Nasy's shop
.
06/06/2024
Таньд ямар топ зохих вэ?
23/02/2024
ЗАХИАЛГА✌️
Size: free
Үнэ: 15000
10-14 хоногт ирнэ.
05/01/2024
❗️Бэлэн
Үнэ 45000
24 ширхэгтэй халбага сэрээний ком
Хананд өлгөсөн сур өнгөгүй байвч буян
Халцарч элэгдсэн авдар хойморт байхдаа буян
Халуун хошуут мал цөөхөн байсан ч буян
Хатуу үнэн үг чихэнд тусах буян
Таван ханaтай гэр минь хуучин байсан ч буян
Тал дүүрэн аргал галд өргөхөд буян
Тансаг биш ч тааваар амьдрах буян
Танихгүй хүн байсан ч мэндэлж явахад буян
Эсгийгээр хийсэн үнэг нялхсыг домнох нь буян
Ээжийн чанасан цай тагш дүүргэх нь буян
Эдгүй байвч сэтгэлийн цагаан буян
Эмтэрч зовсон ч шантрахгүй байх буян
Монгол нутагт хүн болж төрөх нь буян
Мөнх тэнгэртээ өргөл цацраах нь буян
Морин хуур хойморт дээдлэх нь буян
Монгол дээлээ өмсөж гангарч явах нь буян
Ноос самнаж эсгий урлах нь буян
Ном уншиж ухаан тэлэх нь буян
Настнаас үг сонсох нь буян
Нартад амьд явах нь буян
Адуу янцгааж хийморь сэргээх нь буян
Ааруул идээгээ голохгүй идэх нь буян
Аав ээжтэйгээ бүтэн байх нь буян
Арьс сураа элдэж эдлэх нь буян
Амны билэгтэй Монгол хүн буян
Алдар нэрээ хугалахгүй байх нь буян
Хөрстөд хүн байх буян
Хөх тэнгэрийн ивээлд Монгол ахуй буян.
Нэрт соён гэгээрүүлэгч
Бямбын Ринчен "Буян"
09/10/2023
Тархи томрох тусам магнай тэнийдэг аж🙂
22/09/2023
22/09/2023
ХӨГШРӨЛТИЙГ СААРУУЛАХ АРГУУД:
1. Унадаг дугуйтай бол.
2. Хүнд дурла. Хүний биеийг хүнд таалагдах хүсэл шиг цэгцтэй болгодог зүйл үгүй...
3. Жингээ хас. Нас ахихын хэрээр хүн хоёр сонголттой нүүр тулдаг нь нүүр царай эсвэл бие. Биеийг формд нь бариад байж болдог бол нүүр царайг гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл хагалгаагүйгээр толигор сайхнаар нь хадгалах боломжгүй.
4. Орой 19 цагаас хойш хоол битгий идэж бай.
5. Хэнд ч битгий атаархаж бай.
6. Хоногт дор хаяж 8 цаг унтаж бай. (13-р заалтаас бусад тохиолдолд).
7. Мөнгийг чөлөөтэй зарцуулж бай. Мөнгө хураана гэдэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн нэг...
8. Жилд дор хаяж хоёр удаа амралтанд явж бай.
9. Аливаад сониуч бай. Зөвхөн өөрийгөө сонирхдог хүн явж явж өвчнийхөө тухай л ярьдаг болчихдог.
10. Жижиг зүйлсэд баярлаж сур. Жишээ нь, тэнгэр цэлмэг байгаад, голт бор цэцэглэсэнд эсвэл үдшийн бүрийд шувуу жиргэж байгаад...
11. Тансаг байдал болон тав тухыг аз жаргалтай бүү эндүүр.
12. “Би айгаад байна” гэж битгий хэлж бай.
13. Шөнө оройн цагаар хаа нэг тийш явах боломж гарвал чөлөөтэй явж бай. Амьдралаа “унтаж” үрснээс ажлаа унтаж тасалсан нь дээр...
14. Өгөөмөр бай.
15. Хуйвалдааны онолд битгий итгэж бай. Ихэнх нь ташаа байдаг юм.
16. Аливаад хөнгөн хандаж бай. Хэт удаан эргэцүүлэх гэсний хэрэггүй. Шууд л ямар нэгэн зүйл хийж бай. “Хамгийн гол нь тулааныг эхлүүлэх явдал. Тэгж байтал харагдана биз...” гэж Наполеон хэлдэг байсан. Түүний амьдрал сайнаар дуусаагүй нь үнэн ч маш хурц тод байсан юм шүү!
17. Шувуу адил байж зөвхөн өнөөдрөөрөө л амьдарч сур.
18. Битгий бөхийж бай.
19. Наснаасаа залуу харагдах гэж бүү хичээ... инээдтэй харагдахын нэмэр. Өөрийнхөө насанд л сайхан харагдаж яв.
20. Амьдралдаа битгий гомдоллож бай. Ямар ч асуудлаар...
- Николай Усков
Нетээс орч: Uka Ulziibat
2023-08-29
11/04/2023
~ Заримдаа хүнд алдаа дутагдлыг нь, буруу байсныг нь ойлгуулах гэж зууралдах биш, орхиод өөрөө олж харах боломжийг олгох хэрэгтэй цаг үе гэж бий..
• J***y | Baljinnyam Ariunaa
11/04/2023
ҮХРИЙН ГИВАА
Ардын эмчилгээнд маш ховор зүйл бөгөөд 2 төрөл байдаг байна.
💎Цөсний гиваа 1гр нь 350-450$, 1 1 үхрийн цөсөнд ойролцоогоор 50-80гр гиваа гардаг.
💎Ходоодны гиваа хардуу өнгөтэй 1гр 200$ орчим, 1 үхрээс 95-100гр орчим гардаг байна.
11/04/2023
Жаргавч сэрэмжтэй болоосой
Зововч хатамжтай болоосой
Оловч булаалддаггүй болоосой
Үгүйрэвч хулгай хийдэггүй болоосой
Өрөөлийг сайн явахад атаархдаггүй ч болоосой
Өөрөө муу явахдаа гэмшдэг ч болоосой
Авахдаа адил өгөхдөө мэргэшдэг ч болоосой
Өөртэйгөө адил бусдыг өмөөрдөг ч болоосой
Уншихдаа уйддаггүй ч болоосой
Бясалгахдаа залхуурдаггүй ч болоосой
- Ноён хутагт Данзанравжаа
Copy #АгнистынГэгээ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
