Only One
❤️Арьс, үс, хумсны асуудлыг шийдэх, гоо сайхны мэдээлэл, зөвлөгөө өгөх, Бүтээгдэхүүний сонголт хийхэд нь туслах хуудасанд минь тавтай морилно уу❤️
05/01/2025
Үнэхээр гайхалтай мэдээлэл болохоор нь хуулаад тавьчихлаа 🤩🤩🤩
63-тай модель Ясмина Роми:
Хөгшрөхгүй байх арга :
1. Алх
Өдөр бүр ялангуяа өглөө эрт
Алхахдаа утасандаа чихэвч хийгээд цоглог ая сонсоод алх
2. Дурла
Юунд ч хамаагүй Болохгүй бол өөртөө. Хэн нэгэнд таалагдах гэсэн хүсэл хүнийг илүү сахилга баттай болгодог..
3. Жингээ хас
Хоолоо зохицуул
Ялангуяа ач зээ нарынхаа хаясан гээсэн орхисон хоолны үлдэгдэлийг битгий ам руугаа чихээд бай. Чи ямар хогийн сав уу? айн...
4. Биеийг зөв хэлбэртэй байлгах боломжтой шдээ
Царай яах вэ ? Буурал үс, нүүрний үрчлээ байдаг л зүйл Түүнийг нууж яахав. Доороос нь цагаан үс см- р цухуйчихсан хар, шар, улаан үстэй байснаас буурал ,саарал цагаан, толгойтой байх нь илүү дээр...
5. Долоон цагаас хойш юм идэхгүй шүү. Өлсөж үхдэггүй л юм байна
6. Атаархахаа боль
Хов ярина гэдэг бол атаархалын хэлбэр
Атаа- рхал гэдэг чинь атагаалжин хар мангас дотор чинь суучихаад залуу эд эсийг чинь залгиад байнаа л гэж мэд
7. Дор хаяж найман цаг унт
Нойр хүрдэггүй ээ гэдэг үгийг толгойноосоо бүүр аваад хаячих бодохын ч хэрэггүй Оронд нь "би гүй ээ мөн сайхан нойртой шүү Хүүхэд шиг л унтадаг Толгой дэр хоёр нийлүүлээ л нам" гэдэг тарни цээжилчих ээ хө
8. Мөнгө зарцуулах амархан бас зугаатай
Тэтгэврээ өөртөө зарцуул. Үр ач нар чинь өөрсдөө идэх хоолтойгоо төрдөг юм аа хө. Өмнүүр нь орох өртэй биш шүү дээ
9. Амар ч бай
Жилд дор хаяж хоёр удаа сувилал амралтанд яв аа хө
10. Сониуч бай.
Ном унш, Сүмд яв, Шашин сонирх, Бясалга, Залбир, Өөрийгөө сонирхдог хүн өвчин бодож суудаггүй.
11. Бүх зүйлээс таашаал авч сур
Мандаж байгаа нар. сайхан цаг агаар, цэцэглэж буй цэцэгнүүд болжморын жиргээ эсвэл шөнийн шар шувуу.
12. Тансаг байдал, тав тухыг аз жаргал гэж бүү эндүүр.
Хэвтээд л хажуулаад л байвал газар руу л дөхөөд байна гэсэн үг ш дээ тэ
13. Хэзээ ч юунаас ч бүү ай
Бүүр хорт хавдар гэдэг онош сонссон ч бүү ай. Бүх зүйлд боломж байдаг .
14. Бусдад харамгүй ханд.
Өг! өгөх л юм байвал хэрэгтэй хүнд нь өг
Өгөхийн жаргал ямар гоё гээч
15. Битгий улс төрж.
Гэхдээ сонголтоо зөв хий. Бид зөв бодож зөв сонгож чадвал үр ач нар маань тайван чөлөөтэй орчинд амьдарна гэдгийг хатуу сана.
16. Өөдөө гэрэлтэй бай.
Ялихгүй зүйлд стерсдэж бухимдаж, тархиа гашилгаж , өөрийгөө зовоох шаардлагагүй.
17. Нэр үг шиг бүү амьдар, Үйл үг шиг амьдар
Хүмүүс тэр ямар гэгээлэг амьдарсан юм бэ! гэж дурсахаар дуурайхаар ...
18. Шувуу шиг эрх чөлөөтөй бай
Чадахгүй бол өнөөдрөөр амьдар - өчигдрөөр биш маргаашаар биш.
Зөвхөн одоо-доо
Яаж гэж үү?
Амархан өнгөрсөнийг бүү бод
Маргаашт бүү зов
Өнөөдөр л жаргалтай бай
18. Битгий тухтай бай.
Тав тух хүнийг өвчлүүлдэг өтлүүлдэг.
Тогтоол ус өтдөг гэдгийн байнга сана
19. Залуу харагдах гэж бүү хичээ.
Чи инээдтэй харагдах болно. Чи зүгээр л насандаа сайхан харагдах ёстой
20. Амьдралд гомдоллох хэрэггүй.
Энэ амьдрал чиний л сонголт байсан шүү дээ...
63 настай Ясмины Росси /Yasmina Rossi/
За одоо Бүгдээрээ танилцацгаах уу🤗🙌🫶
Өөрийгөө маш товчоор танилцуулъя😊
2010 оноос хойш Арьс, Гоо сайхны салбарт тасралтгүй 14 жил ажиллаж ирсэн. Энэ хугацаандаа Гоо сайхны салонуудад, Урлаг Соёл Спортын эрхмүүд, Эрэгтэйчүүдэд, Эмэгтэйчүүдэд, Өсвөр насныхандаа арьсны асуудлыг шийдэх талаар олон ч удаагийн уулзалт, сургалт, зөвлөгөөн хийхээс гадна Монголчууддаа арьсны эрүүл ахуй, гоо зүйн мэдлэг олгох ажлуудыг тогтмол хийсээр иржээ.
Мөн эрүүл залуу арьстай байх боломжийг нутагшуулахаар Солонгос улс, ХБНГУ зэргээс бүтээгдэхүүн, үйлчилгээний хэд хэдэн том төслүүдийг оруулж ирэн амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Яг одоогийн байдлаар мэдлэгээ улам баяжуулахаар 1872 онд үүсгэн байгуулагдсан “HARVARD MEDICAL SCHOOL” буюу Харвардын Анагаах ухааны их сургуулийн “АРЬС СУДЛАЛ”-н ангид элсэн суралцаад, судлаад дууслаа.
Энэ пейжээ ч мөн яг энэ мэргэшсэн чиглэлээрээ хөтлөн явуулахаар шийдлээ.
Та бүхэнд өөрийн олж авсан, мэдлэг туршлагдаа тулгуурлан Бидний биеийн хамгийн том эрхтэн болох АРЬС гэх энэ чухал эрхтэнтэй холбоотой бүхий л асуудалын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна зөв бүтээгдэхүүнээ сонгоход нь туслах болноо. Мэдээж үүнд үс, хумсны асуудал ч хамааралтай.
Та бүхнийг ч чөлөөтэй асууж, мэддэгээ хуваалцах, ярилцахыг урьж байна😉
Арьс арчилгааны зөвлөгөө мэдээлэл өгөх болон өөрийгөө будаж сурах сургалт бүхий үдэшлэг маань хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалтайгаар амжилттай болж өндөрлөлөө. Ирсэн зочид маань хоорондоо танилцан давхар өөрсдийн бизнесээ танилцуулаад авлаа. Дараагийн үдэшлэгтээ та нарыгаа заавал урьнаа
10/12/2024
бренд нь үе үеийн, он оны дэлхийн миссийн тэмцээний албан ёсны спонсор болсоор ирсэн домогт бренд юм.
Дэлхийн миссийн холбоо яагаад энэ брендийг сонгосон бэ гэж үү?
Тус брендийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ард нь 25 R&D лабраторь ажилладаг бөгөөд үүнийг бусад брендтэй харьцуулвал бидний мэдэх DIOR-н бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд 2 R&D, Sheseido брендэд 1 R&D лабраторь ажилладаг. За Монгол улсад маань ийм олон улсын стандартын жишиг СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ БОЛОН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН төв 1 ширхэг ч байдаггүй гэхээр энэ бренд хэрхэн чанартай бүтээгддэг нь тодорхой.
Хэрэглэсэн хүний арьсанд ямар нэгэн асуудал үүсгэхгүй нарийн судлагдаж бүтээгддэг учир амьтан дээр туршилт хийх шаардлагагүйгээр баталгаажин NO ANIMAL TEST батламж авсан байдаг.
Энэхүү дэлхийн топ брендийг өөрийн гэртээ албан ёсны компаниас нь захиалаад хүргүүлээд авах боломжтой болсон байгаа. Дээрээс нь Компани таньд 100% сэтгэл ханамжийн баталгаа олгодог буюу хэрэв хэрэглээд таалагдахгүй тохиолдолд 90 хоногийн дотор 100% төлбөрөө буцаах боломжийг олгодог.
Гайхалтай биш гэж үү.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Active Garden. Khan-Uul Duureg. Yarmag
Ulaanbaatar
64352
