Anar Hair&Growth
✂️ Үсчний мэргэжлийн сургалт 🧠
Хувь хүний хөгжил 🌱 Ур чадвар + Итгэл
07/04/2026
Чи өөрөө л хүсэж чадвал хүрч чадна, өөрчлөгдөж чадна❤️
04/04/2026
ХҮН БҮРТ УДМААС ӨВЛӨГДДӨГ ГУРВАН ХҮЧ БАЙДАГ БАЙНА.
1. Цусаар дамжих хүчийг генийн ойлголт гэж үзэх бөгөөд үүнд бидний авъяас чадвар, хандлагууд, дотоод зан чанар багтдаг. Энэхүү хүч нь хүмүүсийн амьдралын түвшин, байр суурьд нөлөөлдөг.
2. Хүнээс хүнд дамжих хүч нь удмын туршлага, сүнслэг оюун санаа хоёрын нэгдэл юм. Өөрөөр хэлвэл биечлэн дамждаг хүч билээ. Сэтгэлдээ хайрлан дурсах, хүндлэх. өршөөл эрэх зэргээр өвөг дээдэстээ зөв хандсанаар, зөн совин хурц болж, авъяас чадвар нээгдэн, орчиндоо нөлөөлөх нөлөөлөл ихэсдэг гэдэг. Эсрэгээр нь байвал таагүй зүйлс дагуулдаг байна.
3. Уламжлалт хүмүүжил нь эцэг эх эмээ өвөө нарын өгсөн үнэт зүйлсээс өвлөгддөг хүч юм. Хүн уламжлалаа дээдлэн мөрдөх үедээ хүчирхэг болж, өдөр тутмын амьдралд урсгалаар амьдрах үедээ доройтож байдаг гэнэ. Удамдаа бахархал нэмэх нэгэн гишүүн нь гэдгээ үргэлжид бодож яваарай, залуус аа
Сургаал ном
03/04/2026
Нийгмийн сэтгэл судлалын судалгаагаар хамтрагчаа сонсох нь зөвхөн харилцаа холбоо биш, харин таны амжилтанд нөлөө шууд үзүүлдэг юм.
Готтманы хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Америкийн сэтгэл судлаач Жон Готтман 40 гаруй жилийн турш хосуудын зан үйлийг судалж, гол дүгнэлтэд хүрсэн: хамтрагчийнхаа “зөвлөгөөг хүлээн авдаг” (өөрөөр хэлбэл сонсож, тэдний санал бодлыг харгалзан үзэж, харилцан яриа өрнүүлж чаддаг) эрчүүд бат бөх харилцаатай, амжилтын өндөр түвшинтэй байх магадлал өсдөг гэж үзсэн.
Готтман ийм эрчүүд салалт багатай, стрессийг илүү сайн даван туулах чадвартай, сэтгэл хөдлөлийг хянах илүү сэтгэл зүйтэй байхыг тогтоожээ. Сэтгэл хөдлөлийг удирдаж чадвар нь манлайллын ур чадвар, шийдвэр гаргах, дарамт шахалтын үед тэсвэр тэвчээртэй шууд холбоотой байдаг.
Нэмэлт судалгаагаар энэ холбоог баталж байна. Harvard Business Review тойм сэтгүүлийн мэдээлснээр, бусдыг ойлгох, идэвхтэй сонсох чадвартай удирдагчид багийн өндөр гүйцэтгэлийг харуулж, санхүүгийн илүү сайн үр дүнд хүрдэг.
Business Insider, CNBC зэрэг бизнесийн хэвлэлүүд тогтвортой хувийн харилцаа нь ялангуяа удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн дунд карьерын өсөлт, санхүүгийн амжилттай холбоотой болохыг олон удаа тэмдэглэсэн байдаг.
Тиймээс хамтрагчаа сонсох нь сул дорой байдал эсвэл буулт хийх шинж тэмдэг биш, харин стратегийн давуу тал юм. Энэ бол урт хугацааны амжилтанд хөрөнгө оруулалт юм.
– Орой 22-23 цагт орондоо орж унт. Учир нь 24-04 цаг бол хүний гүн нойр авах хамгийн тохиромжтой цаг гэж эрдэмтэд тогтоосон.
– Шүд угаах хамгийн сайн цаг бол хоол идсэнээс 3 минутын дараа.
– Өглөо 05-06 цагт босох нь хамгийн тохиромжтой. Учир нь 07-10 цаг бол хүний сурч ажиллах хамгийн эрчтэй, оюуны чадамж өндөр сэргэг байдаг цаг юм.
– Шогших, гүйхэд хамгийн сайн цаг нь хоол идсэнээс 45 минутын дараа юм. 4.8 км-ийг 20 минутанд гүйхээр баримжаалвал хамгийн сайн.
– Ус уух хамгийн тохиромжтой цаг бол өглөө босоод 1 аяга уух. Ходоод гэдэс цэвэршихэд ашигтай. Хоол идэхээс 30 минутын өмнө 1 аяга ус, унтахын өмнө 1 аяга ус уувал цус өтгөрөхөөс сэргийлнэ.
– Цай уух хамгийн тохиромжтой цаг бол хоол идсэнээс хойш 3 минутанд. Хоолыг шингэрүүлэх буюу шингээлтийг дэмжих нууц бий.
– Чихэр идэх хамгийн сайн цаг бол хөдөлмөр буюу хөдөлгөөний дараа түр амрах цагт, мөн дотор эвгүй оргих үед идвэл сайн.
– Жимс идэх хамгийн сайн цаг нь хоолноос нэг цагийн өмнө чанар сайтай шинэ соргог жимс идвэл цагаан эсийг нэмэгдэхэд нөлөөлж, дархлааг сайжруулна.
– Усанд орой унтахын өмнө орвол сайн. Булчин шөрмөсийг сулруулан ядаргаа чилээ тайлж, цусны эргэлтийг сайжруулж унтахад ашигтай.
– Сэтгэн бодох, зохион бүтээх хамгийн сайн цаг бол 08-10, үдийн хойно 14 цаг, оройд 20 цаг байж болно.
– Цэвэр агаараар амьсгалах хамгийн сайн цаг нь өглөө 09-11цаг, үдэд 14-16 цагт цонхоо нээх буюу агаарт гараарай.
– Элэг хамгаалах хамгийн сайн цаг нь өглөөний 8 цаг. Энэ цагт элэгний бүх хор гадагшилдаг тул архи зэрэг элгэнд хоргой зүйлийг бүр мөсөн цээрлэх хэрэгтэй.
– Унтахын өмнө нэг аяга сүү уух нь хүн бүрт тустай.
– Хамгийн тохиромжтой дулаан бол 22- 24 С° юм. Энэ дулаанд хүний физиологийн үйл ажиллагаа хэвийн явагддаг.
– Өдөр унтахад 13 цаг хамгийн тохиромжтой. Энэ үед хүний мэдрэмж нь хамгийн доод цэгт хүрдэг. 20 минут унтаад босоход хангалттай.
(сору)
23/03/2026
Хүн өөрөө төлөвшөөгүй байж
үр хүүхдээ засна гэж байхгүй.
Хүн өөрөө оюунаа цэнэглээгүй байж
үр хүүхдүүддээ оюун ухаанаа өвлүүлнэ гэж байхгүй.
Яагаад үе тэнгийн дээрэлхэлт гэр бүлийн хүмүүжлээс үүдэлтэй вэ?
Үр хүүхэд эцэг эхийнхээ үгийг биш байгаа байдлыг нь сурдаг.
Сургаал бус амьд жишээг нь хуулбарладаг.
Бид юу бодож, юуг таньж, юуг өөртөө шингээж, ямар үнэт зүйлийг дотооддоо төлөвшүүлнэ, яг түүнийг л үрс маань өвлөж авдаг.
Тиймээс
үр хүүхдэдээ өгөх хамгийн үнэ цэнтэй өв бол:
•мэдлэг биш ухамсар
•хяналт биш ёс зүй
•шаардлага биш өөрийн үлгэрлэл юм.
Эд эс бүртээ шингээсэн бодол,
итгэл үнэмшил,
хандлага,
оюуны түвшин
эдгээр нь цогцлоход л
үр хүүхэд тань, үр удам тань
үндэс нь бат, мөчир нь бөх,
салаа нь тэнцвэртэй,
навч нь эрүүл болж төлөвшинө.
Өнөөдрийн таны ухамсар
маргааш таны үр хүүхдийн суурь билээ.гэжээ
-Хөдлөшгүй бясалгагч
Хөдлөшгүй БясалгагчDaisy Cruise
ChatGPT бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй. Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft Skill маш чухал болж байна. Soft Skill гэдэг нь нэг тийм эвтэйхэн хүн байдаг даа, тэрийг хэлж байгаа юм.
12 чухал Soft Skill-ийг хэлж өгье.
• Communication - Харилцаа
- Тод ярь.
- Биеийн хэлэмжийг судал.
- Асуултаа зөв тавь.
- Бусдыг тасалж болохгүй.
- Төвөгтэй үгс хэрэглэж болохгүй.
- Бохир joke хэрэглэж болохгүй.
• Critical Thinking - Нухацтай сэтгэлгээ
- Асуулт тавь.
- Мэдээлэлд нухацтай ханд.
- Шийдвэр гаргахдаа логиктой бод.
- Асуухгүйгээр зөвшөөрч болохгүй.
- Яарч дүгнэж болохгүй.
- Таны тухай сөрөг ярианд автаж болохгүй.
• Leadership - Манлайлал
- Бусдад урам өг.
- Утга учиртайгаар санал сэтгэгдлээ хэл.
- Бусдын сургамжаас үлгэр ав.
- Жижиг сэтгэлгээ хэрэггүй.
- Хатуу шийдвэр гаргахгүй байж болохгүй.
- Хэт хүлцэнгүй байж болохгүй.
• Emotional Intelligence - Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
- Бусдын өмнө яриахаар бол шударга байгаарай.
- Бусдыг сонсож, зөвөөр ойлгож байгаарай.
- Нээлттэй хэв маягт орж, бусдад боломж олгож байгаарай.
- Хэцүү ярианаас зайлсхийж болохгүй.
- Бусдын мэдрэмжийг үгүйсгэж болохгүй.
- Хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
• Time management - Цагаа зохицуулах
- Таскуудаа дараалалд оруулаарай.
- Маш тод, цөөхөн зорилго тавиарай.
- Календарь, Alert зэргийг сайн ашигла.
- Хойшлуулж болохгүй.
- Анхаарал сарниулдаг зүйлсэд автаж болохгүй.
- Өөрийгөө хэтрүүлж болохгүй.
• Creativity - Сонирхолтой, бүтээлч байдал
- Санаагаа бусадтай хуваалц.
- Чөлөөтэй сэтгэж байгаарай.
- Бусадтай хамтарч байгаарай.
- Санаагаа хэт хурдан орхиж болохгүй.
- Бүтэлгүйтлээс айж болохгүй.
- Ажиллахгүйг мэдсээр байж хуучинтайгаа зууралдаж болохгүй.
• Adaptability - Дасан зохицох чадвар
- Өөрчлөлтөд нээлттэй бай.
- Юунд ч гэсэн эерэг байгаарай.
- Сайжрахын тулд шүүмжлэлд нээлттэй бай.
- Өөрчлөлтийг эсэргүүцэж болохгүй.
- Асуудалд бусдыг буруутгаж болохгүй.
- Шинэ зүйл сурахгүй байж болохгүй.
• Negotiation - Хэлэлцээр хийх
- Бэлтгэлээ сайн хий.
- Win-win зарчмыг баримтал.
- Тайван байж, хүндэтгэлтэй ханд.
- Гэрээ байгуулахаар яарч болохгүй.
- Хувийн хандлагаар хандаж болохгүй.
- Сүрдүүлэх маягаар хандаж болохгүй.
• Collaboration - Хамтын ажиллагаа
- Аливаа яриа, хэлэлцүүлэгт нээлттэй байх
- Амжилтаа бусдадаа нялзаагаарай.
- Буулт хийхэд бэлэн бай.
- Уулзалтыг хэт давамгайлж болохгүй.
- Өш хонзон санаж болохгүй.
- Тусгаар ажиллаж болохгүй.
• Proactivity - Идэвх санаачилга
- Санаачилгатай байж сурах.
- Хувийн зорилготой бай.
- Үргэлж сайжирч, хөгжих ёстой.
- Бусдыг хийхийг хүлээж болохгүй.
- Өөрчлөгдөх шинж тэмдгийг үл анзаарч болохгүй.
- Асуудлыг бусдад чихэж болохгүй.
• Resilience - Тэсвэр хатуужил
- Сорилт тулгарахад өөдрөг байх
- Алдаа бүтэлгүйтлээс суралцаж, цааш явах
- Сөрөг зүйл дээр хэт удаан төвлөрч, зууралдаж болохгүй.
- Хэрэгтэй үед тусламж авахгүй байж болохгүй.
• Self-Discipline - Өөрийгөө хянах чадвар
- Тогтмол цагийн хуваарь, дэглэмтэй байх
- Анхаарал сарниулах зүйлсээс хол байж сурах
- Амжилт гаргасан үед өөрийгөө урамшуулах
- Сорилтод бууж өгч болохгүй.
- Шалтаг тоочиж болохгүй.
- Эрүүл мэнд, өөрийн цэнгэг байдлыг үл тоож болохгүй.
Эх сурвалж: Jargal Tumurbaatar
📢 📢📢📢АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ
Аффилейт эрхтэйгээр
суралцангаа шууд онлайнаар орлогоо бүтээх боломжтой
#МагнаДижиталМаркетингийн сургалтын төлбөр нэмэгдэхэд ⏳ 24цаг үлдлээ. Та яараарай🥰
Энэхүү сургалт нь:
✔ Насан туршийн, хязгааргүй хандах эрх
✔ Алхам алхмаар заасан системтэй бүтэц
✔ Шууд хэрэгжүүлж орлого болгох боломж
✔ Аффилейт эрхтэйгээр борлуулалт хийж ашиг олох боломж
Нэг удаа төлөөд насан туршийн ур чадвар,
давхар орлогын эх үүсвэр бий болгож, яг одооноос цаг алдахгүй
шийдвэрээ гаргаарай🤗
📌 Төлбөр нэмэгдэхээс өмнө
одоогийн үнээр бүртгэлээ баталгаажуулаарай.⏳🚀
🗓️ Надруу холбогдож чат бичиж мэдээллээ авсан хүмүүс минь төлбөр нэмэгдэхээс өмнө бүртгэлээ баталгаажуулаарай📈💵
Эмэгтэй хүний үнэ цэнэ ГОЁ ш дээ.😘
Ихэмсэг мөртлөө хайр дүүрэн, бардам атлаа бас тэнэгхэн, ухаантай гэсэн ч алддаг, уяхан ч бас ааштай, заримдаа уулын оргил мэт, хааяадаа тогтоол ус мэт…
Иймд:
Юу хүсэж байна түүнийгээ хийгээд л гоё гангандаад л, өөрийгөө хүндэлж, өөртөө итгэлтэй, өөрийгөө бүтээж ҮНЭ ЦЭНЭТЭЙ өөрөөрөө л ОРШ.👄💃💋
Харин:
Чам дээр зөвхөн очих гэж зорьсонд нь, чамайг гэх тэр сэтгэлд л ХҮНДЛЭГД.🙏👍❤️
Тэрнээс бус хүн бүрт хүндлэгдэж, хайрлагдаж, эрхэмлэгдэж, эрхэлж, айлгүйтэж, аашилж болдоггүй амьдрал шүү дээ.😘😘😘
Чамайг хүндлэх хүмүүс цөөн байхыг хүлээн зөвшөөр хө. Яадын.🥰🥰🥰
Гэхдээ л ХҮНДЛЭГДЭЖ, ҮНЭ ЦЭНЭ- г чинь хүлээн зөвшөөрч байгаа биз, чи чадаж байна ш дээ. Гоё.😍😍😍
Харин чамайг таньж, мэдэх байтугай САЙХАН бүрээс чинь хүртэж чадаагүй, зүгээ өөрчилж-зүсээ хувиргасан хүмүүс л ХАРАМСМААР гэдэг нь.😓
ТИЙМ ээ ГОЁХОН минь.💋💋💋
Хүн хэзээ хойно л САЙН нэгнийг мэдэрдэг юм дөө.🙏🙏🙏
Яая гэхэв…🧑🏼🦰👩🦰
За тэгээд
Дахиад хайрлагдаж
Ахиад хүндлэгдэж
Төчнөөн үнэ цэнэ чинь тэлэгдэж
Өчнөөн маш гоё МАРГААШ- ууд хүлээж байна дөө…
ЧАМАЙГ МИНЬ.🙏👱♀️👍😘😍💋❤️🥰
Амьдрал САЙХААН, САЙХАН.🥰❤️😍 copy
25/02/2026
❤️🔥Зүгээр л өөрлүүгээ өнгийсөн , өөртөө анхаарал тавьсан хүчирхэг сэтгэл зүйтэй, гоё эмэгтэй болцгооё. Өөрсдийн амьдралаа гэрэлтүүлэгч нь зөвхөн та өөрөө юм шүү 💖🥰💯
06/02/2026
1938 онд Харвардын судлаачид нэгэн зоригтой судалгааг эхлүүлжээ.
Хүн яг юунаас болж бодитоор амжилттай, аз жаргалтай амьдардгийг олж мэдэхийн тулд 724 хүнийг өсвөр наснаас нь эхлэн насан эцэслэх хүртэл нь ажигласан байна.
85 жилийн турш тэдний : – тархи
– цалин орлого
– харилцаа
– сэтгэл зүйн гэмтэл
гэх мэт хүний амьдралын бараг бүх талыг шинжилжээ. Үр дүн нь олон хүний төсөөллийг эвдсэн.
Насанд хүрээд амжилтад хүрэх нь: - өндөр IQ
- баян айлд төрсөн эсэх
- сургуулийн дүн
эдгээрээс төдийлөн хамаардаггүй байжээ.
Харин амжилтыг таамаглах хамгийн хүчтэй үзүүлэлтүүдийн нэг нь
хүүхэд байхдаа гэрийн ажил хийдэг байсан эсэх байв.
Хог асгах, аяга таваг угаах, ширээ засах энэ бол зүгээр нэг цэвэрлэгээ биш тархины дасгал, амьдралын сургалт юм.
“Grant Study” нэрээр алдаршсан энэхүү судалгаагаар гэрийн ажил нь ямар ч сургуулийн зааж чаддаггүй
“хувь нэмэр оруулах ёс зүй”-г хүүхдэд суулгадаг болохыг тогтоожээ.
Хүүхэд тоглоомоо орхиод ширээ засах шаардлагатай болоход
ертөнц зөвхөн түүнийг тойрон эргэдэггүй гэдгийг ойлгож эхэлдэг.
Тэр өөрийгөө нэгэн том системийн чухал хэсэг, тэр систем хэвийн ажиллахад өөрийнх нь оролцоо зайлшгүй гэдгийг ухаардаг.
Судлаачдын олж тогтоосноор гэрийн ажил хийдэг хүүхдүүд насанд хүрэхдээ: ✔️ Хэн нэгэн хэлэхийг хүлээлгүй хэрэгтэй зүйлийг олж харж хийдэг
✔️ Бусдын хөдөлмөрийг илүү гүнзгий ойлгож, хүндэтгэдэг
✔️ Хүлээлт, бухимдал, таагүй мэдрэмжтэй илүү тэвчээртэй нүүр тулдаг болдог байна.
Өнөөдөр бид хүүхдүүдээ “битгий уйдаарай, битгий ядраарай, би өөрөө хийчихье” гэж байнга хамгаалсаар…
Үнэндээ тэдний ирээдүйн амьдрах чадвар, ажлын ёс зүй, хариуцлагын суурийг нь аажмаар авч хаяж байна.
Хэрэв та хүүхдээ ирээдүйд амжилттай,бие даах чадвартай хүн болоосой гэж хүсэж байвал
түүнд илүү олон ухаалаг тоглоом биш,
📌 шүүр бариул.
📌 алчуур бариул.
📌 “чи үүнийг хийж чадна” гэсэн итгэлийг бариул.
Заримдаа хамгийн энгийн гэрийн ажил хамгийн хүчтэй амьдралын хичээл байдаг.
&
2026оны анхны төгсөгч маань
Хувь хүний хөгжил болон Үсчингийн анхан шатны сургалтаа дүүргэж онолын шалгалтаа амжилттай өглөө🤩😍🥰💙
Шинэхэн сайхан шавьд мигь амжилт хүсээрэй🤩😍🥰
Ганзүрх Зүрхээ
Туяана нь хувь хүний хөгжилөөр суралцаад багшлаад 4дахь жилрүүгээ орж байгаа.. Энэ жилээс илүү энерги талруугаа суралцаж байгаа мөн давхар сошиол маркетингаа илүү сайжруулахын тулд давхар нэгэн сургалтыг авсан байдын💙
Энэ сургалтанд хамрагдсанаар 13жил ажиллахдаа 1-р сарууд миний хамгийн бага орлоготой сар байдаг байсан бол 2026оны 1-р сар нөгөө ачаалал ихтэй байдаг 12 3 6саруудаас ч илүү ашиг орлошотой ажилласан сар байлаа🤩🥰
Яаж гэдгийг мэдэхийг хүсвэл чат бичээд мэдээлэл аваарай
Мөн 99580293 утсаар авах боломжтой💙
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
