Eyecess

Eyecess

Share

Welcome to Eyecess – Your natural access to elegant lashes. Bookings via message or Instagram. Ulaanbaatar-based lash artistry.

08/01/2024

Таны нүүрэнд түрхсэн тос, ходоодонд орсон хоол 2 ийн аль нь түрүүлж цусанд тань нэвчдэг бол???Саяханыг хүртэл би энэ талаар төсөөлөлгүй явсан юм.
Гэтэл нүүрэнд түрхсэн тос, ходоодонд орсон хоолноос хурдан бидний цусанд очдог болох нь батлагджээ❗️❗️❗️Ходоодонд орсон хоол олон шүүлтүүрийг давж цусанд очдог бол, арьсанд түрхсэн бүхэн ямар ч шүүлтүүргүй цусанд очдог байна😕😕😕
Та өөрийн хэрэглэж байгаа гоосайхны зориулалт бүхий химийн найрлагатай бүтээгдэхүүнийг идэж чадах уу?
Хэрвээ үгүй гэж хариулж байгаа бол Яагаад ❗️❗️❗️арьс буюу бодисын солилцоо явагддаг биднийг бүтээж буй хамгийн том эрхтэнд хэрэглэх ёстой гэж🧏‍♀️🧏‍♀️🧏‍♀️
Химийн найрлагатай бүтээгдэхүүн арьсны давхрага сүв, нүхээр дамжин орж шингэж төрөл бүрийн хорт хавдар, харшил , цаашлаад ургийн гажиг генд хүртэл өөрчлөлт оруулдаг.
Хорт хавдар, арьсны харшилын ихэнх хохирогчид эмэгтэйчүүд буюу хүүхдүүд байдаг, яагаад гэж үү, гоосайхны бүтээгдхүүнийг эмэгтэйчүүд бид өглөө, өдөр, шөнөгүй хэрэглэдэг. Мөн хүүхэд тээгч нь эмэгтэйчүүд биш гэж үү❗️❗️❗️
Ганган савлагаатай, арьсыг тань гайхамшигтай сайхан болгоно гэсэн тайлбартай гоосайхны бүтээгдэхүүнийхээ найрлагыг харах цаг нэгэнт болжээ хүүхнүүд минь✌️✌️✌️
Ингэснээрээ та хайртай дотны хүмүүс болон өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж чадна.

Доорхи орц найрлага бүхий шошготой байвал хэрэглэхээс татгалз👇👇👇👇

Formaldehyde | Формальдегид
Хумсны будаг, бэхжүүлэгч болон зарим төрлийн шампуньд агуулагддаг формальдегид гэх бодис нь канцероген буюу хавдар үүсгэгч хүчин зүйлийг ихээр агуулдаг бөгөөд амьсгалын замын өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Европын орнуудад формальдегидийг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглахыг хуулиар хориглосон бол AНУ-д хумсны бүтээгдэхүүнд агуулагдсан тохиолдолд аюулгүй ч, үсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэхийг хоригложээ.

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Formaldehyde; methylene glycol; formalin

Hydroquinone | Гидрохинон

Энэхүү найрлага бүхий бүтээгдэхүүнийг ази эмэгтэйчүүд маш ихээр хэрэглэдэг гэнэ. Арьс цайруулах бүтээгдэхүүний орцод ашиглагддаг гидрохинон мөн л хорт хавдар үүсгэгч канцерогенийг агуулдаг. Гэхдээ европын улс орнуудад нэг хувиас багагүй хэмжээтэй байвал аюулгүйд тооцдог байна. Түүнчлэн жирэмсэн үед болон жирэмслэхээр төлөвлөсөн бол гидрохинонтой бүтээгдэхүүнээс эрс татгалзах хэрэгтэй.

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Hydroquinone

Triclosan | Триклозан

Шүдний оо, гар ариутгагч, нянгийн эсрэг саванд түлхүү ашиглагддаг триклозанийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд элэгний хорт хавдар, цаашлаад дааврын ялгаруулалтад нөлөөлснөөр таргалалт үүсдэг байна. Хэдий нянг устгах давуу талтай ч сөрөг тал нь ашиг тусаасаа илүү байгааг Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаанд баталжээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Шүдний оо, гар ариутгагч, бактерийн эсрэг саван

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Triclosan

Lead | Хар тугалга

Канад, Япон болон Европын орнуудад гоо сайхны бүтээгдэхүүнд хар тугалгыг хэрэглэхийг хуулиар хоригложээ. Хар тугалгад агуулагддаг нейротоксин гэх хорт бодис нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг төдийгүй их хэмжээгээр хүний биед орсон тохиолдол үхлийн аюулд хүргэх аюултай бодисын нэгээр нэрлэгддэг. АНУ-ын эрүүл мэндийн газраас хийсэн судалгаанд алдартай, борлуулалт өндөртэй 33 нэр төрлийн будган дээр судалгаа хийхэд тэдгээрийн 61 хувиас нь хар тугалга илэрчээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Уруулын будаг

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Lead

Paraben | Парабен

За энэ найрлага таны хэрэглэж байгаа ямар нэг бүтээгдэхүүнд байгаа гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Бүтээгдэхүүний нaсжилтыг уртасгахад ашиглагддаг парабен нь aрьсанд түрхсэний дараа арьсны гүнд нэвчин орж арьсны хорт хавдар, хөхний хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн эрчүүд парабентай бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд эр бэлгийн эс ялгаруулалт мууддаг болох нь батлагджээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: нүүрний тос, сүүн шингэн, нүүрний крем

Бүтээгдэхүүн дээрх бичилт: isopropylparaben; isobutylparaben; phenylparaben; benzylparaben; pentylparaben; parahydroxybenzoic acid

Нэрсэн газрын тос | Parrafin wax

Газрын тос түүний хаягдлыг нэрж парафиныг гарган авдаг. Ийнхүү нефть буюу газрын тосны хаягдлаас гаргаж авсан парафиныг нүүрний тос болон сормуусны будаг хийхэд ашигладаг. Парафин агуулсан тос нь нүүрэнд тослог мэдрэмж төрүүлэх ч ямар ч чийг тэжээл өгдөггүй. Тосонд агуулагдах хортой бодис нь тунгалгийн булчирхайд хуримтдаглагдан эргээд арьсанд дээр тууралт үүсгэн батгашилт бий болгодог байна.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Нүүрний тос, сормуусны будаг

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Parrafin wax; Paraffinum Liquidum; Propylene Glycol; Paraffinum Perliquidum; Liquid Paraffin; Liquid Petrolatum; Paraffin Oil

Фталат | Phthalates

Бүтээгдэхүүний үнэрийг удаан хадгалах зорилгоор саван, сүрчиг, биеийн тос зэргийг хийхэд ашигладаг. Фталат нь дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, нөхөн үржихүйд сөрөг үр дагавар үзүүлдэг байна.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Хөлс дарагч, үнэртэй ус, үсний спрау

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Phthalates; DEP; DBP

Селениум сульфид |Selenium sulfide

Хүний биед төдийгүй байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг селениум сульфид хагны эсрэг үйлчилгээтэй шампуньд ихээхэн агуулагддаг. АНУ-ийн эрүүл мэндийн газраас нэг хувиас ихгүй хэмжээтэй байвал аюулгүй гэж үзэж байгаа ч, Япон болон Европын орнуудад селениум сульфидийн хэрэглээг хуулиар хоригложээ.

Бүтээгдэхүүн дээрх бичилт: micronized selenium sulfide гэх мэт.
За тэгээд органик нэртэй химийн найрлагатай бүтээгдэхүүн маш их байдаг шүү. Найрлагыг нь сайн уншиж байгаарай хөөрхөнүүдээ

01/12/2022

Таны сормуусыг сүйтгэдэг нийтлэг 10 алдаа цуврал дөрөв.
Нүдээ нухах. Ядарсан, нойр хулжсан үед нүдээ нухах нь энгийн бөгөөд зуршил болсон байдаг. Хэдий тийм ч дараагийн удаа энэ үйлдлээ хийхгүй байхад анхаараарай. Нүдээ хэт хүчтэй үрэх нь сормуусыг оруулаад нүдийг бүхэлд нь гэмтээж болно. Нүдэнд зориулсан аливаа зүйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. ба сормуусны будгийг арчиж, нүүрээ хатаахдаа үүнийг санаарай.

01/12/2022

🩸🎗🩸 ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЯ, ХҮН БҮР ОРОЛЦЪЁ

Дэлхий дахинд жил бүрийн 12 сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг билээ.

🔴 ХДХВ нь дэлхийн нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 40.1 сая хүний ​​амь насыг авч оджээ.

🔴 2021 онд 650 000 хүн ХДХВ-ийн халдвартай холбоотой шалтгаанаар нас барж, 1.5 сая хүн ХДХВ-ийн халдвар авсан байна.

🔴 Манай улсад 2022 оны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс ХДХВ/ДОХ-той 57 иргэн нас барсан байна. Монголд бүртгэгдсэн нийт ДОХ-ын халдварын тохиолдлын 80 хувийг эрэгтэйчүүд, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Харин эдгээр халдвартай эрчүүдийн 80 гаруй хувийг бэлгийн цөөнх хүмүүс бүрдүүлж байна.

🔴 Нийт оношлогдсон тохиолдлын 70 орчим хувийг 18-29 насныхан эзэлж байгаа. Олон улсын жишиг ч ийм. Үүнд бэлгийн идэвхтэй амьдралтай, гэр бүлийн байдал тогтворжоогүй, тохиолдлын бэлгийн хавьталд орох эрсдэл өндөр зэрэг шалтгаанууд нөлөөлж буй.

29/11/2022

Таны сормуусыг бүрмөсөн сүйтгэдэг нийтлэг 10 алдааг цувралаар хүргэе.
3. Сормуус суулгуулах.
Сормуус суулгуулах буюу хийлгүүлэх.
Хэдийгээр атаархмаар урт сормуустай болох нь гарцаагүй сайхан ч олон удаа бүү хийлгээрэй. Үргэлж нэр хүндтэй салон дээр очиж хийлгээрэй.

"Би өөрийн сормуусан дээр хэтэрхий хүнд эсвэл хэт урт сормуус хийхээс татгалздаг" гэж лицензтэй гоо сайхны эмч Талин Хагназариан хэлжээ. Түүнчлэн "Та уутанцартаа байгаа сормуусанд учруулах хүнд эсвэл буруу технолиогоор хийсэн сормуустай байвал сормуусыг унахад хугарч унахад хүргэж болно." Хэмээжээ. Иймд мэргэжлийн сормуусны артистуудаар үйлчлүүлж байхыг зөвлөе.
Манай Уянга Батсүрэн нь гоо сайханчаар тасралтгүй 8 жил ажиллаж байгаа туршлагатай билээ.
Хаяг: Голдин будда, 4давхар
Утас: 88013274

28/11/2022

Өглөөний мэнд ❄❄❄

Яг одоо Улаанбаатар -33 хэм байна. Өглөөний 10цагаас эхлэн агаарын хэм -29 хэмд хзрч 12 цагт -24 хэм болох магадлалтай харагдаж бна. Харин оройдоо -29 хэм хүрэх юм байна. Иймд найзууд минь идэр есийн хүйтэн эхлээгүй дөнгөж 11 сар ч дулаан яваарай. Гадаа хэдийн хүйтний эрч чангарч жавар ид тачигнаж байна. ҮРСЭЭ_ДУЛААН_ХУВЦАСЛААРАЙ_ӨӨРСДӨӨ_Ч_ДУЛААН_ЯВААРАЙ 🥰🥰🥰

28/11/2022

🔔Жил бүрийн 11 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхий нийтээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “ХИЧЭЭХ ӨДӨР” болгон зарласан.
🔔Энэ өдөр иргэн бүр замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, дүрмийн дагуу оролцож зам тээврийн осол аюулаас нэг ч гэсэн хүнийг хамгаалах зорилготой юм.

🔔БҮГДЭЭРЭЭ ЭНЭ ӨДӨР ХИЧЭЭЦГЭЭЕ

28/11/2022

Насаараа эмч хийсэн 104 настай Япон эмчийн өгсөн зѳвлѳгѳѳ

1. Жингээ барь.
(Жин нэмэх нь 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг)

2. Эмчид бүү итгэ
(Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг)

3. Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй.
(Тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй)

4. Ямагт урьдчилж төлөвлөж бай.
(備えあれば憂いなし。Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй. Япон зүйр үг)

5. Өвдөлт бол гайхамшигт зүйл.
(Өвчин намдаагч бүү ашигла гэсэн үг)

6. Урам зоригийг дээдэлж бай.
(Ямар нэгэн зүйлд хүчээ сорих, шинээр эхлүүлэхэд урам зориг нэн чухал)

7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ таларх.
(Өнөөдөр байгаа бүх зүйл танд байх албагүй. Хайртай хүн, эд зүйлс, ажил алба. Тиймээс байгаа зүйлдээ таларх)

8. Цахилгаан шат битгий ашигла.
(Биеийн доод хэсгээ хөгжүүлэх нь урт эрүүл амьдрах нууц)

9. Санаагаа зовоохоо боль.
(Болох юм болдогоороо л болно)

10. Мэддэгээ хуваалц.
(Мэдлэг бол далай мэт. Далайгаас ус шанагадаж авч бусдад хуваалцсан ч далайн ус дундардаггүй)

11. Мөнгөнд галзууртлаа бүү дурла.
(Мөнгө бол хэрэглүүр. Аз жаргал тэнд байдаггүй)

12. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол.
(Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээрээ бусдад үлгэр жишээ болох. Сайхан инээмсэглэл, бичих чадвар г.м)

13. Тэтгэвэрт гарахыг бүү бод.
(Нийгэмдээ идэвхтэй оролц)

14. Тархиа үргэлж ачаалалтай байлга.
(Биеэ хөгжүүлж бялдаржуулдаг шиг, Тархиа ачаалалтай байлгаж бялдаржуул)

15. Цадатлаа хэзээ ч бүү хоолло.
(腹八分目。Гэдэсээ 80% хүртэл л ид.)

16. Улаан дарс нэг аягыг өдөр бүр уу.
(Өвчинөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулдаг)

17. Сайн унтаж амарч бай.
(Хүн амьтан талаасаа 8 цаг, ядаргаагаа тайлахын тулд дор хаяж 6 цаг унтах хэрэгтэй)

18. Чин сэтгэлээсээ инээж яв
(Стрессийг ялах хамгийн зөв арга)

19. Хүнийг уучилж сур.
(Гомдолтой хүн дотроосоо хэмлэгддэг)

20. Омега 3 аар баялаг хоол
(Сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш) See less

26/11/2022

Таны сормуусыг бүрмөсөн сүйтгэдэг нийтлэг 10 алдааг цувралаар хүргэе.

2. Сормуусаа будагтай үед нь дэрвийлгэхгүй байх

Сормуусаа дэрвийлгэх дургүй хэн байх вэ. Гэхдээ сормуусаа будахаасаа өмнө дэрвийлгэж, дараа нь будсанаар таны сормуус 3 дахин урт болох юм шүү. Хэрэв та будасны дараа дэрвийлгэвэл сормуус маш ихээр гэмтэж, хугаралт үүсэх юм.

Хаяг: Голдин будда 4давхар
Утас: 88013274

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Golden Budda
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00