NAEN GEMМА

NAEN GEMМА

Share

Солонгосын Жэмма компанийн албан ёсны гэрээт борлуулагч (Эрүүл мэнд Гоо сайхан Ахуй хэрэглээ Энергийн бүтээгдэхүүн)

07/03/2026

🌹🌹🌹 ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ
ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

#Солонгос -ын алдарт #Жэмма компанийн органик, найдвартай
чанартай бүтээгдэхүүнээс сонгоод 🎀 БЭЛЭГЛЭВЭЛ
❤️ ЭЭЖ
❤️ ЭХНЭР
❤️ НАЙЗ БҮСГҮЙ
❤️ ЭМЭЭ
❤️ ОХИН
❤️ КРАШ чинь бүр ҮНЭХЭЭР ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАДАГ шүү😍

🚘 Хүргэлт үнэгүй.
🚌 Орон нутгийн унаанд тавьж өгнө.
✈️ Олон улсын каргонд тавьж өгнө.
*** Зарим бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тайлбарыг коммент
хэсгээс үзээрэй.

#гэдэснийэрүүлмэнд #ашигтайбактери
#Эслэг #эссэнзи #Ампул #фермент #Нарнытос #арьс

05/03/2026

🌍 ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

ЭРҮҮЛ ГЭДЭСНИЙ АЛТАН ГУРВАЛЖИН
ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ИЛҮҮ НУХАЦТАЙ ХАНДЪЯ!!!
👇👇👇
https://www.facebook.com/share/v/1NB5rLc3zG/
Утас: 94007988

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш — нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна.
Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.

📊 Монгол улсад:
• 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай
• Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53.0% нь илүүдэл жин, таргалалттай
• ЕБС-ийн сурагчдын 23.7% нь илүүдэл жин, таргалалттай байна. (ХТҮС VI)

⚠️ Таргалалт нь зүрх судасны өвчин,чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

👉ХАМТДАА ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮТЭЭЕ!
Гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутаг, бодлого боловсруулагчид — бид хамтдаа эрүүл хүнсний орчин бүрдүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж чадвал таргалалтыг бууруулах боломжтой.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
#Эслэг #таргалалт #фермент #ашигтайбактери
#гэдэс #гэдэснийэрүүлмэнд

06/02/2026

Зурагт хүний хэдэн нүүр байна?

02/02/2026
02/02/2026

💋 АМНЫ ЭВГҮЙ ҮНЭР (halitosis) гэдэг нь
Аманд хортой нян, мөөгөнцөрүүд хэт олширсоноос
Эдгээр хортой микробууд уураг задлахдаа хүхэрлэг хий
(VSC-Volatile sulfur compound) ялгаруулж ЭВГҮЙ ҮНЭР гаргадаг.
Энэ үед:
❌Амны рН тэнцвэр алдагдаж, ихэнхдээ хүчиллэг болдог.
🦠Хүчиллэг орчин ашигтай микробуудыг дарангуйлж, хортой микробын өсөж, үржих таатай орчин болдог.
👉Ингээд удвал шүд цоорох, буйл үрэвсэх гэх мэт олон өвчний суурь болно.

📌Гэхдээ амны эвгүй үнэр нь зөвхөн амнаас биш
😷ам хуурайшвал
🤮ходоод гэдэс
💩өтгөн хаталт
🫢стресс, дааврын өөрчлөлттэй холбоотой байж болдог.

😁АМНЫ ЭВГҮЙ ҮНЭРээсээ ЯАЖ АНГИЖИРЧ
СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭХ ВЭ?
👍Амны хөндийн рН тэнцвэрийг алдагдуулахгүйгээр хортой микробуудыг дарангуйлах Gemmove Clean 10 OO, мөнгөжүүлсэн (хортой нян бактерийг устгаж чаддаг.) үстэй эргономик сойзыг гэр бүлээрээ хэрэглээрэй.😁
👍Ашигтай бактери, фермент, гэдэс цэвэрлэгч эслэг хэрэглэж ӨТГӨН ХАТАЛТ, ХОРДЛОГОО тайлаарай!

💥АМНЫ ХӨНДИЙ бол ДАРХЛААНЫ ХАМГИЙН АНХНЫ ХААЛГА, ЭРҮҮЛ БАЙХ ҮНДЭС СУУРЬ ЮМ.
💋Амны хөндий нь хоол боловсруулах, амьсгалын, ярианы системийн эхний хэсэг бөгөөд хоол боловсруулах замын ҮҮД ХААЛГА гэж болно. Амны хөндий нь зөвхөн хоол зажлах биш, амьсгалах, дуу авиа үүсгэх, амтлах, хортой нянгаас хамгаалах, шүлс ялгаруулах зэрэг олон үүрэгтэй.

АМНЫ ХӨНДИЙН ОРЧИН
😁рН: 6.8-7.4 (саармаг орчин)
😁Температур: 35-37 градус
😁 Микрофлора: Амны хөндийд 700-1000 гаруй төрлийн бичил биетэн байдаг ба
✅Ашигтай нян нь биеийн тэнцвэрийг бий болгож, хамгаална.
❌Хортой нян нь шүдний цоорол, буйлны үрэвсэл үүсгэнэ.
✅Хүн өдөрт дунджаар 1-1.5л ШҮЛС ялгаруулж
шүд, буйл, хэл, амны салстыг хамгаалдаг.

02/02/2026

ШҮДЭНД ЭЭЛТЭЙ ОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
7-р хэсэг
⭐️🌎ТАНИН МЭДЭЖ, ХЭРЭГЛЭЕ!

💥ШИРҮҮН ҮСТЭЙ СОЙЗООР ШҮДЭЭ ЧАНГА ДАРЖ УГААСНААР

1. Шүдний паалан элэгдэх
❌Хэт даралт, ширүүн сойзны үрэлтээс болж паалан нимгэрч, шүд мэдрэмтгий болно.
❌Хүйтэн, халуун, исгэлэн зүйлд чимчигнэдэг болдог.
❌Паалан гэмтвэл эргээгээд нөхөн сэргээгдэх боломжгүй тул зөвхөн ХАМГААЛААРАЙ.

2. Буйл гэмтэх, арагш шуугдах (Recession)
❌Чанга дарж угаах үед буйл механик гэмтэл авч, арагч шуугдаж татагдсанаар шүдний уг ил гарна.
❌Үүний улмаас шүд ур болсон мэт харагддаг ч шүдний мэдрэгшил нэмэгддэг.
❌Удаан хугацаанд үргэлжилвэл ясны эд хүртэл гэмтэж, шүд сулрах эрсдэлтэй.

3. Буйлны үрэвсэл, цус гарах
❌ Хэт даралттай угаах нь буйлны эдийг тасралтгүй цочроож, үрэвсэл үүсгэсэнээр буйл улайж, хавдаж, цус гарч, өвддөг.

4. Зөвлөгөө
✅Зөөлөн үстэй сойз хэрэглэ
✅Сойзыг 45 градусын өнцгөөр буйл шүдний зааг руу чиглүүлж, тойрог хөдөлгөөнөөр зөөлөн дарж угаана.
✅ Хэрвээ мэдрэгшил үүссэн бол бага фтортой, мэдрэгшлийг бууруулдаг, органик ОО хэрэглэх.

01/02/2026

ШҮДЭНД ЭЭЛТЭЙ ОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
6-р хэсэг
⭐️🌎ТАНИН МЭДЭЖ, ХЭРЭГЛЭЕ!

АЮУЛТАЙ орц болох TRICLOSAN (триклосан)-г
дэлгэрэнгүй тайлбарлавал:

📌Триклосан гэдэг нь нян, мөөгөнцөрийг устгах зорилготой
ХИЙМЭЛ АНТИБАКТЕРИ найрлага юм.
📌Антибиотетой төстэй механизмаар нянг дарангуйлдаг.
Судалгаагаар хүний биед дараах эрсдлүүдийг бий болгодог гэж үздэг. 👇
❗️Дааврын тэнцвэрт нөлөөлдөг. (Ялангуяа бамбай булчирхай)
❗️Антибиотект тэсвэртэй нянгууд үүсгэх эрсдэлтэй.
❗️Арьс, салстад хуримтлагдах магадлалтай
❗️Байгаль орчинд задарч алга болдоггүй.

Хууль зүйн зохицуулалтын хувьд🧑‍✈️:
🇺🇸 АНУ нь 2016 оноос гарын саван, угаагчид хэрэглэхийг хориглосон. Зарим шүдний ООнд маш бага хэмжээгээр зөвшөөрөгдсөн.
🇪🇺 Европт ихэнх орнуудад хязгаарласан.

01/02/2026

Солонгост үйлдвэрлэгдсэн ОРГАНИК ОО & Сойзыг
Гэр бүлээрээ хамтдаа хэрэглээрэй.

Амны хөндий ЭРҮҮЛ бол БИЕ ЭРҮҮЛ.
💥Gemmove CLEAN 10 шүдний ОО - ALL in ONE
Жин: 150гр. 1хайрцагт 4ш ОО.
☘ Аюулгүй хэмжээтэй буюу маш бага 171ppm фторын агууламжтай.
☘ Нано технологи ашиглан 10 төрлийн байгалийн чулууны нунтаг агуулсан нь шүдийг бүрхсэн эрдэстэй нимгэн био хальс үүсгэж шүдийг цоорохоос хамгаалахаас гадна
шүдийг дахин ЭРДЭСЖҮҮЛЖ чаддаг.
☘ XYLITOL
☘ Гаа, зуун настын ханд, зөгийн жилий, кальци, китусан, алтны хольцтой.
Ийм БАЯГЛАГ ОРГАНИК орц найрлагатай тул шүд болон амны хөндийн гүнд нэвтэрч
✅Амны хөндийн хүчил-шүлтийг тэнцвэрийг алдагдуулдаггүй.
✅Эмгэг үүсгэгч нян бактерийг дарангуйлдаг.
✅Аман доторх бохирдлыг арилгадаг.
✅Өвчин, үрэвсэл намдаадаг.
✅Хорт бодисыг гадагшлуулж.
✅Эсийг нөхөн төлжүүлэх, эс хоорондын холбоог сайжруулж чаддаг. Үүнээс гадна
😁Шүдийг цайруулдаг
😁Кофе, тамхи, архи уусны дараах амны эвгүй үнэр дардаг
😁Шүдэнд чулуу үүсэхээс сэргийлнэ
😁Үүссэн шүдний чулууг арилгадаг.
😁Буйлны үрэвсэл намдаадаг
😁Шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг.
❌ Мөн хиймэл амт, хиймэл үнэр, триклосан гэх мэт 7 хортой найрлага агуулаагүй.

💥Gemmove DENTAL DUO EMBOSSING СОЙЗ
✅Энгийн сойзноос 2-3 дахин илүү цэвэрлэж, сэтгэл сэргээсэн мэдрэмжийг өгч чаддаг.
✅Сойзны үс нь мөнгөнжүүлсэн бөгөөд нано технологи ашиглан эмгэг үүсгэгч бактерийг 99.9% устгадаг нь туршилтаар нотлогдсон амны хөндийн эрүүл мэндийг хангах сойз юм.
😁Эргономик хэмжээс, пропорцоор бүтээгдсэн бариул нь маш сайн барьцтай. Бугуйны ачааллыг багасгаж, бариул бүхэлдээ matt/царцсан өнгөлгөөтэй тул нойтон үед ч гулсахаас сэргийлж, тав тух, тогтвортой барьцтай байдлыг хангана. Шүдний эмч нарын зөвлөсөн хавтгай бариул нь хүчийг толгойны үзүүрт сайн дамжуулж, шүдээ бага хүчээр угаах боломжийг олгодог.
Жин: 20г хөнгөн.
Бариул 184мм.
Толгой: 27мм
Embossing: 0.19мм-ийн хос бичил үстэй.

ОО: 20к, 1хайрцаг 4ш нь 80000₮
Сойз: 5к, 1хайрцаг 8ш нь 40000₮

Хүргэлт: 50к-аас дээш хүргэлт үнэгүй.
Утас: 94007988
Хаяг: Назо төв, 904 тоот.
(8 шарга, Бөмбөгөр, Урт цагааны уулзварт)

ШҮДЭНД ЭЭЛТЭЙ ОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
цуврал постуудтай танилцаж, мэдлэгээ тэлээрэй!

#Жэмма #СОЙЗ #ШҮД #ШҮДНИЙ ОО

Photos from NAEN GEMМА's post 01/02/2026

ШҮДЭНД ЭЭЛТЭЙ ОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
5-р хэсэг
⭐️🌎ТАНИН МЭДЭЖ, ХЭРЭГЛЭЕ!

👄АМНЫ ХӨНДИЙ vs ЖОРЛОНГИЙН СУУЛТУУРЫН АЛИНД нь 🧬МИКРОБУУД ИХ байдаг вэ?
Хүний амны хөндийд 700+ төрлийн бактери, мөөгөнцөр, вирусууд амьдардаг бөгөөд амны хөндий нь дулаан, чийгтэй, хоол тэжээл байнга орж ирдэг тул МИКРОБ үржих ТААТАЙ ОРЧИН болдог. Амны хөндийн эмгэг үүсгэгч МИКРОБ ихэссэнээр амны хөндий ХҮЧИЛЛЭГ болж
× Шүд цоорох
× Буйл шамрах
× Буйл үрэвсэх
× Амнаас эвгүй үнэр гарах гэх мэт амны хөндийн өвчлөлөөс гадна Хүний биеийн бүхий л
× Зүрх судасны өвчин (ремокарадит)
× Үе мөчний өвчин (реаватизм)
× Дутуу төрөх
× Зулбах
× Өтгөн хатах
× Зөнөх, паркенсон гэх мэт тархины өвчингүүд
× Системийн 50 гаруй өвчин үүсдэг гэж үздэг.

Тэгвэл СУУЛТУУР дээрх микробын тоо болон төрөл хамаагүй цөөхөн тул харьцангуй АЮУЛ БАГАтай байдаг.
• Суултуурын хуурай гадаргууд микроб удаан амьдарч чаддаггүй.
• Суултуурт арьс, орчноос ихэнх микроб түр зуур наалдсан байдаг.
• Тогтмол цэвэрлэдэг.
• Жорлонгийн суултуураас шалтгаалж ихэнхдээ шууд өвчин үүсгэдэггүй байна.

31/01/2026

ШҮДЭНД ЭЭЛТЭЙ ОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
4-р хэсэг
⭐️🌎ТАНИН МЭДЭЖ, ХЭРЭГЛЭЕ!

👄АМНЫ ХӨНДИЙД БАЙДАГ🧬🦠
ЭМГЭГ ҮҮСГЭГЧ БАКТЕРИУД & МӨӨГӨНЦӨРҮҮД

Хүний амны хөндийд 700+ төрлийн бактери, мөөгөнцөр, вирус амьдардаг.
Амны хөндий нь дулаан, чийгтэй, хоол тэжээл байнга орж ирж байдаг тул микроб үржих төгс таатай орчин болдог.

Эмгэг үүсгэгч бактериуд ихэссэн үед:
❌Амнаас эвгүй үнэр гарна.
❌Шүд цоорно.
❌Буйл үрэвсэнэ. Цус гарна.
❌Дархлаа сулрахад нөлөөлнө.

ЗАРИМ ЭМГЭГ ҮҮСГЭГЧ БАКТЕРИУД:
1. Streptococcus mutans:
❌Шүд цооролтын №1 буруутан
❌Элсэн чихрийг задалж хүчил үүсгэнэ.
❌Хүчил нь шүдний пааланг уусгаснаар шүдний цоорол эхлэдэг.
2. Streptococcus sobrinus:
❌S.mutans-тай хамт шүд цооролтыг улам хүндрүүлдэг.
❌Хүүхэд, чихэр их иддэг хүмүүст элбэг байдаг.
3. Lactobacillus spp
❌Шүд гүнзгий цоороход оролцоно.
❌Ам хүчиллэг болоход маш ихээр олширдог.
4. Porphyromonas gingivalis
❌Буйлны үрэвсэл, пародонтитын гол шалтгаан
❌Буйлнаас цус гарах, эвгүй үнэр үүсгэнэ.
❌Цусны эргэлт, зүрх судасны өвчинтэй ч холбоотой гэж үздэг.
5. Prevotella intermedia
❌Буйл улайх, өвдөх, хавагнах
❌Жирэмсэн үед дааврын өөрчлөлттэй үед ихэсдэг.
6. Fusobacterium nucleatum
❌Янз бүрийн бактериудыг холбож био хальс үүсгэдэг.
❌Буйлны үрэвсэлийг архагшуулдаг.
7. Treponema denticola
❌Пародонтитын хүнд хэлбэр
❌Амнаас эвгүй үнэр гарах, буйл шамлагдах

ЗАРИМ ЭМГЭГ ҮҮСГЭГЧ МӨӨГӨНЦӨРҮҮД
Амны хөндийд ихэвчлэн Candida төрлийн мөөгөнцөр хэт олширвол эмгэг үүсгэнэ.
8. Candida albicans (хамгийн түгээмэл)
9. Candida glabrata
10. Candida tropicalis

Амны хөндий мөөгөнцөртсөн үед илрэх шинжүүд:
❌Хэл, буйл, хацрын дотор талд цагаан өнгөр
❌Өнгөрийг хусахад доороос нь улаан, эмзэг салст гарна.
❌Ам хорсож, шатаж буй мэт мэдрэмж
❌Ам хуурайшина.
❌Амнаас эвгүй амт, үнэр гарна.
❌Заримдаа залгихад өвдөнө.

Амны хөндийн мөөгөнцөр, эмгэг үүсгэгч бактериуд ямар үед ихэсдэг вэ?
💊Антибиотик удаан хэрэглэсэн
💊Дархлаа сул (ядаргаа ихсэх, стресс ихсэх, өвдөх)
💊Чихрийн шижин
🫦Ам их хуурай байдаг.
😵‍💫Дааврын өөрчлөлтөнд ордог.
🍪Чихэр, гурилан бүтээгдэхүүн их хэргэлдэг.

Ямар хүмүүс илүү өртөмтгий вэ?
👼Нярай
👧Хүүхдүүд
👴Өндөр настан
👸Архаг өвчтэй хүмүүс
🤵‍♂️Антибиотек, кортикостероид их хэргэлдэг хүмүүс

Урьдчилан сэргийлэх:
✅Өглөө, оройдоо шүд, амны хөндийгөө зөв угаах
✅Чихрийн хэрэглээг багасгах
✅Ашигтай бактери + ашигтай мөөгөнцөр хэрэглэх
✅Фермент хэрэглэх
✅Зөөлөн сойз хэрэглэх
✅Фтор багатай ОО хэрэглэх
✅Triclosan гэх мэт синтетик нян устгагчтай ОО хэрэглэхгүй байх.
✅Чихэр, гурилан бүтээгдэхүүнээ багасгах.
Амны хөндийн бичил орчин алдагдаж, хүчиллэг болоход эмгэг үүсгэгч бактериуд ихсэж цаашлаад тархи, зүрх, үе мөч, хоол боловсруулах эрхтэн систем, мөн системийн 50 гаруй өвчин үүсдэг гэж үздэг.

31/01/2026

ШҮДЭНД ЭЭЛТЭЙ ОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
3-р хэсэг
⭐️🌎ТАНИН МЭДЭЖ, ХЭРЭГЛЭЕ!

💥Шүдний ооны ЗАЙЛСХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ НАЙРЛАГУУД
Таны үрэвссэн буйл, эмзэг шүд
Дааврын өөрчлөлт, харшлын 1 шалтгаан
Синтетик найрлага бүхий ОО тань байж болно!
Амны хөндийн микробиомын орчинг алдагдуулна!

‼️Хөөсрүүлэгч цочроогч бодисууд
SLS (Sodium Lauryl Sulfate)
SLES (Sodium Laureth Sulfate)
- Ихэнх ердийн ООнд агуулагддаг.
- Амны салстыг цочроож, буйл болон уруул хуурайших, хагарах, шарх үүсгэх, афтийн шарх гарах шалтгаан болдог.
- Ам хуурайшихад нөлөөлдөг. Учир нь шүлсний хамгаалалтыг бууруулж, цоорол үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

‼️Хиймэл амт оруулагч бодисууд
Сахарин (Sodium Saccharin)
Сукралоз (Sucralose)
Ацесульфам К (Acesulfame K)
- Зарим харшлыг үүсгэж болно.
- Хүүхдүүд, мэдрэмтгий салсттай хүмүүс илүү өртөмтгий байдаг.
- Байнга хэрэглэвэл амны бичил экосистем буюу микробиомын орчинг алдагдуулдаг.

‼️Хиймэл үнэр оруулагч бодисууд
Flavor/Aroma/Fragrance
Menthol (хиймэл) - ам хорсгож болдог.
Limonene, Linalool
Пепермингийн синтетик тос
Эвзалиптийн үнэрт нэгдлүүд
- Зарим харшлыг үүсгэж болно.
- Хүүхдүүд, мэдрэмтгий салсттай хүмүүс илүү өртөмтгий байдаг.
- Байнга хэрэглэвэл амны бичил экосистем буюу микробиомын орчинг алдагдуулдаг.

‼️Хиймэл будагч бодисууд
Titanium Dioxide (CI 77891)
FD&C Blue No.1 (CI 42090)
FD&C Green No.3

‼️Нянгийн эсрэг бодис (antibacterial)
Триклозан (Triclosan)
Chlorhexidine
- Богино хугацаанд буюу түр зуур үрэвсэл багасгадаг ч амны ашигтай нянг устгаж, нянгийн тэнцвэр алдагдуулах сөрөг нөлөөтэй.
- Зарим судалгаанд дааврын тэнцвэрт нөлөөлж, дархлаа сулруулах эрсдэлтэй гэж үздэг.

‼️Фторын хэт хэрэглээ
Зохимжтой тун нь шүдийг цооролтоос хамгаалдаг боловч хэт их тунгаар хэрэглэвэл
- Шүдний флюороз (цагаан, шар толбо) үүсгэнэ.
- Хүүхдийн яс, шүдний хөгжилд сөрөг нөлөөтэй.
- Хүүхдэд зориулсан ОО-ны фторын хэмжээ маш бага байх ёстой.

‼️Сэжигтэй хадгалагч бодисууд
Parabens
Formaldehyde releasers
Зарим синтетик найрлагатай ОО-д агуулагддаг бөгөөд арьс, салстад харшил үүсгэж дааврын өөрчлөлт үзүүлэх боломжтой.

☘ Органик буюу байгалийн гаралтай ООны давуу талууд
✅Ургамлын гаралтай хөөс үүсгэгчтэй
✅Амны хөндийн микробиом тэнцвэрийг хадгална.
✅Салстыг тайвшруулна.
✅Мэдрэг шүдэнд илүү зөөлөн.

Photos from NAEN GEMМА's post 30/01/2026

ШҮДЭНД ЭЭЛТЭЙ ОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
2-р хэсэг
⭐️🌎ТАНИН МЭДЭЖ, ХЭРЭГЛЭЕ!

💥Хүүхдийн тань шүдэнд ШАР эсвэл ЦАГААН ТОЛБО байна уу?

👶Нярай 0-6 сар: Зөвхөн усаар амны хөндийг цэвэрлэнэ.
👧Бор хоолонд орсон цагаас хойш: Ер нь фтор шаардлагагүй. Хэрэв хэрэглэх бол будааны ширхэгтэй тэнцэх хэмжээтэй багаар, залгихгүй байх.
🧒3- 6 нас: Бага тунтай фтор (~500-1000ppm)-ын агууламжтай ОО-гоор угаана. Том хүн заавал хянана.
🧑‍🦱 6+ нас: Байнгийн шүд ургаж эхэлдэг. ~1000-1450ppm фтортой ОО зөвшөөрөгддөг.
👩‍🦰🧔‍♂️Насанд хүрэгчдэд фтор нь аль хэдийн байгаа шүдийг хамгаалах үүрэгтэй.
- Шүд амархан цоордог
- Ам хуурайшдаг
- Чихэр, кофе их хэргэлдэг
- Буйл ухарч, шүдний ёроол ил гарсан үед ТОХИРСОН ФТОР ХАМГААЛАЛТЫН БАМБАЙ шиг ажилладаг.
✅Микро гэмтлийг дахин эрдэсжүүлнэ.
✅Шүд цоорохоос сэргийлнэ.
✅Буйл доорх ил гарсан хэсгийг хамгаална.
Гэхдээ фтор нь
- Шинэ шүд ургуулахгүй.
- Шүдний тань дотоод найрлага дахь кальци, фосфор дутагдалтай бол ганцаараа хангалтгүй.

🧩ФТОРЫГ ЯМАР НЭГЖЭЭР ХЭМЖДЭГ ВЭ?
ppm = parts per million/ 1000000 дахь хэсэг

ООНЫ ШОШГОН ДЭЭР:👇
✅Fluoride ion/Sodium fluoride/Sodium monofluorophosphate тэмдэглэгээнүүд нь ооны фторын хэмжээг заана.
Фторын хэмжээ “ppm[мг/кг]”
☘ Эсвэл фторгүй, фтор багатай ОО бол Organic/ Natural/Herbal бол “fluoride free” гэсэн тэмдэглэгээтэй байдаг.

#Жэмма #ОО #сойз #органик

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


NAEN GEMMA
Ulaanbaatar
976