Miracles
БҮХ ЗҮЙЛ НЭГ
19/12/2025
🥰Хүн бүр өөр өөрийн дахин давтагдашгүй гоо сайхан, үнэ цэн, утга учиртай билээ.
🥰Бусдаас хүсэн горьдолтгүй дотоод бурхандаа ийнхүү шившиж аравнай өргөөрэй.
Чиний л дөлгөөн мэлмийг урлах гэж
Гол ус мянга мянган жил урсчээ.
Чиний л дулаахан долгиог бүтээх гэж
Наран түг түмэн жил бадарчээ.
Чиний л гэгээхэн үзэмжийг цогцлоох гэж
Одод сая сая жил гэрлээ цутгажээ.
Чиний л уяхан сэтгэлийг ундраах гэж
Сансар тэрбум тэрбум жил галваа юүлжээ.
- Агнистын гэгээ
БИ ХҮЧТЭЙ гэж бичээрэй
18/12/2025
🧿Хүн өөрийн авъяас чадварын хил хязгаарыг мэдэхгүй.
🧿Хүсэл эрмэлзэл нь тэр хязгаарыг тогтоодог.
🧿Хязгааргүйд тэмүүлэх эрч хүч хязгааргүй ертөнцтэй нэгдмэл гэдгээ мэдрэх зүрхнээс л ундарч таарна.
🧿Тэр цагт бусдад туслах буянт үйлс нь алба үүрэг биш, аясын үйл болж зөнгөөрөө хөвөрнө.
-АгнистынГэгээ
ХЯЗГААРГҮЙ хэмээн бичээрэй
17/12/2025
Уучлал өршөөлөөр чиний хүч улам тодорно. Харанхуйг буруутгаж суухын оронд зүгээр л гэрэл барь.
-АгнистынГэгээ
06/12/2025
Уур, ухамсар хоёр нэг дор байж чадахгүй.
Ухамсаргүй үедээ л хүн уурладаг.
Ухамсарлах аваас уур алга болно
Уурлах аваас ухамсар алга болно.
АгнистынГэгээ
09/04/2025
Нүүрсэн эм өглөө бүр уудаг болсон. Их ач тустай эд юм гэнээ♠️♠️♠️
Хар нүүрсэн эм хэрэглэх заавар ач холбогдол.
——————————————————————————
⚫️ 10кг тутамдаа 1 ширхэгээр тооцоод сард 7-10 хоног ууж байх ёстой гэнэ.
Жишээ нь 60 кг тай бол 6 ширхэг. Ходоод гэдэсний хордлого бохирдол хорт бодисыг өөртөө шингээгээд биед үлдэхгүй гардаг учир тогтмол сар бүр ууж хэвшвэл эрүүл байхаас гадна арьс цайрч толийгоод таргалалтаас урьдчилан сэргийлж болдог юм шүү.
⚫️ Батга эмчлэх
Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том асуудлуудын нэг билээ. Гэвч нүүрсэн эмийг хэрэглэснээр батганаас хялбархан салах боломжтой байна.
🔻Заавар:
Нэг таблет нүүрсэн эмийг 2 хоолны халбага алое вера гельтэй сайтар холино.
Дараа нь нүүрэн дээрээ нимгэхэн түрхэнэ.
Хаттал нь хүлээх хэрэгтэй.
Дараа нь бүлээн усанд нүүрээ сайтар угаана.
Хэрвээ үр дүн гарахгүй бол энэ аргаар 3-4 өдөр тогтмол туршиж үзээрэй.
⚫️ Шүд цайруулах
Шүд шарлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн тамхи татах болон өвчний улмаас шүд шарладаг байна.
🔻Заавар:
Нүүрсэн эмээ сайтар нунтагласны дараа шүдний сойзон дээрээ түрхэнэ.
Дараа нь шүдээ энгийн үед угаадаг шигээ угаана.
Угааж дуусмагцаа амаа усаар зайлна.
Аман доторх харлаж буй хэсгийг бүгдийг нь алга болтол угаана.
7 хоногт уг зааврын дагуу 1-2 удаа хийж үзээрэй.
⚫️Шумуул, элдэв шавжны хазалтыг эдгээнэ.
Элдэв янзын шавьж болон зөгий таныг хатгасан нөхцөлд нүүрсэн эм хэрэглэх нь өвчнийг намдаах, толбо үлдээхгүй байх ач тустай ажээ.
Нүүрсэн эмийг наргил модны тостой холино.
Үүний дараа хатгуулсан газраа түрхэнэ.
Сайтар бооно.
Хэсэг хугацааны дараа боолтоо авч үзнэ.
Энэ аргыг үр дүн гартал өдөрт хичнээн ч удаа давтах боломжтой.
⚫️ Гэдэс дүүрэхийг зогсоох
Хоол идэхээсээ өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг стакантай усаар даруулан ууна.
Өдөрт хооллох тоогоороо уг аргыг хэрэглэх нь үр дүнтэй аж.
Хордлого болохоос сэргийлэх.
⚫️ Нүүрсэн эм нь хордлого болохоос урьдчилан сэргийлэхээс гадна хоолны хордлогыг эмчлэх ач тустай аж.
Насанд хүрсэн хүн 25-100 грамм, харин хүүхэд 25-50 грамм хэмжээтэй нүүрсэн эм хэрэглэх хэрэгтэй.
⚫️ Бие дэх холестрины хэмжээг зохицуулах.
1986 онд холестрины хэмжээ нь хэт ихэссэн өвчтөнүүдэд дөрвөн 7 хоногийн турш өдөрт 3 удаа 8 грамм нүүрсэн эм өгсөн бөгөөд үр дүнд нь өвчтөнүүдийн холестрины хэмжээ өмнөхөөсөө 25%-иар буурсан байна. Үүнээс хойш хүний бие дэх холестриныг ихэсгэхгүйн тулд нүүрсэн эмийг ашиглах болжээ.
⚫️ Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах
Заримдаа бид буруу хооллосноос болж хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод, гэдэсний янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. Харин 1985 онд Америкын хэсэг бүлэг эрдэмтэд нүүрсэн эмийг ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болохыг олж илрүүлсэн байна.
Өдрийн болон оройн хоолны өмнө 10 грамм нүүрсэн эмийг хэрэглээрэй.
Энэ зааврыг 2 өдөр туршаад үзээрэй.
⚫️ Шартуулахгүй байх
Архи, дарс уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.
⚫️ Бөөрний үйл ажиллагааг дэмжих
2010 онд “Бөөрний дутагдалд орох, бөөрний өрөвслийг эмчлэх& #8221” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн Саудын Арабын мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгаагаар бөөрний өрөвслийг нүүрсэн эм анагаах чадвартай болох нь тогтоогдсон байна. Бөөрөнд дутагдаж байдаг шим тэжээлийг нүүрсэн эм нь өөртөө агуулдаг аж.
08/04/2025
✅Оршихуйн эх сурвалжаас ирсэн болохоор хүн бүхэн онцгой.
✅Гэхдээ бас ижил эх сурвалжаас ирсэн болохоор хэн ч онцгой биш.
✅Өөрийгөө юу гэж боддог вэ, бусдын тухай тэгж бод.
✅Бас бусдын тухай юу гэж боддог вэ, өөрийгөө түүнчлэн бод.
✅Тэгвээс бардамнах сэтгэл чинь арилах болно. ✅Бардамнал бол халуурал.
✅Эрүүл саруул хүн халуурахгүй шүү дээ.
АгнистынГэгээ
БҮГД ИЖИЛ хэмээн батлаарай.
07/04/2025
БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ🥰
1. Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.
2. Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.
3. Өөрийгөө сэтгэл татам, төгс хүн гэж бод.
4. Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.
5. Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.
6. Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.
7. Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.
8. Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.
9. Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.
10. Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.
--Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулснаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно. Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.
--Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла. Бүү дар. Өөрийгөө сул дорой, шантрамхай нэгэн гэж бүү хүлээн зөвшөөр.
--Өдөр бүр танд шинээр эхлэх, өөрийгөө болон бусдыг өөрчлөх боломж бий.
Будда
04/04/2025
Сэтгэл ханамжтай бол ядуу ч байсан баян
Сэтгэл ханамжгvй бол баян ч байсан ядуу
-АгнистынГэгээ
БИ БАЯН хэмээн бичээрэй.
01/04/2025
Намайг муушаах нэгэн байхад
Магтаалд онгирохын хэрэг юун
Намайг магтах нэгэн байхад
Муушаалд гомдохын хэрэг юун
-АгнистынГэгээ
ХҮЧИРХЭГ хэмээн бичээрэй.
29/03/2025
👆Өнгөрснөөс ангижир – Энэ бол хором тутам нөгчих зам.
👆Ирээдүйг бүү таамагла – Энэ бол амьдралд өөрийгөө нээх зам.
✅Өнгөрсөн, ирээдүйгээс ангид энэ агшиндаа, үзүүр ёзоор хоёроосоо зэрэг дүрэлзэх бамбар шиг бай!
АгнистынГэгээ
ЭНЭ АГШИНДАА БАЙНА хэмээн батлаарай.
24/03/2025
🌹Өвөл, хавар, зун, намар бүгд өөр өөрийн гоо сайхантай.
👆Өвлийн цасан дунд зуны тэнгэрийг мөрөөсч шаналах хэрэггүй.
✅Байгаа цагтаа л бартааг давж, сайхныг нь амтал.
-АгнистынГэгээ
СЭТГЭЛ ТЭНҮҮН хэмээн бичээрэй.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
