Truly Beauty
Гоо сайхан болон эрүүл мэндийн зөвөлгөө
Манай хуудас дээр Like дарж бидэнтэй хамт байгаарай
07/10/2025
Солонгост ирэх оноос (2026 оноос) бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажилдаа арай хожуу буюу 10:00 цагт эхлэх боломжтой болох шинэ журам/бодлого хэрэгжүүлнэ.
Атаархчихлаа 😏
🥗🍛🥒Хоол идэж амжихгүй үедээ хэдхэн минутанд сэгсэрээд ууна.
⏰⏰⏰Энэ бол таны цагийг хэмнэнэ. Мөн эрүүл мэндэд нэн тустай хоол юм шүү.
🤗🙋♀️👍өдрийн эрч хүч энерги🤽♂️🏌️🤩🤩🤩
🤗сэтгэл санаа🌝🌝🌝шим тэжээлтэй хоол хүнс гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг дэмжиж ,аз жаргалийн дааврыг ялгаруулдаг/
🤗🚴⛹️🚴бүтээмж бүх зүйл эндээс эхтэй
Та энэ зүйлтэй санал нэг байна уу
🥗🥒🥦🥬🍅Өглөөний хоолоороо та 114 төрлийн эрдэс амин дэм,17гр уураг, эслэг ус ,В С төрлийн витамин агууламж өндөр СОНГОЛТ ТАНЫ ГАРТ🍀🥦🍅🫘🥕
Эрүүл хэв маягийн клубт зочилж зөвлөхөөс өарт тохирох зөвлөгөө мэдээлэл авах нь илүү үр дүнтэй. Эрүүл идэвхтэй эерэг хэв маягт нэгдэе
олуулаа жаргалтай🥰🕊️🙏🌈
07/10/2025
🥗🍛🥒Хоол идэж амжихгүй үедээ хэдхэн минутанд сэгсэрээд ууна.
⏰⏰⏰Энэ бол таны цагийг хэмнэнэ. Мөн эрүүл мэндэд нэн тустай хоол юм шүү.
🤗🙋♀️👍өдрийн эрч хүч энерги🤽♂️🏌️🤩🤩🤩
🤗сэтгэл санаа🌝🌝🌝шим тэжээлтэй хоол хүнс гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг дэмжиж ,аз жаргалийн дааврыг ялгаруулдаг/
🤗🚴⛹️🚴бүтээмж бүх зүйл эндээс эхтэй
Та энэ зүйлтэй санал нэг байна уу
🥗🥒🥦🥬🍅Өглөөний хоолоороо та 114 төрлийн эрдэс амин дэм,17гр уураг, эслэг ус ,В С төрлийн витамин агууламж өндөр СОНГОЛТ ТАНЫ ГАРТ🍀🥦🍅🫘🥕
Эрүүл хэв маягийн клубт зочилж зөвлөхөөс өарт тохирох зөвлөгөө мэдээлэл авах нь илүү үр дүнтэй. Эрүүл идэвхтэй эерэг хэв маягт нэгдэе
олуулаа жаргалтай🥰🕊️🙏🌈
88119380
САЙН УДИРДАГЧ НАР ҮРГЭЛЖ САЙН СУРАЛЦАГЧ НАР БАЙДАГ
Байгууллагад хамгийн их хор хөнөөл учруулдаг хүмүүс бол хүрсэн амжилтандаа сэтгэл ханасан удирдагч нар юм; Тэд өсөж хөгжихөө, шинийг санаачлахаа, өөрчилж сайжруулахаа больсон байдаг.
Том Вүүдийн хэлснээр амжилттай удирдагч нар хэзээ ч суралцахаа зогсдоггүй. Тэд ном уншиж, бизнесийн болон академик сэтгүүлүүдийг судалж, ажилтнуудаасаа бас нэг үеийнхнээсээ суралцаж, инноваци хийх замаар өөрчлөлт хийхийг эрмэлздэг, тэд бүгд хүсэл тэмүүллээ хуваалцаж, шинэ ур чадвар, шинэ санаа олж авахыг эрмэлздэг.
Амьдрал өөрөө удаан хугацааны турш суралцах үйл явц юм. Орчин үеийн бизнесийн ертөнц асар хурдацтай өөрчлөгдөж, хөгжиж байна. Өөрчлөлт нь инноваци, бизнесийн оновчтой стратеги, бүтээлч сэтгэлгээгээр дамждаг. Өөрчлөлтийг хүлээж авдаггүй, зогсонги компаниудыг өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг өрсөлдөгч нар нь гүйцэж түрүүлэх эрсдэл бий.
Удирдагчийн хувьд өөрийнхөө хөгжилд нухацтай хандах хэрэгтэй, учир нь сурч боловсрохын төлөө хүчин чармайлт гаргах нь танд болон таны бизнест урт хугацаанд ач тусаа өгөх болно.
Та тасралтгүй хөгжилд өөрийгөө зориулж байж л манлайллын зам тань илүү амжилттай байх болно. #УРАМТҮГЭЭЕ
26/09/2022
"Эр нөхөртөө үүрэг хариуцлагыг нь яаж өгөх вэ?" гэж үү...
Үүрэг хариуцлагыг нь өгнө гэдэг нь
зөвхөн гэрийн ажлаа хувааж хийх биш юм. ..........................................................................................
"Бүх юмны урдуур бүү ор" гэсэн зөвлөмжийн дараа маш олон бүсгүйчүүд санал бодлоо хуваалцлаа. Тэгэхээр эхнэр нөхөр хоёрын үүрэг хариуцлага гэж юу вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй бизээ.
Эмэгтэй хүн:..
Эзэгтэй
Эхнэр
Ээж
Хувь хүн гэсэн 4 үүрэгтэй бол
Эрэгтэй хүн: ..
Өрхийн тэргүүн
Нөхөр
Аав
Хувь хүн гэсэн тус бүр дөрөв дөрвөн үүрэгтэй..........................................................................................
Одоо эр хүний 4 үүргийг задлая:
Өрхийн тэргүүн: Гэр бүлээ хамгаалж хангах ёстой. Үүнд мөнгө санхүү, гэр бүлийнхээ аюулгүй байдал, үр хүүхдийнхээ сурч хөгжих нөхцлийг бүрдүүлэх. Эрсдэл аягүйцлээс эхнэр хүүхдээ хамгаалж, эхнэртэйгээ ярилцсаны эцэст, эцсийн шийдвэр бүрийг гаргадаг байх. Шийдвэрийг өрхийн тэргүүнд өгнө гэдэг нь "Гэр бүл чинь чиний хайранд байгаа шүү. Чамдаа би итгэж байна" гэсэн хариуцлагыг эхнэр нь л эр хүнд давхар өгч байдаг. Тиймээс нөхрийнхээ урдуур орж өөрийнхөө санаад нийцүүлэх гэж шийдвэр гаргасны хэрэггүй.
Нөхөр: Эхнэртээ цаг гаргах, болзож хамт хоолонд орох, магтах, бэлэг өгөх, гэх мэт гэрлэхээс өмнө эхнэрийнхээ араас гүйж байхдаа зориулж байсан хайр халамж үргэлжлүүлэх. Эхнэрээ харахдаа "Миний эхнэр ийм сайхан байгаа нь миний хайр халамж юм" гэдгийг ухамсарладаг байх. Хэрэв эхнэр нь гандуу гундуу ууртай үглээ бол "Миний хайр тутсанаас болоод эхнэр маань ийм болжээ" гэж өөрийгөө олж харах зүрхний мэлмийтэй байх.
Аав: Хүүхдэдээ цаг гаргах, хамт тоглох, гэрийн даалгаврыг хийлгэх, эсвэл ажил тоглоом гэх мэт ямар нэгэн зүйлийг хүүхэдтэйгээ зориудаар хамт хийж амьдрах ухаан зааж сургах. Эр хүний мөн чанар, зориг, зөөлөн байдал ба хатуу байдлыг харуулах. Охиндоо "Би аав шигээ хүнтэй сууна" гэж бодох хүртэл ирээдүйн ханиа сонгоход нь аав нь охиндоо нөлөөлнө. Харин хүүдээ уураар биш ухаанаар асуудлыг яаж даван туулдгийг үзүүлэх. Ирээдүйд аав шигээ хүн болж эхнэр хүүхдүүдээ аав шигээ хайрлах болно гэж бодох хүртэл жишиг эр хүн байж хүүдээ нөлөөлөх.
Хувь хүн: Өөртөө цаг гаргах, найз нөхөдтэйгөө уулзах, өөрийгөө хөгжүүлэх, ном унших гэх мэт өөрийгөө хайрлаж цэнэглэх орон зай
...................................................................................
Ингээд эмэгтэй хүний 4 үүргийг задлах цаг болжээ.
Гэрийн эзэгтэй: Бүх зүйлийг өөрөө хийхгүй. Хүү, охин юу хийх вэ, нөхрийн тусламж юун дээр хэрэгтэй вэ, гэх мэт бүх ажлыг гэр бүлийн гишүүн бүрт хуваарилж өгнө. Гэхдээ гэрийн ажил гэлтгүй ажил, мэргэжил, зорилго, мөрөөдөл, шийдвэрлэх, сонгох, орхих, өөрчлөх гээд ямар ч зүйлийг хийхдээ яг, юуг, яагаад хийх гэж байгаа вэ гэдгийг чинь нөхөрт тань мэдэж байх учиртай. Тэгээд нөхрөөсөө яг жаахан охин шиг тусламж хүсч ханийнхаа хайр халамжийг хүртэх боломжийг өөртөө өгөөрэй. Дур мэдэж өөрөө санаачлаад л, өөрөө хийгээд, өөрөө л баярлаад байвал "Чи надад хэрэггүй ээ. Чамтай чамгүй би амьдарч чадна" гэсэн бодлыг эр хүний зүрхэнд чимээгүй шидсээр байдаг.
Энэ үед эр хүн гэр бүлийнхээ өмнө ямар харуицлага үүрч, ямар үүрэг гүйцэтгэхээ мэдэхээ байдаг болохоор "Миний нэр дээр болохоос биш чи л мэддэг шүү" гээд "Соном өвгөн"-ий араас ордог. Тиймээс "Эр хүний хариуцлага нь хаана байна тэнд хайр нь байдаг" гэдэг нь ийм учиртай.
Эхнэр: Нөхрөө байгаагаар нь хайрлаж, алдах үед нь өөрт нь бодож ухаарах цаг өгч, агуудаа ороход нь нөхцлийг нь бүрдүүлнэ. Мөн эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ялдам байдлыг эхнэр хүн нөхөртөө үзүүлэх. Хүсээгүй үед нь зөвлөгөө өгч үглэхгүй байх. Алдаа дутаглыг нь хэлэхдээ орилж чарлаж буруутгаж биш харин "Миний бодлоор би ингэж хийх байсан" гэх мэт эелдгээр хэлэх. Магадгүй нөхөр тань өөрөө бодоод, өөрөө шийдээд, өөрийнхөөрөө хийгээд буруудсан бол хариуцлагыг нь өөрт нь үүрүүл. Алдааг нь цайруулах гэж урдуур нь орж, ийш тийш утас цохиж,бага насны хөвгүүнд юу хийхийг нь заах мэт бүү авирла. Зүгээр л нөхөртөө асуудлаа шийдэх боломж, цаг өгөөрэй. амжилттай, ололттой, хичээсэн, сэтгэл гаргасан, алхам хийсэн бүгдийг нь урамшуулж магтаж байх.
Ээж: Хүүхдээ асрах халамжлах, Хүүхэд болон аав хоёрыг нь байнга холбох зүйл хийх. Үүнд: Хүүхэд тань ямар нэгэн зүйл хүсвэл "Аав нь ямар бодолтой байгаа бол, хоёулаа ааваас нь асууя", "Хэрэв аав чинь зөвшөөрөхгүй бол би ч бас зөвшөөрөхгүй" гэх мэт. Энэ харилцаа нь таныг ямар ч эрх мэдэлгүй хүүхдийнхээ төлөө ганц шийдвэр гаргаж болохоо байгаа юу гэдэг асуултад хүргэж болох юм. Гэвч ингэснээрээ та хүүхэд аав хоёрын харилцаанд маш нандин чухал амьд зүйлийг хийж байгаа юм. Яагаад гэвэл олон ээжүүд хүүхдээ аавтай байхад нь аавгүй юм шиг өсгөсөн байдаг. Хүүхэд ааваасаа асууж, бас эмээн хүндэлж өсөх нь хүүхдэд өөрт нь "Энэ зүйлийг би хийвэл зөв үү, буруу юу" гэж өөрөө өөрөөсөө асууж юу хийх гэж байгаагаа нягталж зөв хүмүүжлээр өсөхөд нь хамгийн сайн арга.
Хувь хүн: Эмэгтэй хүн өөрөө өөртөө цаг гаргана. Ном уншина, найз бүсгүйчүүдтэйгээ уулзалдана, өглөө гүйх, орой сайхан амрах, бүтэн нойртой хонох, чадвар мэдлэгээ дээшлүүлэх, хэл сурах гэх мэт өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлах үүрэгтэй шүү.
За ингээд эхнэрүүд ямар үүрэг дээрээ давамгайлж ямар үүргээ гээгдүүлдэг болон эрчүүд ямар үүргээ илүү биелүүлж ямар үүргээ орхигдуулдаг тухай дараагийн пост дээр бичиглэх болно. Энэ нь та өөрийгөө болон нөхрөө олж хараад гарах арга замаа олоход тань дэм болох бизээ.
"Хайрлагдсан эмэгтэйн зурвас" номоос Р.Оюундарь
26/09/2022
Амьдралаа дэмий үрж байгаагаа анзаардаггүй 13 шинж тэмдэг
1. Хэрэггүй зүйлд хэтэрхий их цаг зарцуулдаг.
Видео тоглоом.
Телевиз. Интернэт. Маш их хоол хүнс, архи.
Амьдралдаа нухацтай хандах хэрэгтэй.
Ихэнх цагаа хаана, хэрхэн өнгөрөөдөг вэ?
Энэ нь танд ашигтай юу?
Энэ бүхэн таныг илүү сайхан амьдралд хөтөлж байна уу? Өөрөөсөө асууж үзээрэй.
2. Маш их гомдоллодог.
Ажил, дарга, цалин, хөршүүд, хань ижилдээ гомдоллож байна уу? Хэрэв тийм бол юу ч өөрчлөхгүй, харин зөвхөн өөрийнхөө эргэн тойронд сөрөг энерги тарааж байгаа юм. Дургүй зүйлээ бус, дуртай зүйлийнхээ талаар ярихыг хичээ.
3. Оюун ухаанаа тэжээхгүй байна.
Горхи үгүй цөөрөм намаг шавраар бүрхэгдсэн байдаг. Хэрэв та шинэ зүйл сурахгүй бол үүнтэй ижил зүйл оюун ухаанд тань тохиолддог.
4. Өөрийгөө сөрөг байдлаар ярьдаг
Бодит байдал, бодлоо хянаж бай, амьдрал тэдэнтэй нийцэж эхэлнэ.
5. Урам зоригийг мэдэрдэггүй.
Танд ямар нэгэн дуртай зүйл байна уу?
Хүссэн дуртай зүйл, сэтгэл хөдөлгөм зүйлийг нээгээд аль болох их хийхийг хичээж үзсэн бол урам зоригийг мэдрэнэ.
6. Ирээдүйгээ төлөвлөж мэддэггүй.
Мэдээжийн хэрэг, "өнөөдөрөөр амьдрах"- "мөчийг сайхан өнгөрөөх" сайхан байдаг, гэхдээ заримдаа хаашаа явахыг хүсч байгаагаа харах хэрэгтэй болдог. Хэрэв танд зорилго, төлөвлөгөө байхгүй бол хаа нэг сайхан газар хүргэж өгнө гэж найдсаар далай тэнгист ямар ч зорилгогүй хөвж яваа завьтай адил юм.
7. Таны өсөлт хөгжилтөд тохиромжгүй хүмүүстэй хэтэрхий их цагийг өнгөрөөдөг.
Таныг сайжруулж чадахгүй байгаа хүмүүстэй зууралдах нь амархан. Тэдний хажууд та үргэлж хэвээрээ байх болно. Ийм "найз нөхөд" -ийг "эрчим хүчний цус сорогчид" гэж нэрлэж болно. Тэд чиний амьдралыг сорж, хариуд нь эерэг зүйл өгөхгүй. Тэдний нэг болохын тулд өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
8. Та утаснаасаа хамааралтай болсон.
Бодоод үз дээ, та дуртай "тоглоомондоо" хичнээн их цаг зарцуулдаг вэ? Үүнээс болж ямар харилцаанд шаналж болох вэ? Та гэр бүлийнхэнтэйгээ үдийн хоол идэж байхдаа мессеж бичдэг, интернетэд холбогддог хүмүүсийн нэг үү? Дараа нь та дотно харилцааны нандин мөчүүдийг эсвэл ирээдүйгээ төлөвлөхөд зориулж болох тэр минутуудаа алддаг.
9. Шаардлагагүй зүйлд мөнгө үрдэг.
"Надад хэрэгтэй" - "Би хүсч байна" гэсэн хоёрын хооронд ялгаа бий. Олон хүмүүс зээлэнд живж байгаа ч тэдний гарт үргэлж хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүд байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ бидэнд тийм их зүйл хэрэггүй.
Хоол хүнс, ус, тохитой гэр, ойр дотны хүн. Бусад бүх зүйл бол зөвхөн урамшуулал юм.
10. Хангалттай унтаж чадахгүй байна.
Унтах нь эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй. Хэрэв та хангалттай унтаж амрах завгүй байгаа, эсвэл зүгээр л өглөөний гурван цаг хүртэл сэрүүн байх зуршилтай бол нэн тэргүүний зорилгоо эргэн хар.
11. Бие махбоддоо санаа тавьдаггүй.
Эрүүл мэндэд хоол хүнс, спорт чухал ач холбогдолтой гэдэг нь шинэ зүйл биш юм. Гэхдээ тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөний эерэг нөлөө нь зөвхөн жин хасахад хязгаарлагдахгүй. Таны сэтгэцийн байдал, ерөнхий сайн сайхан байдал хоёулаа сайн үнэлгээтэй байх ёстой.
12. Та өөрийн тав тухтай бүсэд байна уу.
Та амьдралаа сайжруулах эрсдэлд орохоос бүү ай. Мөн "эрсдэл" - "тооцоолсон эрсдэл" хоёрын хооронд ялгаа байдаг гэдгийг санаарай. Аливаа эрсдэл нь үхэлд хүргэх магадлалтай боловч тооцоолсон эрсдэл нь бүх сонголтыг жинлэж үзээд сайн, боломжийн арга хэмжээ авахыг хэлнэ.
13. Таалагдаагүй амьдралаар амьдардаг.
Сэтгэл хангалуун байх мэдрэмж ч гэсэн та бүрэн дүүрэн амьдралаар амьдарч байгаа гэсэн үг биш юм. Үүнийг сэтгэл хөдлөм, тааламжтай байлгахын тулд бүх хүчээ дайчлах ёстой юм.
Ихэнх тохиолдолд хамгийн том саад тотгор бол хүний өөрийн сэтгэлгээ юм. Сэтгэлгээгээ өөрчилвөл амьдрал өөрчлөгдөнө.
Өөрийгөө эмчлэх
СайханУул
22/09/2022
ХҮҮХЭДТЭЙГЭЭ АНГЛИАР ЯРИАРАЙ.
19/09/2022
Шигэ жил болход 104 хөн хоног 🎄
Хүүхнүүдээ турж эхлэх үү дээ .. 😎
Шинэ жилийн жижиг хүлээн авалт, партинд иймэрхүү хувцаслалт илүү таныг дэгжин харагдуулах болно.
Бидэнтэй хамт байгаарай шинэ жилийн трегд плаж санааг таньд хамгийн түрүүнд санал болгоно чүү 😘😘😘
19/09/2022
Бяцхан үрээ чадварлаг, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх 10 зарчим
Өнөөгийн нийгэм, хүмүүсийн хандлага, үзэл бодол гээд бүх зүйл аажмаар юм шиг хэрнээ маш эрчимтэй өөрчлөгдөж байгааг чи анзаарч байна уу? Хэдхэн жилийн өмнө улаан дипломтой төгссөн оюутан шууд л ажилд ордог, аав ээжийнхээ үгнээс гардаггүй бол хамгийн сайн хүүхэд, урт хугацааны ажлын туршлагыг л ажил олгогочид чухалчилдаг байсан бол одоо дипломноос илүү чадвар, харилцаа, туршлагаас илүү санаачлага, хандлага чухалд тооцогдож байна. Үгнээс гардаггүй, даруу төлөв гэхээсээ илүү зоригтой, өөртөө итгэлтэй байхыг бид хүүхдүүддээ сургахыг хүсдэг болж шүү дээ.
Бяцхан үрээ чадварлаг, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх 10 зарчим
Тиймдээ ч улиг болсон хүүхэд хүмүүжлийн арга барилыг өөрчилж илүү уян хатан, “бүтэлгүй” шинжтэй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхэддээ бүтэлгүйтэж, алдах боломж олгох хэрэгтэй. Өөрөө оролдож, алдаж онож байж л бид суралцдаг шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ урдуур орж хийж өгөх эсвэл хориглож болиулалгүй хийж буй үйлдлүүдийг тайван ажиглаж, тэвчээртэй байх хэрэгтэй. Чиний хийх зүйл бол тэднийг дэмжих, урам зоригийг нь унахгүй байхад анхаарах юм. Хүүхэд чинь бодит байдлын өмнө бууж өгсөөр байвал ирээдүйд сэтгэлийн тэнхээгүй, хүсэл мөрөөдөлгүй, өөрийгөө үнэлдэггүй хүн болох болно.
Саяхан уншсан нэг номон дээр өөртөө итгэлтэй, манлайлагч чанар бол төрөлхийнх гэдгийг судалгаагаар нотолсон тухай бичсэн байсан юм. Үүнтэй адилаар сэтгэл хөдлөл өндөртэй, гутранги, ганцаардмал зан ч бас төрөлхийнх аж. Гэхдээ хэдий өөртөө итгэлгүй, санаачлагагүй хүүхэд төрсөн ч эерэг, өөдрөг, идэвхтэй, амбицтай эцэг эхээс үлгэр дуурайл авч хүмүүжвэл тэднийгээ дуурайж, хүчирхэг, амжилттай амьдарч чаддаг аж. Хэрвээ хүсвэл өөрөө өөрийгөө ч өөрчилж, зөв залж болно гэжээ. Эндээс бидний хүүхдийн сайн сайхан амьдарч, мөрөөдлөө биелүүлэх эсэх нь биднээс ихээхэн хамааралтай гэдгийг харж болно. Бүх ээж аавууд хүүхдээ хамгаалахыг хүсдэг. Энэ бол бидний ажил! Гэхдээ бид хүүхдээ өөртөө итгэх итгэлгүй, бусдаас хараат болгож болохгүй шүү дээ. Үүний тулд:
1. Хяналтаа зогсоож, сургаж эхэл
Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах гэж хичээдэг ч тэд тоглоомыг л илүүд үздэг. Бидний хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага тэднийг цэцэглэн хөгжихөд сайнаар нөлөөлдөг байх шаардлагатай юм. Тиймээс хүүхдийнхээ төлөө санаа зовох сэтгэлийн зовнилоо багасгаж, өөрийгөө болон хүүхдийнхээ хийж буй үйлдэл, сэтгэхүйн өөрчлөлтийг “алсаас” хянаж сурах хэрэгтэй. Үргэлж л хийж буй зүйлийг нь хорьж, “болохгүй” гэдэг үгээр хязгаарлахын оронд “заагаад өгье” гэж хэлээрэй.
2. Хамгийн сайн нь байгаасай гэж хүсэх хэрэггүй
Хамгийн сайн нь бай гэж шаардах бус сэтгэл дотроо ч тийм байхыг хүсэн хүлээх хэрэггүй. Зарим зүйлийг хэлээгүй байсан ч мэдрэгддэг шүү дээ. Тиймээс хүүхдээ анх төрөхөөс эхлүүлээд л мундаг байгаасай гэж хүсэн хүлээх хэрэггүй. Энэ нь хүүхдэд нэг ёсны дарамт болдог. Хийж байгаа зүйлээс нь төгс үр дүнг шаардалгүйгээр өөрийнхөө хүссэнээр тоглож, туршиж үзэхийг нь зөвшөөрөөрэй.
3. Ахин эхлэхийг зөвшөөр
Хүүхдүүд өөрийнхөө алдааг өөрөө залруулах нь чухал. Гэхдээ хэрвээ тэр тусламж гуйх юм бол хамтдаа асуудлыг шийдээрэй. Энэ тохиолдолд хүүхэддээ урам өгөх үгсийг хэл “дараа хийж чадна аа”, “хичээгээрэй” гэх мэт. Харин “чи үнэхээр чадахгүй байна гэж үү?”, “чадахгүй бол орхи доо” гэх мэт үгсийг амнаасаа унагах хэрэггүй. Мөн түүний тоглоомын тойрогт хэтэрхий оролцох хэрэггүй, оролцвол өөрөө хүүхэд шиг тогло, үгүй бол алсаас ажигла.
4. Өөртөө урам хугарахгүй байхад нь туслаарай
Түүнд өөрийнхөө хувьд амжилтанд хүрэх шинэ сэдлийг санал болго. Хүүхэд чинь хичээлдээ муу байсан ч хичээлээс өөр олон сайхан зүйл амьдралд бий гэдгийг ойлгуулаарай. “Хичээлээ хий” гэж тулгахын оронд спорт, урлагаар хичээллүүл, өөрийгөө удирдаж сурахад нь анхаарсан туршилтуудыг хий. Хамгийн гол нь хүүхэд чинь бүтэлгүйтлийг эергээр харж сурах хэрэгтэй.
5. Урам, Урам, Урам...
Бүх хүнд урам зориг хэрэгтэй. Хүүхдүүдэд маань бүр ч их хэрэгтэй. Хатуу чанга байдал нь хүүхдийн урмыг хугалах эрсдэлтэй. Аливаа зүйлд оролдлого, эерэг хандлага зэрэг л ахиц дэвшил авчирдаг гэдгийг санаарай.
6. Дүгнэлт хийхийн оронд “үнэл”
Хүүхдийнхээ үйл ажиллагааны үр дүнг үнэлж магтаарай. Түүнээс шүүмжлэх, тэгсэн байна, ингэсэн байна гэж дүгнэх хэрэггүй шүү. “Чи энэ зүйлийг хийж дуусгасан нь үнэхээр сайхан санагдаж байна. Маш их хичээл зүтгэл гаргаж мундаг байлаа” гэж урамшуулаарай.
7. Үр дүнг биш, хүчин чармайлтад нь анхаарлаа хандуул
“Үүнийг хийх гэж маш шаргуу ажиллаж байгааг чинь би харлаа”, “Чи үүнийг яаж сурсан юм бэ?” гэх мэт хүүхдийнхээ хийж байгаа зүйлийн үр дүнг ярихаасаа өмнө тэр үүнийг хийх гэж ямар их хүчин чармайлт гаргасныг нь бодож үзээрэй. Түүнийг магтаж өөрөөрөө бахархах сэдлийг нь төрүүлээрэй. Нөгөө талаас ирээдүйд таны хүүхэд бусдын хөдөлмөрийг үнэлж, шүүмжлэхээ л урдаа барихгүй байж сурна.
8. Өөрийнх нь тухай эерэгээр ярь
“Чи бүтэлгүй байна”, “чи ийм байдлаараа муу хүн болно шүү” гэх мэт сөрөг хандлагатай үгс байнга хэлэхээс зайлсхий. Таны хүүхэд хуруу хүрэхэд л гэмтчихэж мэдэх зан араншингийн гэрлэн бүрхүүлээ дөнгөж бүтээж байгаа гэдгийг үргэлж санаарай. Хамгийн гол нь хүүхдийнхээ зан араншинг мэдэх нь чухал. Түүний давуу тал юу вэ? Түүнийг нь дэмжин урамшуул, сул тал нь юу вэ? Түүнийг нь эерэг болгоорой.
9. Гомдох вий, гутрах вий гэж бүү санаа зов
Хүүхэд чинь сэтгэлээр унаж гунигласан бол түүнийг яах бол гэж бүү ай. Харин хүүхэдтэйгээ ярилц. “Би маш их харамсаж байна”, “хэн ч ийм зүйл болохыг таамаглаагүй байсан”, “чамайг эргээд урьдын хэвэндээ орно гэдэгт итгэж байна” гэх мэтээр сэтгэлийг нь дэмжиж ярилцаарай. Өдөржингөө уйлж, урам нь хугарч, сэтгэлээр унасан эцэг эх нь айдаст авталгүй түүнд яаж туслахаа мэддэг байх юм бол хүүхэд ч бас тэрхүү асуудлыг хөнгөхөн даван туулж чадна.
10. Түүнд дэлхий ертөнцийг өөрчлөх чадварыг нь батал
Хүүхэд өөрийнхөө ямар чадвартайг мэдэх нь, түүндээ итгэх нь маш чухал. Үүний тулд эцэг эх нь ч тэдэндээ тодорхой чиглэл гаргаад өгчихвөл сайн. Тиймээс бяцхан үрийнхээ давуу талыг олж мэдэх зайлшгүй хэрэгтэй байгаа биз?
19/09/2022
Биеийг хоргүйжүүлэх 100% эрүүл жүүсийг гэртэй хэрхэн гаргаж авах вэ? Зураг бүрийн доор орц, тайлбарыг оруулсан байгаа шүү💚💚💚
Пеждээ лайк дарж нэгдээрэй 👉🏻 Truly Beauty 🌸
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Misheel
Ulaanbaatar
