GEMMA Lovebrand

GEMMA Lovebrand

Share

GEMMA LOVE BRAND

24/05/2023

Сайхан бүхэн энгийнээс эхлэлтэй.🥰🥰🥰.. Зөв хүнтэй учирсан цагаас эхэлж амьдрал өнгө орж эхэлдэг. Үргэлж таны төлөө байж, чамайг амжилтад хүрэхэд бүх зүйлээрээ туслаж чадах хэн нэгэн байна гэдэг том аз жаргал.🥰
УЧРАЛ...
Хүмүүстэй ЧИ санаанд үгүй, санамсаргүй уулздаггүй...
Шалтаг, шалтгаан заавал байдаг...
Сургамж өгөх эсвэл ерөөлөөр учрах огтолцол...
Зарим хүмүүс чиний амьдралд чамайг шалгахаар, зарим нь чамайг ашиглахаар ирдэг... Хүмүүс бол хүмүүс...
Тэднийг чи өөрийн хүссэн хүн болгох гэж хүчилж болохгүй...
Зарим нь ирээд хурдан буцна, харин зарим нь чамтай мөнхөд үлдэнэ... Тэд бүгд чиний зүрхэнд мөрөө үлдээнэ...
Тийм хүмүүс надад ямар нэгэн зүйлийг сургадаг
Хэн нэг нь итгэхгүй байхыг сургасан бол, нөгөө нэг нь хайрлахыг, цааш хэрхэн явахыг сургадаг....
Хүний амьдралд юу тохиолдохыг
Хэн ч урьдчилан таах аргагүй
Уйлах өдөр байхад инээх өдөр ирнэ
Уйтгарлах өдөр байхад баярлах өдөр ирнэ
Алдах өдөр байхад ухаарах өдөр ирнэ
Авах өдөр байхад өгөх өдөр ирнэ
Сайхан шүү дээ энэ амьдрал чинь..... Амьдралд талархах, инээмсэглэх, итгэл өгөх, шинийг сурах, дуу аялах, хэн нэгнийг хайрлах гээд л ... шалтгаангүйгээр аз жаргалыг бий болгох олон арга бий.
Эдгээрээс та аль нэгийг нь өдөр бүр хэрэгжүүлээрэй. Таны зөв. Үгүй ч байж болно. Бас л Таны зөв ... Ямартай ч өнөөдөр таны хувьд гайхалтай сайхан өдөр байх болно. Баярлалаа...
#ТАНЫЗӨВ

23/04/2023

☆Үсээ үргэлж илээрэй: Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурна.
☆ Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайвшруул. Нүдээ хагас аньж нар зөв баруун зүүн, дээш доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж, дээрх үйлдлээ давт. Үүнийг тус бүр 10 удаа хий. Энэ нь нүдний чилээг гаргаж харааг хурцлах, толгой эргэх, нүд эрээлжлэхээс хамгаална.
☆Хэлээ түүншиндээ хүргэх: Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ.
☆ Шүдээ товших: Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино. Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний евчнөөс сэргийлснээр шүд бөхижнө
☆ Дагзаа няслах: Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөр цохих шиг сонсогдоно 36 удаа няслана. Тэгээд чихээ тагласан гараа огцом авч амраагаад буцааж дээрхи нясалгааг 16 удаа хий. Ингэхээр толгой тархи сэргэж, ой тогтоох, санах ухаан сайжирч, сонсгол сайн болно. Мөн толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ.
☆ Морь харахдаа бүү яар: Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай. Мөн хараагаа эгц болго. Тамхи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас. Ном сонин уншиж болохгүй.

☆ Өглөө бүр эвшээ: Үс, нүд, хэл, шүлс, дагз няслах дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд, толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж, амьсгалаа гарга. Үүнийг 12 удаа давтахад уушигны үйл ажиллагаа сайжирна.
☆ Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог.

☆ Нуруугаа дулаан байлга: Нуруугаа цаг уурын байдалд тохируулан үргэлж дулаан байлга. Хоёр гарынхаа алгыг үрж халаагаад ууц нуруугаа сайтар ил. Мөн ил галд халаа. Ийм үйлдлүүд нуруу хөших, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний хууч хөдлөхөөс сэргийлнэ.

☆Нүүрээ байнга илж бай: Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн.
☆ Арьсаа илж бай: Биеийнхээ арьсыг хэсэглэн боломжийнхоо хэрээр арваас доошгүй удаа өдөр бүр илж бай. Арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа тайлагдаж, нойр хүрэх таатай байдлыг үүсгэнэ.

☆ Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ.

☆ Хэвлийгээ агшааж тат: Биеэ сулруулж анхраалаа төвлөрүүлэн хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж тат. Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ сулла. Энэ дасгалыг арваас доошгүй хийх хэрэгтэй. Үр дүнд нь давсаг бөөрний ажиллагаа сайжирна.

☆ Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, п2зөөлөн дарж базал. Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ.

☆Хөлийн тавхайн өлмий талаас гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Алгаа үрж бүлээцүүлээд тэр цэг дээрээ өдөрт арван удаа дарж илж байвал хөл ямагт дулаан байж, сэтгэл тайвширч, элэг бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх дарат ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ. #сору

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00