Erka Eegii

Erka Eegii

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Erka Eegii, Health/Beauty, Ulaanbaatar.

Photos from LCE English, Уламжлалт аргаас татгалзъя's post 16/04/2023
09/04/2023

Үйлийн үр заавал эх сурвалждаа ирж шингэдэг. Өглөг буяны үр олз хишиг болж ирэх бол зальжин шуналын үр гарз гамшиг болж нэрвэнэ. Цаг нь болж, нөхцөл нь бүрдэхэд зайлшгүй үр дагавар гардаг. Өндрөөс өндөрт элин хальж буй шувуу сүүдрээ гээсэн юм шиг санагдах байх. Гэвч эрт, орой нэгэн цагт шувуу газар бууж таарна. Тэр агшинд сүүдэр нь хаа нэгтэйгээс гэнэт гарч ирэх шиг нэгдэх болно. Тэнгэрийн хаяаг бэдэрч, газрын гаваар нуугдсан ч хийсэн үйлийн үрээс булзах аргагүй.

"Өөрөө өөртөө гэрэл бол" номноос
#АгнистынГэгээ

09/04/2023

Нэгэн сурагч дэггүйтэж байгаад ангийнхаа хүүгийн ар нуруунд “Би тэнэг” гэсэн цаас нааж ангийнхандаа хүүд битгий хэлээрэй гэжээ.
Ангийнхан нь хэсэг инээлдэж, чимээгүй болцгоов.
Үдээс хойш математикийн хичээл эхлэв. Багш нь хэцүү бодлого самбар дээр бичжээ. Хэн ч бодож чадсангүй. Харин нуруундаа цаас наалгасан хүү л самбарт гарч бодлогыг бодов.
Дооглонгуй инээд, шоолж буй хүүхдүүдийг анзаарсангүй хүү бодлогоо бодож дуусгав.
Багш ангийн хүүхдүүдийг түүнд баяр хүргэж алга ташихыг хүсээд, нуруун дээрх цаасыг нь авав.
Багш хүүд хандан “Ангийн чинь хүүхэд чиний нуруун дээр цаас наасныг чи мэдээгүй юм аа даа” гэж хэлээд Багш ангийн бусад хүүхдүүд рүү харж ингэж хэлэв:
“Та нарт шийтгэл оноохоосоо өмнө 2 зүйл хэлж өгье:
Нэгдүгээрт, амьдралын чинь турш хүмүүс чамайг унтрааж, зогсоохын тулд олон өөдгүй үгтэй хаяг, шошго чамд наах болно.
Хэрэв ангийн чинь энэ хүү цаас наасныг мэдсэн бол самбар дээр гарч ирж бодлого бодохгүй байсан байх.
Амьдралд чиний хийх ёстой зүйл бол хүмүүсийн наасан хаяг, шошгыг үл тоож, олдсон боломж бүрийг ашиглаж, сурч, өсөж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
“Хоёрдугаарт, энэ хүүд нуруунд чинь цаас наачихжээ гээд хэлчих үнэнч сайн найз ангид нь үгүй бололтой.
Чамд хэдэн найз байх нь хамаагүй. Нэгэндээ үнэнч байх нь хамгаас чухал.
Хэрэв чиний арыг харж, хамгаалах найз, чин сэтгэлээсээ чамайг гэх нэгэн байхгүй бол ганцаараа байх нь илүү дээр.
Үргэлж нэгнийхээ арыг дааж, харж яваарай.

09/04/2023

🧘🏻‍♀️Нарны мөргөл нь 12 байрлалаас бүрдсэн үргэлжилсэн динамик цуврал дасгал юм.

Тэрээр наранд залбирч , мөргөх үйлдлийг илэрхийлдэг ба өдрийн 24 цаг , жилийн 12 ордыг тусгасан дарааллаар хийгддэг . Нарны мөргөл нь бүхий л биеийг халааж , оюун санаа , бие махбод , амьсгалыг нэгтгэж өгдөг. Энэ дасгал нь биеийг халаах ба сэргээх үйлчилгээтэй ба сунгах, шахах, нумрах, бүх булчингуудыг чангалах гэсэн иогийн дасгалын бүхий л үйлдлүүдийг багтаасан байдаг . Мөн биеийн уян хатан чанар, эрч хүч, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг.🧿

🌞Иогийн “Нарны мөргөл” хийснээр таньд ямар өөрчлөлтүүд мэдрэгдэх вэ?

💁‍♀️ Нарны мөргөлийн урсгал дасгалаа хийснээр цөс шингэрч, ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирна.

💁‍♀️Амархан ядарч сульддаг бол сэргэж энэ байдал бага багаар засагдана.

💁‍♀️Нойр хоолондоо муу бол сайжирч эхлэнэ.

💁‍♀️Стрессдэж сэтгэл санааны өөрчлөлтөнд амархан өртдөг бол Сэтгэл санаа тань тогтвортой тайван амгалан болж, олон зүйлийг илүү эерэг талаас харж хүлээж авч, өнгөрөөж сурна.

💁‍♀️Бие махбодийн хөшүүн байдал арилж биеэс хор гадагшлан, илүү өөртөө итгэлтэй эрүүл чийрэг болно.

💁‍♀️Биеийн бүх булчин шөрмөс тэнцвэртэй ачааллаж ажиллаж эхлэснээр таны ачаалал даах чадвар нэмэгдэнэ.

🤓Хориглох заалт: Даралт ихэсдэг, толгой эргэдэг, жирэмсэн, ойрхон хагалгаанд орсон хүмүүсд хийхийг хориглоно. Нойронд муу бол оройн цагаар биш болж өгвөл эрт хийгээрэй.👌🧘🏻‍♀️

08/04/2023

Төрсөн он сар өдрөө ашиглан өнгөө мэдээд аваарай. Тоо өнгө 2 зохицон амьдралыг илүү гоё болгох нь байна шүү.

💙Өөрийн тоонд тохирсон өнгөө хэрэглэвэл маш сайн шүү.
💜Тоогоо бодоод өнгөө мэдээрэй 🤩🤩. Сонирхолтой шүү.
🧡Тоо болон өнгө хоорондоо холбоотой байдаг шүү.
💚Бүх зүйл тоон ухаантай холбоотой байдаг юм шүү 🥰🥰🥰

Хүн өөрийн аура өнгөө мэдвэл тэр өнгөө түлхүү хэрэглэх , өмсөж зүүхэд цог золбоо хийморь сүлд нь үргэлж бадарна гэсэн үг юм ...

Жишээ: 1980.07.08 гээд төрсөн он сарыг авч үзвэл 1+9+8+0+7+0+8 = 33 гэж гарч байна. Гэхдээ 1 оронтой болтол нь нэмж бодно.
33 = 3+3=6 буюу 💙 цэнхэр өнгө гэж гарч байна.

За тоог нь харвал:

1- гарвал ❤️ улаан
2- гарвал 🧡 улбар шар
3- гарвал 💛 шав шар
4- гарвал 💚 ногоон
5 -гарвал 🦋цэлмэг цэнхэр
6- гарвал 💙хөх цэнхэр
7- нил ягаан 💜
8- энхрий ягаан 💗
9- цагаан 😁
11- мөнгөлөг🤍
22- алтлаг 🌟

❤️ улаан өнгө - галзуу дур хүсэл өндөртэй , эрчим хүч дээд зэргийн , удирдах , байлдан дагуулах чадвартай , спортлог , хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг , уур уцаар өндөртэй , адгуу зантай ,,,,
Гүйх юмуу хөлсөө сайн гаргах хэрэгтэй .. Уур уцаар багасна ..
Мантра нь : би энэ дэлхийд надад олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч , тултал амьдарна )

🧡 улбар шар- шар ауратай төстэй , мөн хүнтэй маш амархан найзалдаг ,,, найз нөхөрлөл , харилцаа холбоог зохицуулах чадвартай ч гэдэг...
( мантра нь ; би харилцаанаас аз жаргалыг олж авдаг , бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг .. )

💛 шав шар лемон шиг ... Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг , мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг .. Гуниглах дургүй , хэт хөөрөх хэрэггүй .. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй .. ( мантра нь : миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг .. Би яг байгаагаараа төгс )

💚 ногоон өнгө : тайван дөлгөөн , бүтээлч хүн , аливаа зүйлийг даван туулах , шийдэх чадвар өндөртэй , нээлттэй , бусдыг тайвшруулдаг , ногоон хоол сайн ид , сэтгэл судлаач өнгө, хэл яриа өндөр , хүмүүс нууцаа их ярьдаг ... ( мантра : би өөрийн амин энергийг бусдыг эмчилж , бусдад туслахад зориулах болно )

🦋 цайвар цэнхэр : хамгийн зөөлөн сэтгэлтэй ... Мөн бусдын энергийг маш сайн мэдэрдэг, бусдыг эдгээх , анагаах чадвартай , эрүүл мэндийн салбарт ажиллавал сайн , бусдыг байлдан дагуулдаг .. Маш авьяастай , улс төр нам гэх мэт олон нийтийн ажил зохино .. Илтгэгч гэх мэт . ( мантра: миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм )

🔵хөх өнгө : индиго өнгө ч гэдэг .. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй ... Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч , үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг 。( индиго аура сайжруулах мантра нь : Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг )

💜 нил ягаан : зорилготой ирсэн , далд ертөнц , сүнслэг ертөнц , далд хүч өндөртэй , сансар огторгуйн өнгө,, бусдын төлөө юм хийх гэж ирсэн . Бодол санааны өндөр чадамжтай ... ( мантра нь ; хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би ( бурхан бүтээгч , хязгааргүй ухамсар ) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна )

💖 энхрий яв ягаан : зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг , бусдыг гэх сэтгэл зүйтэй , хүүхдүүд их татагддаг , хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр , амархан гомддог , 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг .
Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй . Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно .
( мантра : би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн , романтик мэдрэмжийг төрүүлдэг , би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж , эдгээх хайрын энергийг цацруулдаг )

😁цагаан : тэр чигээрээ бусдыг цэвэрлэх гэж ирсэн байдаг . Олон өнгө холилдох тусмаа бохирдолтой гэж үздэг учир цагаан ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй .. Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура , тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг , амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй .

🤍 мөнгөлөн өнгө : бүтээлч хүн , амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй . Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг . Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй .

🌟 алтлаг өнгө : шар ауратай төстэй , хэдий ч эрүүл мэндээ анхаар , ногоон өнгөтэй ойр байж , байгальд сайн гар ..

Мөнгөлөг , алтлаг аура их ховор тул бурханлиг сайн гэж ойлгож болно ..
Бодлоо маш сайн анхаар .
Муу юм бодож болохгүй , биелэх гээд байдаг
Сайхан зүйл бодоорой

08/04/2023
03/04/2023

Бясалгалын тухай өглөөний уншсан бяцхан зүйлийг хуваалцая. Тогтмол бясалгал хийснээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирч, даралт буурч, сэтгэн бодох чадвар болоод өөр бусад эрхтэнд эерэг нөлөө үзүүлдэг байх нь. Мөн сэтгэлийн дарамтыг багасгаж өвчинг намдааж, нойр хүргэж, төвлөрөл сайжруулж насыг уртасгадаг ажээ. Бясалгал хийхэд цаг хугацаа шаардахгүй учир өдөр бүр өөрийн боломжит цагаараа хэдхэн минутыг зарцуулаад бясалгалын үр шимийг хүртээд 1 үзээрэй. #өглөөний гайхамшиг тэмдэглэлийн дэвтэр 17-р тал

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00