Klavuu Mongolia
Klavuu брэндийн албан ёсны эрхтэй Монгол дах төлөөлөгч
AJILA Beauty дэлгүүр
07/04/2023
💦8 аяга ус уусантай тэнцэхүйц чийгшлийг арьсанд өгнө.
KLAVUU брэндийн Монгол дах албан ёсны эрхтэй
АНХДАГЧ төлөөлөгч AJILA Beauty
Цангаж цангаж УС уусны дараах мэдрэмж ямар байдаг билээ, арьсны тань ЦАНГАА яг л тэгж тайлагдана. 🌊
💦Marine Collagen буюу далайн уургийн комплекс, Солонгос цэвэр сувдны ханд агуулсан хүнд мэдрэмж, төрүүлэхгүй хөнгөн бүтэцтэй.
💦8 аяга ус уусантай тэнцэхүйц чийгшлийг арьсанд өгнө.
💦Ниацинамид болон аденозин агуулсан учраас арьсны тосны булчирхайг зөв ялгаруулахад тусална, арьсыг цайруулж нүх агшаахад нөлөөлөхөөс гадна коллаген үйлдвэрлэлийг дэмжиж өгснөөр үрчлээг багасгахад нөлөөлөх давуу талтай.
Үйлчилгээ:
💧Арьсны торгомсог байдлыг нэмэгдүүлнэ.
💧Үрчлээг тэнийлгэж, багасгана.
💧Арьсыг мэдэгдэхүйц цайруулах гэх мэт гурван төрлийн үйлчилгээг нэгэн зэрэг таны арьсанд өгнө.
Хэмжээ: 50мл
Үнэ: 89000₮
KLAVUU брэндийн Монгол дах албан ёсны эрхтэй
АНХДАГЧ төлөөлөгч Beauty
06/04/2023
𝗨𝗩 𝗣𝗥𝗢𝗧𝗘𝗖𝗧𝗜𝗢𝗡 𝗙𝗥𝗘𝗦𝗛 𝗦𝗨𝗡 𝗚𝗘𝗟 𝗦𝗣𝗙𝟱𝟬+/𝗣𝗔++++ 𝟱𝟬𝗠𝗟
66,000₮ / Хэмжээ: 50мл
🔹Далайн усан үзмийн найрлагатай хөнгөн бүтэцтэй нарны гелин тос нь арьсыг чийгшүүлж, тайвшруулах сувдны ханд болон чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчлээр баяжуулсан бөгөөд арьсыг хортой UVA болон UVB туяанаас хамгаална.
🔹Хөнгөн хэрнээ тав тухтай, наалдамхай бус бүтэцтэй учраас бүх төрлийн арьсанд тохиромжтой. Далайн гүний ус нь арьсыг мэдэгдэхүйц сэргээж, чийгшүүлнэ.
Klavuu брэндийн албан ёсны эрхтэй төлөөлөгч AJILA Beauty
22/08/2022
Хүслээ бүү түгж!
Хүссэн бүтээгдэхүүнээ Storepay ашиглан худалдан аваарай!
Storepay X AJILA Beauty
Гоо сайхны болон арьс арчилгааны салбарт ололт амжилтаараа тэргүүлэгч орц найрлагын хувьд хамгийн аюулгүй, эрүүл, байгалийн гаралтай Ajila Beauty брэндийг санал болгож байна. Xэрэглэгч та Storepay апп ашиглан хүссэн гоо сайхны бүтээгдэхүүнээ хүүгүй, шимтгэлгүй одоо аваад, дараа төлөх боломжтой.
Амжилттай төлөлт бүрд 1% SPC урамшуулал 🪙🪙🪙
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://storepay.mn/
#СТОРПЭЙ #ӨӨРИЙГӨӨХАЙРЛАЯ
18/06/2022
Өмнөхөөсөө ИЛҮҮ ЗӨӨЛӨН, ИЛҮҮ ЧИЙГШИЛТЭЙ, ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ!
Хурдан бөгөөд төгс цэвэрлэгээ 🧼
Нүүрний будаг, илүүдэл бохирдлыг хурдан бөгөөд үр дүнтэй арилгах, давхар нүхжилтийн арчилгаа болон зөөлөн гуужуулалтыг нэг дор багтаасан цэвэрлэгч пад ирлээ.
✅Хамгийн гол нь нүхжилтийн арчилгаа нэг дор…
Хэрэглэснээс 4 долоо хоногийн дараа нүхжилтийн эзэлхүүн 2,5 мм-ээр багассан байна.
Найрлагадаа нүхжилтийг цэвэрлэж, чангалдгаараа батлагдаж, патентлагдсан Tannin Complex HR технологи багтсан.
✅Арьсанд гүн цэвэрлэгээ хийж амраах Чежү кипарис навчны усны өндөр агууламжтай фитонцид найрлага орсон. Мөн жижиг, дунд, том 3 төрлийн гиалуроны хүчил нь арьсны чийгийг нэмэгдүүлнэ.
✅Амьтан дээр туршаагүй, ус, алкохол, силикон, парабен, хиймэл өнгө, үнэр оруулагч ороогүй ВЕГАН бүтээгдэхүүн.
Хэмжээ: 100ш/ 380 мл
Үнэ: 82000₮
#давхарцэвэрлэгээ
30/03/2022
Бидний хэрэглэх дуртай Klavuu Peeling Gel ШИНЭЧЛЭГДЛЭЭ.
𝐂𝐡𝐞𝐦𝐢𝐜𝐚𝐥+𝐏𝐡𝐲𝐬𝐢𝐜𝐚𝐥 гуужуулалт нэг дор хосолсон
Илүү зөөлөн, Илүү үр дүнтэй, Илүү тухтай гуужуулалт
30/03/2022
𝗖𝗟𝗘𝗔𝗡+𝗧𝗘𝗖𝗛𝗡𝗜𝗖𝗔𝗟=𝗖𝗟𝗘𝗔𝗡𝗜𝗖𝗔𝗟
Шинэчлэгдсэн 𝐊𝐋𝐀𝐕𝐔𝐔
Үнэ цэнтэй хэрэглээг эрхэмлэсэн, байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг ашиглан дахин боловсруулж гарган авсан ШИНЭХЭН БҮТЭЭГДЭХҮҮН, ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛыг танилцуулж байна.
𝐊𝐋𝐀𝐕𝐔𝐔 брэнд нь хэрэглэлгүй хаягдаж байсан агар модыг дахин боловсруулж, навчны уснаас нь арьсыг хортой нэгдлээс ангижруулж, цэвэршүүлэх фитонцид найрлагыг гарган авснаар байгалийн гаралтай ногоон ангиллын бүтээгдэхүүний нэр төрлөө ийнхүү нэмлээ.
🍃Гоо сайхны салбарууд хортой нэгдлээс ангид, байгальд ээлтэй, хог хаягдалгүй CLEAN beauty-д нэгдсээр байна.
𝐊𝐋𝐀𝐕𝐔𝐔 брэндийн Монгол дах албан ёсны борлуулагч AJILA Beauty
#Арьсаа #арчилъя
07/12/2021
Бидэнд бүхнийг хийж өгдөг хөөрхөн гараа арчлахаа битгий мартаарай. 😉
Хамгаас хайртай KLAVUU брэндэд нь гарын ийм гоё анхилам тос байдаг шүү!
28/09/2021
𝗞𝗟𝗔𝗩𝗨𝗨 𝗧𝗛𝗘 𝗢𝗥𝗜𝗚𝗜𝗡- Энгийн, эрүүл, ээлтэй гоо сайхны тань ЭХЛЭЛ нь байг!
𝑲𝒍𝒂𝒗𝒖𝒖 брэндээс шинээр танилцуулсан 𝗧𝗵𝗲 𝗢𝗿𝗶𝗴𝗶𝗻 цувралын бүх бүтээгдэхүүнүүд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ.
✅100% Vegan-Амьтны гаралтай найрлага ороогүй
✅Cruelty free-Амьтан дээр туршилт хийгдээгүй
✅EWG ангилалд багтсан, хортой 20 найрлагаас ангид
✅Арьс судлалын шинжилгээгээр харшлахгүй нь нотлогдсон.
Өсвөр наснаас эхлээд бүх насныхан, бүх төрлийн арьсанд тохиромжтой.
ДАЛАЙН КОМПЛЕКСИЙН ӨНДӨР АГУУЛАМЖ
🌊Далайн цэвэр, цэнгэг гүний ус, далайн давс, далайн 3 төрлийн замгийг гол найрлагаар сонгон ядарч, сульдсан арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлж, ph түвшнийг байх ёстой хэмжээнд нь тэнцвэржүүлж, арьсыг эрүүлжүүлнэ.
🌱АРЬСНЫ ОНЦЛОГ, УЛИРАЛДАА ТОХИРУУЛАН ӨӨРИЙН ГАРААР ТОНЕРОО НАЙРУУЛАХ БОЛОМЖТОЙ ТОНЕР
Хамгийг сонирхолтой нь та өөрийн арьсаа мэдэрч, арьсныхаа онцлог байдал тэр дундаа улиралдаа тохируулан тонероо өөрийн гараар өөртөө тохируулан найруулна гэсэн үг юм.
🌿ГҮН ЧИЙГШҮҮЛЖ, ЯДАРСАН АРЬСЫГ ТАЙВШРУУЛАХ ОЛОН ҮЙЛДЭЛТ АМПУЛЬ ПАД
Товгор хээтэй тал нь холимог, тослог арьсны батгатай арьсны илүүдэл тослогийг тэнцвэржүүлж, хөнгөн гуужуулах үйлчилгээтэй бол нөгөө талын жигд гадаргуу нь ядарч стресстсэн, гүндээ хуурайшсан арьсыг тайвшруулж, төрөлх тос чийгийг тэнцвэржүүлнэ.
☘ГҮН ЧИЙГШҮҮЛЖ, ХӨРГӨЖ ТАЙВШРУУЛАХ "ХАЙЛАХ" МЭТ БҮТЭЦТЭЙ ГЕЛИН ТОС
Гадна орчноос үүсэлтэй, нар салхинд гэмтсэн, эмзэгшсэн, халуу дүүгэж, ядарсан арьсыг маш хурдан хөргөж, тайвшруулах, гүн чийгшүүлнэ.
#веганбүтээгдэхүүн
28/09/2021
𝑲𝒍𝒂𝒗𝒖𝒖 брэндээс шинээр танилцуулсан 𝗧𝗵𝗲 𝗢𝗿𝗶𝗴𝗶𝗻 цувралын бүх бүтээгдэхүүнүүд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ.
✅100% Vegan-Амьтны гаралтай найрлага ороогүй
✅Cruelty free-Амьтан дээр туршилт хийгдээгүй
✅EWG ангилалд багтсан, хортой 20 найрлагаас ангид
✅Арьс судлалын шинжилгээгээр харшлахгүй нь нотлогдсон.
22/09/2021
Тос хэрэглэхээр хүнд, тавгүй байдаг бол усан гелин бүтэцтэй хэрнээ арьс руу “хайлах” мэт нэвтрэх технологиор хийгдсэн, 100% веган хөнгөн чийгшүүлэгч шинэ тосыг туршаад үзээрэй.
Далайн 3 төрлийн замаг орсноор гадна орчноос үүсэлтэй, нар салхинд гэмтсэн, эмзэгшсэн, халуу дүүгэж, ядарсан арьсыг маш хурдан хөргөж, тайвшруулах, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй.
𝙆𝙡𝙖𝙫𝙪𝙪 𝙏𝙝𝙚 𝙊𝙧𝙞𝙜𝙞𝙣 𝘿𝙚𝙚𝙥 𝙊𝙘𝙚𝙖𝙣 𝙂𝙚𝙡 𝘾𝙤𝙢𝙛𝙤𝙧𝙩𝙚𝙧
✅Өглөө арчлаад гарсан ч өдөр нь түрхсэн зүйлс нь шингээд хаашаа ч юм алга болоод амархан улайж, эмзэгшээд хуурайшдаг арьсанд
✅Хүнд бүтэцтэй биш шинэлэг, хөнгөн, тав тухтай мэдрэмжийг хүсэж байгаа арьсанд илүү тохиромжтой.
Хөргөгчиндөө хэсэг байлгаад хүйтнээр нь хэрэглэвэл илүү хурдан тайвшруулна.
100% Веган, ногоон ангиллын бүтээгдэхүүн учраас өсвөр насныхан ч айлтгүй хэрэглэх боломжтой.
22/09/2021
Найрлагаас өгсүүлээд сав баглаа боодол нь нэг ч амьтан дээр туршигдаагүй, химийн нэгдэл ороогүй, хог хаягдалгүй гүн чийгшүүлэх тонер
CLEAN-АЮУЛГҮЙ
CLEAR-ЦЭВЭР ОРЦ
VEGAN-АМЬТНЫ ГАРАЛТАЙ орц найрлагагүй
𝗞𝗟𝗔𝗩𝗨𝗨 𝗧𝗛𝗘 𝗢𝗥𝗜𝗚𝗜𝗡 𝗢𝗖𝗘𝗔𝗡 𝗘𝗦𝗦𝗘𝗡𝗖𝗘 𝗪𝗔𝗧𝗘𝗥 𝗦𝗘𝗔 𝗩𝗘𝗚 𝗧𝗢𝗡𝗘𝗥
АРЬСНЫ ОНЦЛОГ, УЛИРАЛДАА ТОХИРУУЛАН ӨӨРИЙН ГАРААР ТОНЕРОО НАЙРУУЛАХ БОЛОМЖТОЙ 🧪
Найрлагаас өгсүүлээд сав баглаа боодол нь нэг ч амьтан дээр туршигдаагүй, химийн нэгдэл ороогүй, хог хаягдалгүй гүн чийгшүүлэх тонер
CLEAN-АЮУЛГҮЙ
CLEAR-ЦЭВЭР ОРЦ
VEGAN-АМЬТНЫ ГАРАЛТАЙ орц найрлагагүй
𝗞𝗟𝗔𝗩𝗨𝗨 𝗧𝗛𝗘 𝗢𝗥𝗜𝗚𝗜𝗡 𝗢𝗖𝗘𝗔𝗡 𝗘𝗦𝗦𝗘𝗡𝗖𝗘 𝗪𝗔𝗧𝗘𝗥 𝗦𝗘𝗔 𝗩𝗘𝗚 𝗧𝗢𝗡𝗘𝗥
АРЬСНЫ ОНЦЛОГ, УЛИРАЛДАА ТОХИРУУЛАН ӨӨРИЙН ГАРААР ТОНЕРОО НАЙРУУЛАХ БОЛОМЖТОЙ 🧪
Хамгийг сонирхолтой нь та өөрийн арьсаа мэдэрч, арьсныхаа онцлог байдал тэр дундаа улиралдаа тохируулан тонероо өөрийн гараар өөртөө тохируулан найруулна гэсэн үг юм.
ДАЛАЙН КОМПЛЕКСИЙН ӨНДӨР АГУУЛАМЖ
Тонер бүрт үрэвсэл, нянгийн эсрэг тайвшруулах, гүн чийгшүүлэх 3 төрлийн далайн замаг, далайн давс, далайн усны өндөр агууламжаар нэрэгдсэн OCEAN BOOSTER SHOT дагалдана.
PH ОРЧИНГ ХАМГИЙН ТЭНЦВЭРТЭЙГЭЭР БАРИНА.🤝
Өөрийн төрөлх тос, чийгийн тэнцвэрийг жигд байлгаснаар хэт тослогжиж батга гарахгүй, хэт хуурайшиж үрчлээ тогтохгүй гэсэн үг юм. Түрхэх бүрт шинэлэг мэдрэмж, эссенц мэт баялаг орцтой тонер.
KLAVUU THE ORIGIN- Энгийн, эрүүл, ээлтэй гоо сайхны тань ЭХЛЭЛ нь байг!
Үнэ: 56.700
Хэмжээ: 170мл/ 30мл
05/07/2021
Өдөр бүр нарны тос түрхэх 𝟕 чухал шалтгааныг хүргэж байна. ⛱
Таны арьс бол таны хамгийн том эрхтэн.
Арьс нь таны бие махбодийг микробуудаас хамгаалах, биеийн температурыг зохицуулахад туслах зэрэг чухал үүрэгтэй ч энэ нь арьсаа хамгаалахгүйгээр гадагш гарах ёстой гэсэн үг биш юм. Нарнаас хамгаалах тосгүйгээр таны арьс маш олон асуудалд өртөмтгий болдог. Яагаад нарны тосыг зөвхөн нартай өдөр биш бүрхэг, бороотой, ямар ч улиралд түрхэх ёстойг та мэдэх үү?
Өдөр бүр нарны тос түрхэх 𝟳 чухал шалтгааныг хүргэж байна.⛱
Нарны тос нь:
𝟏. Арьсыг түлэгдэхээс хамгаална.
Зуны улирал бидний хамгийн их айдаг зүйл нь харлаж, борлож, түлэгдэх явдал байдаг. Нарны тос нь төрлөөсөө хамааран нарны хэт ягаан туяаг өөртөө ойлгох, эсвэл шингээж дулаан байдлаар гадагшлуулах замаар арьсыг наранд түлэгдэхээс хамгаалдаг.
𝟐. Арьсан дээр сэвх, бараан нөсөө толбо үүсэхээс хамгаална.
Бараан өнгийн сэвх нөсөө толбо, хэсэг газрын гүн харлалт нь арьс гэмтэхээрээ өөрийгөө хамгаалж буй нэг хэлбэр юм. Энэхүү бараан толбыг “хөгшрөлтийн толбо”, “элэгний толбо” гэж нэрлэх нь бий. Анагаах ухааны хэллэгээр Гиперпигментаци (hyperpigmentation) нь бидний арьс, үс, нүдэнд өнгө өгдөг байгалийн пигмент болох меланиний ялгаралт ихэссэнээс үүсдэг. Меланиний энэ хэт нийлэгжилт нэмэгдэх шалтгааны нэг нь наранд түлэгдэх, нарны хордлого, арьсны гэмтэл, үрэвсэл, мөн дааврын нөлөөллөөр үүсдэг.
𝟑. Арьсны хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг.
Үүлэрхэг байсан ч нарнаас хамгаалах тос өдөр бүр хэрэглэх нь арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Статистик мэдээлээс Америкийн 5 хүн тутмын нэг нь 70 насандаа арьсны хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд арьсны хорт хавдар нь хавдрын гаралтай нас баралтын шалтгааны 13-т эрэмбэлэгдэж байна. Өдөр бүр дор хаяж spf30 болон түүнээс дээш хэмжигдэхүүнтэй нарны тос түрхсэнээр арьсны хавдраар өвчлөх эрсдэлээ бууруулах боломжтой. Хэрэв наранд удаан хугацаагаар байх шаардлагатай бол 2 цаг тутам нарны тосоо сэргээхээ битгий мартаарай.
𝟒. Арьс үрэвсэж, эмзэгшихээс хамгаална.
Бидний арьс нарны хэт ягаан туяанд их өртөх нь улайлт, эмзэгшил цаашлаад үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Ялангуяа псориаз мөн розацеа зэрэг арьсны өвчинтэйгөө тэмцэж байгаа бол нарнаас хамгаалах нь хамгаас чухал. Хэрэв та эмзэг, мэдрэмтгий арьстай бол нарнаас хамгаалах тосоо цайрын исэл болон титанын давхар исэлтэй зөөлөн найрлагатай нарны тос сонгон хэрэглээрэй.
𝟓. Залуу төрхөө удаан хадгалахад тусална.
Арьсан дээр ил харагдах үрчлээ, сэвх, нөсөө толбоны ихэнх хувь нь нарнаас хамгаалаагүйгээс үүсдэгийг мэдэх үү? Одоо танд өдөр бүр нарны тос түрхэх нь нүдэнд харагдахуйц үр дүнг өгөхгүй байж болох ч олон жилийн дараа та өдөр бүр нарны тос түрхсэндээ баярлахаар үр дүн, залуу оворгүй төрхийг бэлэглэх болно. Амалъя.
𝟔. Эрт хөгшрөлтийн шинж тэмдгээс урьдчилан сэргийлнэ.
Наранд хамгаалалтгүй гарах нь арьсны эластин болон коллаген, арьсны холбогч эдийг гэмтээх эрсдэлтэй бөгөөд ингэснээр арьс уян хатан чанараа алдаж, үрчлээ үүсэх нэгэн шалтгаан болдог. Тиймээс хөгшрөлтөөс хамгаалахын тулд нарны тос хамгийн чухал үүрэгтэй. Өдөр бүр нарны тос түрхэх нь таныг олон жилийн дараах эрдслээс хамгаална.
𝟕. Нарны тосыг өдөр бүр түрхсэнээр хүүхдэдээ “өвлүүлэх” хамгийн зөв дадлуудын нэг болдог.
Бид хүүхдүүдээ эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг ойлгуулахыг зорьдог ч түүнээс дутахгүй арьсны эрүүл мэндтэй холбоотой асуудлаар хүүхэд юм чинь гээд орхидог. Нарны хэт ягаан туяа хөгшин залуу, хүүхэд насанд хүрэгчдээр ялгахгүй хортой бөгөөд хүүхдийн арьс эмзэг байдаг учраас нарны хэт ягаан туяанд өртөх нь арьсны өвчлөлд өртөмтгий болгох эрсдэлтэй. Мөн өсвөр насны хүүхдэд арьсны өвчлөл, эмзэгшил, батгашил нь өөртөө итгэлгүй болох зэргээр эмзэг тусдаг бөгөөд батгашилт өвчний эмчилгээнд нарны тос түрхэх нь эмчилгээг үр дүнтэйгээр түргэсгэхэд тусалдаг.
𝑻𝒊𝒑: Арьсны мэргэжилтнүүдийн хамгийн харамсдаг зүйлийн тоонд эрт нарны тос түрхэж эхлээгүйдээ харамсдаг гэсэн байдаг.
#нарнытос #нарнаасхамгаалахтос #нарнытостүрхэх #нарнытостүрхэхшалтгаанууд
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
16050
