Migraç Health Diagnosis

Migraç Health Diagnosis

Share

Doctor

22/02/2023

ЧИХЭВЧИЙГ ӨДӨР БҮРИЙН ХЭРЭГЛЭЭ БОЛГОСОН ЗАЛУУСАА!

Мэргэжлийн эмч нар ингэж өгүүлэв.

Залуус шуугианы гаралтай сонсгол бууралтад өртөж байна. Энэ нь чихэвчийн хөгжмийн буруу хэрэглээнээс хамааралтай. Чихэвчээр дуу сонсохдоо 60/60 хэмжээст дүрмийг баримтлах шаардлагатай. Энэ нь хөгжмийг 60 децибиль хэмжээнээс хэтрүүлэхгүй сонсох, өдөрт 60 минут чихэвчээр дуу сонсох дүрэм юм.

Дууны хүчийг децибелээр хэмждэг. Шивнээ ярианы дууны хүч 15-20, энгийн ярианых 50- 60 , онгоц буух үеийнх 120, MP3, Ipod зэргийн 110-120 децибел байдаг. Харин эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээ нь 85 децибел юм. Гэтэл манай хүүхэд, залуучууд чихэвчийг удаан хугацаагаар ашиглаж, хөгжмийг маш чангаар сонсдог. Ингэж чихэвчийг удаан ашиглаж, хөгжмөө чангаар сонсох нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрдэг бөгөөд онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг юм. Тиймээс чихэвчээр хөгжмийг удаан, чангаар сонсоод байвал эргэшгүй дүлийрэлд хүрэх аюултай.

Чих нь гадна, дотор, дунд гэсэн гурван бүтэцтэй. Бидний сонсох үйл ажиллагааг дотор чих хариуцдаг бөгөөд дотор чихэнд дуу чимээг хариуцдаг үслэг эс бий. Удаан хугацаанд чихэвчээр хөгжим сонсоход тэр үслэг эсүүд хэзээ ч эргэж сэргэхгүйгээр үхдэг. Өнөөдөр 10, 20-той байгаа залуучууд 10-20 жилийн дараа сонсголын дээд зэргийн алдагдалд орно.

20/02/2023

ЭЛЭГНИЙ В ВИРҮСИЙН ЭМЧИЛГЭЭ :

Гепатит В гэж юу вэ?
Гепатит В гэдэг нь элэгний В вирусээр үүсгэгддэг элэгний халдвар юм. Энэ нь элэгний гэмтэл, түүнчлэн элэгний хавдарт ч хүргэх магадлалтай. Вирусийн халдвар авсан ихэнх хүмүүс халдвар авснаа мэддэггүй. Ихэнх орнуудад элэгний В вирус халдварлах хамгийн түгээмэл зам нь төрөх үед эхээс хүүхдэд байдаг.

Гепатит – үндсэн ойлголтууд.
Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай үг. Элэг бол таны эрүүл мэндэд маш чухал эрхтэн бөгөөд элэг үрэвсэх болон гэмтэхэд хэвийн ажиллагаа нь алдагдаж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Вирус болон эм, согтууруулах ундаа нь элэгний үрэвсэлд хүргэх шалтгаан болдог. Австралийн хувьд хамгийн өргөн тохиолддог шалтгаан нь элэгний А, В, С виурсууд юм. Эдгээр вирусүүд өөр хоорондоо ялгаатай ч нийтлэг нэг зүйл нь бүгд элгэнд нөлөөлдөг.

Элэгний А вирус нь бохирдсон хоол хүнс болон усаар дамждаг. Хүний бие хэсэг хугацааны дараа энэ вирусээс өөрийгөө цэвэрлэж чаддаг. Элэгний А вирусээс сэргийлэх вакцин байдаг.

Элэгний С вирус нь цусаар дамждаг бөгөөд элгийг гэмтээх болон хавдар үүсгэх магадлалтай. Элэгний С вирусийн эмчилгээ байдаг ч сэргийлэх вакцин гэж байдаггүй.

Энэхүү гарын авлагад гепатит В-ийн талаарх мэдээлэл багтсан. Элэгний В вирусийн эсрэг вакцин болон өвдсөн хүнд зориулсан эмчилгээ бий.

Энэхүү сэдвээр таньд Гепатит В вирүсийн эмчилгээг танилцуулж байна.

Мэдээлэл унших холбоос : Элэгний архаг В вирүсийн оношлогоо, эмчилгээ
https://www.tsakhiurtumur.mn/post/126940?fbclid=IwAR0LAGZdhZlLol6Q7bZfvKwDHDrtc9kGzuSgIS6LVslnkKaB8uBhaNfUYnY

19/02/2023
Photos from Migraç Health Diagnosis's post 18/02/2023
Photos from SantsoMed LLC / СанцоМед ХХК's post 17/02/2023
Photos from Solongos baraa Dungaa's post 17/02/2023
Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar