Aruna organic

Aruna organic

Share

ЭРҮҮЛ ЭНГИЙН ЭКО

Photos from Aruna organic's post 04/05/2026

Биед хуримтлагдсан хорвуу бүхий л бодис тунгалгийн судлаар дамжин биеэс зайлуулагдах ёстой.
Химийн бодис, эм тариа, зохисгүй хоол хүнсний хэрэглээ, алкохол архи тамхины дадал, агаарын бохирдол, хөдөлгөөний дутмагшил...гээд маш олон хүчин зүйлээс болоод хүний биед хураагдсан бүхэн гарахгүй хуралдсанаас болж,
- жин нэмэх, ядрах, дархлаа сулрах, амархан өвдөх, харшилтай болох, сэтгэл гутралд орох зэрэг шинж тэмдгүүд илэрж эхэлдэг. Тэгэхээр тунгалгийн судлыг хөдөлгөөнд оруулж, зангилааг чөлөөлж өгсөнөөр эрүүлжих эхний алхам тавигдана гэсэн үг.
Аруна нь та бүхэндээ арьсанд дээд зэргээр шингэх шимтэй хэрнээ шингэсэн хойноо олон төрлийн шидтэй үйлчилгээтэй тоснуудыг нэгтгэн өөр ямар ч илүү химийн хиймэл бодис оруулалгүй цэвэр органик орц бүхий массажны тос бэлдэж гаргалаа.
Зурагт үзүүлсэн судлуудын дагуу доороос дээш, гаднаас дотогш чиглэл илж, хамгийн ихээр зангилаа бөөгнөрөл үүсэж буй хэсгүүддээ шингээн массаж хийж өгч ядарсан биеэ тэтгэж, хорыг гадагшлуулж , тамираа тэтгээрэй.
Ялангуяа хаврын энэ хахирган үед, ханиад томуу ихээр дэлгэрч буй цагт таны хаварын ядаргааг тайлж, галбиржуулж өгөх болноо.

Органик массажны тосыг татахаар захиалаад хүргүүлээд аваарай.
60мл
16500₮.

Эрүүл цоглог байгаарай.

30/04/2026

Органик шок
Бидний арьс үс он удаан жилийн туршид химийн бодис хэрэглэсээр байгаад түүндээ дасаж химийн бодис гадны биетийн эсрэг дархлаа тогтоосон байдаг.
Анх эхэлж органик бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхэд арьсны тэрхүү химийн бодисын эсрэг тогтсон дархлаа нь суларч, хэрэгцээгүй болж ирдэг ба арьс үс эргэн өөрийн төрөлх хэв шинжиндээ орж эхэлдэг.
Тэрхүү явцыг органик шок гэж нэрлэдэг.
Арьснаас илүүтэйгээр үс энэхүү органик шокод илт өртөж, илүү шинж тэмдэг илэрдэг. Худалдааны энгийн химийн бодистой шампуньд хатуу савангаас илүү их нэмэлт химийн бодис хийсэн байдаг.
Нэгд шампунийг шингэн төлөвт барьж муутгахгүй удаан байлгахын тулд хадгалалт уртасгах химийн бодис их хэмжээгээр хийсэн байгаа .
Үсийг гялалзсан, эрүүл мэт харагдуулахын тулд хиймэл гялтгар бүрхүүл үүсгэдэг силикон ихээр хийж өгдөг. Энэхүү силикон нь үсний гадуур байнга бүрхсэнээр, үсний төрөлх шинж чанарыг алдагдуулж, чийг хүлээж авах, гаргах, амьсгалах чадваргүй болгодог.
Силиконгүй шампунь савангаар угааж эхлэхэд дээрх силикон бүрхүүл нь аажим аажмаар угаагдан арилж, түүний дороос өөрийн жинхэнэ дүр төрхөө алдсан туниа муутай үс эхэлж гарч ирдэг. Тэр нь эхний ээлжид бидэнд үс маань өмнөхөөсөө илүү өнгө алдаж хуурайшиж байгаа мэт санагддаг. Үнэн хэрэгтээ үс үндсэн бүтэцдээ эргэж орох явц эхэлж байгаа юм. Энэ үед нь та тэвчээртэй байж, хэсэг хугацаанд органик бүтээгдэхүүнээ цаашид хэрэглэж , үсээ арчилж тэтгэж өгвөл удахгүй үс, өөрийнхөө эрүүл гадаргуугаараа гялалзан өнгө орж эхэлнэ.
Хэр их гэмтсэн байснаас шалтгаалж эсвэл хүн бүрийн үсний бүтэц өөр тул энэхүү органик шокийн үргэлжлэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй. Багадаа хоёр сар, заримдаа хагас жил ч үргэлжилнэ.
Байнгын силиконтой шампунь хэрэглэсэн хүний үс силикон бүрхүүлээсээ шалтгаалан хэвийн жингээсээ хүнд мэт санагддаг. Органик бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх үед силиконоос ангижирсан үс өмнөхөөсөө илүү хөнгөн санагдаж, тэр битгий хэл зарим хүнд үс нь шингэрсэн мэт санагдуулдаг.
Силиконтой шампуны бас нэг сул тал нь зөвхөн үсийг бүрхээд зогсохгүй хуйхыг хүртэл бүрхэж амьсгалуулахгүй бөглөснөөр хуйх хагтах, үс унах, шингэрэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг. Харин силиконгүй бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснээр хуйх эрүүлжиж үсний ургалт сайжирдаг байхнээ.

Aruna organic-ын зүгээс та бүхэндээ ямар ч илүү нэмэлт химийн болон хиймэл бодисгүй, цэвэр органик үсний хатуу савангуудаа барьж байна.
Хатуу шампуньд орсон үндсэн түүхий эд болох касторын тос нь үсийг хамгаалж хуйхыг эрүүлжүүлдэг ба
Наргил модны самрын тос нь гүний цэвэрлэгээ хийж, тэжээлээр хангадаг.

Мөн алимны цуу оролцсон тул үс, хуйхны хүчиллэгийн балансыг алдуулалгүй, ангижруулагч хэрэглэлгүй үс тань хөвсгөр байх боломжийг өгч байгаа юм.

30/04/2026

Шинэ бүтээгдэхүүнүүд маань...
Энэ сардаа ахиад 1 бэби гарна.
Өөр ч бас гайхуулах зүйлс бий. ❤️

Photos from Aruna organic's post 30/04/2026

Үсний тос, саван, самаа хамтад нь хэрэглээд 30 хоногийн үр дүн.
Шинэ нялх үснүүд олноор ургаж, булцуунууд сэргэж , өмнөх үснүүд даруй 1см урт ургасан байна.

30/04/2026

Хуйхны цэвэрлэгээ

Тослог хуйхтай, ширүүндүү бүдүүн үстэй хүнд хуйхны цэвэрлэгээ маш чухал байдаг.
Хуурай хуйхтай хүнд ч гэсэн ялгаагүй.
Үргэлж хагшиж байдаг тул хуйх нь хурдан бохирдоод байдаг.
Арых нь арчилгаа жаахан өөр.

Ихэвчлэн хүмүүс усанд орохдоо эхлээд толгойгоо угаачихаад доошилдог.
Харин ч эсрэгээрээ, хамгийн сүүлд үсээ угаах хэрэгтэй.

Үсийг өдөр бүр, ойрхон угааж болохгүй. Заавал 2 юмуу бүр 3 ч хонож угаадаг. Энэ маш чухал. Үс угаах зай хоорондоо холдох тусам та хуйхаа хэр эрүүл байгааг тогтоож болно.
Учир нь үсний хуйх нь арьсны адил өөрийн ph балансаа хэдхэн цагийн дотор эргүүлэн тэнцвэржүүлж чаддаг бол үс нь өөрөө хамгаалах бүрхүүлээ тийм хурдан сэргээж чаддаггүй. 1 хоног бараг болдог.
Нүүр, биеийн арьс 2-3 цагийн дотор эргээд тослог, хүчиллэг, шүлтлэгийн тэнцвэрээ олдог бол, хуйх арай удаан 4-6цагт, харин үс бол 24цагт арай хийж нөхөгднөө гэсэн үг. Тийм учир үсийг өдөр бүр угаагаад байж болохгүй.

Тэгэхээр үсээ угаах болжээ гэж бодвол би бараг урд өдрөөс нь эхлээд хуйхаа маш сайн массажилж, самнаж өгдөг. Ингэснээр хаг буюу үхэжсэн арьс, тослогийн илүүдэл талг зэрэг хуйхнаас хөндийрч өгнө.
Яг үсээ угаахынхаа өмнө бас сайхан самнаад өгөөрэй. Сугарсан суларсан байсан үсээ ч авчихна. Угаах явцад банн бөглөөд байхгүй. Бас хаг бохирдол нь хөндийрөөд өгнөө гэсэн тиймээ.

Шүршүүрт ч бай, баннанд ч бай усанд орох бол хамгийн түрүүнд үсээ маш сайн норгож шавшиж өгнө. Тэгээд болоо. Шууд угаахгүй. Биеэ угааж байх хооронд хуйх болон түүний дээрхи бохирдол дэвтэж зөөлөрч өгнө. Ингэж дэвтсэн хуйхыг цэвэрлэхэд маш сайн гүний цэвэрлэгээ болно.
Тэхгүй бол дөнгөж норгосон үсээ савандаад угаалаа гэхэд гуужсан байсан арьс дэвтэж салж амжаагүй шахам байхад бид үсээ угаагаад дуусчихдаг.
Та юугаар ч угаадаг бай үсийг 2 удаа хөөсрүүлж савандаж байгаарай.
Aruna органикын үсний саван хуйхны цэвэрлэгээ хийхэд маш сайн үр дүн өгдөг. Туршаад үзээрэй.
1д. Зөвхөн хуйхаа савандана. Түүнээ усаа хааж байгаад хурууны үзүүрүүдээрээ зөвхөн хуйхаа маш сайн массажилж, үрж угаана. Үсний уг 10-15см тэртээ тэргүй хамт угаагдана.
Хэт тослог үстэй хүнийх эхний ээлжинд нэг их хөөсөрөхгүй ч байж магад.
Эхнийхээ хөөсийг хамаг бохирдолтой нь хамт усаар сайн зайлаад одоо 2 дохоо савандахдаа харин хуйхнаасаа эхлээд бүх үсээ савандаарай.
2дахь удаагаа үс маш сайн хөөсөрч өгдөг. Одоо бол үсээ бүхэлд нь угаана.
Заримдаа би угаахынхаа урд орой үсний тос түрхээд хуйхандаа тэжээл өгдөг. Тэгсэн үед үсний тосоо салгахын тулд 3 ч савандуулна.

Усаар зайлсаны дараа үсээ базаж мушгиад байдаг нөхдүүд байдаг шүү. Болохгүй шүү.
Үсийг нойтон байхад нь мушгиж сунгавал гэмтэж, хатахаараа хугарамтгай болдог.
Зүгээр сайхан хэд шувтараад, усыг нь жаахан дуслуулж шавхаад алчууранд ороочих. Үрж арчиж хатаах ч хэрэггүй.
Одоо үсээ ороолттой чигээрээ биеэ ахиж зайлаад, хөл гар нүүрэндээ тосоо түрхээд , 10-15 минут өөр зүйл хийж байгаад алчуураа аваад үсээ зөвхөн агаарт хатаагаарай. Үс бараг хатаад , жаахаан чийгтэй үед нь хүссэн хэлбэртээ оруулж самнах, боох боломжтой.
Ер нь нойтон үсийг самнах дэмий.

Ингэж хуйхны цэвэрлэгээ бүрэн хийгдсэн тохиолдолд үс хурдан эргэж тослогтохгүй, бас 1 хоновуу гүй юу хуйх үнэртээд байдаггүй.
Ойрхон ойрхон угаагаад байх нь багасна.
Зөв , сайн цэвэрлэгээ тэгэхээр бас хэмнэлттэй ч байх нь.
Дараагийн угаалт хүртэл хуйх маань өөрөөрөө амьсгалаад, нар агаараа аваад, үсээ тэжээгээд байж байна.
Цэвэрхэн хуйхтай байх нь үсний ургалтыг маш сайн дэмждэг. Өтгөн, урт үстэй болъё гэвэл хуйхаа л цэвэрхэн байлгаарай.
Бас оройдоо нэг сайхан самнаад, хуйхны цусны эргэлтийг дэмжээд өгөөрэй.

Заа, хуурай болон хугарамтгай үстэй бол алчуураа аваад чийгтэй үед нь хурууныхаа өндөгнүүдэд усан үзмийн үрийн тос, эсвэл жаахаан коконат, эсвэл шар тос хүргээд зөвхөн хуйхандаа хүргээд сайхан тараагаад массажлаад өгөөрэй.
Жаахаан шүү. Үл мэдэг.
Бас чийгтэй байхад нь үсний цацлагаа цацаад ав .

Органик савангаар угаахаар үс зууралдаад, бүрзийгээд байдаг гээд хэрэглэж чаддаггүй хүмүүст Органик шок гээд нэг пост оруулсан даа. Хайгаад уншаарай.

Тэгээд халуун нартай болон агаарын бохирдолтой, эсвэл маш хүйтэн цаг агаарт үсээ боож, малгай өмсөж хамгаалж байгаарай.

Их хагтдаг, эсвэл тослогтдог хуйхыг гүн цэвэрлэсэний дараа хэсэгтээ бас хуурай хагтах гээд байдаг шүү. Тэр нь бас сайн талтай. Хуйх эрүүлжиж байгаа эхний шинж тэмдэг хуурай түм том хагас ховхрох байдаг.
Өнгөн хэсгийнх нь өвдсөн арьс эрүүлжээд өмнөхөө хөөгөөд салж унаж байгаан гээд л ойлгочихоорой.

Үсчинд хийдэг тэр хуйхны цэвэрлэгээний бодисуудын тэр их химийн бодис эргээд хуйх эмзэг болгодог санагдсан.
Харин өөрийнхөө саванг барьж очоод хуйх цэвэрлээд өгөөч гэхээд зөвшөөрдөг юм билээ. Нэг сайхан массажлуулаад бүрэн угаалгаад авчих ч сайхан шүү.
Гэртээ, органик савангаараа өөрөө хийчих нь бүүр л эрүүл, амар, хямд.
Өөрөөр хэлбэл ЭРҮҮЛ ЭНГИЙН ЭКО.

30/04/2026

Заа шинэ бүтээгдэхүүн маань бэлэн гарсан шүү.

60мл
16500₮

Зөвхөн чатаар захиалгаа аваад, хүргэлтээр гарнаа.

Хаврын ядаргаа, өвлийн хураасан хордлогыг тайлах, арьсыг тэжээж, булчин мэдрэлд үйлчилж нөлөөлөх үйлчилгээтэй.
Ямар ч химийн бодисгүй, зөвхөн байгалийн гаралтай эмт, шимт тос орцуудаас бүтсэн.

Шингэц сайтай.
Анхилуун үнэртэй.
Бүх насныханд тохирсон.

Үсний тостойгоо хоршуулж аваад 10% урамшуулал эдлээрэй.

23/04/2026

Шигших явцад арай бүдүүн ширхэгтэй угаалгын нунтаг 10 гаран уут гарсан байна.
Хагас автомат угаалгын машинтай хүмүүст яг тохирно.
1кг 11000₮
Хүргэлт 6000₮.
Чатаар бичээд хүргүүлээд аваарай.

Photos from Aruna organic's post 22/04/2026

Дэлгүүрийн лангуун дээр нэг ийм даруухан бор ууттай бүтээгдэхүүн байвал үл анзаарах хүн олон.
Гэхдээ үүниыг минь үнэлдэг, олж хардаг, баясдаг хэрэглэгч нар олширч, урамыг үгсээ харамгүй бичдэг хүмүүс нэмэгдсээр байгаа нь л урагшлах хүч хамгийн их өгдөг дөө.

Photos from Aruna organic's post 17/04/2026

Хямдрал өнөөдөр захиалгаа аваад дуусна.
Одоо 9цагаас өмнө баталгаажсан хүргэлтүүд өнөөдөртөө хүргэгдэнэ.
Түүнээс хойшхи нь өнөөдөр ажилын цагт бэлтгэгдээд ирэх 1 дэхэд очно шүү.

16/04/2026

Өнөөдөр захиалах сүүлийн өдөр.
Захиалгаа чатаар өгөөрэй.
Ахиж эдийн саван ийм өндөр хувиар ер нь хямдрахгүй, ялгахгүй байхаа.
Бензин тос, хамаг юмны үнэ нэмэгдээд байвал харин үндсэн үнээ нэмэх тухай яригдах шинжтэй.

Жаахан шаргал маань цөөхөн үлдсэн байна.
Амжаад аваарай.
Захиалга чатаар өгнө.
Салбаруудад очоогүй, тэнд хямдрал байхгүй байгаа.
Чат бичиж үнэхээр болохгүй байвал яг энэ дор коммент үлдээгээрэй.

Photos from Aruna organic's post 15/04/2026

Хямдрал маань ахиад 2 хоног үргэлжилнэ.
× Касторын тостой үсний саван дууссан байна.
☆ Шаргал маш цөөхөн үлдсэн.
☆ Цолмон цоохор бас цөөрсөн.
☆ Угаалгын нунтаг ахиж ер нь ингэж хямдрахгүй байх. Сайн базаагаарай.
♡ Лаа бол байнаа байна. Маш сайн хямдарсан байгаа.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


80082512
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00