Dr.Eegii
Эрүүл мэнд, гоо зүй, аз жаргалтай амьдрал 👩⚕️🥰🌸
30/05/2026
☀️ Д3 витамин хамгийн сайн нийлэгждэг үе — 5–8 сар!
Ялангуяа 6–7 сард нарны UVB туяа хамгийн идэвхтэй байдаг тул бие организм Д3 витаминыг илүү сайн нийлэгжүүлдэг. Судалгаагаар Д3 витамин нь хүүхдийн яс, шүдний хөгжил, дархлаа, мөн өсөлт хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй. 👶🦴✨
Гэхдээ агаарын бохирдол, SPF тос, дотор орчинд их байх зэрэг нь нийлэгжилтийг бууруулж болдог. Тиймээс зөвхөн нарнаас хамааралгүйгээр өдөр тутмын хэрэгцээг нөхөх нь чухал.
ХӨГШРӨХГҮЙ БАЙХ АРГА БАЙНА ЦААНА ЧИНЬ
1. АЛХ
Өдөр бүр ялангуяа өглөө эрт
Алхахдаа утсандаа чихэвч хийгээд
цоглог ая сонсоод алх
2. ДУРЛА
Юунд ч хамаагүй
Болохгүй бол өөртөө
Хэн нэгэнд таалагдах гэсэн хүсэл
хүнийг илүү сахилга баттай болгодог..
3. ЖИНГЭЭ ХАС
Хоолоо зохицуул
Ялангуяа ач зээ нарынхаа хаясан гээсэн орхисон хоолны үлдэгдэлийг битгий ам руугаа чихээд бай
Чи ямар хогийн сав уу? Айн .
4 . БИЕЭ ЗӨВ ХЭЛБЭРТЭЙ БАЙЛГА
БОЛОМЖ БИЙ ШҮҮ
Царай яах вэ ?
Буурал үс нүүрний үрчлээ байдаг л зүйл Түүнийг нууж яахав.
Доороос нь цагаан үс см- р цухуйчихсан хар, шар, улаан үстэй байснаас буурал саарал цагаан толгойтой байх нь илүү дээр...
5 УНТАХЫН ӨМНӨ ИДЭХ ХЭРЭГГҮЙ
Долоон цагаас хойш юм идэхгүй шүү.
Өлсөж үхдэггүй л юм байна
6 АТААРХАЖ БОЛОХГҮЙ
Хов ярина гэдэг бол атаархалын хэлбэр
Атаа- рхал гэдэг чинь атагаалжин хар мангас дотор чинь суучихаад залуу эд эсийг чинь залгиад байнаа л гэж мэд. Ёстой хэрэггүй
7. ХАНГАЛТТАЙ УНТАЖ АМАРДАГ БАЙ
Дор хаяж найман цаг унтах хэрэгтэй
Нойр хүрдэггүй ээ гэдэг үгийг толгойноосоо бүүр аваад хаячих бодохын ч хэрэггүй
Оронд нь "би гүй ээ мөн сайхан нойртой шүү Хүүхэд шиг л унтадаг. Толгой дэр хоёр нийлүүлээ л нам" гэдэг тарни цээжилчих ээ хө
8. МӨНГӨӨ ӨӨРТӨӨ ЗОРИУЛ
Мөнгө зарцуулах амархан бас зугаатай шүү
Тэтгэврээ өөртөө зарцуул. Үр ач нар чинь өөрсдөө идэх хоолтойгоо төрдөг юм аа хө Өмнүүр нь орох өртэй биш шүү дээ
9 . АМРААД Л БАЙГААРАЙ
Жилд дор хаяж хоёр удаа сувилал амралтанд явж амараа хө .
10 . СОНИУЧ БАЙ
Ном унш, Бясалга ,Залбир, Өөрийгөө сонирхдог хүн өвчин бодож суудаггүй юм аа.
11 . КАЙФТАЙ АМЬДАРЧ СУР
Бүх зүйлээс таашаал авч сур, мандаж байгаа нар, сайхан цаг агаар, цэцэглэж буй цэцэгнүүд болжморын жиргээ эсвэл шөнийн шар шувуу.
12 . ХЭТ ТАНСАГЛАЛААС ТАТГАЛЗ
Тансаг байдал, тав тухыг аз жаргал гэж
бүү эндүүр.
Хэвтээ л хажуулаа л байвал газар руу л дөхөөд байна гэсэн үг ш дээ тээ
13. АЙДАСГҮЙ АМЬДАР
Хэзээ ч юунаас ч бүү ай
Бүүр хорт хавдар гэдэг онош сонссон ч бүү ай
Бүх зүйлд боломж байдаг .
14. ХАРАМЛАХ ХЭРЭГГҮЙ
Өг! өгөх л юм байвал хэрэгтэй хүнд нь өг
Өгөхийн жаргал ямар гоё гээч
15. БИТГИЙ УЛСТӨРЖӨӨРЭЙ
Гэхдээ сонголтоо зөв хий
Бид зөв бодож зөв сонгож чадвал үр ач нар маань тайван чөлөөтэй орчинд амьдарна гэдгийн хатуу сана
16. ӨӨДӨӨ ГЭГЭЭЛЭГ БАЙ
Ялихгүй зүйлд стерсдэж бухимдаж, тархиа гашилгаж , өөрийгөө зовоох шаардлагагүй.
17. НЭР ҮГ ШИГ БҮҮ АМЬДАР
Үйл үг шиг амьдар.
Хүмүүс тэр ямар гэгээлэг амьдарсан юм бэ! гэж дурсахаар дуурайхаар ...
18. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙ
Өөрийгөө чөлөөл
Шувуу шиг бай л даа эрх чөлөөтөй
Чадахгүй бол өнөөдрөөр амьдар - өчигдрөөр биш маргаашаар биш.
Зөвхөн одоо- доо
Яаж гэж үү ?
Амархан өнгөрсөнийг бүү бод
Маргаашдаа бүү зов
Өнөөдөр л жаргалтай бай.
18. БИТГИЙ ТУХАЛ
Тав тух хүнийг өвчлүүлдэг өтлүүлдэг
Тогтоол ус өтдөг гэдгийн байнга сана
19. ЭЕРЭГ ХҮМҮҮСТЭЙ НӨХӨРЛӨ
Чамайг дэмждэг, инээлгэдэг, эерэг хүмүүсийн дунд бай.
Эргэн тойрон чинь ямар байна, чи яг тиймээрээ харагдаж, тиймээрээ хөгширдөг шүү
20. АМЬДРАЛДАА БҮҮ ГОМДОЛЛО
Өнгөрүүлсэн амьдралдаа гомдоллох хэрэггүй Энэ амьдрал чинь сайн муу ч ямарч байсан
ЧИНИЙ Л СОНГОЛТ байсан шүү дээ
Амжилт🔥👍💖
"Хий дарах ардын уламжлалт аргууд"
Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.
1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
– Хөх аргал, хомоолын утаа
– Ясны хиншүү
– Толгой, шийрний хярвас
– Шар эсгийний хярвас
– Хуушуур, буузны үнэр
– Цууны үнэр
– Сонгино, гааны үнэр
– Сармисны үнэр
2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
– Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
– Халуун яс
– Жигнэсэн мах
– Хуушуур
– Шар тос
– Чөмөгний тос
– Ургамлын үрийн тос
– Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах
– Ясны шөлөнд хийсэн бантан
– Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
– Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
– Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)
150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх
– Арвидсан хийг цагаанаар дарах
15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.
– Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.
– Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух
– 50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух
– Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.
– Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
– Хонины махтай гурилтай шөл
– Адууны мөлжсөн ясны шөл
– Халгайн зутан
Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.
Хий босох цагууд:
– Өглөө: 7.40-11.40
– Орой: 17.40-19.40
Хийн цэгүүд:
– Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
– 2 чихний арын төвгөр
– 2 чихний нүх
– 2 чамархай
– Хүн хонхор
– Ооч
– Эгэмний сэтэрхий
– Эгэмний төвгөр
– Хүйс
– Умдаг ясны дээд тал
– 2 бөөр тушаа (араас)
– Олон уулзах
– Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
– 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
– Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
– Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
