Dr.Tuvshin

Dr.Tuvshin

Share

Энэхүү пейжээр та нартаа хүүхдийн эрүүл мэндийн талаарх шинэлэг мэдээллийг хүргэх болно.

Photos from Dr.Tuvshin's post 12/11/2023

🥿Хүүхдийн гутал уртаараа таарахаас илүүтэйгээр хөндлөн хэсгээр таарч байгаа эсэх дээр анхаарч байгаарай.

❗️Учир нь хөлд таараагүй гутал хүүхдийн тавхайн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

🦶🏻Болж өгвөл гэртээ хөл нүцгэн байлгаарай.

Photos from Dr.Tuvshin's post 05/11/2023

💢НЯРАЙ ХҮҮХДИЙН БАТГАНД ЯМАР Ч ЭМЧИЛГЭЭ ХЭРЭГГҮЙ❗️

✅Доорх зургууд нь бүгд нярайн батга юм.

❗️Эдгээр тууралтаас болоод нярай хүүхдэд "харшлын эм" болон "даавар агуулсан тос" их хэрэглэсэн байдаг.

🤰🏻Энэхүү тууралт нь эхийн жирэмсэн үед дааврын өөрчлөлттэй холбоотойгоор эхсээр дамжиж авсан дааврын өөрчлөлтийн нэг хэлбэр юм.

🧑🏻‍🍼Дийлэнхдээ хүүхдийн амьдралын 2-4 долоо хоногоос эхлээд өөрөө аяндаа хэвийн болдог.

💁🏻‍♀️Эдгээр тууралтууд нь ихэвчлэн нүүр болон хүзүү хэсгээр гарах нь элбэг.

🙅🏻‍♀️Энэнд "ээжийн сүүнээс харшилсан", "ээж харшил төрүүлэх зүйл хэрэглэсэн", "халууцсан байна" гэх ойлголтууд бүгд буруу юм.

👩🏻‍⚕️Өсвөр үед дааврын өөрчлөлтөөс болж хүүхдэд батга гардаг шиг нярай үед дааврын өөрчлөлтөөс болж хүүхдэд энэхүү өөрчлөлт гарч болдог тул санаа зовохгүйгээр хүссэн бүхнээ ээжүүд маань идэж байж болох нь байна шүү 🌺

Хүндэтгэсэн: Хүүхдийн эмч Б.Түвшин

https://www.aad.org/public/diseases/acne/really-acne/baby-acne

https://my.clevelandclinic.org/health/diseases/17822-baby-acne

Photos from Dr.Tuvshin's post 04/07/2022

🌍БЯЦХАН ХАЙРУУДТАЙГАА АЯЛАЛД ЯВАХДАА ЯМАР ЭМ АВЧ ЯВАХ ВЭ? 🌈

🌺Урин дулаан аялалын цаг иржээ. Аав ээжүүд маань хүүхэдтэйгээ аялалд гарахдаа дараах эмийг эмийн сандаа авч яваарай.

🌺 Халуун бууруулах/ өвчин намдаах эм.

Хүүхдэд ДЭМБ-с парацетамол болон ибупрофен (нурофен) зөвлөдөг.

🌸Харшлын эм

Хүүхдийн арьс болон дархлаа эмзэг тул аливаа орчны уур амьсгал эсвэл идэж буй зүйлсээс харшил гарч болно.

🌼Ашигт бактери

Хоол унд, ус солигдсоноор хүүхдийн гэдэсний үйл ажиллагаа хямардаг. Тэгвэл хүүхдийн гэдэсний ашигтай бактери гэдэсний үйл ажиллагаа хямрах буюу гүйлгэх, өтгөн хатахаас сэргийлнэ.

🌞Мөн хүүхдүүддээ нарны тос заавал түрхэж өгөөрэй.

🌈Дурсамж дүүрэн аялалыг хүүхэддээ бэлэглээрэй 🌈

Photos from Dr.Tuvshin's post 24/06/2022

⁉️ГҮЙЛГЭХ /СУУЛГАХ/ ҮЕД СҮҮ, ТАРАГ, ЖҮҮС УУЛГАСНААР БИЕИЙН БАЙДЛЫГ УЛАМ ДОРДУУЛДАГ. ⁉️

✅ 5 хүртэлх насны хүүхдүүд хоолны хордлогод өртөмтгий байдаг.

✅ Хоолны хордлогын үед 2-48 цагын дотор доорх шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

🤢ДОТОР МУУХАЙРАХ

🤮БӨӨЛЖИХ

💧СУУЛГАХ

🤒ХАЛУУРАХ

😰ХЭВЛИЙГЭЭР ӨВДӨХ
шинжүүд болон шингэн алдсантай холбоотой

👏🏻Арьсны уян чанар алдагдах
😣Толгой өвдөх
💪🏻Булчингаар өвдөх шинж тэмдгүүд илэрнэ.

💁🏻‍♀️Гэрээр ямар арга хэмжээ авах вэ?

1️⃣ Шингэн нөхөх уусмал (хросол) уулгах
Бага багаар ойр ойрхон уулгаарай.
Их хэмжээгээр уулгавал бөөлжих эрсдэлтэй.

ТУН= хүүхдийн биеийн жин х 70мл/кг

2️⃣ Цайр, ашигт бактери уулгах

10-14 хоног уулгана.

👩🏻‍⚕️ Ямар тохиолдолд эмчид хандах вэ?

💢Унтаарах
💢Ууж идсэн бүхнээрээ бөөлжих
💢Цустай баах
💢Хэвлийгээр хүчтэй өвдөх
💢Өндөр халуурах
💢Арьсны хуниас удаан арилах, нүд хонхойх

🙅🏻‍♀️Хориглох хүнс

❌Сүүн бүтээгдэхүүн
❌Ундаа жүүс
❌Лаазалсан бүтээгдэхүүн

✅хэрвээ сүү, жүүс уулгамаар байвал 1:4 харьцаатай шингэлж уулгаарай!

05/04/2022

❌❣️5c доош насны 40 гаруй хүүхэд Киндер өндгөн шоколаднаас сальмонеллезийн халдвар авсан байна.⁉️⁉️

Шинж тэмдэг:
-хэвлийгээр өвдөх
-бөөлжих
-халуурах
-дотор муухайрах
-гүйлгэх

The Food Standards Agency has released a statement.

Photos from Dr.Tuvshin's post 15/03/2022
14/09/2021

❣️❣️Аав ээжүүд бид нар бие биенийхээ ам дамжсан яриагаар эмчийн зөвлөгөөгүйгээр бие биедээ зөвлөсөн эмийг хүүхэддээ турших нь олон байна.❣️❣️

🙅🏻‍♀️Хүүхдийн арьсан дээр гарсан янз бүрийн харшлын тууралтанд гормон агуулсан тос болох (locoid, синафлан, combiderm, акридерм) гэх зэргийг цайрын исэлтэй хамт хольж түрхэнэ гэж буруу эмчилгээ зөвлөсний улмаас хүүхдийн эрүүл мэндийг хохироож байна.

🧸Хүүхдийн арьс том хүмүүс бид нарын арьсны зузаантай харьцуулвал маш нимгэн. Тиймээс хүүхдийн арьсан дээр түрхсэн эмийн бодис цусанд шингэж орох нь их. (ялангуяа даавар агуулсан тос)

💁🏻‍♀️Тиймээс даавар агуулсан тосыг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. 7 хоногоос дээш түрхэж хэзээ ч болохгүй.

🧏🏻‍♀️Аливаа харшлын тууралт 1 өдрийн дотор зүгээр болохгүйг эцэг эхчүүд минь санаарай.

🤷🏻‍♀️Бяцхан хүүхэддээ тос түрхэхээс өмнө утсан дээрээ нэрийг нь бичээд найрлагыг нь харчихаж байгаарай. Даавар агуулсан тос байж ч юуны магад шүү дээ.

🚨Энэхүү зурагт үзүүлсэн хүүхэд бол ээж нь живхний тууралтанд хамаатны хүний зөвлөсөн даавар агуулсан тос удаан хугацаагаар түрхсний улмаас хоёрдогч Кушинг синдромоор шаналж байгаа хүүхдийн зураг юм. (гадаад зөвшөөрөлтэй зураг болно.)

24/06/2021

🧏🏻‍♀️Хүүхдийн шуу болон бугуйнаас огцом татах нь хүүхдийн тохойн үений мултрал үүсгэдэг.

🙅🏻‍♀️Тохойн үений мултрал нь 5 хүртэлх насны хүүхдийн гэмтлийн түгээмэл шалтгааны нэг юм.

👩🏻‍⚕️Иймд: Хүүхдээ хөтлөхдөө аль болох хүүхдийн биед гарыг ойрхон түвшинд байлгах хэрэгтэй шүү.

🦸🏻‍♀️🦸🏻‍♂️Хүүхдийнхээ төлөө мэдээлэл уншиж хуваалцдаг аав ээжүүд супер шүү

02/05/2021

🌈Ковид вакцин хийлгэх гэж байгаа хүмүүсээс ирж буй түгээмэл асуултууд.

🌱1. Харшилтай юмаа. Хийлгэж болох уу?

Болно. Харшлаасаа болж анафилаксийн шоконд орж байгаагүй бол орж болно. Харшлын эмээ ууж болно.

👼🏻2. Хөхүүл хүн хийлгэж болох уу?

Болно. Жирэмснээс хамгаалах эм уудаг, суулгацтай, спиралтай аль аль нь мөн болно. Эмээ таслахгүй ууж болно. Мөн хүүхдээ хөхүүлж болно.

⭐️3. Бамбайн дааврын эм уудаг юмаа. Чихрийн шижинтэй. Инсулин тарьдаг эсвэл эм уудаг зүгээр болов уу?

Мэдээж зүгээр. Эмээ үргэлжлүүлэн хэрэглэж болно. Зогсоох шаардлага байхгүй.

❤️4. Даралт ихтэй. Зүгээр үү?

Даралтны эмээ тогтмол уугаад даралтаа тогтворжуулаад ирвэл шууд вакциндаа орох боломжтой.

❣️❣️Вакцинд орж Болохгүй нь юу вэ?
1. Жирэмсэн
2. Уналт, таталттай
3. Аливаа үрэвслийн идэвхтэй үе дээрээ байгаа
4. Сүрьеэ эмчилгээ хийж байгаа
5. В,С вирус идэвхжилттэй. Асат алат өндөр байгаа.
6. Анафилаксийн шок өгч байсан.
7. Өмнөх тун хийлгээд унаж татсан.
8. Дархлал дарангуйлах дааврын эм хэрэглэж байгаа.

02/02/2021

🧸ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛ🧸

1. Хүүхдийн тань өсөлт хэвийн үү?
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/151900179908162
2. Эхийн сүү хэзээд хүүхдээ цатгаж чаддаг
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/150966350001545
3. Хүүхэд хөлд ороход анхаарах зүйл & хөлд оруулагч
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/156051579493022
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/152516849846495
4. Хүүхдийн биеийн хэлийг ойлгох нь
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/156709022760611
5. Хүүхдийн шодой шамлагдах
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/157314696033377
6. Хүүхдийн шодойн ариун цэвэр
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/228178205613692
7. Хүүхдийн вакцинжуулалт
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/160993598998820
8. Хүүхдийн сэтгэл зүй
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/172497414515105

👩🏻‍⚕️ХҮҮХДИЙН ӨВЧИН👩🏻‍⚕️

1. Нярайн шарлалт
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/192988559132657
2. Хүүхдийн гэдэс дүүрэлт
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/153506969747483
3. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн аргууд
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/153985639699616
4. Хүүхдийн хамар битүүрэх үед авах арга хэмжээ
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/155235879574592
5. Хамраас цус гарахад авах арга хэмжээ
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/201695958261917
6. Хавтгай тавхай
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/156051579493022
7. Рахитаас сэргийлэх нь, рахиттай андуурдаг буруу ойлголт
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/157922912639222
8. Аутизм гэж юу вэ?
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/158855025879344
9. Ханиаданд антибиотик хэрэгтэй юу?
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/159522535812593
10. Хоолой өвдөх (гүйлсэн булчирхайн үрэвсэл)
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/160157749082405
11. Тархины даралт
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/162370142194499
12. Диатез, авах арга хэмжээ, анхаарах зүйлс
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/166331855131661
13. Хатгалгаа
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/169069994857847
14. Хүүхдийн цагаан хорхойтох өвчин
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/170824184682428
15. Хүүхдийн витамины дутагдал
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/173093691122144
16. Хүүхдийн түлэгдэлт
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/192235309207982
17. Хүүхдийн сэгсрэх хам шинж, толгойн гэмтэл
https://www.facebook.com/drmomsmongolia/posts/177987133966133

02/02/2021

🧸ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙН БЭЛЭГ ЭРХТЭНГ (ШОДОЙГ) ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?🧸

🤷🏻‍♀️🤷🏻Манай хүүгийн шээсний сүв улайсан, шээх үед өвдөөд байна гэж уйлж байна, цагаан идээ шиг зүйл гарсан байна, ямар арга хэмжээ авах вэ гэж эцэг эхчүүд их асуудаг.

👩🏻‍⚕️ТЭГВЭЛ ДАРААХ АРГЫГ ХЭРЭГЛЭЭРЭЙ. ЭНЭ НЬ ШЭЭСНИЙ СҮВ УЛАЙХ БОЛОН ҮРЭВСЭХЭЭС СЭРГИЙЛНЭ ШҮҮ.

💦1. Урсгал усаар УГААХ💦

✅Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн арчилгаа нээх их шаарддаггүй. Өдөрт 1 эсвэл өнжөөд 1 удаа бүлээн усаар угаахад хангалттай.

✅Шодой (тээрхийн арьс нь) шамардаг бол шамлаад цагаан юмыг урсгал, бага даралттай усаар угаахад хангалттай.

✅Хэрвээ шамардаггүй бол гаднаас нь угаахад хангалттай.

‼️АНХААРАХ ЗҮЙЛ:‼️

❌Савандаж угаахгүй. Зөвхөн усаар угаана.

⭕️Тээрхийн арьсыг хойш шамлахад цагаан юм болсон нь хэвийн зүйл. Үүнийг СМЕГМА гэж нэрлэдэг. Шодойг халдвараас хамгаалах болон тээрхийн арьс шамлагдахад нь туслалцаа үзүүлж байдаг ХЭВИЙН зүйл.

⭕️Шодойг зөвхөн хүүхдээр өөрөөр нь шамлуулна.

❌Хүчээр шамалж хэзээ ч болохгүй шүү. Таны хумсыг хуруунаас салгаж байгаа мэт өвдөлтийг мэдэрдэг шүү.

❌Шодойн толгой маш эмзэг, мэдрэмтгий байдаг тул их даралттай шүршүүрээр угааж болохгүй шүү.

⭕️Нярай, хөхүүл насны хүүхдийн шодой ихэвчлэн шамардаггүй тул гаднаас нь угаахад хангалттай.

🛀🏻2. УСАНД ОРОХОД АНХААРАХ ЗҮЙЛ. 🛀🏻

🧏🏻‍♀️Хүүхэд усанд оруулахдаа эхлээд үс, биеийн хирийг угаасны дараа баннтай усанд оруулж тоглуулж байгаарай.

💁🏻‍♀️Усанд 10 минут орчим байлгасны дараагаар хүүхдээр өөрөөр нь бага зэрэг шодойг нь шамлуулж байвал өвдөлтгүй шамардаг шүү.

🙋🏻‍♀️Мөн усанд орохдоо шодойг шамалж угаах дадлыг хэвшил болговол бэлэг эрхтний ариун цэвэрт тустай шүү.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar