн сонголт түр зуурын сэтгэлд таатай мэт санагдавч урт хугацаандаа сэтгэлээ ядраадаг. Харин хайр, уучлал, энэрэл дээр үндэслэсэн шийдвэр сэтгэлийг тань амрааж, амьдралыг тань гэгээлэг болгодог.

Өдөр бүр өөртөө зөөлөн ханд. Өөрийгөө урамшуул, хайрла. Эрүүл, тэнцвэртэй, хайр дүүрэн амьдралыг сонгох нь таны хамгийн үнэт хөрөнгө оруулалт юм. 🌷💫

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Өмнөговь аймаг
Ulaanbaatar
15172