Emegteichuud

Emegteichuud

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Emegteichuud, Health/Beauty, Ulaanbaatar.

07/08/2025

🔵Сэлэнгэ аймгийн эмчид хаягласан талархал

20/06/2022

Өөрөө өөрийгөө мэдэж байгаа хүнд өөрөөсөө дор бусдыг дагаж далдагнах шаардлага байдаггүй

12/10/2021

Танай эхнэр чинь ийм юм шэйрлэцэн байна лээ шд. Найз охин чинь тэгээд бичцэн байна лээ шд. Нүцгэн шахуу зургаа оруулцан байна лээ. Согтуу баахан стори хийцэн байлээ шд нтр. Найз залуу, нөхөрт нь олиод ч байгаа юмуу, шургаад ч байгаа юмуу. Нэг тийм өлбийсөн хошуу дуулгадаг гарууд ихсээд байна уу үгүй юу. Бараг л эмо пост бичсэн байна, чи гомдоогоод байгаа юмуу. Уйлсан эможи тавьсан байна, чи зодсон юмуу эдр гэх гээд байгаа юмуу хаашаан. Тийм гэчвэл баярлаад бараг үхлээ шд. Бүр нэг ховны хөрөнгө шиг дотуур тамиртай эрчүүд одоо цагт байхгүй биз дээ. Байдаг бол сонс. Хөөе малаа! Эмэгтэй хүн таалагдсанаа, өрөвдсөнөө, хайр хүрснээ, нээрээ л тийм дээ гэж бодсон зүйлээ хүнд муугаа үзүүлнэ барина гэсэн өмхий санаагүй шууд илэрхийлдэг юм. Зовохоо тулвал сошиалд дэмийрээд байхааргүй тэнхээтэй улс. Чамаас санаа зовоод яах ийхээ цэгнэдэг хүн гэж хаа байх вэ дээ. Хайртай хүнийг нь мэддэг л юм байгаа биз. Тэглээ гээд чи яг хэн юм. Нэгэндээ атаархдаг юмуу, байдалд хийж бах таваа хангадаг юмуу. Жижиг сажиг юман дээр ач холбогдол өгч гай болохоо боль. Эхнэр нь юу хийх чамд ямар хамаа байна. Хосуудын хооронд яс хаяад эсвэл чулуу шидээд байгаа царай нь уу. Ноолоод байвал хатгадаг юм ш дээ, ямар ч тэвчээртэй хүн. Мэддэг мэддэгээ бурж, чаддаг чаддагаа мэрж явъя. Бага шалчигана, өөрт чинь хэрэгтэй.

16/08/2021

Эрчүүд минь! Хайртай эхнэрийнхээ, найз бүсгүйгийнхээ юу хүсээд байгааг ойлгохгүй, яахаа мэдэхгүй байгаа бол энэ зөвлөгөө та нарт тус болно гэж найдаж байна. Эмэгтэй хүн гэдэг эгэл жирийн зүйлсээс сэтгэл нь уужирч байдаг юм шүү. Нэг их хичээлгүй нэг л мэдэхэд харилцаа сайжирхад туслах энгийн зөвлөмжүүдийг хүргэе ээ.

1. Гэртээ ирээд түүнтэй мэндэлж, биед нь хүр
2. Түүнээс өдрийг юу хийж өнгөрүүлсэн тухай нь асуу
3. Түүний ярихыг сонсож, түүнээс асуулт асууж сур
3. Асуудлыг шийдэхийн оронд, ойлгохыг хичээ
4. Өдөрт хамгийн багадаа 20 минутыг ханьдаа хандуул /энэ хугацаанд зурагт бүү үз, сонин сэтгүүл, утас бүү шагай, зөвхөн түүнийг л анхаарч байгаагаа мэдрүүл/
5. Тусгай өдрөөс бусад өдөр ч гэсэн цэцэг бэлэглэ /1 ширхэг байсан ч болно шүү дээ/
6. Ихэнхидээ хоол хийх нь түүний үүрэг эсвэл ээлж болсон ч их завгүй харагдвал түүнд аль болох туслахыг хичээ
7. Их сайхан харагдаж байна гэж магт
8. Ямар нэг зүйлд сэтгэл нь зовж байгаа үед нь түүнийг сонсож, зөвтгөж өг
9. Ядарсан үед нь тусалж дэмж
10. Аян замд гарах, үзвэр үйлчилгээнд явахдаа түүнийгээ тэвдүүлэхгүйн тулд олон цагийн өмнө түүнд мэдэгд
11. Оройтхоор бол утсаар ярьж хэл
12. Тусламж гуйхад нь за эсвэл үгүй гэдгээ тодорхой хэлж сур
13. Хэрвээ ихэнх тохиолдолд тэр хувцас угаадаг бол хааяа ч гэсэн та угааж өгч тусал
14. Гадагшаа гарахдаа юу хэрэгтэй вэ гэж асуу /гэвч авахаа мартаваа/
15. Ажлаасаа түүнрүүгээ залга /шалтгаангүйгээр/ сэтгэл хөдөлгөсөн зүйлээ хуваалц, түүнийг хайрладагаа илэрхийл
16. Хааяа ч гэсэн хогийн сав дүүрсэнийг анзаарч хогоо асга
17. Түүний сэтгэлийг хуваалцаж байхдаа тэвчээртэй бай, бүү цагаа хар
18. Хамтдаа зурагт үзэж байхдаа сувгаа байнга бүү соль
19. Дуртай зүйлийг нь судалж байгаад мэдэгдэлгүйгээр авч өг, эмэгтэйчүүд гэнэтийн бэлэгэнд дуртай байдаг
20. Дуртай газраар нь дагуулж яв
21. Оройтох эсвэл хувцасаа солиход нь хүлээцтэй хандах хэрэгтэй.
22. Олон хүмүүсийн дунд түүнийг илүү их анхаар
23. Тусгай өдрүүдэд түүний зургийг ав
24. Романтик залуусаас суралц /би угаасаа ийм хүн гэдэг хүн хэзээ ч хөгжиж дэвшдэггүй/
25. Амралтын өдөр хоёулхнаа байхаар бол хамтаа салхилангаа, сэтгэлийг нь хуваалцаарай
26. Баяр ёслол, төрсөн өдрөөр нь түүнд сайхан үгтэй ил захидал өгөч бай
27. Ямархуу байгааг нь асуу /өнөөдөр их аз жаргалтай харагдаж байна, эсвэл ядарсан харагдаж байна г.м/
28. Ямар нэг тийшээ явах болон болзоонд явах гэж байгаа бол явах маршрутаа түүнээс бүү асуу /тэд санаачлагатай эрчүүдэд дуртай/
29. Түүнийг хүлээн авалт болон хээрийн аялалд авч яв
30. Түүнд зориулж хайрын захидал, шүлэг бичиж гайхшруул
31. Анх ямар байсан түүн шигээ л зан гарга, өөрчлөгдсөн бол хуучныгаа сэргээ
32. Гэртээ ямар нэгэн хэрэгтэй зүйлийг хий
33. Машинд суухад хаалгыг нь онгойлгож өг
34. Дэлгүүрээс авсан зүйлийг нь өргөж бай /хажууд яваа эмэгтэй нь хүнд юм барьсан хоосон гартай яваа эрчүүд ямар ч хүнд бүдүүлэг харагддаг/
35. Хүнд зүйлийг битгий өргүүл, асуулгүй зөөгөөд өгч бай
36. Хоол хийхэд нь магтаж урам өг
37. Түүнтэй ярилцаж байхдаа нүдрүү нь хар
38. Ярилцаж байхдаа түүнд хүр, тэвэр,
39. Биеийн байдлыг нь асууж бай
40. Өвдсөн үед нь тусал, асарж бай
41. Таны төлөө хийсэн бүгдэд нь баярласанаа илэрхийл
42. Хоёулхнаа байх боломжийг бүрдүүл
43. Танд өөрийн нандин зүйлээ ярьж байхад нь яриаг нь бүү тасал /утсаа бүү ав, тоглоом шоглоом болгох хэрэггүй/
44. Богино хугацаанд ч байсан хамтаа хөтлөлцөөд, сугадаад алх
45. Хааяа ч гэсэн хүүхэдгүйгээр хамт байх боломж бүрдүүл /хүүхэд харах хүнийг өөрөө зохицуул/
46. Хол байхдаа түүнийг санаж байгаагаа хэл
47. Гэртээ ирэхдээ хааяа ч гэсэн дуртай амттан, дуртай зүйлийг нь барьж ир

За тэгээд та өөрийн хайртай хүнээ баярлуулдаг туршлагаасаа бас нэмээд хуваалцаарай. Хайртай эмэгтэйгээ өчүүхэн жижиг зүйлсээр баярлуулах нь цаанаа харилцаагаа сайхан байлгах ид шидийг бий болгож байдаг. Эдгээр энгийн хэрнээ жижиг зүйлс эмэгтэй хүний гомдол болон уурыг намдаадаг. Эмэгтэй хүн хайрлуулж байгаагаа мэдрээд ирэхээрээ илүү сэтгэл булаам, илүү өөртөө итгэлтэй болдог. Нөхөр нь эхнэртээ шаардлагатай хайр халамжийг үзүүлж чадсан болохоор эмэгтэй хүн өөрийгөө хүчтэй ба нөлөөтэй гэж мэдрэх ба энэ нь түүнийг анхаарал хүссэн илүү зан гаргахгүй байхад тусалдаг. Тэгж байж л хосууд хоёулаа сэтгэл тайван, бие биендээ итгэдэг, аз жаргалтай гэр бүлийг бий болгодог юм шүү.

Сэтгэл зүйч Ж.Үйлст

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Ulaanbaatar
976