Mongolian Yoga Lovers
Иог болон иог-той холбоотой мэдээ мэдээлэл, мэдлэг тур?
21/06/2021
Иог сонирхогч, иогт дурлагч нартаа
Дэлхийн Иогийн өдрийн мэнд хүргэе 😎
24/03/2021
Хичээлийн дараа дотор гаднагүй л ийм мэдрэмж авдаг биз? 🥰
13/03/2021
Толгой өвдөх үед Ajna chakra буюу 3 дагч мэлмий байрлах цэг дээр хөнгөн дарж массажлах нь стресс тайлж тайвшруулахаас гадна олон өвчин эмгэгт өртөхөөс урдчилан сэргийлдэг гэж үздэг.
Иогийн өлгий нутаг Энэтхэгийн соёлд мэлмий хүрдний байрлах тус газарт улаан будгаар тэмдэг тавьдаг нь тухайн хүнээ эрүүл саруул байгаасай хэмээн хүсэж буй сэтгэлийн илэрхийлэл юм.
03/03/2021
Эх сурвалж Гэцогдаржайлин Хийд.
02/03/2021
Хэт залхуурахгүй, хэт хүчлэхгүй өөртөө тухтайгаар тодорхой хэмжээний ачаалал аваад хичээллэх тэр мэдрэмж бол ❤️байдаг
20/02/2021
Удахгүй заалууд нээгдэж бидний бие сэтгэл тэнийх нь дээ ☺️
19/02/2021
Дасгалын үеэр төвлөрч чадахгүй олон бодол ар араасаа хөврөх үе цөөнгүй ч тууштай хичээллэснээр бид бага багаар сайжирсаар л байдаг.
16/02/2021
Удахгүй сайхан цаг ирж багш сурагч нар маань зааландаа уулзах байх аа. Хэрвээ та хөл хорионы дараа иогоор анхлан суралцахаар шийдсэн бол Хичээллэе гэсэн сэтгэлээ, биедээ эвтэйхэн хувцастайгаа цүнхлээд сонгосон багшаа зориод очоорой.
Иог хийхэд бидэнд тийм ч олон зүйл шаардлаггүй байдаг юм шүү 🙏
13/02/2021
Хөл хорио гээд хайртай цэлгэр том зааландаа чөлөөтэй иогийн дасгалаа хийж чадахгүй байгаа ч бид нөхцөл байдалдаа дасан зохицоод хичээлээ таслахгүй байх нь чухал.
Гэрийнхаа аль нэг олдсон зайд зохицоод дасгалаа хийгээд ер нь дасаж байна уу? 😉
Гэрээр хичээллэхдээ...
• Иог хийх газраа цэвэр, чимээгүй байлгах
• Өдрийн аль цагт иог хийхээ сайн бодолцож дасгалаа сонгох
• Өглөө эрт бол оюун ухаан сэргэг ч бие хөшүүн байх учир аль болох биеэ сэргээсэн зөөлөн дасгалууд сонгох
• Өдөр бол бие харьцангуй уян байх ч оюун ухаан төвлөрөл арай муутай байх нь бий
• Оройн цагаар өдрийн алжаалаа тайлсан амраасан дасгалууд сонгон хийвэл тохиромжтой
• Аль ч цагт хичээллэсэн биеэ сайн сонсож хэт хүчлэхгүй хэт залхуурахгүй сайхан БАЛАНСаа бариад өөрийгөө мэдрээд хийгээрэй
• Гэрээсээ хичээллэж байгаа гээд дасгалын сүүлийн амралтын байрлал ШАВАСАНА-г алгасаж БОЛОХГҮЙ. Амралтын байрлалаа хийснээр бид дасгалаас авсан үр шим энергээ өөртөө шингээх юм шүү дээ 🙏
13/02/2021
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
11000
