Metal Fitness Center

Metal Fitness Center

Share

Хаяг: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Шүрт хотхон, 809-р байр.
☎️ +976 9498-4016

23/02/2026

Нисэх шүрт хорхонд байрлалтай фитнесд
***Фитнесийн эмэгтэй багш авна**

-Фитнесд
ажиллаж байсан туршлагатай байх

-Мэргэжлийн үнэмлэх, дипломтой бол давуу талтай

-1 өдөр бүтэн гараад 1 бүтэн амарна ( гараагаа ярилцаад 2-2 гарсанч болно)

-Цалин тохиролцоно, тууштай ажиллахаар бол нэмэгдэж явна

Утас 94984014

19/01/2026

💥СТИВ РИВЗ: НАТУРАЛ БИЕ ГАЛБИР ОДОО Ч ҮНЭ ЦЭНТЭЙН БАТАЛГАА💥
(“Тусламжгүйгээр булчин нэмэх боломжгүй” гэж бодож байсан хэн бүхэнд зориулав)
Өнөө үед хэн нэгэн гоё бие галбиртай байвал…
бид бахархахаа больжээ.
Бид харин сэжиглэдэг.
“Мөрний арьс яачихав?”
“Тэр судас арай хэвийн биш юм биш үү?”
“Тэр хоолой чинь химийнх юм шиг…”
“Тийм тодорхойлолттой байж яаж натурал байх вэ?”
Бид хүний биеийн жинхэнэ потенциалд итгэхээ больсон цаг үед амьдарч байна.
Нотолгоо байхгүйдээ биш,
итгэл найдвар үхэж байгаадаа.
Гэтэл нэгэн цагт домог болохын тулд
арга заль хэрэггүй байсан.
Тэр цаг үеийн нэр нь:
Стив Ривз.
🏛️ 1940–1950-иад онд, стероид бодибилдингт орж ирээгүй байх үед
Стив Ривз домог мэт бие галбирыг бүтээсэн.
1.85 м өндөр, бараг 100 кг жинтэй
нягт гар, нарийн бэлхүүс, төгс сонгодог харьцаа.
Mr. Universe түрүүлсэн
Кинон дээрх жинхэнэ Геркулес
Сая сая хүнийг урамшуулсан нэгэн
Түүнээс “ямар нэг юм хэрэглэж байсан уу?” гэж асуухад
тэр огт эргэлзэлгүй ингэж хэлсэн:
“Хэрвээ эр хүн өөрийн даавраар булчин барьж чадахгүй бол
пинг понг тоглосон нь дээр.”
📌 Тэр яаж тийм биед хүрсэн бэ?
Бүх биеийн (full body) бэлтгэл
Жинхэнэ, энгийн хоол
Амралт
Олон жилийн тэвчээр, тууштай хөдөлмөр
Ямар ч товчлолгүй.
Ямар ч шалтаггүй.
Ямар ч фильтр хэрэггүй.
Гэтэл өнөөдөр…
хэн нэгэн гоё биетэй гарч ирэхэд
бидний хамгийн түрүүнд хийдэг зүйл юу вэ?
Түүнийг унагах.
Учир нь бусдын амжилтыг харах
бидэнд өвддөг.
Ялангуяа бид өөрсдөө
3 сар ч тууштай байж чадаагүй үед.
Энэ сэтгэлгээ өөрчлөгдөх ёстой.
🧠 Ген нөлөөлнө, тийм.
Гэхдээ чиний хувь заяаг шийдчихдэггүй.
Хамгийн их нөлөөлдөг зүйл бол
чи эхлэхээсээ өмнө бууж өгдөг эсэх.
Ихэнх хүн генийн дутагдлаас болж биш,
шалтгаан хэт олсноос болж бүтэлгүйтдэг.
💀 ЮУ ҮНЭНДЭЭ ӨВДДӨГ ВЭ?
Натурал байх нь өвтгөдөггүй
→ Харин товчлолгүй бол хэрэггүй гэж итгэж амьдрах нь өвтгөнө
Удаан ахицтай байх өвтгөдөггүй
→ Эргэж харахад өөрийгөө өөрөө хорлосноо ойлгох л өвтгөнө
Бага жин өргөх өвтгөдөггүй
→ “Би илүү хичээж болох байсан” гэсэн мэдрэмжийг өдөр бүр үүрэх л өвтгөнө
⚔️ Стив мутант байгаагүй.
Супермэн ч байгаагүй.
Тэр бол зүгээр л
үнэхээр бэлтгэл хийдэг хүн байсан.
Тэгээд өнөөдөр олон хүн
“боломжгүй” гэж боддог зүйлийг
хийж чадсан:
100% натурал байж.
Чи заавал Геркулес болох албагүй.
Гэхдээ чи
өөрийнхөө хамгийн сайн биеийг
бүтээж чадна.
Жинхэнэ.
Хатуу.
Айх зүйлгүй.
Эрүүл мэнд, нэр төрийг чинь хулгайлах
ямар ч химигүйгээр.
🔥 Байхгүй зүйлдээ гутрахаа боль.
Байж болох зүйлээ бүтээхийн төлөө тэмц.
🌱 Натурал зам удаан.
Гэхдээ
удаан тогтдог биеийг,
хугардаггүй сэтгэлийг
бүтээдэг.
📌 Натурал бие галбир одоо ч домог байж чадна.
Түүний нотолгоо бол
Стив Ривз.

13/01/2026

Beltgel deeree biy biynee demjnee bas 🤣

03/01/2026

"Метал фитнес цэнтр"

Гишүүддээ зориулж шинэ оны эхний лэкцээ амжилттай явуулж дууслаа.

"Өөхийг хэрхэн шинжлэх ухааны үнэслэлтэйгээр хасах вэ " лэкцийг хөтлөн явуулсан Temuujin Murun ахдаа баярлалаа 🙂 Мөн лэкцэндээ идэвхтэй оролцсон нийт гишүүддээ бас баярлалаа. Дараа дараачийн лэкцэндээ илүү олуулаа болох, мэдлэгээ хамтдаа тэлцгээе. 💪

11/08/2025

Нисэх шүрт хотхон 809р байр
metal fitness center
Ажиллах цагын хуваарь 07-22 цаг
Сарын төлбөр 100к
Ирж бэлтгэлээ хийгээрэй залуусаа💪

11/08/2025

Niseh shurt hothon 809-r bair
Metal fitness center
Odor bur 07-22 tsag hurtel ajillaj bn
Sariin tolbor 100k
Irj beltgelee hiigeerei guys
47.5-47.5 kg

05/08/2025

Ogloonii eeljniihen idevhtei ywj bn shuu hhe
Ireed dasgalaa hiigeerei 💪
Niseh shurt hothon 809-r bair

04/08/2025

😊Ямар хүмүүс спортоор хичээллэхийг хичээллэхийг илүүд үздэг вэ.

Спорт заланд ирж ҮЗЭЭГҮЙ хүмүүсийн БОДОЛ-оос

1. 😬 Ямар их мөнгөтэй юм бэ?! Санхүүдээ санаа зовхооргүй баян болчихоороо л очье...
2. 🤨 Ямар сайхан завтайн бэ?! Ажил гайгүй болохоор, амралтаа авахаараа, завтай болохоороо....хүүхдээ том болохоор явнаа....
3. 😏Одоогоор эрүүл саруул өвдсөн юм алга тэгж байгаад явна даа
4. 😜Энэ сар ёстой худлаа ийм тийм баяртай, баярын дараа таргалчихаараа явж турнаа ...
5. 🤔Ажил гэрээс хол юмаа........
6. Гадаа хүйтэрчихлээ дээ.. дулаахан болохоор явахаас...

Гэх мэт нийтлэг хэдэн шалтаг шалтгаан хэлдэг

Бодит байдал дээр тэс өөр!!!

1. 😄Тэд завтайдаа сэлгүүцэж өдөр бүр спорт заланд ирдэггүй!
Тэд янз бүрийн мэргэжилтэй, дарга цэрэг хэн нь ч бай бүгд л завгүй ажилтай гэхдээ цаг хугацааг ямар үнэтэйг мэдэрсэн, цаг төлөвлөлт сайтай, өөртөө өдрийн 24 цагаас 60 хан минутыг зарцуулж чаддаг хүмүүс байдаг🙏🏻

2. 😂Тэд мөнгө үрэх гэсэн дээ спорт заланд ирдэггүй!
Харин ч хэмнэх гэж ирдэг юм өглөөнөөс орой хүртэл ажиллан байж, магадгүй зарим нь хэдэн арван жил хөдөлмөрлөж олсон мөнгөө маргааш нөгөөдөр нь бариа засал,эм,тариа, эмнэлэгт үрэхгүйн тулд ирдэг.Тэд материаллаг чамин зүйлээс илүүд эрүүл мэндээ эхэнд нь тавьдаг учир ирдэг🙏🏻

3. 😁Нэг хэсэг нь зөв галбиртай, гоё биетэй болох гэж ирсэн байхад , нэг хэсэг нь эрүүл мэндийн шалтгаанаар ирсэн байхад нөгөө хэсэг нь өвдөж болох мянган өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж ирсэн эрүүл мэндийн боловсролтой хүмүүс байдаг🙏🏻

4. 🤣 Нялх балчир наснаас эхлээд оюутан насны том хүүхэдтэй ээжүүд, охид бүсгүйчүүд ирдэг. Гол нь тэд цагаа зохицуулж чаддаг: ээжүүд болохоор хичээл сургуулиа тараад эгч ахыг нь ирэхээр нь, эсвэл хүүхдээ цэцэрлэг сургууль явсан үеэр нь , цайныхаа цагаар амжуулаад, нөхрөө ажлаа тараад ирэхээр нь зөрөөд гардаг.Эмээ өвөөд нь түр даатгаад ч ирдэг нь бий.

5. 😜 Илүүдэл жин бол үнэхээрийн асуудал учир таргалсан хойноо турах гэж биш зөв жин дээрээ тогтмол байх ба хөдөлгөөний дутагдалгүй, эрүүл чийрэг бие бялдартай урт наслах гэж ирдэг🙏🏻

6. 💲💵Санхүүгийн бэлэн байдал хэзээ ч танд боломж олгохгүй. Яг мөнгөтэй боллоо тэр үед бас нэг өөр хүсэл танд гарсаар байдаг.

7. 🛤️🚍🚗🚶‍♀️🏃‍♀️Ажил,гэрээс хол байгаа ч зорьсон л бол хаанаас ч ирэх боломж олддог.

8. 🌨❄️🌬Гадаах хүйтэн асуудал биш дээ дулаахан хувцаслаад ирж дасгалаа хийгээд гарах ч бас л янзтай шүү. Эрч хүч энергиэ авчихад тэсгим хүйтэн ч пүнхийсэн дулаахан явах болно.

Амьдрал л болсон хойно асуудал бэрхшээл мундахгүй л дээ...

Гэхдээ Бэрхшээлийг сөгдөж биш сөрж туулаарай та бүхэн минь...😍😘😘

Copy

Want your business to be the top-listed Nail Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Хан уул дүүрэг 21-р хороо Шүрт хотхон 809-р байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 12:00 - 20:00
Tuesday 12:00 - 20:00
Wednesday 12:00 - 20:00
Thursday 12:00 - 20:00
Friday 12:00 - 20:00
Saturday 12:00 - 19:30
Sunday 12:00 - 19:30