Unuroyun’s Handmade accessories

Unuroyun’s Handmade accessories

Share

handmade

03/01/2026

Celebrating my 4th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Photos from Unuroyun’s Handmade accessories's post 11/11/2025

ХЭЭНИЙ БЭЛЭГДЭЛ 💎💎💎

Монголчуудын нүүдлийн соёл урлан бүтээх үйлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Эрт үеэс жин, овор ихтэй зүйлийг урлахаас зайлсхийж, тэрхүү урлаж бүтээх хүсэл эрмэлзлэлээ гэрийн эд хогшил, малын тоног хэрэгсэлдээ шингээж үлдээжээ. Авдарын нүүрний хээнээс эхлээд дээлийн эмжээр хажаар, эмээлийн хэрэгсэл, гэрийн багана, унь, хаалга гэх мэт зүйлс нь нүүдэлчин хүний урлан бүтээх эрмэлзлэлийнх нь давчуухан талбар болж байжээ. Гэсэн хэдий ч монголчууд орд харш, сүм дуган, асар майхан, гэр өргөөгөө хээ угалзаар чимэглэж ирсэн нь олон баримтаар нотлогддог. Гоёл чимэглэл дотроос хамгийн хөнгөн нь болох хээ угалз нь тус тусын утга бэлгэдлийг агуулдаг. Монгол үндэсний хээ угалз 1500 орчим байх бөгөөд дүрсэлсэн хэлбэрээр нь геометрийн, амьтны, ургамлын, байгалийн үзэгдэл зэргийг дүрсэлсэн, шашны утга агуулсан гэж таван хэсэгт хуваан үздэг.

💎 Геометрийн дүрсэн хээ:
Өнцөг болон шулуун зураас бүхий хээ угалзуудыг энэ төрөлд хамааруулдаг.

💎 Алхан хээ:
Эртнээс уламжилсан бөгөөд унага тугалын зэлний чагтнаас санаа авсан гэдэг. Үүрд бат бэх, мөнхийн хөдөлгөөнийг бэлгэддэг учраас хүрээлэн хамгаалах утгаар аливаа зүйлийн хүрээ болгон хээлдэг. Дан алх, давхар алх, тал алх гэх мэт олон янзын хувилбартай.

💎 Өлзий хээ:
Олон янзын хувилбар дүрстэй бөгөөд чимэглэж буй зүйлийнхээ гол дунд сүлжсэн цэцэг хэлбэрээр чимэглэдэг. Баяр жаргал, урт удаан наслахын бэлгэдэлтэй. Өлзий хээг өвчин зовлонгүй, дайн дажингүй, чоно нохой хулгай дээрэмгүй гэсэн утгаар хэрэглэдэг. Бүх юм сэтгэлийн аяар, санаснаар, бүрэн төгс бүтнэ гэсэн утгыг агуулдаг байна.

💎 Түмэн наст хээ:
Хас юндэн хэмээх арга барилаас үүсэлтэй тасралтгүй үргэлжилсэн хээ. Нэг буюу хэд хэдэн дүрс зохицон байрлаж бүх зайг таглан үргэлжилдэг нь энэ хээний онцлог юм. Түмэн наст хээ нь төгсгөл үзүүргүй үргэлжилдэг учраас урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлгэдэл болж байдаг.

💎 Ханан хээ:
Хэн ч халдашгүй дархан, мөнхөд үргэлжлэх утгатай.

💎 Хатан сүйх ба хаан бугуйвч:
Хэлхээтэй дөрвөлжин болоод дугуй нь мөнхийн хайр дурлал, түүний ялагдашгүй бөгөөд үнэнч шударга гэдгийн утга санааг илэрхийлдэг. Хаан бугуйвч нь эр хүйсийн тэмдэг, мөнхийн холбоог илэрхийлдэг бол хатан сүйх нь эм хүйсийн тэмдэг, хувиршгүй үнэнч сэтгэлийн бэлгэдэл болно.

💎 Хас хээ:
Тэгш хэмтэй, үзүүр нь өнцөг үүсгэсэн загалмайгаас бүрдэх тэмдэг бөгөөд өнцөг нь баруун буюу зүүн тийшээ харсан байдаг. Хас хэлбэртэй эд өлгийн зүйлс төмөр, шинэ чулуун зэвсэг, хүрлийн үе, сонгодог эртний үе гэх мэт түүхийн өргөн цаг үеийн олдворуудаас илэрдэг. Хас гэдэг нь “хоёр хос юм” гэсэн монгол үг ажээ. Нэг эр тэмдэг, хоёр эм тэмдэг нийлүүлж хос болгоод түүнийг дахин хосолсноор “хас” болно. Монголд төдийгүй Төв Азийн нүүдэлчид Перс, Европын соёлд хас нь хүндэтгэлтэй бэлгэдэл байжээ. Байлдан дагуулагч Александр Македонский, Адольф Гитлер нар хасыг шүтдэг байсан. Германы өвөг дээдэс готууд нь Хүннү нарын баруун зүг хийсэн аян дайнд холбоотон болж явахдаа монголын соёлын өв болсон хас тэмдгийг мэдэж авсан байх хэмээн үздэг. Физикчид хас тэмдэгний цацраг шугамнуудын хугарч байгаа дүрслэлийг ертөнцийн дөрвөн хүчний тогтмолууд цаг хугацаанд өөрчлөгдөж буйг зааж болох талтай хэмээн үзжээ. Дэлхий ертөнц хий, ус, шороо, гал гэсэн дөрвөн махбодоос бүрддэг. Монголчууд энэ дөрвөн махбодыг хас хээгээр төлөөлүүлдэг. Тэнгэр газар, сансар огторгуй, байгаль дэлхийн тайлагдашгүй далд хүч, түүний нууцыг нээх түлхүүр хас дүрсэнд шингэжээ. Туулайг дорно дахины зурхайд арга билгийн бэлгэдэл хэмээн үзэж хас бариулан зурхайн сударт тэмдэглэжээ. Тиймээс туулай жилтэй хүний жилийн чагж дүрс нь хас юм. Хасыг зурхайн ёсонд юунд ч үл дийлддэггүй, муу ёрын юмыг зайлуулахын бэлгэдэл хэмээн үздэг. Хас бол газар хөндөх, оршуулгын зан үйл, тэр ч бүү хэл төрөх үхэхийг зааглан хоёр тийш болгодог номын тарнийн хүчтэй, нууц чагж дүрслэлийн утга бэлгэдэлтэй дүрс ажээ. Судар номонд бичсэнээр биед зүүвээс арилжаа наймаанд ялагдахгүй гэж бичсэн байдаг. Жирийн ард иргэд гэрийн эсгий үүд, судрын баринтаг, дээл хувцас, ээмэг бөгж, хүүхдийн дээл, тэрлэгний мөрөнд хас дүрсэлж, бод малдаа хас тамга дарсаар 1938 он хүрчээ. Хас тэмдгийг түмэн наст хээгээр орлуулан бэлгэдэж болдог ажээ.

💎 Амьтадыг дүрсэлсэн хээ угалз:
Эвэр хэлбэртэй хээ угалзын олон хувилбар багтах бөгөөд мал сүрэг олшрон өсөж, малчин ардын амьдрал баяр жаргалтай байхыг бэлгэдсэн байдаг. Мөн энэ төрөлд морьгүй монгол мохоо хэмээх утгыг агуулсан морин толгой бүхий хээ, хүч чадлыг илэрхийлсэн луу, сонор соргогийг илэрхийлсэн загас, мал сүрэг өсөх, эд хөрөнгө арвижихыг бэлгэдсэн хулгана зэрэг дүрс бүхий хээ багтана.

💎 Загасан хээ:
Арга билэг, сонор соргог, өсөж үржихийг бэлгэднэ.

💎 Ланз буюу пүүзэн хээ:
Нэн эртний хүн ба амьтан дүрст хээнээс үүдэлтэй бөгөөд “ланз” хэмээн нэрлэдэг. Эр эм хээ болон хосолж, дангаараа нар сарыг бэлгэддэг. Пүүзэн хээг “шалзан хээ” ч гэж нэрлэдэг байна. Урлаг судлаач Л.Батчулуун “хачиг шалз нь салхинд хөөгдөн тэнгэрт гарч хавар тэнгэрээс унаж ирдэг амьтан тул тэнгэрийн амьтан гэж үзэх нь түгээмэл байсантай холбоотойгоор хээ угалзанд орсон байж болох талтай” хэмээн тайлбарлажээ. Мөн ланзан хээ нь ланз үсгийн илэрхийлэл ч болох учраас эрдэм мэдлэг, оюун билгийг илэрхийлнэ.

💎 Шувуун хээ:
Сүр сүлд, онгон шүтээн, хязгааргүй хүсэл мөрөөдлийг илэрхийлнэ.

💎 Эвэр угалзан хээ:
Аргал угалзын эврээс санаа авсан хээ бөгөөд монгол хээн дотор хамгийн түгээмэл тохиолдоно. Эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргал эвэр, сүлжээ угалз гэх мэтээр ангилна. Угалзан хээ нь олз омог, хүсэл тэмүүллийг илэрхийлнэ. Хамар угалзан хээ нь анхилуун байдал, амьдралын холбоог бэлгэднэ.

💎 Эрвээхэй хээ:
Эрхэм дотно, уян зөөлөн, хээнцэр тансагийг илэрхийлдэг.

💎 Ургамлын дүрс бүхий хээ:
Цэцэг навч дүрсэлсэн цэцэг угалзан хээнүүд багтана. Голдуу уран барилга, уран зураг, бурхны баримлын бүтээлд өргөн ашиглаж ирсэн бөгөөд цэвэр ариун ёсыг бэлгэддэг.

💎 Цэцэг навчин хээ:
Элдэв төрлийн өвс түрүү, навч нахиаг эх дүрс болгон авсан хээ угалзыг навчин хээ гэдэг. Гоёмсог, дур булаам өнгө үзэмж, урин дулаан уур амьсгал, ариун тунгалаг байдал, өсөж үржихийн бэлгэдэл болно.

💎 Бадамлянхуа:
Бурхны шашны найман тахилын нэг бөгөөд ариун нандины бэлгэдэл болно. Бурхан бол орчлонгийн ариун нандингийн дээд тул түүнийг Бадамлянхуан дэлбээн дээр залруулан дүрсэлдэг. Энэтхэгт “бадам”, түвдэд “мядаг”, хятадад “лянхуа” гэх бөгөөд монголчууд “бадамлянхуа” гэж заншсан байна.

💎 Байгалийн үзэгдлийн хээ:
Хамгийн эртний гаралтай хээ бөгөөд гал, цахилгаан, уул, үүл, солонго зэргийг бишрэн гайхаж байсан цаг үед үүссэн гэж үздэг.

💎 Гал дөлөн хээ:
Дэвжиж дээшлэхийн бэлгэдэл болгон аливаа юмны оройд чимэглэдэг. Сайн юм бүхэн өөдөө мандан бадарч, муу юм бүхэн галын дөлд шатаж үгүй болтугай хэмээсэн гүн утгатай ажээ. Хүсэл мөрөөдөл, зөн билгийг илэрхийлдэг.

💎 Усан долгио хээ:
Жигдхэн мяралзан долгиолж, хөөсрөн цацарч давалгаалж, үелзэн урсаж байгаа шинж байдлуудыг илэрхийлдэг. Гэрийн эсгий үүд, ширмэл ширдэг, хивс зэрэгт усан долгио хээг тавина. Гоо үзэмж, ариун дөлгөөн, хязгааргүй үргэлжлэх хэм хэмнэл, тунгалаг ариун байдал, эх ундарга, хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг. Монгол гэрийн үүдэнд усан долгио хээ гарган ширдэг байсан нь сайхан бүхэн ариун далайн мандал дээгүүр нар мандах адил цацран гийсээр орж ирэхээс гадна хар муу санаатан үүдэнд байгаа усан далайд унаж саатах болтугай гэсэн утгатай гэнэ.

💎 Уулан хээ:
Олон давхарласан өнгийн дагнаасаар зурдаг, үргэлжилсэн хээ юм. Байгаль дэлхийг бэлгэднэ.

💎 Үүлэн хээ:
Нүүж буй бөөн үүл, сэмжин үүл, аадрын үүл гэж ялгагдана. Огторгуйг төлөөлөн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан бөгөөд утга агуулга нь хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ хэмээнэ. Мөн хязгааргүй эрх чөлөө, баялаг, эцэс төгсгөлгүйг бэлгэднэ.

💎 Шашны утга бүхий хээ:
Эхний дөрвөн ангилалд багтах угалзнуудад тулгуурласан хээнүүд багтах бөгөөд шарын шашны дүрслэл, үзэл санаа нэвтэрсэн байдаг. Гол төлөөлөгч нь цагаан шүхэр, загас, цэцэг, дун, өлзий, жанцан, хорол зэрэг бөгөөд дуганы хаалга, хөгжмийн зэмсэг, тахилын зүйлүүдэд дүрсэлдэг. Мөн долоон эрдэнэ, гурван эрдэнэ, чандмань эрдэнэ зэрэг хэд хэдэн үнэт дүрслэлүүд бий.

💎 Зээ бад:
Бат бэх, хүчирхэг байдлыг илэрхийлнэ. Монголын эртний уран барилгын чимэглэлд өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн лусын хааны толгойн дүрс хэмээн домоглодог. Чингис хааныг Умард Хятадад дайтаж яваад нэгэн шар далайн эрэг дээр түр саатан амарч байх зуур лусын эзэн хаан уснаас цухуйн гарч ирээд “Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна, харин ганцхан миний далайг л хэзээ ч эзэлж чадахгүй” гэж хэлээд далд орж гэнэ. Түүнээс хойш их далайн эзнийг “зээбад” хэмээн нэрлэж, түүний толгойн дүрийг өвөг дээдэс маань шүтэж, тэр амьтнаар орд харш, сүм дуганынхаа үүдийг мануулдаг болсон хэмээх домогтой.

💎 Нацагдорж:
Дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын хамт элдэв хор хөнөөлөөс сэргийлэх санааг илэрхийлнэ.

💎 Хадган хээ:
Хадгийг эцэг эхдээ золгох, унага уургалах, хурдан морь мялаах, баярын мэнд асуух, бэлэг сэлт өгөх, эмч домчид бараалхах, шавь орох, оршуулга үйлдэх зэрэгт хэрэглэдэг. Ийнхүү хадгийг хүндэтгэлтэй бүгдэд барьдаг учраас ариун сайхан сэтгэл, урт нас ерөөх, аз жаргалын бэлгэдэл болгож хээлэн дүрслэх нь бий.

💎 Хорол хээ:
Тэрэгний дугуйнаас үүсэлтэй бөгөөд хорол хээ гуч орчим төрөл байдаг. Тус хээг өнө эртнийх гэдгийг нотлох сүг зураг Говь-Алтай аймгийн Цагаан голын хадны сүг зурагт олджээ. Мөн орон сууц, барилга байшингийн хувьсал хөгжлийн үе шат бүхэнд дээдлэн хэрэглэгдсээр иржээ. Хорол хээг дээдэлснээр өрх гэр, гал голомтоо дээдэлж байна гэсэн үг бөгөөд айл гэрийн энх амгалан, бат бэхийн бэлгэдэл болно. Тийм учраас монгол гэрийн хорол тооно үүсчээ. Хорол үндсэн дөрөв, завсрын дөрөв бүгд найман хигээстэй байдаг нь дөрвөн зүг найман зовхисыг илэрхийлдэг.

💎 Чандмань хээ:
Өнгөрсөн, одоо, ирээдүйн хүслийг хангагч эрдэнэ бөгөөд арга билэг, ариун сайхан, наран саранг хамгаална гэсэн утгатай.

12/03/2025

Үхлийн өмнө бид нэг өнгөтэй
Үлдээсэн гай нь харин өөр өөр хэмжээтэй
Үзлийн мөн чанар хий хоосон оршихуйд
Үнэн гэвэл бид цөмөөрөө мөнх бусын ээлжтэй
Гэсгээлийг гэтэлж болохгүй үйлийн үрд
Гээгдэж чадахгүйгээс хойш улам хичээлтэй
Өвгөдөөс өвлөж ирсэн яс цус сүнс гурав аа
Үрдээ зөв цэвэр ариун үлдээхсэн
Зүүд шиг өнгөрч одсон бүхий л он цагийг
Зүйж нийлүүлээд бүгдийг нь амьдрал гэдэг юм
Уучил өршөө энэр хар дэнс нь хөнгөрнө
Ухаар сэхээр бод харанхуйн эздээс чөлөөлөгдөнө
Дараа төрөл гэвэл чиний үр хүүхэд
Дахин давтагдах гинжин хэлхээс
Үхэл хаалга тогшиход хэзээд бэлэн амьдар
Үлдэх бүхэндээ үл хоргодох хоосон насла
Мөн чанар мөнх буст энэ тойрогт
Мөрөө үлдээхдээ ариун байхыг үргэлж хичээ

Р.Отгонцэцэг. Халзан морьт.

16/01/2025

Уран хэр аюултай вэ?
Ураны тэрбум жил үргэлжлэх цацраг идэвхт гинжин урвалыг эхлүүлэхэд дулааны (нар, гал) багахан нейтрон хангалттай.

Хэрэглээ:
Голчлон цөмийн цахилгаан станцад ашиглах ба эмнэлэг, сансар судлал, зэвсэг, эрдэм шинжилгээнд цөөн хувийг ашиглана.

Уран дэлхийн гадарга дээр ил гарч ирвэл үүсэх асуудал:
• Газрын өнгөн хөрсөн давхаргыг гэмтээж улмаар хордсон элсэн давхарга болгож хувиргана
• Агаар мандлыг хордуулж улмаар арьс, уушгийг түлж хорт хавдар үүсгэнэ
• Усыг хордуулж түүнд амьдрагч хийгээд, түүгээр ундаалагч бүхнийг хордуулна
• Хүн амьд биесийн генийн бүтцийг цохиж гэмтээнэ

Уран дэлхийн гүнд байхгүй болвол үүсэх асуудал:
• Нар дэлхий хоёрын хоорондын зай алсарна
• Сар дэлхий хоёрын хоорондын зай алсарна
• Дэлхийн татах хүч саарна
• Дэлхий тэнхлэгээрээ хазайж, өдөр шөнө уртасна

Ил ба далд уурхайгаас үүсэх асуудал:
• Ураны нийт нөөцийг (олборлолтыг) 100% гэж үзвэл:
Уран238 нь 99%-ийг эзлэх бол, Уран234 нь 0,005%-ийг эзлэх ба эдгээрийн ихэнх нь цөмийн хаягдал болдог (Энэ нь олборлогч улсад үүсэж буй хаягдал юм). Уран235 нь 0.71%-ийг л эзлэх ба зөвхөн үүнийг л цөмийн эрчим хүч гаргахад ашигладаг.
• Ураны уурхайтай харьцуулбал атомын цахилгаан станц нь 5 дахин (осол болвол атомын бөмбөг шиг аюултай болно), Атомын бөмбөг нь 126 дахин хүчтэй аюул дагуулна.
• Газрын гүний болон ил хөрсний бохирдол
• Газрын гүний олборлолтын үед ч гэсэн ураны хаягдал үүсдэг. (Энэ нь олборлогч улсад үүсэж буй хаягдал юм).
• Геологийн тогтворгүй байдал үүсэх
• Агаарт тархах их бага хэмжээний тоосонцор
• Ил уурхайн хувьд усыг маш ихээр ашигладаг. Далд уурхайн хувьд химийн уусмал ашигладаг бол энэ нь эргээд гүний болон гадаргын усны хяналтгүй бохирдол үүсгэнэ.
• Ураныг баяжуулахад 10% нь бүтээгдэхүүн болж 90% нь хаягдал болно (Энэ нь ашиглагч улсад үүсэж буй хаягдал юм).

Ураны хаягдлаас үүсэх асуудал:
• 2,000-3,000м гүнд булах нь зохистой боловч хамгаалалт хийхгүй гүнд булах юм бол хөрсөн дээр нэвчин дахиж хурдан нэвчин гарч ирдэг онцлогтой. Иймд олон давхар хамгаалалт хийж зардал, хөдөлмөр шаардаж булдаг.
• Газар хөдлөлтийн улмаас хамгаалалтын битүүмж алдах, гүний усны судал таарвал түүнд нэвчих аюул
• Олборлолтын улмаас ил гарч ирсэн хүдэр нь хэвийн орчноос 10-500 дахин их цацраг идэвх ялгаруулах аюултай хог хаягдалд тооцогдоно. Үүнтэй харьцаж буй хүн 2-120 жилийн дараа хорт хавдар болон бусад эрсдэлтэй учирч болох магадлалтай.
• Цөлийн бүсийг булшлах талбайгаар сонгоно гэвэл энэ нь хөрсөн давхарга үгүйн улмаас нарны халуун туяа шууд нэвчин урвалд амар орох эрсдэлтэй бүс мөн салхины эрчимтэй бүс бүхий тийм газар мөн.
• Уурхайн дараах байгалийн нөхөн сэргээлтийг ч чанартайгаар хянаж хийлгэж чаддаггүй бид цөмийн хаягдлын өртөг өндөр булшлалтыг хийж чадах болов уу

Дүгнэлт:
• Нэгэнт ил гараад цөмийн гинжин урвалд орсон бол эргүүлж булсан ч задрал явагдаж цацраг туяагаа цацсаар байна.
• Нүдэнд үл харагдах эс, атомоос эхлээд бүхий л амьтай, амьгүй биесийг Уран нь зохиж гэмтээдэг. Ураны хорыг хоргүйжүүлж, тогтвортой байдалд оруулж чадах нэгээхэн ч амьтай болон амьгүй биес үгүй.
• Уран бол үелэх системийн (дэлхий дээрх) хамгийн аюултай элемэнт мөн.
• Олборлож (экспортлогч орон) буй ураны 80-97% хаягдал, баяжуулж (Импортлогч орон) буй ураны 80-97% хаягдал гэж үзвэл бид төдий хэмжээний шийдвэрлэхэд төвөгтэй асуудалд орж буй юм.
• Иймд Эдгээр үл дийлдэх давагдашгүй хүчин зүйлтэй тул, Ураны гинжин урвалд менежмент гэж үгүй тул Уран өөрөө Аюул билээ.

Гарц:
Deuterium, Tritium гэх мэт энергийн сурвалжид хөрөнгө оруулбал одоохондоо оновчтой мэт.

13/01/2025

Аз жаргалтайгаар хохир.
Сайхан сэтгэлтэй гэнэн цайлган байхаар хүмүүст ашиглуулаад байх юм гэж гомдлох хүмүүс олон байдаг. Адилхан л муу санаа гаргаж байхгүй бол болохгүй юм байна яах уу? Ашиглуулаад байх уу? Муу санаатай болох уу? Гэж хүмүүс их асуух юм. Би аз жаргалтайгаар хохир гэж хариулдаг. Хайрлаж байгаагаа, үнэнээрээ байгаагаа, сайхан сэтгэлтэй байгаагаа битгий алд. Сүүлд нь харамсах зүйл үгүй. Бурханы өмнө ч нүүр бардам. Тэгэж байхад ингээд байхдаа яахав дээ гэж бүү өөрийгөө зовоо. Зөв байгаадаа сэтгэл хангалуун байж зовож биш жаргаж уйлж биш инээж тусла. Яагаад гэвэл үйлийг чи үнэн хийсэн бол үр дүн гарах нь үнэн байдаг юм. Санаа бүү зов. Аз жаргалтайгаар хохир. Яагаад заавал муухай сэтгэлтэй хүнийг дагаж муухай сэтгэлтэй болох ёстой гэж. Сайхан сэтгэлээ хэзээ ч битгий алд. Энэ чиний үнэ цэнэ эрхэм нандин зүйл чинь байх болно.Яг үнэндээ чиний зүгээс хохирол биш жаргал байх болно.

02/01/2025

Шинэ оны мэнд хүргье, Санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтсэн сайхан жил байх болтугай 🥰🙏

02/12/2024

Даалин урлах завгүй болсоноос хойш энэ пэйж маань идэвхигүй л байгаад байна.., гэхдээ ямар мэдээлэл хүргэж байвал энэ пэйжийг дагасан хүмүүст хэрэг болох юм болдоо санал байвал хэлээрэй 🥰😉

Send a message to learn more

04/09/2024

БОДЬ ХҮНИЙ ДЭРГЭД...

Барилгүй хүний дэргэд хүн бачуурдаг
Баараггүй хүний дэргэд хүн уужирдаг
Багтай хүний дэргэд хүн төөрөлддөг
Бааштай хүний дэргэд хүн ядардаг

Балагтай хүний дэргэд хүн урууддаг
Баавартай хүний дэргэд хүн тавгүйтдэг
Басамтгай хүний дэргэд хүн хурцлагддаг
Багтаамжтай хүний дэргэд хүн тэнийдэг

Бүдүүлэг хүний дэргэд хүн ичдэг
Бүлээн хүний дэргэд хүн гэсдэг
Бүтээлч хүний дэргэд хүн нээгддэг
Бүтэлтэй хүний дэргэд хүн урамшдаг

Болчимгүй хүний дэргэд хүн зүдэрдэг
Бодолтой хүний дэргэд хүн суралцдаг
Боловсон хүний дэргэд хүн баясдаг
Бодь хүний дэргэд хүн жаргадаг аа!

Б. Эрдэнэтуяа
2024.9.4

#Монголтүмэндээөргөхминийхайр

03/09/2024

ХҮЧЭЭ ЭРГЭЖ ОЛОХООР...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор чи бусдыг хүндэлдэг болно, бусад ч чамайг хүндэлдэг болно (харилцаа өөрөөр байх боломжгүй)...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор чи бусдын зөвшөөрлийг хүлээдэггүй болно. Чи өөрийгөө зөвшөөрч өөрийн аюулгүй байдлаа өөрөө хангана...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор чи өөрөө шийдвэрээ гаргадаг болно, өөрийнхөө багш нь болно. Хэн ч чамд бодлоо тулгахгүй, хэн ч чамаар тоглохгүй болно...

Хүчээ эргэж олохоор чи бусдын амьдралын ритмээс үл хамааран өөрийн ритмээ өөрөө тогтооно. Гадагшаа ажиглахаа больж дотогшоо хянадаг болно...

Хүчээ эргэж олохоор жинхэнэ үнэн чиний зүрхэнд оршдог болно. Гадны сургаалаас ирдэг биш. Дотоод хүчнийхээ дуу хоолойг хэрхэн сонсохоо мэддэг болно. Тамир тэнхээ (айдас) чинь бус хүч чадал (хайр) чинь чамайг чиглүүлнэ...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор чи эргэн тойрондоо санаа зовохоо болино. Чамтай долгион нийлдэг хүмүүсийг өөртөө татна (юу ч хийхгүйгээр), замыг чинь хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсээс чи холдоно. Амьдралынхаа нөхцөл байдлын генератор нь чи өөрөө юм байна гэдгийг ойлгоно. Амьдралаа бүтээгч нь чи өөрөө юм байна гэдгийг ухаарна...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор чи таалал гуйхаа зогсооно. Чи өөрийгөө таалж өөртөө нөхцөл үгүйгээр хайртай болно, энэ таалал, энэ хайраа бүхий л зүгт тарааж хэд дахин үржигдсэн хайрыг эргэж хүртэнэ. Тэр л үед чи өгснөө авдаг юм байна, дотор байгаа зүйл минь гаднах минь юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор чи энд чнь хязгааргүй боломжууд байдаг юм байна, бүх зүйлс боломжтой юм байна гэдгийг ухаарна...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор ирээдүйгээ мэдэх шаардлагагүй болно. Өөртөө, оршихуйдаа итгэж өнөөгөө таалах замаар ирээдүйгээ чи өөрөө бүтээнэ...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор чи юу хийхээ асуудаггүй болно, юу хийхээ мэддэг болно....

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор хэн нэгний шүүлтээс айхаа болино, чи өөрийнхөөрөө байж чаддаг болно...

❤️‍🔥Хүчээ эргэж олохоор чи зүгээр л ГЭРЭЛТЭНЭ....

via Erdenebaatar Sukhbaatar

10/06/2024

Xэрэв та сонгуулийн насны иргэн бол заавал https://election.burtgel.gov.mn- оор орж өөрийн мэдээллээ шалгаарай! Мөн танай xаяг дээр ямар xүмүүс байна вэ! Xянаарай. Хэдүүлээ сонгуулиа хариуцлагатай өгөх соёлд суралцмаар байна шүү. Үр хүүхдүүдийн минь ирээдүй ямар байх нь та бидний сонголтоос шууд хамаардаг зүйл шүү.. 😉😊

Photos from Unuroyun’s Handmade accessories's post 23/08/2023

Эхэлсэн л бол дуусгаж байж санаа амардаг ..😅
Хатгасан зүү бүртээ ногоон дарь эхийн тарнийг шивнэж урласан бүтээл минь ..🙏🙏🙏
Эд нь хэврэг эзэн нь мөнх байгээ 🥰😉

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Zaluusyn Gudamzh
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 14:00