Oral hygiene

Oral hygiene

Share

Амны хөндийн арчигаа болон зөвөлгөө

17/05/2026
17/05/2026

Tonsil stone гэж юу вэ?

13/05/2026

Өдөр тутамдаа шүдний утас хэрэглээрэй :)

13/05/2026

Амны хөндийн арчилгааны #1

Photos from Oral hygiene's post 20/01/2023

Жирэмсний үед шүдний эмчилгээ хийлгэх аюултай юу? Юуг анхаарах вэ?

• Жирэмсний аль ч хугацаанд шүдний эмчилгээ аюулгүй. Бага сартайд зулбах эрсдэл, сүүлийн саруудад удаан хугацаанд хэвтсэний улмаас нуруугаар хөших, өвдөлт өгөх зэргээс шалтгаалан ихэнх эмч нар дунд саруудад эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг боловч шүдний эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай бол хойшлуулах хэрэггүй юм.

• Шүдний эмчилгээг аль болох хойшлуулалгүйгээр эмчлүүлэх шаардлагатай бөгөөд тулгуур эдийн өвчлөл нь дутуу төрөлт, зулбалт, жирэмсний хожуу үеийн хордлого зэрэгтэй холбоотой байх боломжтой тухай судалгаанууд байдаг.

• Жирэмсэн үеийн шүдний эмчилгээнд bupivicain, mepivicain, lidocaine зэрэг мэдээ алдуулагч бодисууд нь аюулгүй бөгөөд хэрэв өөр хүчтэй мэдээ алдуулагч бодис хэрэглэхээр бол хяналтын эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэйг анхаарна уу!

• Орчин үеийн рентген зургийн аппаратууд нь нь туяа бага ялгаруулдаг тул шүдний эмчилгээний явцад зайлшгүй шаардлагатай бол жирэмсний үед шүдний рентген зураг авхуулах нь аюулгүй юм. Гэхдээ заавал эмчлэгч эмчдээ жирэмсэн гэдгээ хэлж, туяаны хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж зураг авхуулхыг анхаарна уу!

• Шүдний гаралтай үрэвслийн үед амоксициллин, цефалоспорины бүлгийн эмүүд аюулгүй ба тетрациклины бүлгийн эмүүд ургийн шүдний өнгөнд өөрчлөлт өгөх тул хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Монголын хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн холбоо

30/11/2022

🔊Сувгийн эмчилгээ ↘

Шүдний дотор талд судас мэдрэлийн багцаар дүүрэн шүдний зөөлөн эд буюу мэргэшлийн нэршилээр зөөлц гэдэг зүйл байдаг.

Шүдний зөөлц нь олон шалтгааны улмаас тухайлбал шүдний гүн цоорол, гэмтэл, хоршихуйн эмгэг зэргийн улмаас гэмтэж үрэвсдэг. Шүдний зөөлц гэмтсэнийг илэрхийлэх цорын ганц шинж тэмдэг нь шүдний өвдөлт юм. Шүдний өвдөлт нь баргийн хүн тэсвэрлэхийн аргагүй хүчтэй өвдөлтөнд тооцогддог тул түүнийг эмчилүүлж байж л хүний биеийн байдал дээрдэж ажил амьдрал хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно.

Энэ хүчтэй өвдөлтийг намжаахын тулд шүдний эмч шүдний доторх сувагт нэвтэрч зөөлөн эдийг эмчилдэг. Аль шүд вэ гэдгээсээ хамаарч шүднүүд нь нэгээс 4 хүртэл сувагтай байдаг. Шүдний сувгийг эмчилэхдээ шүдний амны хөндий талаас цөгцөн дээр нь жижиг нүх өрөмдөж гаргаад түүгээрээ дамжуулан сувагт нэвтэрч сувагт байгаа зөөлөн эдийг сугалж авдаг. Үүний дараа гутта-перч гэж мэргэжлийн үүднээс нэрлэдэг резин төст материалыг зөөлцийн оронд чигжиж сувгийг дүүргэдэг. Дараа нь үүсгэсэн нүхээ зориулалтын цементээр битүүмжилж хаадаг.

Сувгийг эмчилэх үүнээс өөр олон төрлийн арга байх бөгөөд паст, хуванцар, металл зэрэг олон төрлийн материал байдаг. Шүдний зөөлөн эдийг авсаны дараа дээр өгүүлсэнчлэн сувгийг ломбодох бөгөөд хэрэв шүдний цөгц бат бэх найдвартай бус бол металл юмуу шилэн ширхэглэг, карбон голонцор сувагт байрлуулан цөгцний сул хэсэгт тулгуур болгож өгнө.

Судалгаанаас авч үзвэл шүдний сувгийн эмчилгээ нь 95%-ийн амжилттай байх бөгөөд ховор тохиолдолд сувгийг нь эмчилсэн ч шүдний өвдөлт арилахгүй байх нь бий.

Зарим үед шүдний сувгийн оройгоор дамжин халдвар орчны ясны эдэд тархсанаас болж apicectomy буюу сурвалжийн орой тайрах эмчилгээ хийх шаардлагатай болдог.
shud.mn

Photos from Oral hygiene's post 24/11/2022

Сүүн шүдний цоорол ямар үр дагаварт хүргэх вэ?
✅ Энэ бол эцэг эхчүүд яагаад хүүхдийнхээ сүүн шүдийг хайрлах ёстой шалтгаан юм.
Зүгээрээ унаад л шинэ шүдтэй болчихно гэж боддог уу та.
✅ Шүд цоорох өвчин нь даамжирсаар зөөлцийн үрэвсэл болж зөөлц үхэжсэнээр сурвалжийн оройд маш ойрхон байнгын шүд үүсэж, бүрэлдэж байдаг байнгын шүдий эс үүсвэрийг гэмтээдэг ба үүнийг гэмтээснээр сүүн ч шүдгүй, байнгын ч шүдгүй болохнээ.
✅ Мөн сүүн шүдээ эрт авхуулсанаас байнгын шүд ургаж гарах зай багасаж шүдний гажиг үүсэх нөхцөл болдог.
✅ Тиймээс эрт дээр нь эмчлүүлэх хэрэгтэй
✅ Эсвэл хүлээсээр хайхрахгүй орхисоор хүүхдээ байнгын ч шүдгүй болгох уу..

🦷🦷 Шүд цоорох өвчин бол бүрэн сэргийлэх боломжтой өвчин юм..

24/11/2022

Шүдний чулуу гэж юу вэ?
❗️Шүдний гадаргууд наалдсан өнгөр удаан хугацаанд хуримтлагдаж зузаарснаар шүдний чулууг үүсгэдэг.
Чулуу үүсэх шалтгаан нь:
- амны хөндийн арчилгаа сул
- хоол хүнсийг хэт зөөлрүүлж идэх
- бие махбодид бодисийн солилцоо алдагдах
-тамхи,кофены хэрэглээ
- хоолыг зөвхөн нэг талаараа зажлах зэрэг орно
Шүдний чулуу хуримтлагдаж зузаарснаар дараах шинж тэмдгүүд илэрнэ:
✔️Амнаас эвгүй үнэр гарах
✔️Шүд угаахад цус гарах
✔️Буйл шамарч шүд хөдөлгөөнд орох
✔️Буйлны өнгө тод улаан эсвэл хөхөвтөр өнгөтэй болох
✔️Иймд 3 сар тутам шүдний эмчийн үзлэгт орж өнгөр чулууг цэвэрлүүлж занших нь эдгээр хүндрэлүүд үүсэхээс сэргийлэх юм.
🔺Чулууг хэрхэн алга болгох бэ?
Чулуу нь буйлан доогуур мөн шүдтэй нягт наалдсан байдаг учир тусгай багажны тусламжтайгаар л цэвэрлэх боломжтой юм.
Гар багаж болон тусгай багажны тусламжтайгаар хийгдэх энэхүү цэвэрлэгээ нь тийм ч хялбар биш бөгөөд маш чухал ажилбар юм.Чулууг маш сайн цэвэрлэхгүйгээс дахин үүсэх эрсдэл их байна.Мөн чулуугаа цэвэрлүүлсний дараа амны хөндийн арчилгаа өмнөх шигээ байх аваас дахин чулуу үүсэх нь амархан байдаг❗️❗️
❗️Шүд чулуужихаас хэрхэн сэргийлэх вэ?
Кофе, цай, тамхи гэх мэт хэрэглээ нь шүдний өнгөр чулуу ихээр үүсгэдэг бүтээгдэхүүнүүд юм. Тиймээс дээрхи төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа шүдээ угаах, амыг зайлж хэвших хэрэгтэй.
Мөн шүдээ зөв угаах нь чухал 🦷🪥🦷🪥🦷🪥

23/11/2022

СОЙЗОО ХЭРХЭН ЦЭВЭРЛЭЖ, ХАДГАЛАХ ВЭ?

✅ Шүдний сойзыг 3-4 сар тутам сольж байх шаардлагатай. Сойзыг удаан хугацаагаар хэрэглэснээр амны хөндийд байрлах бичил биетэн сойзонд дамжин хадгалагдсанаар сойз нь нян тараах нөхцөлийг бүрдүүлдэг.

✅ Шүд угаасны дараа шүдний сойзыг урсгал усанд ооны үлдэгдэл, сойзны үсний сэмэрсэн хэсгийг зайлж байх

✅ Сойзыг агаар хуурай газар босоо байрлалаар байлгана. Сойзыг ил, чийгтэй газар байлгаснаас нян өсөж үржих нөхцөл болдог байна.

✅ Гэр бүлийн гишүүд сойзоо тусдаа тавих эсвэл зориулалтын сойзны толгой хэрэглэх шаардлагатай. Учир нь сойзыг зэрэг нэг газар тавих үед нэг сойзноос нөгөө сойз руу нян дамжих нөхцөл бүрдэж байдаг.
✅ Хэрэв таны сойз арзайсан бол солих хэрэгтэй /хурдан арзайдаг бол хэт дарж угаадаг гэсэн үг/
🪥🦷🪥🦷🪥🦷

⚪️Eruption Sequence of Primary Teeth🔵 #shorts 23/11/2022

https://youtube.com/shorts/h1iNbpF3rvM?feature=share
Хүүхдийн сүүн шүд шүдлэх дараалал 🦷🦷🦷

⚪️Eruption Sequence of Primary Teeth🔵 #shorts Hi Friends Enjoy Today’s Video on Eruption Sequence of Primary Teeth🟠🟠🟠🟠🟠🟠🟠🟠🟠Music CreditAdventures by A Himitsu https://soundcloud.com/a-himitsu​Cr...

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar