Moana baria zasal
Бариа засал
Алжаал тайлах бариа
Гоо сайхан
Утас: 76000841
Амаралтын өдрийн мэндээ. Өнөөдөр үдээс хойш барианы цагууд байгаа шүү.Утас: 76000841 дугаараас цаг авна уу.
06/10/2025
Шөрмөс татахыг түргэн хугацаанд хэрхэн болиулах вэ?
Хөлийн булчин гэнэт зангирч, шөрмөс татах үе бишгүй тохиолддог. Энэ үед бидний хөдөлгөөн удааширч, заримдаа хөдөлж ч чадахгүй болж, тэвчихийн аргагүй өвдөлтийг мэдэрдэг. Тэгвэл шөрмөс юунаас болж татдаг , хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтойг хүргэж байна.
Шөрмөс татах шалтгаан
Шөрмөс татах нь гэмтэх, хөхрөх гэх мэт гадны хүчин зүйлээс бус, бие организмын дотоод асуудлуудаас болж үүсдэг байна. Дотоод асуудлууд гэдэгт ус болон бусад шим тэжээлийн дутагдал мөн бөөрний эмгэг гэх мэт өвчлөлүүд нөлөөлж болно. Шөрмөс татах нь ихэнх хүмүүст тохиолдож л байдаг энгийн өвчин мэт боловч, үргэлж татвал эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.
Хэрхэн сэргийлэх вэ?
Хүнд ажил хийж, ядарсан үед шөрмөс татвал, бүлээн ус ууж шингэний дутагдлаа нөхөх хэрэгтэй. Бүлээн ус нь хүйтэн устай харьцуулахад биеийн дулаантай илүү ойролцоо бөгөөд, түргэн хугацаанд булчинд нэвчиж, шим тэжээлээр хангадаг байна.
Үргэлж шөрмөс татах нь ихэнхдээ шим тэжээлийн дутагдалтай холбоотой. Зарим төрлийн шим тэжээлийн бодисууд нь булчинг сулруулж, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг байна.
Хэрхэн эмчлэх вэ?
Дээр дурдсанчлан, бүлээн ус уухаас гадна илүү эрчимтэй арга хэмжээ авснаар, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Усны дутагдлаас үүдэлтэй шөрмөс татах үзэгдэл нь, кали дутагдах, эсвэл натри ихэдсэнээс шалтгаалдаг байна. Кали хэмээх эрдэс нь натритай урвалд орж, цусны эргэлтийг зохицуулах үүрэгтэй байдаг учраас калиг нөхөх нь өвдөлтөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс калигаар баялаг хоол хүнсийг идэж байх хэрэгтэй юм.
Шөрмөс татахаас сэргийлэх бас нэгэн арга бол магнигийн дутагдлыг нөхөх юм. Хүний биед магни маш их хэрэгтэй байдаг буюу өдөрт 250-300 миллиграмыг авах хэрэгтэй байдаг байна. Магнигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдэд загас, хар шоколад, бууцай, цардуул, бурам, самар, сэвэг зарам, хулууны үр, төмс гэх мэт багтана.
Хэрвээ таны шөрмөс үргэлж татаад байвал, эмчид үзүүлээрэй.
Гоо сайхан& Бүтэн биеийн бариа Хамтдаа багц 79900 ☎️ 76000841
БҮДҮҮН ГЭДСЭНД ҮХЭЛ НУУГДДАГ
Бүдүүн гэдэс хүний дулааны тѳв өөрөөр хэлвэл гэр тасалгааг дулаацуулдаг зуух гэсэн үг. Тэгвэл зуухны түлш нь юу вэ гэвэл эслэг хүнс!
Бид эслэг хүнс гэхээр овъёос жимс ногоо л гэх байх. Эслэг хүнсэнд ногооноос хүрэн манжин, лууван л хамгийн сайн нь. Та хоолны ѳмнѳ 5 зүсэм хүрэн манжин, 5 зүсэм лууван зажлаад бай !!! Тэгвэл 3 сарын дараа таны бие эрүүлжиж эхлэнэ.
Цагаан идээнээс аарц, гэрийн нѳхцѳлд бүрсэн тараг, ээзгий, бяслаг орно.
Жимснээс ногоон алим, чангаанз гэх мэт. Үүнийг хүн бүхэн мэдэх учир товчхон орууллаа. Харин танд ганцхан зүйлийг сануулая бас гуйя !!!
Хоол идэхээс 30'ын ѳмнѳ бүлээн усаа уугаад, хоолны ѳмнѳ амьдралын хэвшил болгоод хүрэн манжин, лууван хоёрыг хүүхэд, хѳгшидгүй зажлаад сурчих гэж гуйж байна. Энэ л эрүүл амьдрахуйн эхний цагаан толгойн А үсэг шүү !!!
Тэгээд хоолноосоо хойш 1 цагийн дотор ус шингэний тѳрлийн зүйл бүү ууж бай. Ѳнѳѳдѳр Монголчууд хорт хавдраараа дэлхийд тэргүүлж буйн бүх учир шалтгаан 100% бүдүүн гэдэсний бохирдол !!!
Таны бүдүүн гэдэс бохирдоод ирэхээр тархины сэтгэн бодох чадвар муудаж, сэтгэлгээний хурд удааширч, зан ааш огцом өөрчлөгдөж, шалтгаангүй уурлаж, хуян хѳѳрч, хүзүү нуруу чилж, үе мѳч ѳвдѳж, яс ургаж, нүд, шүд шарлаж, арьс хурайшиж, батга гарч, үс хумс салаалж, хичнээн эм тариа витамин БАД уусан ч үр дүн гарахгүй болдог. Тиймээс дорно дахиныханд "Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг" гэдэг онол бий. Та бүдүүн гэдсээ цэвэрлэж буй нь энэ гээд үнэтэй зүйл хэрэглээд эсвэл угаалгаад хэсэгхэн зуур л гайгүй болно. Тэгээд эргээд л бахь байдгаараа байна. Тиймээс хамгийн амархан зүйл нь зүгээр л хоолныхоо ѳмнѳ хүрэн манжин, лууван хоёрыг бүүр сайтар каш болтол зажлаад идчих! Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол БҮДҮҮН ГЭДЭС ТѲМѲР МАХБОДТОЙ, бидний амьдралын турш цуглуулсан уй гашуу БҮДҮҮН ГЭДЭСэнд орж нуугддаг. Уг нь Бүдүүн гэдэс хүний биеийг эрчим дулаанаар хангадаг учир түүнд ЭР ЗОРИГийн энерги хуримтлагдах байтал уйтгар гуниг уй гашуу хуримтлагдчихаар яах вэ? Ажил бүтэлгүйтнэ, Айдсаас салахгүй болно!
Хошигнож хэлэхэд энэ фэйсбүүкийн цаана нүүрээ нуучихаад том том яриад байгаа нѳхдүүд бол Бүдүүн гэдэс нь бохирдчихсон л нѳхдүүд дээ!
Хүний амьдралд аав, ээжээ алдах, хайртай хүндээ хаягдах, итгэсэн найздаа хулхидуулах гээд уй гашуу уйтгар гуниг алийг тэр гэх вэ? Хэрэв бидний бүдүүн гэдэс бохирдолтой бол тэр бүх гуниг зовлон чинь таны бүдүүн гэдсэнд нуугдаж та хичнээн бясалгаж уучилж ѳршѳѳж мартсан ч бүдүүн гэдэс чинь ТѲМѲР махбодьтой учир металийнхаа шинж чанарын дагуу хатуурч нягтарч автоматаар хог новш цуглуулагч болж хувирдаг. Ингээд зан ааш араатанлаг адгууслаг болж ѳѳрѳѳ хэлэхийг хүсээгүй ч муухай үг амнаас гарч ажил үйлсээ ѳѳрѳѳ нурааж азгүйтүүлдэг металлын эрчмийн нягтрал нь бие махбодийн тѳвшинд байнга ханиад томуу тусах, багтраа астам болох гэдэс хий дүүрэх цаашлаад уушигны хорт хавдар арьсны янз бүрийн ѳвчнүүд үүснэ!
Харин эсрэгээрээ Та бүдүүн гэдсээ цэвэрхэн байлгаж чадвал ааш зан дѳлгѳѳн бие эрүүл залуугаараа зѳн совин илүү хѳгжиж инээд баяслаар дүүрэн аз жаргалтай амьдрах болно.
БҮДҮҮН ГЭДЭСЭЭ ЦЭВЭР БАЙЛГАХ НЬ хамгаас чухал !!! Цаашлаад бүдүүн гэдэс ямар байна тархины үйл ажиллагаа яг түүнтэй адил байна. Юм мартдаг сэтгэх санах тогтоох хурд удаан бол бүдүүн гэдэсээ цэвэрлээрэй !!! /сору/
СЭРЭМЖЛҮҮЛЭГ !!!
Өнөөдөр (2025.08.20) Улаанбаатар хотод салхи шуургатай, усархаг аадар бороо өдрийн турш орж, агаарын хэм сэрүүсч цаг агаарын аюулт үзэгдэл болох эрсдэлтэй байна.
-12:00–21:00 цагийн хооронд хүчтэй аадар орж, үерийн эрсдэл маш өндөр болно
-Улаанбаатар хотод орох хур тунадасны хэмжээ 30–35 мм хүртэл ихсэж хүчтэй салхилна
Үүний улмаас зам талбай усанд автаж, түгжрэл, ослын эрсдэл нэмэгдэх тул:
-Усанд автах эрсдэлтэй газраар зорчихоос зайлсхийх
-Дуу цахилгаан, хүчтэй салхинаас сэрэмжлэх
-Орон гэр, барилга байшингийнхаа эргэн тойрны ус, үерт автахаас сэргийлж хамгаалалт бэхэлгээ хийх, цахилгаан галын аюулаас сэргийлж сонор сэрэмжтэй байгаарай.
📢 Иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж, ойр дотнынхоо хүмүүст энэхүү сэрэмжлүүлгийг сайтар түгээгээрэй!
Бүтэн биеийн 3өдрийн ядаргаа тайлах күрс бариа 110.000
☎️ 76000841
23/07/2025
Амархан борлодог, амархан харладаг хүмүүс өөрсдийнхөө арьсаар бахархах хэрэгтэй. Сул биш давуу тал шүү :)
Учир нь нарны хорт туяа (Ultra Violet B) таны арьсыг шарж эхлэх үед арьсны эсүүд (кератиноцит эс) тань гэмтэж эхлэх ба тэд хамгаалалт, тусламж хүссэн мессежийг хөршүүд рүүгээ илгээдэг.
Хөршүүдийг нь меланоцит эс гэх ба уг мессежийг (жишээ нь, alpha melanocyte stimulating hormone) хүлээж авангуутаа меланин хэмээх нөсөөг ажилсаг нь аргагүй үйлдвэрлэж эхлэснээр нарны туяаны эсрэг хамгаалалт сайтай хар, бор арьсаар таныг гоёх болно.
Та ажилсаг, залхуу ямар ч хүн байж болно. Ямартаа ч таны меланоцит эсүүд тун ажилсаг байж таарах нь.
Цагаан хүмүүсийн хувьд, санаа зоволтгүй. Хар бор хүмүүсээс арай илүү мөнгийг нарны тосонд зарцуулахад л болох юм.
Жич: Хар бор хүмүүс цагаан хүмүүстэй харьцуулахад илүү сайн хамгаалалттай боловч 100 хувь биш тул арьсны эмч нар таныг нарны тос хэрэглэхийг зөвлөсөөр байдаг гэдгийг анхаараарай.
Зургийн эх сурвалж: https://embryology.med.unsw.edu.au/embryology/index.php?title=File:Adult_epidermis_histology_03.jpg Зураг дээр арьсны суурь хэсэгт меланин агуулсан меланоцит эсүүд харагдана.
10-22 цаг хүртэл хэвийн ажиллаж байна.
☎️76000841, 90080841
Өнөөдөр ажиллаж байгаа шүү
☎️76000841
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Баянгол дүүрэг 18-р хороо Модны 2 зам дагуу World Mongolia 8 давхар 801 тоот
Ulaanbaatar
16062
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |
