Balance Yoga Center
Yoga and health center
22/02/2026
Өдөр тутам хийдэг энгийн мэт санагдах сонголт бүр таны дотоод хэмнэлийг үл мэдэг өөрчилж байдаг гэдгийг анзаарч байсан уу? Амьдралын урсгал зөвхөн том шийдвэрээр бус, харин агшин бүрийн хариу үйлдлээр хэлбэржинэ.
Замын түгжрэлд зогсож байх тэрхэн мөчид бодол тань хаашаа чиглэхээс дотоод чичиргээний өнгө тодордог. Уур бухимдлыг тэтгэж, бурууг хайж, өөрийгөө зэмлэх тусам энергийн урсгал хүндэрч, дотоод оршихуйд нам давтамжийн сүүдэр татна. Бодол бүр ийнхүү жин нэмж, зүрхний хэмнэлд үл үзэгдэх дарамт нэмдэг.
Харин тэр л мөчийг өөрөөр харах боломж үргэлж байдаг. Хүйтэн өвлийн өглөө хөл дүүжлэх унаатай явж байгаадаа, амар тайван орчинд амьдарч байгаадаа, нийтийн хөдөлгөөнийг зохицуулах гэж хичээж буй хүмүүсийн хүчин чармайлтад талархах үед дотоод оршихуйд өөр аялгуу эгшиглэж эхэлдэг. Талархлын мэдрэмж зүрхний хэмнэлийг зөөлрүүлж, бодлын урсгалыг гэрэл мэт хөнгөн болгоно.
Ийнхүү нэгэн ижил нөхцөл байдалд ч хүн өөрийн дотоод хэмнэлийг өөрөө сонгож, амьдралын урсгалд ямар өнгө нэмэхээ шийдэж чаддаг. Сонголт бүр чимээгүйхэн долгион болж, тэр долгион таны дотоод ертөнцийг төдийгүй амьдралын туршлагын өнгийг хүртэл зөөлөн өөрчилж байдаг.
Номныхоо нэгээхэн хэсгээс
Ямар ч зүйлийг эерэг болгож хувиргах дасгал хийгээрэй.
Уур чинь хүрэхгүй.
Энерги чинь унахгүй.
Үүнийг тархины иог гээд бга юм.
Бидний эргэн тойрныг хэдийгээр материаллаг зүйлс хүрээлж байгаа мэт боловч яг үнэндээ бидний бие махбод болон эргэн тойрон тэр чигтээ биет болон биет бус энергиэр хүрээлэгдэж байдаг. Үүнийг квантын физикээр тайлбарлавал бидний эргэн тойрон дох материаллаг биет зүйлс бүхэн матери бөгөөд үүнийг дэлгэрүүлбэл хорвоо ертөнц дээрх бүхий л биет зүйлсүүд нь атомуудаас, атомууд нь эгэл бөөмсөөр бүрддэг. Бид үүнийг матери гэж нэрлээд байгаа. Бүх бие болон биегүй зүйлс (бодол, сэтгэл санаа гэх мэт) өөр өөрийн гэсэн энергийн давтамж болон энергийг өөртөө хадгалж байдаг бөгөөд материйн 99.999999999999 энерги гэж үздэг. Хүний бие гэхэд хэдэн зуун тэрбум материас бүтсэн бөгөөд Виржинагийн Ньюпорт Ньюс (NewPort News, Virgina) дахь Томас Жефферсоны үндэсний хурдасгуурын байгууламжийн (Thomas Jefferson National Accelerator Facility) тооцооллоор 70 кг орчим жинтэй хүнд ойролцоогоор “7 тэрбум тэрбум тэрбум” (7-гийн араас 27 тэг) атом байж болох юм гэсэн судалгаа гаргасан байна.
Хүн бүрийн эргэн тойронд бодлын ялгарал үүссэн байдаг агаад энэ нь тухайн хүний ямар бодолтой, сэтгэхүйтэй байгаагаас шалтгаалаад тод гэрэлтсэн, дунд зэрэг гэрэлтсэн, эсвэл бараан зэрэг бодлын давтамжит долгионоос шууд хамаардаг гэж метафизикт үздэг.
Бидний эргэн тойрны бие болон биет бус бүх зүйлс өөр өөрийн гэсэн өвөрмөц энергийн долгионтой байдаг. Сүнслэг энергийн түвшний хувьд хайр, аз жаргал, амар амгалан нь энергийн өндөр давтамжийн долгионыг бий болгодог бол айдас, уур хилэн, уйтгар гуниг, атаархал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд нь эсрэгээрээ энергийн маш бага давтамжийг бий болгодог. Тиймээс өөртөө сайн сайхан зүйл дуудах гэж байгаа бол өөрөөсөө яг тэр түвшний энергийн давтамжийг ялгаруулах хэрэгтэй байдаг.
Ер нь тэгээд бид өдөр тутамдаа хүмүүсийн энергийг байнга мэдэрч, энергиэ байнга солилцож байдаг. Байнга өвчин зовлон, болохгүй бүтэхгүй зүйл ярьдаг хүмүүсийн ажил үйлс бүтэхгүйгээс гадна, эргэн тойронд байгаа хүмүүстээ яг л тэр энергиэ цацрааж байдаг.
Б. Энх-Амгалан
10/04/2025
https://youtu.be/pNBpwXNgrRs?si=TGoo2VbgEwgmmqjs
Ээж аавдаа баярлалаа Талархал үгс Эцэг, эхдээ байнга талархснаар бидний энерги эрч хүч өсөж, өөрийн мөн чанарыг илүү их хайрлаж хүндэтгэж эхэлдэг.
10/04/2025
https://youtu.be/ZBEWfCua4VM?si=WtNCfh5wKVOPRbFU
Мөнгөний тарни Мөнгийг соронзон мэт татах үгс
16/11/2024
https://youtu.be/yu1YyJQEhhM?si=AXPNxPEq6K7qy1C8
Жое Диспензагийн бясалгалд явсан сэтгэгдэл Жое Диспензагийн долоо хоногийн бясалгалд явахдаа юу сурав?
14/11/2024
https://youtu.be/exD885cZ_9Y?si=TyO_lp_MS5Yu5jEf
Хооллолтын талаар өөрсдийн туршлага Бид 2 өөрсдийн бие махбод дээр гарч байсан өөрчлөлт болон хооллолт дээр баримталдаг өөрсдийн үзэл бодлоо тусган ярихыг хичээлээ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar

01/05/2025
24/04/2025
18/04/2025