The Sage Room
Mongolian Traditional Medicine and Therapy
22/04/2025
🌬 ХИЙ ТӨРЛИЙН ХҮМҮҮС
Биеийн онцлог:
➖ Туранхай, нарийхан биетэй
➖ Арьс хуурай, сэрвэгнүүр
➖ Амархан даарах, хүйтэнд мэдрэмтгий
Сэтгэл зүй, зан чанар:
💡 Түргэн сэтгэдэг, хурдан үйлдэлтэй
💡 Сэтгэл санаа тогтворгүй
💡 Санаа зовох, хий бодолд амархан автана
Өвчлөлд өртөмтгий байдал:
🧠 Мэдрэл, сэтгэл зүйн эмгэг
🦴 Яс, үе мөч, булчин, мэдрэлийн өвчин
🌙 Нойргүйдэл, толгой өвдөх
🔥 ШАР ТӨРЛИЙН ХҮМҮҮС
Биеийн онцлог:
➖ Дунд зэргийн биетэй, булчинлаг
➖ Арьс халуун, өнгө зүстэй
➖ Хоол боловсруулалт хурдан
Сэтгэл зүй, зан чанар:
⚡️ Эрч хүчтэй, шийдэмгий
⚡️ Түрэмгий, ууртай
⚡️ Өрсөлдөөнч, удирдагч төрхтэй
Өвчлөлд өртөмтгий байдал:
🩺 Хоол боловсруулах эрхтний өвчин
💢 Уур бухимдал, халуун хордлого
🧬 Шар ихсэхтэй холбоотой эмгэгүүд
💧 БАДГАН ТӨРЛИЙН ХҮМҮҮС
Биеийн онцлог:
➖ Бие бөх, өргөн мөртэй
➖ Арьс чийглэг, зөөлөн
➖ Хөдөлгөөн удаан, тогтвортой
Сэтгэл зүй, зан чанар:
🌿 Тэвчээртэй, дөлгөөн
🌿 Найрсаг, амгалан
🌿 Бат бөх итгэлтэй, тайван
Өвчлөлд өртөмтгий байдал:
🧊 Ханиад, цэр, өөхлөлт
🚶♂️ Хөдөлгөөний дутагдлын шалтгаант өвчин
🍽 Ходоод гэдэсний дүүрэлт, өтгөн хаталт
✨ Төгс эрүүл амьдрал нь хий, шар, бадганы тэнцвэр дээр суурилдаг!
👉 Өөрийн төрлөө мэдэж, амьдралын хэв маягаа зөв тохируулбал өвчин зовиурыг урьдчилан сэргийлэх боломжтой.
Хий махбод аривдвал — Нойр алдагдана!
Монгол уламжлалт анагаах ухаанд хүний биеийн хий, шар, бадганы харьцаа тэнцвэртэй байх нь эрүүл амьдралын үндэс гэж үздэг.
Хий махбод аривдахад:
👂 Чихээр шуугиж, хатгуулах
🔇 Сонсгол муудах, дүлийрэх
🔄 Толгой эргэх, тэнцвэр алдах
🦴 Яс үесээр хатгуулах, хавдах, өвдөх
❤️ Зүрх дэлсэж, хатгуулах
🔙 Дагз, хүзүү арагш татагдах
😬 Эрүү зуурах, ам ангайх хэцүү болох
✋🦶 Хөл гар татах, атийж хөших
🧠 Сэтгэл санаа тогтворгүй болж, тайван бус болох
😢 Шалтгаангүй уйлах
🗣 Өөртэйгөө чангаар, эсвэл шивнэн ярих
🌙 Нойргүйдэх, нойр хөнгөрөх
🧑🦲 Арьс хуурайшиж, хагарч, сайртдаг
🍽 Гэдэс дүүрч, хөндүүрлэх
🚽 Өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Эдгээр зовиурууд танд илэрдэг бол хийн бэлэг чанарын эсрэг тослог, шимтэй идээ унд, бүлээн эм тан, заслыг хийлгэх хэрэгтэй.
Хүмүүс турна гээд маш олон дэглэм барьдаг үүнийг заавал ярих хэрэгтэй гэж бодож байна.
1. Галын илчийг доройтуулж байгаа нэг томоохон шалтгаануудын нэг бол ус ууж турдаг хүмүүс байна аа. Мэдээж ус ууснаар триглицерид задлагдаж турах ч их хэмжээгээр ууснаар хүний биеийн галын илч, тэр дундаа ходоодны галын илчийг доройтуулж, цаашлаад цус, мах, өөх, яс, чөмөг, дусал, баас, шээс, хөлсний галын илчийг доройтуулна. Үүнээс цайвар хаван, суваг хаван бүр усан хаван, бөөрний хаван, давсаг бүүр цаашлаад зүрхний хий үүсгэдэг ээ тийм учраас усыг өдөрт 2 3 литрээр уух нь тийм ч сайн биш байх нь ээ.
2. Зөвхөн ногоо идэх, ногооны шүүс ууж турдаг хүмүүс байдаг. Зөвхөн ногоо идээд байвал ногоо нь хөнгөн билиг чанартай учраас хийдэнэ, биеийн илч алдагдаж, шимгүй болж тамир барагдах өвчин болдог.
3. Одоо маш их дэлгэрээд байгаа карнивор буюу зөвхөн мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн иддэг хүмүүс гарч ирж байна аа. Хүний бие 5 махбодиос үүсдэг ээ. Гал, ус, шороо, хий, огторгуй махбодиос зөвхөн нэгийг нь хэрэглээд байдал биеийн хий, шар, бадганы хоорондох баланс, уялдаа холбоо алдагдаж өвчин үүсээд байгаа юм аа.
Цай уух соёл гэж байдаг шиг эм, тан уухад ч ЭМ УУХ СОЁЛ гэж бий. Уухдаа цэвэр, гоё аяганд хийж, бодохдоо сайн сайхныг бодно оо. Бие минь эрүүл болж, зорьсон зорилгодоо саадгүй хүрэх болтугай хэмээн Манал бурханы тарни уншиж уувал илүү үр дүнтэй байдаг аа.
Тарни: Дадаяата ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самугатэ суха
The Sage Room Mongolian Traditional Medicine and Therapy
01/01/2025
Бэлгийн багцаа задаллаа
10/12/2024
09/12/2024
1. Уушгины үйл ажиллагаа дэмжигч ванны давс нь уушгины өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Цусны эргэлт сайжруулж, дархлаа дэмжиж, цэрийг ховхолно. 🫁🫁🫁
2. Арвайтай биеийн гуужуулагч нь бадган, тослогийг арилгана, шар тостой учир хийг дарна, өөхийг хайлуулах, хөлрөлтийг намдаах тус эрдэмтэй. 🧽🧽🧽
3. Харшилын эсрэг ванны давс нь шар усыг хатаах Бойчун 15-н найрлагатай, харшилтай хүмүүс зориулагдсан ванны эмчилгээний давс 🤧🤧🤧
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
ХУД 18-р хороо
Ulaanbaatar
