UB zaalnuud
Улаанбаатар хот дахь бүх спорт заал, Хөл бөмбөгийн тал?
Спорт заалтай холбоотой бүх зар мэдээ мэдээлэл нээлттэй оруулж болно.
13/05/2021
Оройн мэнд сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусаа
Та бүхэндээ сагсан бөмбөгийн спортын нэршил болсон үгнүүдийг цувралаар хүргэхээр боллоо.
Үгнүүдийг дараах бүлэгт хуваасан Үүнд :
1️⃣Талбайн байрлал бүрийн нэршил
2️⃣Тоглогчдын байрлал болон багийн албан тушаалтнуудын нэршил
3️⃣Сагсан бөмбөгийн статистик үзүүлэлтийн нэршил
4️⃣ Шүүгчийн бүрэлдэхүүн болон заалтын нэршилүүд
5️⃣ Хамгаалалтын үед ашиглагддаг нэршилүүд
6️⃣Довтолгооний үеийн нэршилүүд дотороо дараах хэсэгүүд хуваагдана.
* Тактик
* Залалт
*Дамжуулалт
* Шидэлт
*Оролт болон төгсгөл хийх
7️⃣Бусад
1. Эхний бүлэг буюу Талбайн байрлал бүрийн нэршил / Basketball court position /
Court — Талбай
Half court — Хагас талбай
Free throw line — Торгуулийн шидэлтийн шугам
Paint court — Будагтай талбай
Elbow — Тохой, Тогргуулийн шидэлтийн талбайн дээд булан хэсэг
Low post — Торгуулийн шидэлтийн хажуугийн шугамын самбар доорхи хэсэг
Mid post — Торгуулийн шидэлтийн хажуугийн шугамны дунд байрлал
High post — Торгуулийн шидэлтийн хажуугийн шугамны дээд байрлал
Corner — Талбайн булан /Завьж/
Short corner — Дундын завьж
Wing — 3 онооны шугамны 45 градус байрлаж буй хэсэг / Жигүүр хэсэг /
Top of the key — Талбайн гол төв хэсэг
Three point line / The Arc — 3 онооны шугам
Baseline — Нүүрний шугам
Free throw circle — Торгуулийн шугамны тойрог
Center line — Төвийн шугам
Center circle — Төвийн тойрог
No charge semi — circle — Довтолгооны алдаа авах тойрог
restricted area — Хязгаарлагдмал бүс
Side line — Хажуугийн шугам
Throw- in line — Бөмбөг тоглолт оруулах хэсэг
Team bench area — Сэлгээний тамирчдын суух бүс
Scorer’s table — Оноо цаг шүүгчидын ширээ
Game clock and 24- second device — Тоглолтын цаг болон 24 секунд цаг
Backboard — Самбар
Hoop — Цагираг
Rim — Цагираг
Ball — Бөмбөг
Net — Тор
Баярлалаа таалагдсан бол шэйр хийж бусадтайгаа хуваалцаарай
Дасгалжуулагч О.Баярцогт
Hi guys!!
Хөл хорио тавигдах гэж байгаатай холбоотойгоор та нартаа мэдээлэл хүргэх гэсэн юмаа. Өөртөө хайртай бол доош уншаад таалагдвал цааш түгээгээрэй 😉🙌🧡
Мэдээж гэнэтийн бэлэг сайхан мэдээний талаар бичихгүй байх гэдгийг нь зурагнаас хараад шууд л мэдсэн байх! Хэхэ. Өнөөдөр та нартаа болзошгүй бэртэл болоод спортын, тамирчны сэтгэл зүйтэй холбон хэдэн зүйлийг хүргэх болно.
Би хувьдаа хүний булчинг гайхалтай санах ойтой эрхтэн гэж нэрлэх дуртай. учир нь юу вэ гэхээр олон давтамжтай дасгалыг хийснээр таны булчин үргэлж хөгжиж өсөн дэвжиж илүү чадварлаг болсоор байдаг. Аа харин үүний эсрэг ажиллагаа багасч дасгал хөдөлгөөн хийхгүй бол маш мартамхай ба хэсэг хугацааны амралтын дараа юу хийх ёстойгоо мэдэхээ больдог.
Тэгэхээр та нар маань хөдөлгөөнгүй байсан бол өнөөдрөөс эхлээд ядаж 7 хоногийн турш:
- Суулгалтын дасгал (Full body stretching)
- Резинтэй дасгал ( Tube training)
- Биеийн жингээр хийх боломжтой суулт гэх мэт ( Body weight home work out)
- Тэнцвэрийн дасгал ( Balance training)
-Тэсвэрийн дасгал (Full body keep training) - ийг ард нь байгаа Англи нэршилээр нь YouTube ээс хайж олоод дор хаяж 3 тойргийн давтамжтай өдрийн цагаар:
-Хүзүү
-Мөр
-Нуруу
-Гэдэс
-Мөр
-Өгзөг
-Гуя ( Урд ард )
-Шилбэ
-Шагай гэх үенүүддээ тодорхой хэмжээний ачаалал өгч хөдөлгөөнийг нь заавал сануулж өгөөрэй🙏
(Та нартаа гэж хэлэхэд эдгээрийг нэгтгэсэн хамгийн хамгийн дасгал бол Plank байгаа шүү ;) )
Мөн мэдээж түрүүн хэлсэнчлэн сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энгийн өдөр тутмын хөдөлгөөн багасан хөдөлгөөний дутагдалд орсон энэ үед өөрийнхөө биеийг хүлээн зөвшөөрөхгүй тэрсэлдэх үе эхлэнэ гэж хэлж болно. Ялангуяа тамирчид маань!!! Өмнөх шигээ хөдөлгөөн хийхийг биенээсээ шаардаад ч хэрэггүй, эсрэгээр нь өөрийн биеэ чагнаж нэг тал болох нэг сарын хугацаа байх болно шүү! Гэдгийг сайтар өөртөө хэлж хүлээн зөвшөөрөх нь чухал! Бага багаар дасгал хөдөлгөөнөө хийгээд өөрийгөө дарамтлахгүй байж чадвал таны булчингийн санал ой тун удахгүй сэргэж, асуудалгүй өмнөхөөсөө ч илүү тоглолтоо гаргаж High performance үзүүлж чадах байгаа шүү!!! Энэ нь өөрөө булчингийн онцлог ;)
Аан харин ийм зүйлсийг хийлгүйгээр биеэ бэлдэхгүйгээр шууд зааланд тоглох гэж байгаа бол дээр дурдагдсан биеийнхээ бүх үеийг маш сайн сургаж ихдээ 30 секунд барьж хөдөлгөх шаардлагатай! Муур шиг сайхан суниагаад биеийнхээ аль нэг газарт таталдах мэдрэмж төрөхгүй болсон үедээ волейболоо сагсаа тоглож спортоо хийгээрэй гэж зөвлөмөөр байна! Мэдээж Fitness хүртэл хамаатай!!!
Гэнэтийн хөдөлгөөнийг булчин шөрмөс бие махбодь нь үүнийг даахгүйгээс үүдэж Over training, over work болсоноор гэмтэл авах магадлал өндөр болно.
-Мах, булчингийн сэмрэл
-Шагай, өвдөг мөрний мултрал
-Шөрмөс татах, тасрах
-Булчин зангирах гэх мэт, цаашлаад аарцаг нурууны томоохон бэртлүүдийн хундам суурь нь огцом хөдөлгөөн ачаалал өгөх байдаг шүү!
Дээрхи зүйлсийг толгойдоо хийж чадсанаар та нар маань өөрсдийн биеэ бага ч гэсэн хувиар даатгуулчихлаа гээд ойлгоод сайхан бэртлээс айхгүй тоглоход бэлэн болно шүү.
Нийгмийн эрүүл мэндэд хамааралтай зүйл болуу гэж бас бодлоо, зөвхөн тамирчидад биш хөдөлгөөн хийж байгаа хүн бүрт!
За өнөөдөр энд хүрээд ;)
Баярлалаа ❤️ Аан тийм өнөөдрөөс эхлээд 3 хоног өдөрт 2 литр орчим ус уугаад шөнийн цагаар хөнгөн хооллож өглөөний цайгаа сайн ууж өдрийн хоолол дуртайгаараа идэж багахан өөртөө анхаарал тавьсанаар бие хөнгөрч өтгөн гадагшлан хөдөлгөөнтэй зохицоод илүү сэргэлэн цовоо байх болно шүү ;) copy
Амжилт хүсье
Заал өгнө.
Гэхдээ зөвхөн 128 бөх барилдуулна.
UB zaalnuud онцгой комисс
02/02/2021
🚨Шуурхай мэдээ 🚨
2021 оны NBA-ийн Бүх ододын тоглолтыг 3 сарын 7-нд байгуулахаар болжээ! 🥰❤🌟
23/01/2021
Ийм том цагираг луу шидээд алдаж мэдэх найзыгаа таг хийгээрэй!😁❤🏀
23/01/2021
@ эвгүй царай гаргадаг найз байдагдаа
Довтолхоороо сүртэй2 царай гаргадаг найзаа #МЕН!😂❤
20/01/2021
19/01/2021
Дарханд секц дугуйлан орохоор болжээ.
Дархан-Уул аймагт 1-р сарын 20-ноос хүүхдүүд үсчнээр үйлчлүүлэх, секц дугуйланд явах боломжтой Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлж байна.
19/01/2021
Эрдэнэт хот
Орхон аймагт төгсөх ангийн сурагчид танхимаар давтлага авах боломжтой боллоо Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ:Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн е...
15/01/2021
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar
