Peony mall
Хүн төгс биш, гэхдээ үргэлж төгс рүү тэмүүлж байдаг. Төгс рүү тэмүүлэх Таны хүслийг бид биелүүлнэ.
03/12/2022
Өглөөг эрч хүчтэй угтаж, амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй🌺☕️❤️
02/12/2022
Бусдыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс ямагт өөрийгөө "ЗӨВ" гэж үздэг, бурууг дандаа бусдад тохдог. Миний зөв гэсэн эго-гоо дарж чадсан газар л хэрүүл уруулгүй тайван амгалан байдал оршин тогтноно...
30/11/2022
Хүндлэлийг ихэнх хүмүүс "доодос" нь "дээдэс"-ээ хүндлэх "босоо" чиглэлтэй мэтээр мааш буруу ойлгодог. Хүндлэл бол харилцан урсгалтай байж байж жинхэнэ утгаараа хүндлэл болдог. Өөрөөр хэлбэл ажил үүргийн хувьд "зааж сургаж" буй тал ч мөн "заалгаж сурч" буй талаа хүндэтгэх ёстой гэсэн үг. Хүндлэл байхгүй газар таатай харилцаа үүсэхгүй, таатай харилцаа байхгүй газар ойлголцол байхгүй. "Хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөр!". Хүндлэл эндээс л эхэлнэ.
29/11/2022
Айхтар гүнзгий утгатай, маш их бодууштай үг!
29/11/2022
Хайрлаж чаддаг, нөхөрлөж чаддаг, ажил хийж чаддаг хүнийг сэтгэл зүйн хувьд ЭРҮҮЛ гэнэ.
А. Адлер
Алдарт сэтгэл судлаачийн энэ үг амьдрал ямар энгийн болохыг тов тодорхой илэрхийлнэ. Хүнийг чин сэтгэлээсээ хайрласнаар хүнд үнэ цэнэтэй мэдрэмж төрж, нөгөө хүндээ харъяалагдах мэдрэмжийг авдаг. Хайрлаж чаддаг хүн нөхөрлөж, итгэж, бас итгэл хүлээж чаддаг. Ажил хийж хөдөлмөрлөсөн хүний амьдрал хангалуун болж, сэтгэл санаа өөдрөг, нийгэмд үнэ цэнэ бий болгосон, гэр бүл, хамт олондоо хэрэгтэй хүн гэсэн мэдрэмжийг авч байдаг. Иймд сэтгэл зүйгээ эрүүл байлгах энгийн жор: хайрла, нөхөрлө, итгэ, хөдөлмөрлө!
(Альфред Адлер /1870.02.07 – 1937.05.28) Австрийн эмч, сэтгэл засалч, хувь хүний сэтгэл судлалын сургуулийг үндэслэгч. Хүний харьяалагдах мэдрэмж, гэр бүлийн болон төрөлтийн дарааллын ач холбогдлыг онцолсон нь түүнийг Фрейд болон Венийн тойргийн бусад сэтгэл зүйчдээс ялгаруулжээ. Аливаа хүн бусдад тусалж, бусдын амьдралд нь ямар нэг хувь нэмэр оруулснаар тухайн хүнд харьяалагдах мэдрэмж хэрхэн бий болж, гэр бүл, нийгэмд үнэ цэнэтэй мэдрэмж олж авч болохыг санал болгосон. Түүний өмнөх ажил нь хувь хүний төлөвшилд гол үүрэг гүйцэтгэдэг дутуу, дорд байдлын комплекст төвлөрч байсан. Альфред Адлер хүнийг бүхэл бүтэн хувь хүн гэж үздэг байсан тул өөрийн судалгааны бүтээлийг "Хувь хүний сэтгэл зүй" хэмээн нэрлэсэн. Адлер хувь хүний дахин дасан зохицох үйл явцад нийгмийн элемент чухал болохыг онцолж, сэтгэцийн эмгэгийг нийгэмтэй холбон авч үзсэн анхны хүн юм. 2002 онд хэвлэгдсэн Ерөнхий сэтгэл судлалын тойм судалгаанд Адлерыг 20-р зууны хамгийн нэр хүндтэй сэтгэл судлаачдын 67-р байранд оруулсан байна.)
29/11/2022
Дэлхийн олон оронд цээнэ цэцгийг “Цэцэгсийн хаан” хэмээн өргөмжилдөг. Цээнэ цэцэг нь хангалуун, аз жаргалтай амьдралыг билэгддэг бөгөөд ялангуяа эмэгтэй хүнд их ээлтэй цэцэг гэгддэг. Хангалуун, аз жаргалтай амьдралыг билэгддэг учраас эртний хаадууд ордны цэцэрлэгтээ цээнэ цэцгийг төрөл бүрээр тарьж ургуулахын сацуу уран зураг, уран баримал, хаад хатдын хөрөг зургууд зэрэг урлагийн бүтээлүүдэд цээнэ цэцгийн дүрслэлийг ямар нэг хэлбэрээр оруулан бүтээдэг байжээ. Цэцэгсийн хаан хэмээх цээнэ цэцгийн нэрээр овоглосон энэхүү хуудаснаас та бүхэн амьдралдаа хэрэг болох олон мэдээ мэдээллийг авч, аз жаргалтай, гоо сайхан, эрүүл энх, элбэг хангалуун амьдралын жороос суралцаж, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.
Гүнээ хүндэтгэсэн: Peony mall
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
БГД, 8-р хороо
Ulaanbaatar
16092-0093
