Sho Gi Jiu Jitsu Academy
🥋Хүүхэд бүхэн хөгжлийн түлхүүр 🥋
30/05/2026
ЗҮҮН АЗИЙН АВАРГААС 2 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Японы улсын Нагояа хотноо зохион байгуулагдсан JJIF холбооны Зүүн Азийн АШТ-ээс Эрхэмбилэгийн Дүүрэнбилэгт U21 насны +94 кг-д мөнгө, U18 насны ангилалд +85 кг-д мөнгөн медаль, Төмөрбаатарын Номуундарь U16 насны -48 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.
Гэрэлт төслийн хүрээнд Шо ги академидаа тууштай хичээллэж байгаа тамирчдын төлөөллөөс хоёр тамирчин Э.Идэрмөнх багшийн удирдлага дор ийнхүү анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнээ Япон, Өмнөд Солонгосын шилдгүүдтэй учраа таарч, академийн анхны Зүүн Азийн аваргын медальтнууд боллоо.
Багш, тамирчдадаа халуун баяр хүргэе ❤
Shogi Academy-ийн дасгалжуулагч, багш Э.Идэрмөнх:
Гэрэлт хаврын баяр 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү төслийн хүрээнд олон хүүхэд спортын зөв дадал, хүмүүжил, өөртөө итгэх итгэлийг олж авч байгаад баяртай байна.
Хаврын баяр сайхан боллоо 🙂
Хүүхдийн төлөө ЗА гэдэг
Oyu Tolgoi
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ах эгч нартаа баярлалаа ❤
27/05/2026
🛫Э.ДҮҮРЭНБИЛЭГТ, Т.НОМУУНДАРЬ НАР Э.ИДЭРМӨНХ БАГШИЙН ХАМТ ЯПОНЫГ ЗОРИЛОО
Шо ги академийг төлөөлж хоёр тамирчин маань Идэрээ багшийн хамтаар Японы Нагояа хотод болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр хилийн дээс алхаж байна.
Баг тамирчдадаа амжилт хүсье 🌸🙂
Аян зам нь өлзийтэй байг 🤗
Клуб дээрээ засвар хийсэн хүүхдүүд 🎨Мэдээж яаж зүгээр байх вэ😆
Гол нь дурсамж❤️
🙋ГЭРЭЛТ ТӨСЛИЙН ШИНЭ ХҮҮХДҮҮД МААНЬ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ АНХНЫ ТЭМЦЭЭНИЙХЭЭ ТУХАЙ БУСАД СУРАГЧИДТАЙГАА ХУВААЛЦЛАА
Оюу Толгойн Гэрэлт төслийн хүрээнд энэ жил шинээр 69, 114, 120, 147-р сургуулийн хүүхдүүдийг клубтээ сонгон хичээллүүлж, эхнээсээ шинэ хичээллэгсэд маань Дорноговь аймагт болсон AJP Tour тэмцээнд оролцож медаль хүртэж өнгөрсөн амралтын өдөр ирээд байна.
147-р сургуулийн ахлах ангийн сурагчид маань сургуулийн сэтгэлзүйчийн хамт ангийнхандаа өөрсдийн суралцаж буй үйл явц, сурч буй зүйлсийнхээ талаар хуваалцлаа.
Хүүхдүүд маань өөрсдөө бичлэгээ хийсэн 😇 Ийм идэвхтэй, эрч хүчтэй ❤
#бидоюутолгойннэгхэсэг
🤭 Л.Болдбаатарын тоглолт хүлээж буй GenZ байна2
15/05/2026
🌞ШО ГИЧУУД ДОРНОГОВИОС 2 АЛТ, 5 МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бид тэмцээнд оролцож туршлага, хатуужил нэмж, нэг хамт олны уур амьсгал дунд өсч хөгжих хүслээ нэмэгдүүллээ.
Тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчдадаа, багшдаа баяр хүргэж, хүүхдүүддээ дэмжиж тэмцээнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.
Тэмцээний дараа Дорноговийн энергийн төвөөр аялж, говийн гайхамшгийг хүүхдүүд маань мэдэрлээ. Өргөн уудам тал, өвөрмөц тогтоц, тайван мэдрэмж гээд Дорноговь үнэхээр онцгой нутаг. Энерги аваад буцлаа бид
📍Сайншанд, Дорноговь
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
13260
