duunuuganhuyag
Хамгийн эрүүл аюулгүй хэрэглээг бий болгож гэр бүлдээ хөрөнгө оруулаарай
17/12/2024
Jinjildseen 💃🪩🍾🎉🎁
11/08/2024
Rainy day 🌧️🌧️🌧️
10/08/2024
Somewhere in Beijin by
🇨🇳
05/05/2022
#2 Анхлан хэрэглэгчийн хүүхдийн багц 🧸
🎀Энэхүү багцад бидний бяцхан хүүхдүүдэд хэрэгтэй 5-н ширхэг холимог тос болон шар шувуу ууршуулагч, тосоо түрхэх 2 ширхэг роллер толгой багтсан байдаг.
🎀Ээж та энэхүү багцад байгаа тоснуудыг хүүхэддээ шингэлэхгүйгээр шууд хэрэглэх боломжтойгоос гадна өдөр бүр тууштай хэрэглэснээр эмийн хэрэглээг танах боломжтой болно.
🎀Geneyus - Хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжиж, анхаарал төвлөрхөд тусалдаг. Хичээл даалгавар хийх, дасгал сургуулилт, хөгжим тоглох зэрэг анхаарал төвлөрөл шаардсан үед нь ууршуулж өгөөрэй.
🎀Tummygize - Хүүхдийн хоол боловсруулах замыг дэмжиж өгнө. Гэдэс эвгүйрсэн, дотор муухайрах, өтгөн хатах, гүйлгэх үед нь гэдэс орчимд нь түрхээд массажлаж өгөөрэй.
🎀Sniffleese - Ханиадны эхний шинж тэмдэг илэрсэн /нус гойжих, найтаах, хөнгөн ханиах/ үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор ууршуулна. Мөн цээж, нуруу, хоолойнд нь түрхэж өгнө. Мөнх ногоон модны орц найрлагатай учир амьсгалын замыг дэмжиж цэвэрлэж өгдөг.
🎀Owie - Бага насны хүүхдүүд маань байнга л хөл гараа шалбалчихсан, хөхрүүлчихсэн явж байдаг. Үүнд нь зориулсан үрэвсэл, нян бактерын эсрэг орцуудтай холимог тос юм.
🎀Sleepyize - Өдөржин тоглоод, хичээлээ хийгээд ядарсан бяцхануудыг тань тайван амгалан, бат бөх нойрсоход нь туслах тос юм. Унтахаас нь өмнө өрөөндөө ууршуулна мөн хөлийн уланд нь түрхэж өгч массажлаад унтуулахад тохиромжтой.
🎀Ууршуулагчийн хувьд маш хөөрхөн шар шувуун хэлбэртэй, 10 өнгийн гэрэл, хүүхдэд зориулсан 5 төрлийн ая явдаг, дараах 3-н тохиргоотой.
1. хурдан 5-6 цаг
2. удаан 8 цаг
3. 1 минут асаад 1 минут унтрах 10 цаг
🎀За тэгээд ийм хөөрхөн багцыг хайртай хүүхдүүддээ, эсвэл хайртай дотнын ах дүүс, найз нөхдийнхөө үр хүүхдүүдэд бэлэглэвэл хамгийн эрүүл, хэрэгцээтэй бэлэг болно гэдэгт итгэж байна 😊
13/04/2022
🌱Aromabright🌱
🌱Та шүдээ ямар оогоор угаадаг вэ? Та орц найрлагыг нь уншиж судалж байсан уу?
🌱Ихэнх хүмүүс шүдний оонд ач холбогдол өгдөггүй, орц найрлагыг нь ч хардаггүй, шууд л гадаад үзэмж сав баглаа боодлыг нь хараад л авчихдаг. Даанч гоё сайхан үзэмжтэй болгон хүний биед ашиг тустай байдаггүй ажээ.
🌱Дэлгүүрт зарагдаж буй оонуудын дийлэнх хувьд нь фтор маш их хэмжээгээр байдаг ба синтетик өнгө, үнэр, амт оруулагч агуулсан байдаг. Энэ нь хүний биед зохих хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд янз бүрийн өвчний эх үүсвэр болох бөгөөд цаашлаад хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
🌱Aromabright оо нь фторгүй, хиймэл өнгө, үнэр, амт орлуулагчгүй, хадгалагч бодисгүй бөгөөд байгалийн цэвэр охь тосоор баяжуулсан эрүүл мэндийн оо билээ.
🌱Миний хувьд Thieves брендийн Aromabright оотой нөхөрлөөд 4 сар болж байна. Би буйлны үрэвсэлтэй тул ширүүн угаах төдийд буйлнаас цус гардаг байсан. Одоо бол буйлны үрэвсэл ор мөргүй алга болсон бөгөөд шүдний жижиг чулуу, шар өнгөр илт мэдэгдэхүйц багасчээ.
🌱Миний амьдралдаа хэрэглэж байсан хамгийн гоё оо 🙃
13/04/2022
🌷Spring Launch🌷
🍀Young living компаниас маш гоё хаврын цуглуулга нээлтээ хийжээ. Яг л эзэгтэй бид нарын хүсдэг зүйлс энэ багцад багтжээ. Та бүхэн ийм сайхан боломжыг бүү алдаарай.
🍀Мөн Savvy minerals гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь 40-50% хямдарч байгаа тул алдаж болохгүй хямдрал байх нь ээ.
Үүнд та бүхний харж байгаачлан уруул өнгөлөгч, нүдний контур, сормуусны будаг, праймер, нүдний тень, багснууд гэх мэтчилэн зөндөө гоё бараанууд багтжээ. Хямдарсан байгаа дээр нь ахиухан нөөцлөөд аваарай бүсгүйчүүдээ 😉
Илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл чатаар холбогдоорой.
06/04/2022
🧸Kidscents - Sniffleease🎀
💕Хүү маань 12 сард маш муухай ханиад хүрээд хатгаа болохын наагуур эмнэлэгт хэвтсэн байдаг юм. Эмнэлэгээс гараад л би эргэлзэлгүй Young living-ийн багц захиалж авсан, үүндээ ч одоо маш их баяртай 🤗 байдаг.
💕Яагаад гэвэл амин тостой учраад гэр бүлийнхээ эрүүл мэндийг эмгүйгээр урьдчилан сэргийлж чаддаг болсоон.
💕Хүүгийн минь нус нь гоожих юмуу найталгаж эхлэхэд нь хүүхдийн багцад байдаг Sniffleease тосоо lavender тай хамт ууршуулаад, хөл, цээж, нуруу, хоолойнд нь нимгэн түрхээд унтуулчихдаг юм.
💕Өглөө сэрэхдээ нус болоод ханиад нь намдчихсан байдаг шүү. Энэ сайхан тосоороо ч өвлийг өнөтэй давлаа даа.
05/04/2022
💜Амин тостой
💜Алжаал тайлах ванны бөмбөлөг
Анхлан хэрэглэгчийн багцад байдаг Lavender тосны ашиг тус мааш их, ихэнхдээ бид сэтгэл санаа тайвшруулах, тайван унтаж амрах, арьс арьчилгаа зэрэгт ашигладаг.
Lavender💜тосоороо гэртээ ванны бөмбөлөг хийсээн.
Үнэхээр дэлгүүрээс авдаг bathbomb-той харьцуулах ч юм биш 😌, ядаж л орц найрлаганд нь юу юу байгааг өөрийн биеэр харж мэдэрч хийсэн болохоор хамгийн эрүүл, чанартай, химийн орц найрлагагүй эко🍀 бүтээгдэхүүн болж байгаамдаа.
Та бүхэн ч бас болж өгвөл дэлгүүрийн болсон болоогүй элдэв янзын синтитик үнэр, өнгө, агуулсан бүтээгдэхүүн авалгүй өөрсдийн гараар өөртөө болоод гэр бүлдээ хийж өгөөд үзээрэй. Танд таалагдана 😉 гэдэгт итгэлтэй байна.
#аминтос
#ванныбөмбөлөг
#өөрсдөөхийцгээе
#эрүүламьдралынхэвмаяг
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Bayangol District, 24th Khoroo, Altai Town
Ulaanbaatar
976
