NEGU
Амьдралд өнгө нэмэх үгс 🫠🫶
Happiness is inside you 🤍
15/01/2026
💛
Хувь заяандаа эзэн болж чадахгүй хулчгарууд өөрийн зүдэг дорой явдлын шалтгааныг хөндлөнгөөс эрж, энэ ч хүний хараал, тэр ч чөтгөрийн жөвчөө, ийм ч муу өдөр, тийм ч буруу зүгээс боллоо гэхчлэн хардаж сэрдэж явдаг. Сэжигч сэтгэл өөртөө лай нэмж, гай даллахаас биш "өдөр бүхэн нар манддаг" зол завшааныг яахин мэдрэх. "Бурхан багш муу өдөр, муу цагт ажил хийснээс болж гай зовлон тохиолоо гэж ярьж байгаагүй. Харин ийм үйлийн үрээс л тийм явдал боллоо гэхчлэн тайлбарладаг байсан. Жинхэнэ буддист хүний хувьд муу өдөр, цаг гэж байх учиргүй" гэж Далай багш айлджээ.
Өдөр цаг бүхэн өлзий буян.
Од гараг бүхэн онцгой сайн.
Муу сэтгэлээ ялсан бүхэн ариун.
Мунхгийн нойрноос сэрсэн бүхэн чадал төгөлдөр.
гэж “Найман гэгээн” сударт өгүүлдэг.
Ухаарал, Бясалгал, Гэгээрэл
- Агнистын гэгээ
13/01/2026
🤍
Сонсох нь Бурханы сүмд нэвтрэх үндсэн нууцын нэг. Сонсох нь хүлээцтэй, нээлттэй байхын нэр. Өөрийгөө бүрэн мартахын утга. Тэгж байж л чи сонсож чадна. Бусдыг анхааралтай сонсох үедээ чи өөрийгөө мартдаг. Өөрийгөө мартаж чадахгүй бол сонсож чадахгүй. Өөрийн би - д баригдсан цагт сонсож буй дүр эсгэхээс биш, сонсохгүй.
Сонсох үедээ чи зөвхөн нээлттэй үүд, хүлээн авах сав болно. Бурханд халдан довтлох, түрэмгийлэх замаар хүрэхгүй. Бурханд хүрэхийн тулд... эсвэл Бурхан чамд хүрэх гэж хэлсэн нь дээр. Гагцхүү эмэгтэйлэг буюу билиг эрчим - ин болсон үед л үүд нээгдэнэ. Чи зүгээр л хүлээх учиртай.
Сонсох бол хүлцэнгүй байх урлаг. Будда, Махавир сонсохуйг маш их онцолдог байсан. Кришнамурти ч сонсохуйг онцолсоор байна. Сонсох буюу чих бол бэлгэ тэмдэг юм. Анзаарч байсан уу? Чих бол нэвт хонгил. Нүд эрэгтэйлэг бол чих эмэгтэйлэг шинжтэй. Нүд аргын тал ян - д хамаарах бол чих билгийн тал ин - д хамаарна. Бусдыг харах үедээ чи халдаж довтолдог бол сонсох үедээ хүлцэж, хүлээн авдаг. Хэн нэгэн рүү удаан харах нь боловсон бус, бүдүүлэг үйл болдгийн учир тэр. Үүнд тодохрой хугацаа хязгаар бий. Сэтгэлзүйчид гурван секунд гэж хэлдэг. Түүнээс хэтэрвэл чи нүдээрээ бусад руу халдан довтолсон хэрэг болно. Тэгвэл сонсоход хязгаар байхгүй. Учир нь, чих бусад руу халдаж довтолдоггүй. Нүдэнд амралт хэрэгтэй учир шөнө аньдаг. Харин чих амрах шаардлагагүй. Хорин дөрвөн цаг нээлттэй явдаг. Түрэмгийлэх, довтлох нь энерги шаарддаг болохоор нүд үргэлж амсхийх хэрэгтэй. Тиймдээ байнга анивчдаг юм. Чих бол дандаа сул тавиун байдаг. Олон шашны мөргөл залбиралд аялгуу ашигладаг нь учиртай. Аялгуу хөгжим та нарын сонорыг илүү мэдрэг, уян болгоно. Харахаа багасгаж, сонсохоо нэмэх нь зөв шүү.
Ошо: Агнистын гэгээ
Чи л дотроо жаргалтай байхгүй бол хэн ч чамайг жаргалтай болгож чадахгүй.
Жижигхэн цонхоор багахан зүйлийг олж харахаас бус бүх ертөнцийг харж чадахгүй .Харах өнцөгөө өөрчил 💚
Өнгөрсөн ямар ч бай өнөөдөр чи шинээр эхлэх боломжтой ❤️🙏🔥
#АгнистынГэгээ
05/12/2025
Үүл нь гараад бороо орохын цагт үүдэн хойморын ялгаа нь юун
Үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин гэмээн залуу ялгаа нь юун💚
Сохор хүн хараа орвол хамгийн түрүүнд юу хийнэ гээч? Өнөөдрийг хүртэл түшиг тулгуур нь болж байсан таягаа хаяна. Энэ үг сохор хүний тухай биш байлаа. Сайн бод…
29/11/2025
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
О.Дашбалбар
11/06/2025
🌔🌔🌔
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |
